2016 оны сонгууль бол Ардчилал нэрийн дор зоргоороо намирч ирсэн АН-ынханд том сануулга болсон гэхэд болно. Тэрчлэн АН шинэчлэгдэх үү, эс шинэчлэгдэх үү гэдэг асуудал хэн хүний анхаарлыг татаж байгаа. Тэгвэл АН-ын акулууд болох Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд 3 уриалга гаргажээ. Тэд уриалгадаа юу өгүүлснийг хүргэе.
Монголын ард түмэн, эх орноо ардчилал эрх чөлөөний замаар хөгжүүлэхийг эрмэлзэгч иргэд ээ Ардчилсан намын гишүүд дэмжигч нар аа Бид, Монголын ардчиллын тулгын чулуу болж анх байгуулагдсан гурван намын анхны дарга нарын хувьд та бүхэндээ хандаж байна. Бид, өнөөгийн АН болж нэгдсэн тэргүүлэх гурван намын анхны албан ёсны тэргүүний хувьд та бүхэнд хандаж байна. Бид, ардчиллын зарчмыг эх орондоо анх тунхаглалцаж, улс төр нийгмийн амьдралыг шинэ зүгт эргүүлэлцсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан та бүхэндээ хандаж байна. Ардчилсан намын гишүүд, ардчиллын зүтгэлтнүүд, амь насаараа дэнчин тавин тэмцэж шинэ цагийг авчралцсан баатруудаа! Нийгмийн шинэчлэлийн төлөө өөртөө хариуцлага ногдуулж, ардчиллын тугийн дор амьдарсан найз нар аа! Ардчилсан нам УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ нь АН-д ардчиллын зарчмаар зохих үнэлгээ өгсөн сонгогчдийн шийдэл, намын удирдлагадаа гутарсан гишүүдийн дургүйцэл, ардчиллын төлөөх үзэл санаандаа эргэлзсэн дэмжигчдийн санал сэтгэгдлийн нэгдэл байсан гэж бид үзэж байна.
Одоогоос 26 жилийн тэртээ Монгол улсын засаг төрийн эрхийг хэмжээгүй эзэгнэсэн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд буюу төрийн дархлагдсан удирдагчдийг огцруулахын төлөө тэмцэж, ардчилсан хувьсгалын баатруудын тэмцэл, ард түмний халуун дэмжлэг, тухайн үеийн МАХН доторх эрүүл саруул хүчний зөв алхамтай нэгдэн амжилтад хүрч байсан билээ. Харамсалтай нь 26 жилийн дараа Ардчилсан нам маань өөрөө шат шатандаа дархлагдсан суудалтай “Улс төрийн товчоо”-той, дээд удирдлага нь нийт гишүүдийн санаа бодлоос ангид, агаар салхи ордоггүй, цус сэлбэгддэггүй байгууламж болон хувирлаа. Яг л 28 жилийн тэртээд хуучин МАХН-ын гишүүд Улс төрийн товчоондоо ямар хүн нэмэгдэж хасагдсныг сонсгол мэдээнээс уншиж танилцдаг байснаас огт ялгагдахгүй боллоо. Сүүлийн хэдхэн жилд АН нь Монголын хамгийн хаалттай улс төрийн хүчин болж хувиран, ялангуяа түүний удирдах баг нь намаасаа бүрэн тусгаарлагдсан мафи маягийн бүтцэд шилжин орлоо. Ардчиллаар овоглосон энэ нам сүүлийн арваад жилд их хурлаа хийсэнгүй, сүүлийн хэдэн сонгуулийн хугацаанд удирдах бүлгээ шинэчилсэнгүй.
Удирдлагын мафижсан бүтцээ дагаад намын анхан шатны байгууллагууд нь овгийн байгуулал, феодалын нийгмийн үеийн хошуу ноёны албатуудын зохион байгуулалтад оржээ. Тэд үүнийгээ “бүлэг”, “фракци” гэж нэрлэн харилцан ашигтай хуйвалдаанаар төр ба намын удирдах албан тушаалтны томилгоог шийдэж байна. 2012 онд АН-аас намын нэрээр парламентад суудал авах хүмүүсийн жагсаалтыг гишүүдийн саналаар бус, энэхүү ханлиг, ванлигуудын толгойлогч нарын тохиролцоогоор шийдэж байсан. 2016 онд нэр дэвшигчдийн жагсаалтыг батлахдаа, хуулийн хугацаа дуусахаас хэдэн минутын өмнө мөнөөх ханлигуудынхаа нэгдсэн саналыг үзүүлж “Бөөнөөр батла”, үгүй бол “АН-аас нэг ч хүн хуулийн хугацаанд нэр дэвшиж амжихгүй” гэсэн хувилбараар тулгаж батлуулсан. Үнэнч хамсаатны сүлжээ, төрөл садны хэлхээс болсон намын байгууллагаа эвдэхгүйн тулд шинэ гишүүн элсүүлэх, намаа өргөжүүлэх ажлыг бүрэн зогсоожээ.
Өнгөрөгч сонгуулийн үеэр нэр дэвшигчид өөрийг нь дэмжиж ирсэн олон зуун хүнийг намд элсүүлэх гэтэл намын анхан шатны байгууллагын дарга нар батлах бичиж өгөхөөс татгалзаж булзсан явдал нэг биш гарсан байна. Энэхүү тогтоцыг нь өөрчилж, АН-ыг шинэчлэх, ардчиллын зарчмыг аврах оролдлого хийсэн гишүүдийн эсрэг өөрийн мэдэлд авч, үнэнч хамжлага нарынхаа гарт атгуулсан хууль хяналтын байгууллагыг турхирч, хүссэнээ хийлгэдэг болсныг олон түмэн ч харж байна. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилж УИХ дахь намын бүлгийн ахлагч, АН-ын дарга, УИХ-ын дэд дарга зэрэг албыг өөрсдийн сонирхолдоо нийцүүлэн томилж буйгаа ичгүүргүй зарлаж байна. Энэхүү хууль бус тохироогоо гүйцэлдүүлэхээр улайрч, ҮЗХ-ын хурлыг явцуу хүрээнд долдугаар сарын 18-нд хийж, товлосон шийдвэрээ гбатлуулахаар зэхэж байна. Намын өмнөөс сонгогдсон гишүүдийн ажил албаны хувь заяаг намын гишүүдийн оролцоотойгоор, тэдний хүсэл зоригийн дагуу шийдэх ёстой гэж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй, Ардчиллаар овоглосон намын удирдлагыг гартаа төвлөрүүлж, нийгэмд хамгийн аюул учруулсан улс төрийн байгууламж болгон хувиргасан, сүүлийн үеийн дарга удирдагчид намын өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй болохыг нийт гишүүдэд сануулж байна.
Улс төрийн намгүйгээр ардчилсан тогтоц оршихгүй, Монголын голлох улс төрийн хүчин болох АН-гүйгээр Монголын улс төрийн тогтоцыг төсөөлөх аргагүй. Эцсийн дүндээ төрийн ариун байдал нь намын ардчилал, тунгалагшлаас эхтэй. Харамсалтай нь мафийн бүлгийн тогтолцоотой намын бүлэглэл бүхирдсон улс төрчдөө төрд илгээж, бохир үйл ажиллагаагаа батжуулдаг, тэр хэрээр төр бохирддог. Ийнхүү нөлөө бүхий феодалын хэмжээгүй эрх дор хураагдсан хошуу, ханлиг, ванлигийн тогтоцтой АН нь Монголын төрийн хамгийн өнгөтэй өөдтэй шинэтгэлийг санаачлагч атал төрөө хамгийн их бохирлогч болон хувирч байна. Энэ байдал нь Монгол орны хэвийн хөгжлийг гацаагаад зогсохгүй, улс төрийн ардчилсан тогтоцыг нурааж, дарангуйллын систем рүү хөтлөх аюултай гэж бид үзэж байна.
