antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2016 98 comments

Мэргэжлийн Засгийн газарт нэр дэвшигчидтэй танилц!

нийтлэсэн Admin

DevshigchidУлс орны нөхцөл байдал хүндхэн, иргэдийн дийлэнх олонхын амьдрал сайнгүй байгаа нь тодорхой үнэн. Нэг ёсондоо ард түмний сонголтоор засаг барих эрх мэдлийг хуулийн хүрээнд хүлээж авсан МАН-ынхны өмнө хийх ажил арвин бий. Тиймээс ч тэд сонгуульд ялалт байгуулсан гэдэг нь тодорхой болсон цаг мөчөөсөө эхлээд ажлаа хийе, улстөржихгүй байя гэдэг зарчим  барьж байгаа нь  өнгөрсөн өдрүүдийн үйл явдлуудаар батлагдаж байгаа гэхэд болно. Хэдийгээр АН-ынхан шинэ засаг төрийг эмхлэх үйл явцыг цаг хугацааны хувьд хойш нь чулуудах гэж хэлж ярьж үзсэн ч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухайд аль нэг нам хүчний эрх ашиг бус улс орны эрх ашиг эхэнд эрэмбэлэгдэх ёстой учраас МАН-ынхнаар ажлыг нь хийлгэе гэсэн байр суурьтайгаар асуудалд хандаж, өчигдөр Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзаж, ярилцсан билээ.

Тэрчлэн МАН Мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллах гэж байгаа нь ард түмнээс ихээхэн дэмжлэг авсан гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч хэлж байсан. Харин Ерөнхий сайдад нэр дэвшигч  Ж.Эрдэнэбат хэлэхдээ “Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол тухайн салбартаа дадлага туршлагатай, тэндээ ажиллаж туршлага хуримтлуулсан, салбараа мэддэг хүнийг ажиллуулахыг хэлнэ. Тухайн салбарт ажиллаж байгаагүй буюу өөр мэргэжлийн хүн бол мэргэжлийн бус гэж үзэж байгаа. Засгийн газрынхаа бүтцийг хийхдээ аль болох цомхон, цөөхөн, чадварлаг бүтцээр ажиллая. Давхар дээлийн зарчмыг та ч гэсэн шүүмжилж байсан. Бид ч шүүмжилж байсан. Тийм учраас үүнийг өнөөгийн байгаа түвшингээс харьцангуй бууруулна. Үндсэн чиг үүргийн яамдын сайд УИХ-ын гишүүн байх нь ажил явуулахад дөхөмтэй гэж үзсэн… Үндсэн чиг үүргийн 4 яам байгаа. Байгаль орчин, Хууль зүй, Гадаад харилцаа, Сангийн яам байна.” хэмээн хэлж байсан юм.  За харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ  “ Үндсэн чиглэлийн яамд, дээр нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг оруулж байгаа. Бусад нь УИХ-ын гишүүнтэй давхардахгүй гэж ойлгож байгаа гэж байсан юм. Ер нь бол МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Ж.Эрдэнэбатыг хариуцлагатай ажиллана гэдэгт итгэж байгаагаа Ерөнхийлөгч хэлж байсан.

Нэгэнтээ Ерөнхийлөгчтэй ойлголцож, гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллах зам нь шулуудаад байгаа Ж.Эрдэнэбатын тухайд мэргэжлийн Засгийн газрыг удирдаж, кабинетаараа хамтдаа зүтгэж, улс орноо хүндрэлээс гаргах үүрэг хүлээгээд байна. Тэгвэл түүнтэй хамтдаа гар нийлэн зүтгэх хүмүүсийн нэрс ерөнхийдөө тодорхой болоод байгаа мэдээлэл байна. Тиймээс эхлээд Үндсэн чиг үүргийн 4 яамны сайдад яригдаж байгаа хүмүүсийн мэдээллийг хүргэж байна.

1028fc6cb07f89247562053236e58b31Хууль зүйн сайдад Ц.Мөнх-Оргил  яригдаж байна

Хууль зүйн салбарыг удирдаж байсан туршлагатай, хуульчийн хувьд Монголд толгой цохих хэмжээнд мэргэшсэн гэгддэг хүн бол Ц.Мөнх-Оргил юм. Өнгөрсөн дөрвөн жилд улстөрөөс жаахан хөндий байсан түүний мэдлэг чадварыг Монголын төр ашиглах хэрэгтэй гэдэг дээр санал нийлэх эрхмүүд олон байна.

 

7dcaa10a96979d05c1f6a4818ca373985daeda99Гадаад харилцааг Н.Энхболдод найдаж болно

Гадаад харилцааны сайдад Н.Энхболдын нэр дуулдаж байна. Улсын Их Хурлын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа тэрбээр  УИХ-ын дэд дарга, Засгийн Газрын гишүүн, Гадаад Хэргийн Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд хариуцлагатай албыг чадварлагаар хашиж байсан төрийн ажлын туршлага өндөртэй. Тэрчлэн Н.Энхболд эрхмийг өөрийн байр сууриндаа бат зогсдог, эргэж холбироод байдаггүй, зарчимч хүн гэх үнэлгээ дагадаг юм билээ.

40m5sh575i2t2r0h4g7ok9vmfСангийн яамыг Ц.Даваасүрэн удирдах уу?

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, гадаад өрийн хэмжээ талийсан, иргэдийн бодит орлого буурсан ийм хүнд үед Сангийн яамыг Ц.Даваасүрэн эрхэм удирдана гэх мэдээлэл байна. Түрүүн өгүүлсэнчлэн, Сангийн яам бол Үндсэн чиг үүргийн яам. Тэгэхээр УИХ-ын гишүүн хийгээд мэргэжлийн эдийн засагч хүнийхээ хувьд Ц.Даваасүрэн эрхмийг тус яаманд тохирох хүн гэдэгтэй маргах нэгэн байхгүй болов уу. УИХ-ын сонгуулиар Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр саналыг авсан тэрбээр УИХ-д гурвантаа сонгогдон ажиллаж байгаа, Төсвийн байнгын хороог удирдаж байсан, Сангийн яаманд олон жил ажилласан, бодлого боловсруулах туршлага арвинтай, хүнийхээ хувьд ч ноён нуруутай, зөв хүн гэдгийг нь мэдэх хүмүүс нь бүгд хэлдэг юм билээ.

tsogzolmaa_700Байгаль орчны сайдад Ц.Цогзолмааг нэр дэвшүүлнэ

Байгаль орчны яам бол хариуцлагатай, үндсэн чиг үүргийн яам. Тэгвэл тус яамны сайдад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нэрийг дэвшүүлнэ гэх мэдээлэл байна. МАН-ын  дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар нийгэм рүү чиглэсэн олон асуудлуудаар байр сууриа илэрхийлж ирсэн түүнд төрийн ажлын туршлага бий.

