-“Оройтсон борооноор хүрээ байшинд” юу болох вэ?
-Дуу хуур, бүжиг наадам болно доо. Нутгийн ах, соёлын тэргүүний ажилтан, дуучин М.Бямбажавтай хамтарч тоглолт хийхээр оны өмнөөс бэлдэж, энэ долоо хоногийн сүүлчээр үзэгч, сонсогчдодоо толилуулахад бэлэн боллоо.
-Дуучин М.Бямбажав та хоёр дуунуудаа сольж дуулсан байна билээ?
-Бид нэг нутгийнх. Би багадаа М.Бямбажав ахын дууг их сонсдог, “Найзаар минь намайг таньдаг учиртай” гэдэг дууг нь дуулах дуртай, энэ хүн шиг дуучин болохсон гэж мөрөөддөг байлаа. Гэтэл одоо М.Бямбажав ахтай хамтарч уран бүтээл хийж байна. Сайхан хэрэг шүү. Бид оны өмнө дуунуудаа сольж дууланцомог гаргасан. Би М.Бямбажав ахын “Оройтсон бороо”, “Мартагдашгүй хайр”, М.Бямбажав ах миний “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Бурхан жолооч аав” зэрэг дууг дуулсан. Энэ дуунуудаа тоглолтдоо оруулна.
–Дуучин М.Бямбажав гавьяат жүжигчин Н.Чулуунхүүтэй хамтарч дуулахдаа ижилсэн шогшдог нь хошин урлагийнхны хараанд өртсөн. Харин та хоёр хэрхэн хамтарч байна вэ?
-Харин л дээ. Бидний хэрхэн хамтарсныг тоглолтоос хараарай. 1990-2000 онд хит болж байсан, сонсогчдын сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг шинэлэг өнгө аясаар дахин сонордуулахыг зорьж байгаа. Энэ бол дуунд дуртай түмэндээ барьж буй сар шинийн бэлэг юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.