Иймээс: Ардчилсан намыг аврахын тулд,
Нэгдүгээрт, Намын удирдлагад бугшсан алдаа дутагдал, өнөөгийн байдалд дүгнэлт хийж, хариуцлага тооцох;
Хоёрдугаарт, Намын өнөөгийн удирдлагыг үндсээр нь өөрчилж, удирдлагыг шинэ залуу хүчинд шилжүүлэх;
Гуравдугаарт, Намын дүрмийг цаг үетэй нийцүүлэн шинэчлэх, намын амьдралын өдөр тутмын мөрдлөг болгох;
Дөрөвдүгээрт, Итгэл үнэмшлээрээ сонголт хийсэн хүн бүрийн өмнө намыг нээлттэй болгож овог аймгийн тогтолцооноос салгах; Юун түрүүн эдгээр алхам яаралтай хэрэгтэй байна. Ийм шинэчлэл нь АН-ыг үргэлж шинэчлэгдэн тэлж, удирдах бүлэглэл нь шинэ үеийн залуу улс төрчдөөр байнга сэлбэгдэн, ардчиллын зарчмыг түгээн дэлгэрүүлэгч улс төрийн хүчирхэг нам болгон хувиргах болно. Намын удирдах албыг гишүүдийн сонголтоор бус бүлэглэл хоорондын тохироогоор шийддэг “хар уламжлалыг” зогсоож, Ардчилсан намын доторхи ардчиллыг сэргээхээс ажлаа эхлэх ёстой.
Энэ ажлыг эхлүүлэхийн тулд АН-ын ҮЗХ-ны гишүүд долдугаар сарын 18-нд болох хуралдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, намаа улс төрийн ялагдалд хүргэсэн дарга нар, “фракцийн удирдагч” гэгч нарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. ҮЗХ-ны гишүүдийг намын мянга мянган гишүүдийн өмнөөс төдийгүй, үндэсний хэмжээний намын өмнөөс үндэстнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлахыг уриалж байна. Улмаар ойрын гурван сард багтаан намын их хурлыг зарлан хуралдуулахыг ҮЗХ-ны гишүүдэд уриалж байна. Намын их хурлын төлөөлөгчдийг намын бүх гишүүдийн хурлаас сонгож ирүүлэхийг уриалж байна. Намаа шинэчлэх, ардчиллын зарчмыг авран үлдээх шинэчлэлийг дэмжин хамтрахыг АН-ын бүх гишүүдэд уриалж байна. Ардчилсан хувьсгалын анхдагчид, ардчиллын үйл хэргийг халуунаар дэмжсэн гишүүд, дэмжигчид, эх орноо гэсэн монголчуудынхаа халуун дэмжлэгт бид найдаж байна.” гэсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (July 08, 2016 11:45:03 am )
Сэтгэлд цог байвал зууханд гал асна. Хүмүүний ирээдүй итгэх найдахад байдаг
-
АН -ЫН ахмад гишүүн (July 08, 2016 5:10:10 pm )
Та гурвын уриалгыг хармагц баярлаж урам орлоо , Намын шинэчлэлийг хэн тааралдсан завсрынхан хийх ёсгүй ,Та гурав гардаж хийгээд залуу үедээ шилжүүлж өгөөрэй , Анхан шатныхан гэж хэдхэн хүнээр хайрцаглагдсан тэрүүхэндээ эрх мэдэлд санаархсан юмнууд байдаг нь хэцүүхэн л харагддаг юм,,, Бүх шатны намын байгууллагуудын хурлыг албан ёсоор хийлгэж жирийн гишүүд дэмжигчдийн үгийг сонсох хэрэгтэй , Одоо АН-ын гишүүн болох хүсэлтэй залуучууд нэмэгдэнээ, Хамгийн гол нь тэднийг олж харж найрсагаар угтан авах улс төрийн соёл хэрэгтэй байна ,,, Муулуулахаас битгий шантраарай , Шинэчлэгдэх үйл явцыг та нар л хийж чадна , Хамгийн гол нь хугацаа алдаж болохгүй шүү ,
-
Zochin (July 09, 2016 6:23:40 am )
Zuulin sentiigee ,belen hooloo Mash hurdan. Uguulej l dee kkkkkkkk. 25- n Jul ardchilaliin bag. Umsuj,ard tumnii umcbiig gahai chig boltloo ideed zadah setgel hi hanagui l baina daa .iim l laaz uchguluj yavah hemjeenii tuvchinii hummus dee ….
-
-
ЦЭЦЭГ (July 08, 2016 11:50:15 am )
Тэр үеийн улс төрийн товчоо МАХН ын хамагийн зөв чиг хандлага нь юу байсан бэ ?гэхээр төвдийн улаан шарын шашинд идүүлсэн махөж алга болох шахсан монгол гэдэг улсыг 1921оноос хойш балмад шашинаас салгаж бүдүүлэг шашингүй эрүүл нийгэмийг байгуулаж чадсан юм .1990 оны хувьсгалаар ардчилал нэрээр цаад юмны учирыг мэдэхгүй залуучуудаар төрийн эрхийг аваад Ан ын ард улаан шарын шашины толгой лам нар төрөөр тоглож монгол улсыг яг 1921 оны өмнөх Шиг байдалд оруулсан хүн ардын өвчлөл өр шир хоорондоо үл ойлголцох байдал гээд бодоод үздээ саяын сонгуулийн сайн тал Ан ын ард тоголдог шашины бүлэг унасан явдал байлаа муу тал нь төрд ажилах ёстой хүмүүс нь орж чадаагүй.Одоо төрийн эрх авсан Ман ын ард ч балмад шашины бүлэг байж байна төрд шургалсан шашины бүлэгээс монгол төр салах ёстой
-
ЦЭЦЭГ (July 08, 2016 12:12:57 pm )
Та 3 яг онсон зөв тайлбарыг хийж чадахгүй ухаан чинь дутна монголын монголын төр биш улаан шарын шашины бүлэглэлийн төр болчихоод байна төвдөөс хөөгдсөн Далай ламын чойжин сахиус шүгдэн нараар удирдуулсан савдагууд монгол төрын эрх мэдэл эд баялагыг гартаа барьж байхын төлөө яахаас ч буцахгүй улайран зүтгэсэн гэвч энэ балмадуудын толгой унсан боловч саварууд нь амь тэмцэн зууралдаж байна нөгөө талаас өөр бусад гадны шашины удирдлага ч бас гар дүрчихсэн сууж байна гэсэн ч балмадуудын эсрэг зүгээр суугаагүй шударга дайн заралчихсан тулалдаж байна .Ялах болно
-
Anonymous (July 08, 2016 12:27:29 pm )
batvvl ooroo unagachihaad ih l tenegteh yum.hvvdee tender ogchihood ogoogui gedeg shigee mon mulguu hun yumdaa
-
Anonymous (July 08, 2016 12:28:25 pm )
Rio hudaldagdsan Baabar Ganbold offshore Bat-uul 3-t hen itgeh um
-
ИРГЭН (July 08, 2016 1:03:02 pm )
НАМ ЯЛАГДАХАД ТА 3-ЫН ҮҮРЭГ БАС БАЙСАН ГЭДГИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ. БАТ-ҮҮЛ З.ЭНХБОЛДЫГ УЛААМ ЦАЙМ ДЭМЖИЖ БАЙСАН ШҮҮ. ОДОО БОЛОХООР ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛЧИХ ЮМ. ОДОО ХУУЧИН ТҮҮХЭЭ САНАГАЛЗДАГ ӨВГӨЧҮҮЛ ХЭРЭГГҮЙ АН-Д ШИНЭ ТОГТОЛЦОО ШИНЭ УДИРДЛАГА ХЭРЭГТЭЙ, ЭСВЭЛ ЗАДАРСАН Ч ДЭЭР БАЙХ. НЭГ ҮНЭН НЬ АН-ЫН ОЛОН ГИШҮҮД ӨӨР ХҮНД САНАЛ ӨГСӨН ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА. МАНАЙ НАМЫН УДИРДЛАГУУД, УИХ-ЫН ГИШҮҮД ДЭНДҮҮ БИЕЭ ТООЖ, ГАЗРААС ХОЛДСОН НЬ ГАЙ БОЛСОН, ГИШҮҮД ДЭМЖИГЧДЭЭ ҮЛ ТООДОГ ТЭД НАР АН-ААС ҮҮРД ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ.