За харин одоо бусад яамдын сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрсийг хүргэе.

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга:  Ж. Мөнхбат

Аж үйлдвэрийн сайд: С.Бямбацогт

Боловсролын сайд:  Ё.Отгонбаяр

Эрүүл мэндийн сайд:  Очирбат

Барилга, хот байгуулалтын сайд: Ц.Дашдорж

Зам тээврийн сайд:  Р.Буд

Эрчим хүчний сайд: А.Телейхан

Нийгэм хамгааллын сайд:  С.Чинзориг

Хөдөө аж ахуйн сайд:  Т.Гантулга

Уул уурхайн сайд Х.Бадамсүрэн

Батлан хамгаалахын сайд:  Ц.Батбаяр нарын нэрс яригдаж байна.

За бусад анхаарал татсан албан тушаалуудад нэр нь яригдаж байгаа хүмүүсийн нэрсийг хүргэж байна.

fe5f9721369a0d8a5d1fab6ff618b71cАТГ-ын даргад  Б.Цогтгэрэлийн нэрийг дэвшүүлнэ гэх мэдээлэл байна. Иргэн хүн хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуулж, хяналтаа тогтоож болдог, эрх баригчдаас хариуцлага нэхэж болдог гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан тэрбээр олон нийтийн дунд  Шилэн Цогоо хэмээн танигдсан билээ. Ер нь түүнд түмний төлөө зүтгэх, эрүүл нийгмийн төлөө хөдөлмөрлөх зүтгэл бий гэдэгт эргэлзэх хэрэггүй болов уу. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “-Бид нар одоо 30 эргэм насны залуучууд, 40 эргэм насан дээрээ очно. 50 эргэм насан дээрээ очно. 20 жилийн дараа нөгөө л 35 насаа яриад л хэмлэлдээд байх уу. Хаашаа ч харсан өнөөдрийн аль нэгэн дарга байхгүй тийм үед бид нар очъё гэж бодъё л доо. Хаашаа ч харсан хэн ч байхгүй 50 насан дээрээ бид нар очъё л доо. Яг энэ багаараа очъё. Энэ 100 залуу, 200 залуу, 60 мянган залуу очъё. За, бид нар улс эх орноо үүрч явах өдөр ирлээ. Одоо ингээд 50-тай 60 хүртлээ энэ эх орныг үүрээд яв гэдэг үе ирнэ шүү дээ, бид нарт. 20 жилийн дараа ирнэ. Магадгүй 40 настай 10 жилийн дараа ирнэ. Ингэхэд бид нар 35 насаа яриад суугаад байх уу. Ингэж хэзээ ч ярихгүй. Тухайн үеийн үзэл бодлын зөрчилдөөн, тухайн үеийн үл ойлголцол тэндээ л үлдэнэ. Тэр цаг хугацаандаа л үлдэнэ. Түүх болоод үлдэнэ. Бид нар дараагийнхаа үе дээр, дараагийнхаа тэмүүлэл, өөр эрх ашгийн төлөө явна. Ард түмнийхээ эрх ашгийн төлөө ярс хийтэл босоод нэгэн зэрэг, нэгэн зүгт хараад, эх орныхоо сайн сайхны төлөө л явна шүү дээ. Би үүнээс илүү хариулт өгч чадахгүй. Хаашаа ч харсан бид нарт хэн ч авралын гараа сунгахгүй, тэр үед бид нар хоорондоо тохиролцож, бие биенээ дэмжиж, ойлголцож сурсан, нэг нэгнээ таньсан очно гэж бодож байна.” хэмээн ярьсан байдаг. Тэр бол шулуухан хэлдэг, хэлснээ хийдэг, хэлсэндээ хүрэх эрч хүчтэй залуу хүн юм.

За харин ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад Б.Энхбаярын нэр яригдаж байна. Өнгөрсөн жилүүдэд чадварлаг хуульчийн хувиар төрийн албатай холбоотой асуудлуудыг байнга хөндөж гаргаж тавьж байсан гэдгээр нь  уншигчид таньж байгаа болов уу.

Тэгвэл НХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар  Г.Өнөрбаярыг томилно гэх мэдээлэл байна. МАН-ын чадварлаг боловсон хүчний нэг түүнд намынхан нь их итгэл хүлээлгэдэг юм билээ.

Харин ШӨХТГ-ын даргад Т.Сайнжаргалын нэр яригдаж байгаа бол Хөгжлийн Банкны захирлаар Ч.Хашчулуун, Монгол Банкны захирлаар Б.Лхагважав,  МХЕГ-ын даргад  Б.Бат-Эрдэнэ нарыг тус тус томилно гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

98 Comments

  • Зочин (July 08, 2016 3:31:39 pm )

    Энэ тэгээд мэргэжлийн засгийн газар уу? чааваас даа.

    • Зочин (July 08, 2016 10:01:17 pm )

      олон юу хуцалгүй хор хутгуур хийлгүй мөрөөрөө амар тайван гэлдэрч яв

      • ИРГЭН (July 09, 2016 2:20:56 pm )

        ЭНЭ МӨНХОРГИЛ ЧИНЬ 5 ХҮНИЙ АМЬ ТАСЛАХАД ХУУЛЬ ЗҮЙН САЙД БАЙСАН ХҮН МӨН ҮҮ.ТЭГВЭЛ МАН-ЫНХАН ТИЙМ ХҮНЭЭРЭЭ ТОЛГОЙГОО ХИЙЖ ЭХЛЭЖ БАЙГАА НЬ МУУ ЁР ДОО.ЗУЛ БӨХӨХДӨӨ НЭГ ИХ ГЭРЭЛТДЭГ ГЭДЭГ ДЭЭ.НӨГӨӨ ДАВХАР ДЭЭЛ МЭЭЛ ӨМСӨӨД ТАЛБАЙ ДЭЭР ӨЛСӨХ НЬ ХОЛГҮЙ ГҮЙЛДЭЭД БАЙСАН НӨХДҮҮД МӨН БАЙХ АА.ХАХАХА

    • Зочин (July 09, 2016 1:19:40 pm )

      Хүний нөөц байгаа шүү түүнийгээл ашиглаарай хэрэггүй хүмүүс толгой цусдан шүү

    • Anonymous (July 09, 2016 5:40:51 pm )

      М енхболд гуай та нийгемийн захилга хууль зуйн сайдад нимдорж шуу

  • зочин (July 08, 2016 3:34:33 pm )

    Та нар шилэн Цогоогоор битгий тоглоод бай л даа Зайлуул бас тэмцээд л яваад л байгаа хүн ш дээ

  • цэрэн (July 08, 2016 3:41:34 pm )

    манай нам хүний нөөц сайтай ч сайн л судлаж ярилцаж байж засгийн газараа бүрдүүлэх хэрэгтэй дээ Ард түмний дунд нэр нь буурсан Бадамжунай Ц Батбаяр хотын дарга асан нарыг бол бүр ч хэрэгүй шүү

  • zochin (July 08, 2016 3:45:56 pm )

    za ene togloj baigaa bailgui dee

  • 2016 (July 08, 2016 3:49:00 pm )

    үүнийг мэрэгжлийн гэдэг юм уу? цогцолмаа жунай алимаа мэтийн улс жижигдэнээ. больж үз. бямбацогт ховдын тендёр болгоныг авдаг гэсэн. аү- сайд хийвэл горхины дээрэмчин эрдэнээ шиг бүх тендёрийг авчихгүй биз?

