Энэ жилийн баяр наадмын хурдан дааганы уралдааны түрүүг Хэнтий аймгийн Дархан сумын уугуул Н.Доноодойн хээр даага авсан бол Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Н.Баасанжавын хээр аман үзүүдлээ. За харин гурав, дөрөвт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Т.Төрмөнхийн хул, зээрд даагууд орсон бол айргийн тавд Х.Бат-Эрдэнийн бор халзан даага орж ирлээ.
Мэдээж наадамчин түмний хувьд баян ходоодны даагыг эвийлж, хайрладаг эртний уламжлалтай. Тэгвэл энэ жилийн “баян ходоод” Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уяач н.Нохойцагааны зээрд даага байлаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (July 14, 2016 10:53:37 am )
Монголчуудаа бид “баян ходоод”, “бүрэн жаргал” гэдэг 2 үгийн утгыг ялгаж мэддэг болмоор байна. Миний бодлоор “баян ходоод” гэдэг нь барьсан морины ард ирсэн морийг ( жишээ нь: 100 морь уралдахад 60 морийг нь барина гэвэл 61 дэх нь), “бүрэн жаргал” гэдэг бол хамгийн сүүлд ирсэн морийг хэлдэг миний өвөөгийн зааж өгсөн сургаал байдаг юм
-
зочин (July 14, 2016 10:58:28 am )
намайг хурдан морь унадаг байхад даага барихдаа бүрэн жаргалын даагыг барьдаг байсан юм
-
зочин (July 14, 2016 10:52:05 pm )
энэ жилийн морь ёстой утгагүй болсоон? Яагаад гэвэл бүх л насанд эрлийз морьд уралдаж байх юм? ялангуяа бага 3 нас дээр нь соёолон ямар их эрлийзүүд байваа? Морь тайлбарлагч нар нь чиг гэсэн хуйвалддаг юм шиг? тухайлбал Цагаан далай мөн ч их магтан дууллаа даа? Төрийн томчуудаа хэзээ болтол хуурах юм болдоо? Үнэхээр морь мэддэггүй тэднийг хараад үнэхээр их ичлээ? ээ чаваас даа ?
-
Anonymous (July 16, 2016 11:19:27 am )
Мөнгөөр зодож эрлийз морийг нүд анин урадуулсаар байх уу Элийзийг тусд нь уралдуулсаар байхад одоо бол Морин тойруулагьтай болий эрлийзээ тойруулагд нам насаар нь сар бүр уралдуулаж байяа
4 Comments