-
Irged (July 08, 2016 1:32:12 pm )
Zuv duu. Amjilt
-
Жижи (July 08, 2016 1:45:49 pm )
Та нар олигтой байсан бол МАН-ыг хаалгаад түүхэнд үлдээх ёстой байсан юм. Даан ч нэг хөнжилд орчихоод өөрсдөө барьцаанд орчихсон чинь гашуун үнэн шүү
-
Anonymous (July 08, 2016 1:57:14 pm )
Үманай хоер том нам нэр нь өөр болхоос үйл ажиллагаа байж байгаа нь яг ижил.Намуудын
Үзэл баримтлал дүрэм программ ч байхгүй
мафижсан бүлэглэлүүд төрийн эрх булаацалдах эрээ цээргүй ажиллагаа явуулж
байгаагаа анхаараачээ.Намыг сонгодог
утгаар нь бий болгое!!!!!! -
зочин (July 08, 2016 2:05:29 pm )
Та 3 ӨНГӨРСӨН ХОЙНО НЬ НИРГЭВ гэгч л юм болж байх шив дээ, Тийм л сүрхий юм бол намынхаа доторхи алдаа дутагдлыг тухай бүрт нь хэлж засаж, тэмцэж байх нь яасийн, Тэгээгүй л байхгүй юү, АН Их хотынхоо хөгжилд зориулж бүтээн байгуулалтын нилээдгүй хийж бүтээсэн , санаачилсан ,Ганцхан энэ их хийж бүтээсэн зүйлүүдийг чинь АН доторхи Албан тушаал эрх ашигийнхаа төлөөх Фракци хоорондын цусгүй тулаан, Ард олны дургүйцэл, жигшил зэвүүцэлийг төрүүлсэн өөрийгөө Монгол гэж хэлж ярьж бичүүлэхээсээ ичиж зовдог Оффшор Баярцогтод хариуцлага хүлээлгэлгүй хамгаалж ,тушаал дэвшүүлсэн, Анхан шатныхаа гишүүд дэмжигчидынхээ үгийг сонсдоггүй, тэднийгээ үл тоосон, Бүтээн байгуулалтанд аа хэт анхаарч ард иргэдийнхээ амьжиргааны төвшинд анхаарал тавиагүй тэднийгээ хөсөр хаяж элдэв төрлийн торгууль, татвараар дарамталсан
сонгууль дөхүүлж хэдхэн төг-өөр тэтгэвэр тэтгэмж , хувьцааны хагас дутуу мөнгөөр ард иргэд ээ хууран мэхлэх оролдлого хийж ард иргэдийн дургүйцэлийг хүргэж эцэст нь АН СОНГУУЛЬД ялагдсан шүү дээ, Та бүхэн болон танай нам АРД ИРГЭД НЬ БАЯН БОЛ УЛС ОРОН БАЯН гэдэг үгийг эсэргээр нь хэрэгжүүлж өөрснөө баяжсан, л 4-н жил болсон, Та бүхний хөрөнгө орлогын мэдүүлгээр өнгөрсөн 4-н жилд асар их өсөлттөй , өөрчлөлттөй , ард иргэд бидний амьжиргааны төвшин илт доошилсон жилүүд л өнгөрлөө шүү дээ, Энэ бүхэн та бүхний бүтээн байгуулалтын ажил үгүйсгэгдэх том шалтгаан болсоон, -
МОНГОЛ ХҮН (July 08, 2016 2:13:46 pm )
ЭНЭ ХЭДЭН.ХӨГШИН КУЛКАЗУУД ЦАГАА ТУЛАХААР ДАРГА БОЛНО ГЭЭД Л СОЛИОРНО ДОО.ДЭЭР БИЧСЭН ХҮМҮҮС АРДЧИЛСАН НАМЫН ХОГ ШААР ХУЛГАЙЧУУДТАЙ ЛАМ НАР БУРХАНЫ ШАШИНЫГ ХОЛИОД БАЙГААРАЙ. АН намынхан ХАРИН ТЭГЖ ЯРИВАЛ БҮГД БӨӨ ШҮҮ .БӨӨЛӨӨД СОЛИОРООД БАЙСАНЫГ МАРТАА ЮУ.ТЭНЭГҮҮД СЭТГЭГДЭЛ БҮҮ БИЧ.
-
МОНГОЛ ХҮН (July 08, 2016 2:22:25 pm )
ЦАГААН ҮСТ ХӨГШИН ТӨГЦӨГ НЭГ ХЭСЭГ ӨӨРИЙГӨӨ УЛААНБААТАР ХОТЫН ХААН ШИГ САНАЖ . АРДЧИЛСАН НАМ ЖИНХЭНЭ АРДЧИЛАЛТАЙ НИЙ НУУГҮЙ ХЭЛДЭГ САЙН НАМ ГЭЭД Л АРДЫН НАЫГ МУУЛААД БАЙСАН. ОДОО ӨӨРӨӨ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БОЛЖ 2017 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРОХ ГЭЭД Л ХОР ХУТГААД ЯАВААД БАЙГААГ ЧИНЬ МЭДЭХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ КУЛКАЗАА .СЭРЖ ҮЗ САЙХАН АМАР АЙН. АМАРАХ МӨНГӨӨ ХУРААСАН БИЗДЭЭ.