  • 2016 (July 08, 2016 3:51:38 pm )

    яруу найрагч 14 тэрбумын дээрэмчин мөнхбат- хэг- дарга болвол мэрэгжлийн байж чадах уу?

  • Zochin (July 08, 2016 4:11:04 pm )

    Цогзолмаа, Бямбацогт давхар дээлтэй, Очирбат ажлын чадавхгүй хүмүүс болж байгаа юм уу

  • Иргэн (July 08, 2016 4:11:39 pm )

    Хууль зүйн сайдад Нямдоржыг тавих нь нийгмийн захиалга шүү. Салбараа 10 хуруу шигээ мэддэг, шударга, тулхтай. Хууль зүйн салбарыг самарсан энэ байдлыг зөв гольдрилд нь оруулах хамгийн зөв хүн бол Нямдорж. Бас оффшорчидтой тэмцэж чадах хүн.

  • zochin (July 08, 2016 4:17:18 pm )

    Bud tetgeveriin ubgun tetgevertee garaa

  • УУгий (July 08, 2016 4:28:06 pm )

    Даваасүрэн бол Сангийн сайдад үнэхээр тэнцэх хүн шүү. Түүнд Төр, түмнийхээ төлөө ажиллах хоёргүй сэтгэл бас зүтгэл бий…..

  • зочин (July 08, 2016 4:32:41 pm )

    Отгонбаяр,Буд,Мөнх-Оргил нар л биш шүү

  • уншигч (July 08, 2016 4:37:57 pm )

    Шилэн цогоог битгий явуулаад бай, хөөрхий сайн тэмцэгч шүү, АТГ-юу гэж байгаан, Авилгатай тэмцэх газар гэж ойлглж байна. Энэ байгууллага чинь Засгийн газрын бүрэлдэхүүнд ордоггүй юм, худлаа бичихээ болиоч

  • иргэн (July 08, 2016 4:40:23 pm )

    Эбэ буухаасаа өмнө Өнөрбаяр гэж захиалга биелүүлэгч гар хөлөө НХЯ-ны төрийн нарийнд томилуулж бгаа юм уу.Шилэн Цогоо ямар 1 албанд томилогдох нь зүйн хэрэг.Юун төлөө намынхаа төлөө ингэж махран ажилласан билээ.Харин АТГ хүндэднэ.Эбэ тоглоомын,гарын доор байх хүнээ томилуулахаа больж үзмээр.Албанаас буухад нь өөрт нь гай болохгүй хүн түүнд хтэй.Алийн болгон төр засгийг хутгах гэсэн юм.

  • irgen (July 08, 2016 4:49:30 pm )

    BOAJY0nd Oyun hrol HAAY Sauleg tavisan ni deer shuu

  • зочин (July 08, 2016 5:00:58 pm )

    Эрүүл мэндийн сайдад Очирбат арай бишээ Өөр яг эмнэлэгт халуун цэг дээр ажиллаж байсан боловсон хүчин байхгүй юм уу МАН -хан арай л бишээ Очирбат чинь дандаа дарганцар хийж байсан хүн шүү дээ арай чдээ Бас бөөн мөнгө иднэ биз Очирбат

  • Зочин (July 08, 2016 5:09:44 pm )

    За даа хэд хэдэн салбар бэгсээрээ тэмээн тавхай суух юм бна даа. Буд, очирбат,цогзолмаа гээд л ямарч мэргэжлийн ажлын туршлагагуй амьтас шуудээ

  • Зочин (July 08, 2016 5:12:03 pm )

    Тунч найдвар муутай баг гарч ирж хамаг ажлыг саларуулах юм байнадаа!

  • Zohin baina (July 08, 2016 5:37:30 pm )

    Tileikan cain said bolno medelgtei xun

  • Зочин (July 08, 2016 5:37:45 pm )

    ха ха очиж очиж шилэн Цог шүү. Нөгөөх нь мөрөөдсөн дүрдээ итгэчихсэн АТГ ээр эргэлдээд байх вий дээ ха ха

  • irgen (July 08, 2016 6:32:49 pm )

    Dabaasuren, N.Enkhbold bolj bna. Munkhorgil meregjliin gebch huibaldana. Busad ni buur ch bish bnaa. Tanai namiin Otgonbayar, Khurelbaatar, Byambatsogt dandaa yumnii ul shagaij amaa angaikh bolgondoo muulj ug khabchuulj baidag setgel muutai id jagsaj yabaa abilgach tenderchin oligarkhichin ard tumen mednee araas ni shinekhen zaluu Munkbat khordoj yabaa. MAN d Khentiigees garsan Ojunerdene gedeg saikhan khuu bnaa duu mini bitgii l khordchikhoosoi tseber setgeleeree yabaarai chamd ikh ireedui baigaa ekh oron ard tumen chini chinii unet zuil shuu

  • hm (July 08, 2016 6:37:11 pm )

    Uur hun baidaggui yumuu. Munkh Orgil gehed huuli zuin saidaas 7 sariin 1-nii hergees bolj barag hoogdoj buusan bizdee. MCS-n gar hol

  • кккккк (July 08, 2016 6:45:01 pm )

    Гал худлаа мэдээлэл байна АТГ дарга л гэхэд сая Энхжаргал гэдэг хүн томилогдсон ЕС-д 3-4 яамыг л их хурлаас гэж яриад байхад

  • ZOCHIN (July 08, 2016 6:55:13 pm )

    MONH ORGIL ,SHILEN TCOGOO , OTGONBAYR … SONOJ BGAA YSAN ONGOTCNII SUULCHIIN NAIDVARUUD……..MAN YMAR CH BOLOVSON HUCHINGUI DARANGUILAGCH NAM N SONGOLTOOROO OORIIGOO BULSHILJ BNDAA

  • od, (July 08, 2016 7:00:15 pm )

    nuguu dabxar deelee tailax yu bolob ingeel ta nar olon niitiig daapaaldag b,xgyi yu, xuuli zuin saidad yun munxorgil be nyamdorjiig tabix ni !00 xubi iluu de tungaagaach

  • Батаа (July 08, 2016 7:31:55 pm )

    Харин ч гайгүй хүмүүсийг сонгох хүсэлтэй байгаа нь талархууштай . Тэр Ганди ,Цогзолмаа билүү хэрэггүй дээ . Шууд хийж ажлаа сайжруулах чадвартайг томилуулах хэрэгтэй Ажлын хариуцлагын хууль гаргаж төрөөр тоглож төр үймүүлэх нөхцлийг хаах хэрэгтэй .МАН энэхүү алтан боломжийг маш зөв ашиглах . Мөн Элбэгдорж мэтийн самардаг нөхдүүдийн санал харгалзаж болохгүй .Танай намынхан ажил хийдэггүй туршлага хуримтлуулсан мөн албан тушаалд дуртай хүнээ энэ удаа сонголгүйгээр ажиллавал үр дүнд хүрч магад .

  • zochin (July 08, 2016 7:44:33 pm )

    dashdorj urd ni said baihdaa uy ch hiigeegui shtee uur hun MAN-D baihgui bol AN-iin jenkog bolgoson ni deer um bna

  • Batbayr (July 08, 2016 7:49:47 pm )

    N. Enkhbold, Ts. Davaasuren, Yo. Otgonbayr bolnoo, harin Huuli Zuin saidad Ts. Nyamdorj ny deer bolovuu.

  • зочин (July 08, 2016 7:56:39 pm )

    Нөгөө давхар дээл хэвээрээ байна.Ер нь М.Энхболдоос эхлээд чадвартай маш муу бн.Ядахдаа орос хэл ч мэдэхгүй байж яаж төр барина вэ.Ёстой нөгөө зангараг гэдгээрээ л явах байхдаа.

  • Batbayr (July 08, 2016 7:56:58 pm )

    Eruul mend deer Ochirbat ny erhbish Tsolmon, Atarmaa hoyroos deer shuu. Batman hamgaalahiin saidad J. Enkhbayr ny deer, ter Ts. Batbayr chiny avilgiin Berger taslagdaj, yal edelj baisan hun biz dee. Mongol banknii Yoronhiilogchid Urbanekiin Lkhagvajav arai bishee.

  • Алтантуяа (July 08, 2016 8:49:22 pm )

    ЭМсайдад урд нь ТНБ дарга хийж байсан одоо АХБанкинд бгаа Ж.Алтантуяа дарга жинхэн бэлтгэгдсэн сайд шуу энэ эмэгтэй Монгол Улсын ЭМэндийн сплбарыг босгох хун, ЭМЯ-ыг ундсээр нь еерчлех хэрэгтэй. Удвалын авсан, АН-ын авсан гээд маш чадваргуй хэл усгуй олон муу мэргэжилтнууд ажиллаж бгаа учираас салбар унасан. Эмнэлгийн дарга нарыг ч одоо солих цаг болсон бугд албан тушаалаа менге егч авсан дэндуу баяжсан дарга нар. Улс орноо сайхан хегжуулж ард тумнээ бухимдалгуй амар сайхан хегжуулэе гэвэл Цогзолмаа, Дашдорж, шилэн Цогоо, халзан Говьалтайн Очирхуу, ХААЯ-д маш их луйвар хийж баяжсан Гантулга, Отгонбаяр, Буд , Бямбацогт, Менхбат (банкны хэрэгт холбогдсон), Ц.Батбаяр ял эдэлж бсан эдгээр хумуус огт болохгуй. Ер нь ундсэн чиглэлийн 4 яамнаас бусад яамдын сайдыг ИХын гишуудээс томилж давхар дээлтэй болгох юм бол естой шившиг болох бхдаа!! МАН-д сонгое гэвэл Содбаатар, Занданшатар, хотын мэр бсан Менхбаяр г.м олон чадалтай хумуус зендее л бна. ГЯам Н.Энхболд, ХЗЯам МенхОргил, СЯам Даваасурэн, БОЯам Содбаатар, ЗамТЯам Батэрдэнэ гэвэл их л зев болох байхдаа. МАН-д, ЕС Ж.Эрдэнэбат танд амжилд хусье!

  • bayraa (July 08, 2016 8:59:26 pm )

    munhbat arai davhar deei umsuhgui bailguidee

  • Бичээч (July 08, 2016 9:51:32 pm )

    Даваасүрэнгээс өөр хүнд сангийн яамыг өгч болохгүйэнэ л ганц зөв шийдвэр.Харин тэр Элбэгдоржийн гар хөл болсон Өнөрбаярт ажил өгөх нь битгий хэл зайлуулах хэрэгтэй та нарт гай болно шүү

  • Anonymous (July 08, 2016 9:56:30 pm )

    huduu aj ahuin saidiig mergejliin huneer taviarai

  • Zochin (July 08, 2016 9:57:17 pm )

    Uneniig helye ih sul said nar baina. Ochirbat, Batbayar geh met…

  • ЭРҮҮЛ МЭНДИЙН СААД (July 08, 2016 10:11:55 pm )

    Дээрхи мэдээлэл ч яахав таавар л юм байгаа биз гэхдээ Эрүүл мэндийн сайд хүн бол нэг өдөр ч болов хүнд хүн сахиж хоносон хөдөө орон нутагт ажилласан ядахдаа дийлдэшгүй хүчин зүйлд хүний амь аварч чадахгүй зовлонг хуваалцсан эмч хүн хэрэгтэй анагаахын сургууль төгссөн дипломтой хүнийг эмч гэдэггүй л байхгүй юу.Намдаа хэдэн мөнгө өгсөн дарга сайд болохын донтой өөрөөр амьдарч чадахгүй ОЧИРБАТ МЭТ БОЛ БҮР ХЭРЭГГҮЙ

  • зочин (July 08, 2016 10:24:13 pm )

    Тэр Цогзолмаа , Батбаяр мэтийг болимоор юм .Бодвол АН шиг шагнаж байгаа юм

  • зочин (July 08, 2016 10:30:47 pm )

    Элбэгдорж гуай янз бүрийн санал тавьж өөрийнхөө танилуудыг шургуулахаа болимоор юм. Бас олны өмнө ярихдаа бүтэх бүтэхгүй зүйлүүдийг тунхагламааргүй байна

  • Ard (July 08, 2016 10:35:05 pm )

    Yag vnen shvv ervvl mendiin saidiig mergejliin mash zuv hvneer taviarai

  • Ard (July 08, 2016 10:37:17 pm )

    Ter Nurbayariig bvv oirtuul hvnii muu vzdeg zaluugaaraa elbegdorjiin karmand orson muuhai zaluu bnlei zailuul

  • зочин (July 08, 2016 10:39:03 pm )

    Монгол улсын иргэдийг намаар нь хуваалгүй ялгалгүй үзэж албан тушаалд тавимаар юм. Та нарыг зөвхөн МАН-н гишүүд сонгосон гэвэл тэрэн худал зүйл байхгүй тул ухаантай хүмүүсийг нам харгалзалгүй албан тушаалд тавивал улс орон хожино, Эсвэл өмнөх байдлаараа өөрийн намын тэнэгүүдийг томилж сүйрэл рүүгээ яваваа .