-
0000 (July 08, 2016 2:23:33 pm )
МАН бол МАХН ийн дотор 80гаруу жил буглаж Орсын* КОМ* намын уяаны нохой болож эх орончидын хэлмэгдүүлэж хороож байсан долдой урбагч хулгайч алуурчан нарыэ эөс Энэ алуурчадМАН ийг сэргээн байгуулсан лам Баасанг хороон намын нэрийг нь ашигалан МАН хэмээн нэрлэж МАХН ийн бариж идэн эрх мэдэл эд хөрөнгө нэр хүнд байр суурь байгаа бүхнийг нь хулгайж луйвардаж нэг мөсөн үгүй хийх гээд чадсангүй МАХНийн эрүүл сарууль эх орончод байдгаа алдсан ч нэрээ авч үлдэж чадсан шудраг эх орон ч улс төрийн хүчэн хойшдоо улам дотроосоо цэвэршэнэ Энэ гурав үнэн үг хэллээ унсан хойноо ухаарсан юм байлгүй АНгэдэг таа гурав биш Ардчил гэдэг зөвхөн цаг үеийг дагаж ирсэн таа гурав шиг цаасан хүүхэлдэй юм тийм ч учраас хулгай луйвар муу муухай бүхнээр маш хурдан дүүрч сүүрэл мөхөлийхаа сүүлийн шатанд очлоо Таа гурав болон бусад чин цөм энэ муу муухайг би болгож хөгжүүлсэн хүмүүс Одоо ардачлал гэж худлаа боргоож хуцхаа бол Нэр бол чухал биш ямарч нэртэй байж болно Зөв чиглэл зөв шудраг бодлог эх оронч сэтгэлгээ хулгай луйвараас хол хараат бус шудраг шүүх Монгол хүн эх орондоо төрдөө баялагдаа эзэн шиг эзэн байх л чухал Гурван саяа хүнтэй Монгол оронд нам хэрэгүй бүхнийг ард түмний сонголтоор шийдэж байх нь зөв Хот аймагын төлөөлөлтэй орон тооныбус Их хурал аймаг хотоосоо шууд сонгогдож байх Хуулийг их хурал баталдаг байх Байнгын ажилтай хуулийн төсөл боловсоруулах Хуулийн хэрэгжэлтийг хянах бага танхим байх Энэ танхим бага хурлаас томилсон бүрэн эрхт төлөөлгөч нар ажилна Энэ тахим эдийн засагч хуульч хөдөө аж ахуйн боловсорын мэрэгжэлтэн гэх мэт эрдэмтэн мэргэд мэрэжэлийн чадварлаг хүмүүс томлогдон ажилна заавал бага хурлын гэшүүн байх алавгүй Хуулийн төслийг хэвлэл мэдээлээр дамжуулан нийт ард түмнөөр хэлцүүлдэг байх Аймгийн даргаа аймгийн иргэд Сумын даргаа сумийн иргэд сонгож ажилуулна эргүүлэн татаж болно Бага хороон дарагыг Сумийн дарга шууд томилно гэх маягаар нам төвтэй луйварын улс төрөөс хагций Луварчин нар минь намтайгаа хамт зайлаж үз Муу хулгайч нар таа нар Монгол оронын ямар болгосоноо хар Ард түмний ядуурсан таа нарын баяжсан хоёр асар том ялгаатай харагдаж байна хол очож хуц
-
ХҮН ХҮН (July 08, 2016 2:46:14 pm )
НААД ҮГЭЭН ТАА НАР ӨӨРТӨӨ ХЭЛ ӨӨРИЙХӨӨ ХИЙСЭН МУУ МУУХАЙ ҮҮЛДЭЛЭЭ ЭРГЭЭД НЭГ ХАР ТАА НАРЫН ХУЛГАЙ ЛУЙВАРААР БАЯЖСАН АРД ТҮМНИЙ ЗОВСОН ХОЁР ЯМАР БАЙГААГ МАНАН БОЛ МАН -АН ийн хамтын бүтээл хулгай луйварын том бүлэглэл таа нарын үүдсэн нүгэл нүдээр чинь гүүх өдөр ирнэ Одоо ард түмнийг дахин бүү хуур худлаа бүү боргоо ХУДАЛЧ ХОШГОРУУЛАГ ТААДГАРАА ТӨРӨӨС ТҮРГЭН ЗАЙЛУУЛЬ
-
содном (July 08, 2016 2:48:45 pm )
Эрх мэдэл, албан тушаалын төлөөх АН-ын удирдлагын дотоодын тэмцэл ард түмний тэдэнд итгэсэн итгэлийг хөсөрдүүлж, хийж бүтээснээ үгүйсгүүлж, ардчиллыг булшлах дөхлөө. Цаг тухайд нь алдаагаа олж харж засаж залруулж чадсан бол одоо ингээд хожмын ухаарал болохгүй л байх байсан болов уу? Наад зах нь анх оффшор данстай гэж бүгдэд танигдсан Баярцогтод тухайн үед арга хэмжээ авч, албан тушаал, эрх мэдлээс нь холдуулсан бол мунхаг би хүртэл “Ардчилал гэж энийг л хэлнэ. Зөв байна, сайн байна” гэж бодож явах байлаа. Хожуу ч гэсэн ухаарсан нь яамай даа. Одоо бие биендээ буруугаа чихээд байлгүй бүгд хамтарч алдаагаа засаасай. Өөр юу хүсэх вэ дээ, энийг л хүсч байна. Ер нь бол оффшороос мөнгийг нь авчирч эх орны эдийн засагт нэмэр болгоосой доо.
-
Anonymous (July 08, 2016 3:17:58 pm )
Монголоороо овоглохоосоо ичдэгБаярцогт гадаадад очиж их хурал засгийн газартаа ч мэдэгдэлгуй очиж баялгаа барьцаанд тавьж гэрээ хийдэг Сайханбилэг Шударга унэнийг ярисан болгоныг айлгадаг болсон хунээс мен ТТ н гэрээ гэж ард тумэнд ашиггуй олон хувилбартай гэрээ хийж хоорондоо булаацалдсанаас эрх мэдлийн телее тэмцэл ард тумнийг граммын амьдралд оруулсанаа ч тоохгуй гудамжаар нэмэгдэж байгаа ажилгуйчууд гудамжинд хэвтэгсэдийгээ ч анхаарах сехеегуй хуулиа ч дээдлэхээ байсан эрх мэдэлтнууд гадаадад офшортонгууд нь еерсдее огорч ЕС зуйгээ харуулж байхад манайд эсрэгээр хамгаалж энэ бухнээс болж ард тумэн эсрэгээр сонголтоо хийсэн энэ бухэнд хариуцлага тооцож намынхаа нэр хундийг сэргээх хэрэгтэй Улс орноо еренд оруулж еерсдее офшордож байгаа хумуусээ шалгаж ил болгох хэрэгтэй
-
УНШИГЧ (July 08, 2016 3:55:47 pm )
ЗАЙЛСАН БАЙДАА ТА НАР, ЮУ БИЧЭЭД УРИАЛААД АРД ТҮМНИЙГ 7 САРЫН 1 ШИГ БОСЛОГО ТЭМЦЭЛД УРИАЛААД БАЙГАА Ч ЮМ УУ ГЭМЭЭР, ЭЦСИЙН БҮЛЭГТ ТА БҮХНИЙ БУРУУ, АРДЧИЛАЛ ЯРЬЖ САЙХАН ЗҮЙЛ АМАЛЖ ГАРЧ ИРЭЭД ТА ХЭД Л ХЭДҮҮЛХНЭЭ ХӨРӨНГӨЖИЖ БАЯЖСАН, ЖИРИЙН БИД ХООСОН ГУЙЛГАЧИН БОЛОО БИЗ ДЭЭ, ХЭЗЭЭ Ч АРДЧИЛАЛЫГ ДЭМЖИХГҮЙ, УЧИР НЬ ЭНЭ АРДЧИЛАЛ ЭСРЭГЭЭРЭЭ ЭРГЭСЭН, ХЭСЭГ БҮЛЭГТ ҮЙЛЧИЛДЭГ АРДЧИЛАЛ ГЭГЧ УТГАГҮЙ ХООСОН ЯРИХААС ЦААШГҮЙ ҮЙЛДЭЛ БОЛЖ ХУВИРАА БИЗ ДЭЭ, ЭЦСИЙН БҮЛЭГТ З САЯ ИРГЭНД ТА БҮХЭН ДҮН ТАВЬСАН, ОЛОН ЯРИЛГҮЙ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРАА
-
mgl tulgatan 99 (July 08, 2016 4:28:46 pm )
9o ond ub hotod gudamjind hiij ybsan atsnuud odoo zail tanigdhiin argagui ulsiin mongiig luibardaj idlee odoo ta nariin tsag duussan odoo ta naraas uls horongo mongoo huraaj ta nart toriin tomor nuuriig haruulj shiitgej yllah estoi muu erguu atsnuud
-
ИРГЭН (July 08, 2016 4:46:55 pm )
Та гурав тэдэнтэйгээ яг адил өчүүхэн ч ялгаагүй. Бүгд оффшор данстай луйварчид биз дээ. Битгий жүжиг тавь. Ардчилсан хувьсгал гээд байгаа юм чинь хүний аминд хүрчихээр тийм сүртэй юм болоогүй. ЗХУ задарснаар өөрөө автоматар явагдсан зүйл. БАТ-ҮҮЛ ямар баатар байдаг юм бэ? ОФФшоор тендерийн баатар
-
Монгол (July 08, 2016 5:03:24 pm )
Энэ Баабар саяхан татгэврийн залилан хийж, сард 10 саяын цалинтрй байснаар тэтгэврээ тогтоолгоод түүнийг нь Эрдэнэ илчиллээ. Гэж муу Эрдэнийг хичнээн доромжлов. Си одоо залуучуудыг залиланд сургахуу?? Голомтыг Сэргээн босголттой н.ийлүүлж байгаад дунпдаас нь чамгүй юм хутгачихаад одоо ч түүнийгээ гударсаар байгаа биздээ. Ном бичиж их мөнгө олдог гэж солиорно. Чиний энд тэндээс хуулсан юмыг, Хятадын сурталчилгааг чинь уншдаг хүн хүн байгаа юм уу. Сайханбилэг, Элбэгдоржтой нийлж байгаад Эрдэнэтийн м49 хувиас чамгүй юм туусан гэсэн. Мөн Хөтлийн цемент, Дарханы хар төмөрлөгт чи хувь оролцоотой.