  • зочин (July 08, 2016 10:47:25 pm )

    Нямдоржийг хууль зүйн сайдад томилж айдсыг нь дарахгүй бол хөгширч байгаа хүнд хамгаалалт хэрэгтэй шүү . Цагдаа мэтийг шууд захиргааталтаар хатуу гараар удирдана гэхээс өөрөөр байх боломжгүй онцлог салбар шүү

  • Зочин (July 08, 2016 10:54:29 pm )

    Тлейханд уначихаад балдушкны сайд бэ? УЗ мултарсан. За Цогзолмаа, Цолмон хоёр Засагт орвол муухай харагдана

  • эрка (July 08, 2016 11:57:49 pm )

    Буд муд засагт орчихвол байдал
    эвгүй шүү.

  • Зочин (July 09, 2016 12:41:36 am )

    Шат шатандаа ажлаа мэддэг мэргэшсэн хүмүүсээ тавьж байж л мэргэжлийн гэж хэлэгдэнэ шүү дээ . Мөн маш сайн баг бүрдүүлж судалгаатай ажиллаж байж зөв замдаа орох болов уу . Дээр нь Монголоо гэсэн сэтгэлтэй байх

  • davaasuren boli boli (July 09, 2016 1:13:09 am )

    Davaasuren l sangiin yam bish shuu Huvsguld Temeen gedeg companiig tendert yaluulj guiee mon ih luivar hiisen dee tsever nertei awilgachin shu de

    • Bi mongoliin jiriin neg irgen baina, (July 09, 2016 3:08:59 am )

      Ardchilsan namiin dutagdliig davtaj karmaa negt buyu pgragtsiin chadvargui khumuusiig zasagt shuragaluulakh geed baigaagaa bolioch ee!!Urid ni khel amand orj,zarim ni yal shiitguulej baisanTS.Batbayar,E.Otgonbayar nar bolonTSogzolmaa,Ochirbat,R.Bud,Gantulga nar chini tentsekhgui khumuus baina!!!Edgeeriin orond salbaraas ni chadvartai khun sudalj taviachee!!Eruul mendiin salbart Ochirbataas sain khun kheregtei baigaag ta nar medrekhgui baina uu? Erunkhii saidaar tankhimiin gishuudiig ni songuulaach!!! Ajild ni tus bolokhgui chadvargui khumuusiig shakhadgaa bolioch dee!!!!

  • 10% (July 09, 2016 6:47:20 am )

    10%-ийн Даваасүрэн гэж алдартай хүн намыг гутаана шүү, сайд болгож ёстой бодохгүй.

  • zagdaa (July 09, 2016 7:27:25 am )

    ZA DAA BISH L BAINADAA ERDENEBAT MINI!!!!ARAI UGUI BAILGUIDEE DAVHAR DEELIIN ASUUDLIIG ONZGOILJ UZEHGUI BOL TUN HARAMSALTAI YM BOLNODOO ARD TUMENIIG SOHOR DULII MET,INGEJ TAVLAJ DOROMJILJ BOLOHGUI AJIL UILSED TANI ALSDAA IH ZUVTEI GEDGIIG MARTAJ BOLOHGUISHUU ERDENEBATAA ZA EZEST NI UURIIN TOLGOIGOOR L AJILLAHIIG BODOOROIDOO GEHDEE IH HEZUUDEE!!!!

  • zagdaa (July 09, 2016 7:35:31 am )

    ERDENEBATAA. ZASGIIG IH YAAR CH GOOMOI BAIGUULJ HERHEV CH BLLOHGUI!!!ARDIIN NAMIIN NER HUND AMI NASIIG BUREN DAAJ YVJ CHADAH L ZASAG HEREGTEISHUU HUNGUN HUUNGAI BUSDIIN BODOL SANAAGAAR HANDAJ BOLOHGUIEE. MYNGA MYNGAN SONGOGCH DEMJIGCHIIN ERH ASHGIIG HAMGAALAH L ZASAG HEREGTEI BOLOHOOS HESEG BULGIIN HEN NEG ERH MEDELTENII ERH ASHIGT NIIZUULEED BAIVAL TEGEED MORDOHIIN HAZGAI BOLJ GARAANAASAA MUHULRUUGEE YVNADAA

  • dovchin (July 09, 2016 7:36:19 am )

    ERDENEBATAA. ZASGIIG IH YAAR CH GOOMOI BAIGUULJ HERHEV CH BLLOHGUI!!!ARDIIN NAMIIN NER HUND AMI NASIIG BUREN DAAJ YVJ CHADAH L ZASAG HEREGTEISHUU HUNGUN HUUNGAI BUSDIIN BODOL SANAAGAAR HANDAJ BOLOHGUIEE. MYNGA MYNGAN SONGOGCH DEMJIGCHIIN ERH ASHGIIG HAMGAALAH L ZASAG HEREGTEI BOLOHOOS HESEG BULGIIN HEN NEG ERH MEDELTENII ERH ASHIGT NIIZUULEED BAIVAL TEGEED MORDOHIIN HAZGAI BOLJ GARAANAASAA MUHULRUUGEE YVNADAA

  • Coнгогчиргэн (July 09, 2016 7:45:59 am )

    Одоогийн эрүүл мэндийн яамны дарга дүрт авгайчуудйг өөрчилж шижигнэсэн баг бүрдүүж зоригтой өөрчлөлт хийх хүнийг сайд болгох хэрэгтэй байна. Гэхдээ улсйн эмнэлгийн мөнгийг завшиж тэрбумтан болсон эмнэлгийн дарга нарыг сайдаар томилбол жинхэнэ чононд хонь хадгалуулна гэсэн үг

  • Anonymous (July 09, 2016 8:35:18 am )

    Ene ni tohirno gesen hun neg ch alga bna, shine, jinhene bolovsroltoi, shavar shavhaitai holildoogui humuus tomiloochee. 4jiliin daraa AN iin huvi zayag davthaar haragdlaa, ene tomilgoonoos chini.

  • zochin (July 09, 2016 9:17:16 am )

    Hodoo aj ahuin yamiig tseverleed ogohn hun bna uuuu

  • zochin (July 09, 2016 10:35:57 am )

    Ene olon saidad ajlaa meddeg salbartaa olon jil ajilsan turshlagatai hymyysee taviach.yadahdaa ajlaa meddeg hymyys tavibal uls oron hurdan hogjino shyy dee.

  • Өвгөн (July 09, 2016 10:36:57 am )

    МАН давхар дээл тайлах жагсаал хийж байснаа мартсан уу. Мөнхоргил, Н.Энхболд Даваасүрэн нараас бусад нь чааваас л бна. ХЗ сайдад ц.Нямдоржийг тавьж болохгүй. Урьд нь энэ яамны дэд сайдаар нь өөрийн нутаг Увсын МАН-ын дарга авгайт тавьж ХЗЯ-ыг өөрийн ХХК мэт болгож, хууль ядууст маш хатуу, мөнгөтэй баячуудад огт үйлчилдэггүй болсон шүү дээ.

  • ZOCHIN (July 09, 2016 11:10:23 am )

    NUTGIIN HKUN DABAASURENG NEG MEREGLIIN HKUBID SAIN MEDNEE SANGIIN YAMNII EMNEHK MUU ZYILUUDIIG / banknii/ ILRUULJ TSEGTSLEED SAIN ZG g DABAASUREN L CHADNAA HKARIN ERCHIMHKUCHNII SALBARIIG TELEIHKAAN BISH SHUU EER SAIN MEREGLIIN HKUNEER BOLGO. TEHK. AYULGYI AJILLAGAA NI ALDAGDSAN HKUNII TSUSAAR BICHIGDSEN HKUULITAI GEDGIIG DABAASUREN SAIN MEDNEE GADNAAS MEREGJLIIN SAIN INJENEREER ERCHIMHKUCHNII SALBARIIG UDIRDUULJ JAAHKAN CH BOLOB BOSGOHK HKEREGTEI BAINA

  • зочин (July 09, 2016 11:40:28 am )

    нөгөө дан дээл хаачсан бэ

  • Eruul mendiin salbariin mergejilten (July 09, 2016 2:11:19 pm )

    Eruul mendiin saidad MAN aas garch boloh chadvarlag shiidvertei ajlaa sain medeh best candidates bol Altantuya; Batsereedene l bna da odoogiin nuhtsul bdald turshiltiin tuulai esvel urid n chadvargui gdg n batlagdsan sul nuhduudees yu ch garahgui Ochirbat Tsolmon emch nernees tsaashgui beldeed ugsun uguulber ch buren unshaad oilgoh chadvargui humuus songovol eleg doog bno salbariinhan bugd medne asuugaaraa

  • Emch (July 09, 2016 4:18:08 pm )

    Очирбат сайд хийх, салбарыг хогжvvлэх хvн огт биш! М.Энхболдын гар хøл

  • Хатгал (July 09, 2016 4:22:38 pm )

    Энэ Даваасүрэн төрийн албаны цалингаас өөр орлогогүй нөхөр яаж тэр үнэтэй хурдан морьд,сонгуулийн мөнгө босгож чадаж байна .Шалгадаггүй юм уу….

  • Хатгал (July 09, 2016 4:25:41 pm )

    Тлейханаас өөр мэргэжлийн хүн харагдахгүй байна.Улс төрийн хорчингууд л бна…….

  • Anonymous (July 09, 2016 4:34:41 pm )

    Erunhii Said Erdenebataa,
    Bodlogiin yam davhar deeltei baij bno gesen.
    Harin busad salbariin yamdaa uuruu baiguulaarai, hariutslagaa uuruu uureh uchraas zuvhun uuriinhuu itgej naidsan hunee songooroi!

  • Zochin (July 09, 2016 6:24:34 pm )

    Eruul mendiin yamiig ontsgoi anhaaraarai eronhii said aa.

  • Anonymous (July 09, 2016 7:14:25 pm )

    Мөнх-Оргил бол хууль зүйн сайдад нэрээ дэвшүүлэх нь битгий хэл УИХ-ын сонгуульд ч нэрээ дэвшүүлэх ёс суртахууны эрхгүй л хүн санагдах юм , ямар ч утга алга дөө, Монголын улс төр гэж

  • Anonymous (July 09, 2016 8:02:37 pm )

    Нэг байтугай 10 ЗГ байгуулах шилдэг боловсон хүчин бий шүү. Сайн ашиглаж оновчтой шийдвэр гаргах биз. Та нар ямар АН шиг боловсон хүчин муутай биш дээ

  • зочин (July 09, 2016 8:05:37 pm )

    мэргэжлийн засгийн газар байгуулна гэсэн яасан вэ ? Батбаяр Бадамжунай нар бишээ

  • zochin (July 09, 2016 8:43:10 pm )

    МАН идэж ууж чадахаас бодлого боловруулж чадах биш дээ. Тэр нь ч энэ сонголтоос нь харагдаж байна.

  • зочин (July 09, 2016 10:07:53 pm )

    МАН-д олон жил ажилласан туршлагатай гэх ажил хийдэггүй тэнэгүүдээр дүүрсэн нам. Битгий онгирсгоо . Ажлаа аваад явчих хүн танайд ховор шүү. Урд олон жил ажилласан тэнэгүүдээ одоо сонгож болохгүй ,чадахгүй мэдэхгүй хирнээ ажил хийдэггүй туршлагатай хүмүүс бүр ч хэрэггүй шүү

  • зочин (July 09, 2016 10:15:12 pm )

    Мөнхбат ,Отгонбаяр , Бадамсүрэн нараас бусад нь хэрэггүй шүү . Харваас ажил хийхгүй , сэтгэлгүй нөхдүүдийг томилсны хэрэггүй . Хэл ам болохоос гадна эрхлээд хэдэрлээд суучихна. Чадалгүй юм чинь хэдэрдээд хэрэлдээд зовоож мэдэх нөхдүүд харагдаж байна

  • Шаалаа (July 09, 2016 10:47:13 pm )

    Юун Мөнхоргил бэ 5 хүний амь тасалсан алуурчин засагтаа оруулбал МАН ы нэр хүнд үгүй болно шүү.

  • zochin (July 09, 2016 10:56:39 pm )

    n.Badamjunai hudui aj ahuin saidad jinhene tohirson hun shuu jinhene mergejliin said bolj chadna shui

  • zochin (July 09, 2016 10:58:58 pm )

    yag zuw baina jinhene tohirson mergejlin hun yah arga ugui Badamjunai shuu

  • zochin (July 09, 2016 11:11:55 pm )

    S.Bayarin zasgin gazart atrin 3 dugaar ayan gej baihad X.A.A n said baisan n.Bdamjunai said uneheer sain ajillaj baisan namar n tarian talbaid uwul ni malchni hotod et ni jilin 4 Uliral huduu gadagui ajillaj baidag hun baina lee X.A.A. n mergejlin said n.Badamjunai

  • Байгалмаа (July 10, 2016 12:40:16 am )

    Барилга хот байгуулалтын сайдад Цогтбаяр яг тохирно. Өмнө нь сайд байхдаа их сайн хэд хэдэн шийдвэртэй алхмууд хийж бсан. Хэрэв эдийн засгийн мэргэжилтэй бол Сангийн сайд ч хийхээр их чадалтай залуу байсан. Үүнийг ЕС анхааралдаа аваарай.