-
Anonymous (July 08, 2016 5:23:40 pm )
Elbegdorj enxbold battulga gurab altanxuygiig unagaasan bas saixanbuleg erdentiin talaar buruu tcagt medegdel xiij uuruu unasan xoxino teneg xumuus xul xulduu jiiltcej ard tumend itgelee aldsan Zarelbegdorj chin ardiin namd ajillaj bn odoo 5rolgoig msc d zarna
-
zochin (July 08, 2016 5:47:32 pm )
end erunhiiduu zuv l yum helsen bna gehdee yrd niigem rvvgee nylmih hereggvi shv an d byryytai etgeedvvd olon baigaa gej bodoj bna z enhbold ene hvn byryygaa hvleej syraagvi erdene vangiin hoshyy bna tegee l uur baigaadaa
-
tsoeo (July 08, 2016 5:55:36 pm )
taarsan 3,n taar shuudainyyd negl ih mergen tsetsen bolchihoj mongoloos min zailj vzdee lalaryyd min ta nargvigeer minii ard tvmen bolno za myy avilgachid offshoryyd
-
иргэн (July 08, 2016 5:56:07 pm )
та нарын уриалга зөв байна даанч оройтжээ 1 жил гаруйн өмнө намаа шинэчилье шинэ салхи оруулаачээ гээд байсан залуучуудаа намынхаа их хурал дээрээс уриа лоозонгийн ураад хөөж гаргаж байхдаа нэг нь ч гэсэн юм бодоогүй юу ан доод шатандаа юу ч хийгээгүй гишүүд дэмжигчтэйгээ таг мартсан намаасаа санал авч чадалгүй унасан эрдэнэчимэг чинболд энэ тэрийг ард түмэн сонгоно гэж хэний толгойд багтаж илгээсэн бэ одоо жирийн иргэдээс илүүтэй намын гишүүд чинь хаан хатан ханлиг ванлиг болсон та нарт дургуйцэж байгааг ойлгооч би1991 оны намын ахмад гишүүн та нарын албан тушаалын дайн тулаан чинь бүгдийг баллалаа одоо цоо шинэ намын нүүр царай болсон залуусаа гаргаачээ нардын намыг хараач
-
Anonymous (July 08, 2016 7:02:16 pm )
uursduu dald orj uz.ta nar shig uls turiin buzar uhdeluud a.n-d hereggui.zaluu uedee zaigaa taviad uureh estoi ylaa edeltsgee.
-
Anonymous (July 08, 2016 8:12:54 pm )
баабар АН ыг нямдоржиин адил гоочилсоор ялагдуулсан.нямдорж АН ыг шүүмжлэхээс өөр эрхгүи.баабар бол засах өөд татах эрхтэи хүн баилаа. гэвч тэгээгүи зүгээр шоолж суусан.батүүл энхбаяраас аиж эсвэл үзэн ядахдаа алтанхуягиин засаг унагалцаж гэрээ шатаалцсан.ганболд оюутолгои н туз д шургалж амьдралаа өөд татсан. намынхаа дутагдлын талаар нэг ч үг дуугараагүи. тиим баиж ичилгүи уриалга гаргаж гэнэ.өөрсдөө цааш оролцож чадахгүи гэдгээ хэлж ө баина уу?та гурав энэ намаас 2 удаа ерөнхиилөгчид сонгогдож сүүлдээ энэ намаараа бөгсөө арчсан элбэгтээ наад сургаалиа аилд.
-
чогсом (July 08, 2016 8:13:22 pm )
баабар АН ыг нямдоржиин адил гоочилсоор ялагдуулсан.нямдорж АН ыг шүүмжлэхээс өөр эрхгүи.баабар бол засах өөд татах эрхтэи хүн баилаа. гэвч тэгээгүи зүгээр шоолж суусан.батүүл энхбаяраас аиж эсвэл үзэн ядахдаа алтанхуягиин засаг унагалцаж гэрээ шатаалцсан.ганболд оюутолгои н туз д шургалж амьдралаа өөд татсан. намынхаа дутагдлын талаар нэг ч үг дуугараагүи. тиим баиж ичилгүи уриалга гаргаж гэнэ.өөрсдөө цааш оролцож чадахгүи гэдгээ хэлж ө баина уу?та гурав энэ намаас 2 удаа ерөнхиилөгчид сонгогдож сүүлдээ энэ намаараа бөгсөө арчсан элбэгтээ наад сургаалиа аилд.
-
Zochin (July 08, 2016 8:20:17 pm )
Ta 3 iin ehlel zuv gde namiin yalagdliig zuvuur helelstej ev zviteiger shiideh heregtei nan dotroo hen negniig buruuytgaj evdrelstvel namiin ner hvnd unah bolno olon myangan demjigchidteige neelttei ger sanal bodliig sonsoh chuhal bn da
-
гомдсон хүн (July 08, 2016 8:50:16 pm )
Одоо намаа шинэчлэхгүй бол 4 жил нисээд өнгөрнө. Энгийн гишүүдийг малнаас дорд бодож манайд ийм эргүү хүн байдаг юм уу гэдэг З гэгч этгээд , гадаад оронд төрийн нэр гутааж улс орны төв гал голомтод гал түлж тэнэгтдэг Фортуна, өөрийгөө чингисийн удам гэж боддож тэнэгтдэг Гарамгай, нийгмийн халамж даатгал ,баянгол дүүргийг хувийн мэт аашлагч Эрдэнэ гэх мэт хүний үг сонсдоггүй,өөрсдийгөө Бодоо мэт бодож явдаг дуракуудыг дахиж энэ хаалгаар бүү шагайлга. Залуучуудаа босцгоо, зоригтой бай , ирээдүйнхээ төлөө тэмцэх цаг нь болсон.
-
зочин (July 08, 2016 9:48:57 pm )
Ардчилсан үзэл өөрөө нээлттэй байдаг учир хулгайч дээрэмчин луйварчдын цугларах боломжийг олгодог юм биш үү
-
зочин (July 08, 2016 9:49:43 pm )
Ардчилсан үзэл өөрөө нээлттэй байдаг учир хулгайч дээрэмчин луйварчдын цугларах боломжийг олгодог
-
Муугаа мэдэв vv (July 08, 2016 9:52:16 pm )
Ялзарсан 3-н ондог одоо болно.Дахиад бас ямар хор,хээл хахууль найруулах гэж донгосоод б.на вэ?Муугаа мэдэв vv АН-ынхаан.
-
Coнгогчиргэн (July 09, 2016 1:14:14 am )
Салга цагаан тол гойт гэнэт ухаараа юу.саяхан л засагт ажиллаад намаа магтан дуулаад л явсан ш дээ. Тэр үед нь эртхэн энэ ажлаа эхэлсэн бол саяынх шиг ялагдахгүй бай ан даа
-
Munkh (July 09, 2016 1:24:56 am )
Zovoo zov, nirgesen hoino hashgirav gej bolj bna, gehdee uunees oor shiidel alga daa. Udirdlaga hogshin zaluudaa gol ni bish, shine zov togtoltsoo chuhal. Buruu togtoltsootoi nam ulsiig avch yavj chadahgui. Uls oron zov baihiin yalt ch ugui eh ni nam mon. Namd tavih toriin shaardlagiig huulichlah heregtei. Tor dotood ardchilaltai, zohih shalguuriig hangasan namiig zovshoorohiig huulichilna gesen ug.
-
dovchin (July 09, 2016 8:06:05 am )
ZUVUU ZUV!!! DARHANII AH iig HARAARAI HULGAICHUUD TOLGOID NI SUUJIHAAD TUR TUMNIIG SAMARDAJ BAIHAD ZI.ENHBOLD,SAIHANSHALIG NAR HULEEN ZUVSHUURUUD L ERHIIG NI BATALGAAJUULAAD BSAN BIZDEE MUHULRUUGEE YVJ BSAN TERDEE!!!ODOO HARIN DARHANCHUUD OORSDIINHOO SONGOLTOOR LUIVARCHIN DASHTANGUUD,AVGAANII ENHBOLD,ERDENEBAYR METIIN HULGAICHUUDAAS SALAJ NURUUGAA AMRAAGAAD BNDAA
-
Anonymous (July 09, 2016 8:08:20 am )
ZUVUU ZUV!!! DARHANII AH iig HARAARAI HULGAICHUUD TOLGOID NI SUUJIHAAD TUR TUMNIIG SAMARDAJ BAIHAD ZI.ENHBOLD,SAIHANSHALIG NAR HULEEN ZUVSHUURUUD L ERHIIG NI BATALGAAJUULAAD BSAN BIZDEE MUHULRUUGEE YVJ BSAN TERDEE!!!ODOO HARIN DARHANCHUUD OORSDIINHOO SONGOLTOOR LUIVARCHIN DASHTANGUUD,AVGAANII ENHBOLD,ERDENEBAYR METIIN HULGAICHUUDAAS SALAJ NURUUGAA AMRAAGAAD BNDAA AN DAANCH IH GALZUURAAD BSAN YMAA!!!!
-
IRGEN (July 09, 2016 8:33:18 am )
Buul ih zalitai,zavaan huligaan daa.Erunhiilugch bno gej zuudleed ch sanasanii garz.AN-d shinechlel hiih zaluusiin bag belen.Harin ih hurlaa zarlachih…
-
Anonymous (July 09, 2016 8:43:35 am )
2017 оны ерөнхийлөгя лав л энэ 3 биш шүү
-
Anonymous (July 09, 2016 9:34:04 am )
Aldaa aldaa aldaa Enkhboldoo.Idej uusandaa hyanalt tavij chadaaguid.Darga shig ium bol AH iin ner hundiig unagasan nuhduuded tootsoo bodoj chadaagui ugaasaa Enkhbold gua huvia bodson hun nam bol tuund neeg ikh sonin bish zugeer l uurt her ashigtai mongonii mashin gedgiig l bodson.Tuunees namiin ner hundiig bodson bol AH ingej yalagdahgui bailaa.Hulgai deerem hiisen huniig zalidaj mongo tugrug avsan geed zunduu humuusiig devshuuleheer yaj yalahav dee./darhanii aldart gemt heregten dash,za tegeed ter duuch busgui duugaa duulaad yavj bval barav,olypiin avraga geheer huduunii mangaruud sanalaa ugne gej bodoo iu ter huniig naad zavaan iumtaigaa buu hutga l daa /AH d zunduu olon zaluus bn ta nar uursdiiguu delhiin tuv geed bodchihjee ergeed daraa ue chin ta nart hariutslaga tootsoh bh.Bi uul ni AH gishuun l dee gehdee MAH iin Munkhbat iig uhaantai zaluu gej bodoj bn.Shavart suusan namaa tataad bosgood irlee.Mongol oron zaluusiin oron tiim bolood ta nar zaluu bhdaa garch irsen.Odoo tsag ni bolson duu nartaa uldee yahav tuuh tuuheeree.AH iin system iig uurchilie bas medlegtei minii olon naizuud arga yadaad huviaraa ner devshlee ted bol medlegtei zaluus.Enkhbold dargaa neg ium guyhad zugeer ta buugaad ugch bolnoo ene olon jil AH huchind zunduu l iumhiisen buteesen bh gehdee tanias guihad buuhaasaa umnu zaluust neg bolomj olgood eserguutseltei tulgarsan ch hamaagui zaluusaa demjvel yamar ve.Zaaval Bolor ene ter bishee ardiin huuhdiig yalgalgui neg nuhriig ta uuruu shiideed oruulaad ir l dee hamaa alga.Amjilt husie
-
зочинЗочин зочинн (July 09, 2016 10:03:48 am )
Зсая хүнтэй монголд олон намын хэрэг байгаа юм уу ,улс төрд гарч төсөл,тусламжийн мөнгө идэх гэхлээрээ л нам байгуулдаг.Олон нам нь хоорондоо гүзээ гүзээндээ хөлөө хийхээс наагуур юм болж байдаг .Өөрсдийн Эрх мэдэл албан тушаал ,идэж ууж баяжихын төлөө ажилладаг болохоос Ард түмний төлөө ажилладаг хүн цөөхөн, дотоодын тэмцэл хурцадвал гадаад байдалд өгөөш л болно. Эв найрамдалтай эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй.Аль ч намд гишүүн элсүүлэхдээ өндөр шүүлтүүр хэрэгтэй.Хөдөө орон нутагт бол үнэн замбараагүй боловсролтой хүн ч ховор намын гишүүн нэр зүүсэн л бол ёстой бор халзан хонь ч байсан төр барьж байдаг. Үүнийг цэгцлэх хэрэгтэй МАХН-д гишүүн яаж элсүүлж байсныг сана.
-
зочин (July 09, 2016 1:16:32 pm )
ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ,ХЭН Ч тоохгүй 3 хог минь зайлаа….КККККК
-
зочин (July 09, 2016 1:18:18 pm )
Нохой хуцвал харин анзаарч магад, энэ 3 амьтан бол нүдэнд ч торохгүй, чихэн д ч торохгүйээ.