  • хөвсгөлийн иргэн (July 10, 2016 12:59:49 am )

    энэ даваасүрэн бол жинхэнэ хумсаа нуусан муур шүү д.10 % ийн авилга авдаг гэдэг нь ямар ч маргаангүй шүү..иргэдээ!!!!!!ийм хуурамч шударга царайлсан этгээдүүдээс болгоомжлоорой

  • zochin (July 10, 2016 7:30:35 am )

    БАТБАЯР ЦОГЗОЛМАА НАР ХЭТЭРНЭЭ, ХАРИН ОДОО Л НЭГ ОНЦГОЙ БАЙДЛЫГ МЭРГЭЖЛИЙН ХҮН ТХВЬЖ ӨГӨӨРЭЙ ЯА ЯА ДАШ ДУЛАМДОРЖ БАДРАЛ НАР ЯАЖ БАЛЛАВ АА, ЭСВЭЛ АРМИАС ЗАЛУУХАН ГЕНЕРАЛ -ХИ ЦАГДААГААС ХҮН ТОМИЛЖ БОЛОХГҮЙ ШҮ УЛСЫН НӨӨЦИЙГ НЬ АВААД ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМАНД ӨГЧИХӨӨЧ ТЭГВЭЛ ОНЦГОЙ БАЙДАЛ ЯНЗЫН БОЛНО ДО

  • Зочин (July 10, 2016 8:06:14 am )

    буд чинзориг хоер арай л бишээ ардчилсан намын завгар юм уу даа

  • 55555 (July 10, 2016 8:40:36 am )

    нийгэмд танигдсан байх нь онц сонин биш ээ мөнгө муутай байх нь хамаагүй ээ гол нь хандлага нь зөв төлөв түвшин мэргэжлийн хүмүүсийг яам агентлегийн удирдлагаар томилох юм шү бусдаар тэр энэ намын фракц, холбоо гэвэл бусармаг түүх давтагдана шү сайд аа. хэн нэг сайд дарга нарын түлхээс шахааг бүү сонгож аваарай зөвхөн өөрийнхөөрөө мөн төрийн албаны зөвлөлийн чиг баримжааг дагаж хэрэгжүүлбэл нэг нэр хоёр хочгүй дэ

  • Bataa (July 10, 2016 9:18:24 am )

    Yam tamgiin gazriig bugdiig oorchilj khurdan solikh kheregtei.

  • барилгачин (July 10, 2016 10:20:52 am )

    Барилга хот байгуулалт болон бусад мэргэжлийн чиг үүргийн яамдад салбараа сайн мэддэг жинхэнэ мэрэгжлийн хүн тавих хэрэгтэй.Барилга хот байгуулалтын сайдад Дашдорж арай л биш байна.Хуучин энэ яамны сайд байсан хүн.Үлдпэцтэй хийсэ ажлыг нь санахгүй л байна.Тэр тамхиныхаа сайдыг хийвэл болоо биш үү.

  • irgen (July 10, 2016 10:28:47 am )

    Metgejliin chadwarlag h vn gsn yasan we mordohiin hazagai gj hoitondoo buuh hvmvvs ih bn

  • irgen (July 10, 2016 10:31:58 am )

    Munh orgil unur baurig arduud demjihgvi mergejliin shudraga nas togtson turshlagatai hvn gvi yumuu MAN chin huue

  • zochin (July 10, 2016 4:45:59 pm )

    M.Enkhbold uuriinhuu fraktsiin humuusiig tavih geed. Tsogzolmaa Batbayar Ochirbat Dashdorj gsn chadvarguige medehgui alban tushaald uhaangui durtai yu ch hiihees butsahgui nohduud. Bolichihoosoi!! Yun mergejliin zasag ve?! Iim humuus tuhain salbariinhaa bodlogiig todorhoiloh r yaj Mongol uls hugjih ve?! Bas l duraaraa zagnaad ehellee. Alban tushaalaa naimaaltsaad l ehellee de. 4 jiliin daraa dungiin chini tavina shuu!!! Er ni MAN AN 2 adilhanda. 1 teregnii 2 dugui. Erdenebat gej bas utasan huuheldein yum bna. Iim humuus said boloh yum bol.

  • зочинП.Эрдэнэбат (July 10, 2016 5:10:47 pm )

    амалсанаараа үндсэн чиг үүргийн яамнаас өөр яам дан дээлтэй байх ёстой шүү яамдаа нэгтгэж цөөлөх алхам яалаа хэн нэгэнийг са йд болгох гэж яам үлдээж хэрхэвч болохгүй анхны алхамаа амалсанаараа хийхгүй бол олон нийт хүлээж авахгүй шүү ерөнхий сайдаа өөрийн толгойгоор шийдсэн дээрдээ гэж бодогдож байна амжилт хүсье

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (July 10, 2016 5:22:48 pm )

    Bagshiin ordni barilgaas menge idsen ehner ni asar ih menge ugaasan e, otgonbayar bolobsrolin hun bish yun said aimaar ihhel amni bai bolson hun shine zaluu hun tabiarai otgonbayar yrd ni baisan yu ch hiigeegui shtee otgonbayarig tabij bolobbsrolin salbarig buur damnuuruulj balrah bii dee gej zobj baina

  • Puujee (July 10, 2016 8:16:47 pm )

    Нямдорж даваасурэн болнодоо бусад нь бол дэмий унасан улсууд бол буур умащав бай цогзолмаа цолмоон батбаяр монх опоил боль л доо

  • багш (July 11, 2016 12:33:03 am )

    БСШУ САЙД Ё ОТГОНБАЯР ДАХИАЛ КИМБРИЖЭЭ ЯРИАД Л 4 ЖИЛ БОЛОХУУ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ХӨТӨЛБӨРШҮҮДЭЭ МОНГОЛЫН ЁС ҮАНШИЛ ЦЛАМЖЛАЛ АЗАДЕМИК БОЛОВСРОЛ АГУУЛГАА САЙН БАРИХ ХЭРЭГТЭЙ БНМД ХШРЭЭЛЭН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВИЙН МАНГАР БАЦААНУУДЫГ САЛБАРАА МЭДДЭГ ХҮМҮШСЭЭР ТАВИАРАЙ 93 БАТСҮХ ШИГ НӨХРӨӨР МҮҮНДҮҮЛЭВДЭЭ ХЭЦҮҮ ШҮҮ

  • багш (July 11, 2016 12:33:58 am )

    БСШУ САЙД Ё ОТГОНБАЯР ДАХИАЛ КИМБРИЖЭЭ ЯРИАД Л 4 ЖИЛ БОЛОХУУ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ХӨТӨЛБӨРШҮҮДЭЭ МОНГОЛЫН ЁС ҮАНШИЛ ЦЛАМЖЛАЛ АЗАДЕМИК БОЛОВСРОЛ АГУУЛГАА САЙН БАРИХ ХЭРЭГТЭЙ БНМД ХШРЭЭЛЭН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВИЙН МАНГАР БАЦААНУУДЫГ САЛБАРАА МЭДДЭГ ХҮМҮШСЭЭР ТАВИАРАЙ 93 БАТСҮХ ШИГ НӨХРӨӨР МҮҮНДҮҮЛЭВДЭЭ ХЭЦҮҮ ШҮҮ МУБИС ЗАХИРАЛЫГ СОЛИОРОЙ

  • Зочин (July 11, 2016 2:07:52 pm )

    Энэ ёстой мэдрэмжгүй худал таамаглал байна. Сонгуулийн дараа мэргэн түргэн хүн хэт олон болдог гэж Баатар маань үнэн хэлж дээ. Энэ нэг шүлэг бичдэг залуу яаж ЗГХЭГ дарга хийж чадах вэ дээ, өөрт тийм амбиц огт байхгүй ч байж мэднэ гишүүний ажлаа дөмөгхөн шиг сурвал их юм ш дээ зайлуулаа гэж.