-
zochin (July 09, 2016 2:51:40 pm )
mash zow shidel bna.hurdan heregjulerei
-
зочин (July 09, 2016 5:13:48 pm )
Баабар, Да.Ганболд мэтийн хужаанууд одоо юу вэ,,,, дуугүйхэн шиг идсэнээ шингээ. Үүл гуай, монгол улсын баатраас авахуулаад чиний хийсэн бүхэн чинь дандаа луйвар. Эцгийнхээ чихийг амраадаггүй, таардаггүй нэгэн өнөөдөр нэг их цагаан амьтан_ болох гэж жүжиглээд яахав. Чам шиг Ардчиллын нэрээр луйвар хийж, 25 жилийн турш өс санаж Ардын намын мянга м янган жирийн гишүүдийг доромжлогч, хулгайч м инь чиний залийг хэн ч мэддэггүй гэж бодоогүй биз дээ. Тэгж андуурав салга амбаан._..
-
Anonymous (July 09, 2016 5:35:42 pm )
Та 3 бол ардчилал мэдэлтэй эрх барьж байх уедээ Ардчилсан торийн гайхамшиг хогжил гээд оорсдоо зохих эрх мэдэлд томилогдож таахалзаад бсаан.Одоо унаад ирэнгуут сэрж гэнэ Одоо харин ардчилал шинэчилэх уйл явцад та нар буу саад бол нийгмийн энэ уйл явц Лидеруудээ сонгоод л явна
-
Бичээч (July 09, 2016 9:07:13 pm )
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
-
Anonymous (July 10, 2016 12:18:06 am )
BatUUl p.zd.. Chi vheech hutguur al..rchin nobsh
-
a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (July 10, 2016 8:00:45 am )
3 han saya huniig jargaltai amidruulj ajil bairaar hangaj chadahgui baigaa namuudig ard olon songood l baih uu ard tumen teneg bishee ter tusmaa mongolchuud shig hen ni hen be gedgiig yalgaj sursan gotroo bodoltoi doroo suuritai uhaantai humuus gelhiid hobor oo ard tumnee hodoodooroo songuulid sanal egdeg gehees ehleed asar ih doromjildog nbbaabar guai hamag uidberiig hubichlal nereer urj ui o
ont -
a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (July 10, 2016 8:16:57 am )
Olon ajilchdig ni ajilgui orlogogui bolgoson ganbold hotin utaa hog umhii uneriig 4 jild a tiim zolbin nohoi arhidalt abtin osol abaar arigaagui batuul 3 t humuus dungee deer ued tabisan shuu dee iim zuiliig uhaarahgui baina uu hunleg ardchilsan niigem baiguulna gej undsen huulind baigaa teriig heregjuuleh ih medled bolobsroltoi soeltoi humuujiltei hun hun mongolin turd us agaar shig heregtei baina mongol zaluusin eh oron zaluust bolomj ol llhoh olgoh tsag ali hediin bolood ungurch baina mongolin turd zaluu hinii sergelen oyun uhaan heregtei baina
-
ӨВГӨН (July 10, 2016 12:49:15 pm )
Би хувдаа МАН ба АНийг шинчлэгдэнэ гэж хараж бодож чадахгүй байна МАН бол хэзээч шинэ болохгүй Аргахаг луйвирчан нарын нам Тэд хуурч зүсээн хувиргаж л сайн чадна АН иргэний байгуулаг иргэдээс шудраг эх оронч эрдэм мэдлэгтэй хэсэгээр урирдлагаа нөхөж чадвал гэгээ орно Энэ намад Батзандан Магнай Тэмүүжэн гэх мэт арай өөрөөр бодож сэтгэдэг хүн нэлээдгүй би Дунд доод шатандаа долдой бөхөс долоогч албан тушаал горьлогч нар маш их би Хулгиан лалар Батүүл Луухаан Батбаяр Хулгайч Ганболд нарын хуучан луйварчин нар АНийг хэзээч шинэчлэхгүй тэд зөвхөн нүүрийг нь угааж Гадний луйварчан нарын тэжээвэр уяны нохой хэвээр үлдээнэ Өнөөгийн сонгууль бол гадний луйвирчан нар хар машинаар өөрийн нохойгоо солсон төдий сонгууль АН нэртэй гэнэн Хатар гөлгөн нохойг ашгилаад үгнээс зөрдөг гэнэн болхоор орхиж МАН нэртэй Хар өнгөтэй хашир хулгайч нохойгоор сольлоо Одоо гадний луйварчин нар сонгож авсан хар нохойгоороо Тавантолгойг хамгийг түрүүнд луйвардуулна даа хараж л байгаарай Тэдэнд таадгар тавраг бас хөшгөрч тус болож хамтарч байнаа
-
ӨВГӨН (July 10, 2016 1:02:50 pm )
ОДОО БИД МАН ,АН ИЙН ЭНЭ ЛУЙВАРЧИН НАРЫН ХИЙСЭН ХУЛГАЙ ЛУЙВАРЫГ ЗОГСООЖ ЧАДЧАХГҮЙ ЗОНСООХ АРГА БАЙНА ТИЙМ УЛС ТӨРИЙН ХҮЧ Ч МӨН БАЙНА ТЭР БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЮМ МАХН ИЙГ ИХ ХУРАЛД СУУДАЛГҮЙ НАМУУД БОЛОН ИРГЭД БҮГЭД ДЭМЖЭН МАХН ААС НАМБАРЫН ЭНХБЯРЫГ ЭНЭ 4 ЖИЛД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЖ ЛУЙВИРЧАН НАРТАЙ ТООЦОО БОДУУЛАХ ЭНЭ БОЛ ШУДРАГ ЁС БОЛОН АРД ТҮМНИЙ ХҮСЭЛД БҮРЭН НИЙЦНЭ БИД ЛУЙВИЧАН НАРЫН ГЭМТ ХЭРГИЙГ ШҮҮЖ ЧАДАХГЭЭС ХОЙШ ЧАДАХ ХҮНЭЭР НЬ ХИЙЛГИЙ
-
зочин (July 10, 2016 5:42:48 pm )
ер нь Монголчууд өмнөх амьдралаа дэндүү мартаж 90-ээд оны үед ямар байлаа мах ,сүүндээ дугаарлаад , зусланд гарахдаа хайрцагны модон амбаарт амьдарч, нийтийн унаагаар хөлөглөж , бас болоогүй ээ гадаад явах гэдгийг бараг мэдэхгүй л байлаа . ардчилалын буянаар дэлхийгээр нэг тарж юм үзэж нүд тайлж ,бас дэлхийн олон томоохон сургуульд сурцгааж байна, ардчилал жамаараа л явж байгаа гэтэл алтан загасны эмгэн шиг дэндүү их юм шаардаад нийж байгаа нэгнээ муулаад , одоо ман намаа хараад элгээрээ хэвтсэн гээд байснаа босоцгоох болж дээ харж л байя
-
90 ОНЫ ЭГЭЛ ЖИРИЙН ПАРТИЗАН ЖАГАА /Салхит ТЗ/ (July 11, 2016 9:26:11 am )
Би хувьдаа МАН-ийг шинчлэгдэнэ гэж харж бодож чадахгүй байна МАН бол хэзээч шинэ болохгүй Архаг луйварчин нарын нам Тэд хуурч зүсээ хувиргаж л сайн чадна АН иргэний байгуулага, иргэдээс шудрага эх оронч эрдэм мэдлэгтэй хэсгээр урирдлагаа нөхөж чадвал гэгээ орно. Хичнээн муулуулсан ч та 3 бол өтгө шингэн. шавар намгийг туулаад гарсан эр зоригтонгууд, урагшаа харах чинь зөв, Гэхдээ үнэний төлөө явсан нөхдөө алдаа гаргасан дээр нь алж болохгүй, үеэ өнгөрөөсөн өвгөчүүл энэ тэр гэж хэлж ярьж бичиж байгаа хүмүүсийг хараад үнэндээ надад муухай санагдаж байна.Энэ 3-ын болоод алдаа гаргасан нөхдийн маань цаана олон мянган партизанууд байгаа. бидний нас болоогүй шүү, одоо л дөнгөж төрийг атгаж чадах насан дээрээ ирж байна. Харин энэ намыг ялагдуулсан тэр мөнгө үнэртүүлсэн олгирахуудаас одоо зайгаа барих цаг нь болсон. Эд нараас салах хэрэгтэй. Та нартаа амжилт хүсье! УРАГШАА!!!
-
Гана (July 11, 2016 2:57:36 pm )
Миний бие 1984 оноос эхэлсэн Горбачёвын өөрчлөн байгуулалт эхэлсэн тэр үеийн төлөөлөл. Баабарын “Бүү март.мартвал сөнөнө”, “Үнэн сонины 4-р нүүрт гардаг байсан “Өөрчлөн байгуулалтыг өөрсдөөсөө эхэлэе” гэсэн нийтлэлүүдийг уншиж хүн болсон нэгэн. Бас 1990 оны шуурган жилүүдэд их жанжны талбайдаа идэр хүйтнээр цан хүүрэг татуулан цугларч, “Эрдэнэ засгийн унага”, “Эр бор харцага” дууны шуранхайд/ Сосорбарам дуулдаг байв/ омогшлон догдолж, энэ нийгмийг өөрчлөхийн зайлшгүйг ухаансан мянга мянган иргэдийн нэгэн.Өмнөх нийгмийн үед өдөржин очерлож ганц кг туранхайн туйл болсон/капрон мах гэж нэрлэдэг байв/ мах олж идэхийн төлөө өдөржин очерлож, форм болсон орос драпан пальто олж өмсөх гэж үхтэл зүтгэж, хөмөрсөн тогооны дотор амьдарч байгаагаа яс махаараа ойлгосон иргэдийн нэг. Ардчилал бидэнд улс төрийн төдийгүй, эдийн засгийн эрх чөлөө олгосон.Ардчилал бидэнд газар өмчлөх эрх, орон сууц, амины автомашин эзэмших эрх олгосон.Ардчилал бидэнд малаа өөрийн өмч болгохыг зөвшөөрсөн.Ардчилал бидэнд өөр бусад оронд цагаачлах, биенес хийх эрх олгосон. Гэвч ардчилалын далбаан дор, энэ нийгмийн хамгийн доод давхаргын шаар шавхруунууд өндийн босч,төрийн эрх мэдлийг худалдан авч, өөрсдийн өчүүхэн ашиг сонирхлын төлөө ард түмнээ гаргуунд нь хаясан билээ.Үүнийхээ горыг саяын сонгуулиар амслаа.АН-ыг цэвэр байгаасай, анхных шигээ шударга, дайчин, олны төлөө байгаасай гэж хүсч явдаг мянга мянган иргэдийн нэг би. Та нарын уриалгыг бүрэн дэмжиж байна.
-
Ахмад гишүүн (July 13, 2016 11:09:48 am )
Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд 3 уриалга гаргаад өөрсдөө аюрагчид болохоос өнгөрсөн. Намын Залууст шууд өг. Тэдний үеийг мэдэр
-
zochin (July 13, 2016 6:19:22 pm )
Ардчилсан нам шинэчлэгдэх ёстой. Чадна гэдэгт итгэж байна. Хуучин хүн нэг нь ч хэрэггүй МАНАН болж МАН-ы муу бүхнийг өөртөө халдаасан. МАН бол битүү иддэг нам.
-
зочин (July 14, 2016 10:31:37 am )
Тухайн үедээ намаа удирдаж чадаагүй гэж хусагдаж байсан хүмүүсийн үг нэг л үнэ цэн муутай сонсогдож байна. Тэгээд ч та нар нэг нь овт шарын данс, нэг нь тэтгэврийн луйвар, нэг нь Оюутолгойн Дубайн төлөвлөгөө гэсэн гэрээтэй нэр холбогдоод яригдаад байсан энэ чинь намыхаа нэр хүндийг унагахад ихээхэн нөлөөлсөн гэдгийг мэдэхгүй байна уу.
-
зочин (July 14, 2016 3:03:44 pm )
батүүлээ хуцалгүй хүүтэйгээ шалгуул. баабараа худлаа түүхээ сараач. халзан ганболдоо нутаг буц.
-
Anonymous (July 14, 2016 4:19:32 pm )
Та 3 ч хол бай зайгаа тавьж өг самарч бноо шинэчлэлд гай болно хариуцлагаа та 3 ч хүлээ зайл
-
a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (July 14, 2016 10:26:05 pm )
Hun neree togos uduu gedeg ym odooo bolio hun buriin amni zugaa bolj bainaa1
-
cаnjaa (July 15, 2016 9:57:59 pm )
Tenegvvd cert gene
-
дүр эсгэсэн ардчилал (July 17, 2016 12:40:01 pm )
одоо поезд ушел, та нар дахин 12 жил сонгогдохгүй, 100% шинэ залуучууыг гарга
-
Anonymous (July 18, 2016 8:10:58 am )
Namiig unahad bat uul ih nuluulsun shdee.tenegteed baisan
-
Зочин (July 18, 2016 1:06:25 pm )
Одоо салгийн үнэ цэнэ алдагдсан оффшор дансаа илэрвэл огцорно гээд томроод байсан цагаан толгойтыг ард түмэн дүн тавьж огцруулсан одоо ахин юу горьдож том дугарч байгаа юм энэ юм зөвлөхөд авгайгаа үрчгэр өвдөгөө нуусан жаахан урт юм өмс гэж зөвлөмөөр бна Баавар ч одоо боль,ганболд ч бас боль та нарыг харахаар ой гутаж бна
-
Gxd (July 18, 2016 3:38:08 pm )
Энэ гурав өөдтэй юм хийж чадахгүй байх аа? Залуучуудыг элдэв их мэдэж үймүүлэлгүй зайгаа тавиад өгчихвөл болно . Халзан Ганболд хужаа оюу толгойн тухай ярьж байсанаа санаач тэгээд одоо Монголын төлөө юм хийнэ гээд байгаа юм уу? Монголыг задлахад буурал мянгуужин та хоёрын нүгэл багадаагүй л байх шүү? Одоо нөгөө зөнцөн мянгуужин нь ухаантай царайлаад л суваг болгоноор хуцаад л байна билээ.Тийм л юм бол яах гэж анхнаасаа Монголыг сөнөөх бодлого явуулсан юм бэ? Хянан шалгах байгууллагуудыг та хоёр татан буулгасаны дараа Монгол улсын өмч үнэндээ эзэнгүй болсон шүү . ЭНэ их нүгэл та хоёрын хэдэн үеийг цаазлаад ч нөхөгдөшгүй. Баабар энэ тэндээс санаа хулгайлж их мэдээд харин бат-үүл чи хэлсэнээрээ улс төрөөс арилаад өгөөч одоо чи юу горьдоод байгаа юм бэ?малганыхаа хэрэгээр дээлээ нөмрөх гээгүй л юм бол чимээгүй зайл…..
-
1 (July 20, 2016 12:44:30 pm )
Бат-үүл ээ чи өөрийгөө илчилсэн байна. Гэхдээ чамд ноогдох ял хөнгөргөхгүй шүү.
-
Зочин (January 10, 2017 11:30:36 am )
Асуудлаа дотроо ярь. Бидэнд ямарч нам хэрэггүй! Та нар өмнөх, хойч үеийнхэндээ гэмтэй, их нүгэл үйлдсэн хүмүүс. Ардчилал бол анархизм биш
69 Comments