  • ЗОЧИН (July 13, 2016 2:52:28 pm )

    МАН-ЫН ДАРГА БОЛОН УДИРДАХ БРЭЛДЭХҮҮНД АЛБАН ЁСООР ХЭЛЭХЭД: 1. ТӨРИЙН ТОМИЛГОО ГАНЦХАН ТАНАЙ НАМЫН СОНГОЛТ БИШ АРД ТҮМНИЙ ҮГИЙГ СОНСОЖ СОНГОЛТЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ЮУНЫ ТҮРҮҮНД МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ ЁСЫГ ЖААХАН Ч ГЭСЭН ГОЛЬТРИГТ НЬ ОРУУЛАХ ХҮН БОЛ МУ-ЫН ИХ-ЫН ГИШҮҮН НЯМДОРЖ МӨН. ЭНЭ ХҮНЭЭР ХУУЛЬ ЗҮЙН ЯАМЫГ УДИРДУУЛАХ НЬ ХАМГИЙН ОНОВЧТОЙ СОНГОЛТ НӨГӨӨ ТАЛААР ТАНАА НАМААС ХАМГИЙН ИХ ХИР БУРТАГТАЙ ХОЛИЛДСОН НӨХДҮҮД БОЛ Ё. ОТГОНБИЛЭГ, БАДАМЖУНАЙ НАР. ЭД НАРЫГ ТӨРИЙН УДИРДЛАГААС ХОЛ БАЙЛГАВАЛ ТАНАЙ НАМЫН НЭР ХҮНДЭД ХЭРЭГТЭЙ. ЭС ҮҮНИЙГ ҮЛ БОДОЛЦВОЛ МАН-ЫН ЧИГ БОДЛОГО АГААР АДИЛ ЗАМХАРЧ АРД ТҮМНИЙ ДУНД НЭР АЛДАРЧ ИРНЭ. Ц.Мөнх-Оргил-ЫН ХУВЬД ЭНЭ ХҮН НИЙГЭМД ТИЙМ ИХ АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧИХ ХҮН БИШ НЭГ УДАА ӨӨРИЙГӨӨ ТАНИЛСАН БАЙГУУЛСАН ГАВЬЯА БАЙХГҮЙЧ ӨӨРИЙГӨӨ ЯАЖ АЖИЛ ХИЙЖ ТОЛГОЙ НЬ АЖИЛДДАГАА ХАРУУЛЖ ДҮНГЭЭ ТАВИЛСАН ХҮН. ШУЛУУХАН ХЭЛЭХЭД ШИЙДВЭР ГАРГАЖ ТҮҮНДЭЭ ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ АЖИЛЛАХ ТАЛААР А-Ч БАЙХГҮЙ ГОЛД ХӨВЖ БАЙГАА ЗОМГОЛ ШИГ ТИЙМ ХҮН. ТОВЧХОНДОО ТА НАР ЗАРЧИМАА БАРЬЖ ТӨР УДИРДАХ ГЭДЭГ ҮҮДНЭЭС ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОЛТОО ХИЙГЭЭРЭЙ. ТЭРНЭЭС ТЭР ИНГЭЖ ТУСАЛСАН, ТЭР АНХНААСАА ИНГЭЖ ТЭМЦЭЖ ЯВСАН, ТЭР ИНГЭЖ САНХҮҮГИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛСЭН ГЭСЭН СЭТГЭХҮЙГЭЭР ТОМИЛГОО ХИЙВЭЛ АСАР ТОМ АЛДААНД ХҮРЭН ШҮҮ. ЭНЭ ТОМИЛГОО КОМПАНИЙ БҮТЭЦИЙГ ТОМИЛЖ БАЙГАА ТОМИЛГОО БИШ. ТОМИЛОГДСОН НӨХДҮҮД МАШ ТОМ ЗОРИГТОЙ ШИЙДВЭР ГАРГАЖ ЭНЭ ТӨРИЙН УЛАМЖЛАГДАЖ ИРСЭН ИДЭЭ БЭЭРИЙГ ШАХАЖ, НИЙГМИЙГ ЭНЭ АВИЛГА, ЗАМБРААГҮЙ БАЙДАЛ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ НАМ НЭРТЭЙ ХУЛГАЙЧДААС ЦЭВЭРЛЭХ, УЛС ОРНЫГ ӨРНӨӨС ГАРГАХ, АРД ТҮМНИЙ АМЬДАРЛЫН ТҮВШИНГ ДЭЭШЛҮҮЛЭХ АМАРГҮЙ АЖИЛ ХҮЛЭЭЖ БАЙНА. ЗА ТА НАРТ АМЖИЛТ ХҮСЬЕ.

  • Иргэн (July 14, 2016 9:14:04 am )

    МенхОргил гэгчээс Нямдорж гуай. хамаагуй илуу. Нямдорк гуай. Даваасурен гуай 2 орохгуй бол юуных нь Мэргэжлийн байх бэ.

  • zochin (July 14, 2016 4:39:21 pm )

    Төрийн өмчит том том компаниудын гүйцэтгэх захирлуудад дандаа АН-ийн нөхдүүд шургалсан байгаа тэднийг сольж МАН-с туршлагатай мэргэжлийн захирлуудыг томилох хэрэгтэй байх шүү

  • zochin (July 14, 2016 4:40:54 pm )

    Яамдын газар хэлтсийн дарга нарыг МАН-с мэргэжлийн туршлагатай боловсон хүчнээр

  • YADARSAN ARD (July 16, 2016 2:30:56 pm )

    uul uurhain saidad hurts guaig taviad ene buruu zamaar budaa teej irsen uul uurhaigaa neg tsegtselj avmaar yum daa erdenebat erunhii saidaa. mun ulsiin ix xurald jijig nam bie daagchid dotor mergejil gej alt bolson humuus zunduu l bainalee shdee tednees tabiad namdaa elsuuleed avaach xeregtei shdee xojim

antalya rent a car