antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 7, 2016 16 comments

Ц.Элбэгдорж: Бусад нь давхардахгүйгээр дан сайдаар ажиллах нь гэж ойлголоо

нийтлэсэн Admin

655c6a_MPA_PHOTO_2016-3358_x974

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбаттай уулзаж байгаа талаар мэдээлсэн билээ. Ж.Эрдэнэбатын тухайд Засгийн газрыг дан дээлтэй сайд нараар  бүрдүүлэх бодолтой байгаагаа Ерөнхийлөгчид хэллээ. За харин Ерөнхийлөгч түүнд хандаж хэлэхдээ “Үндсэн чиглэлийн яамдын сайд нь Засгийн газрын гишүүн байж болно гэснийг хатуу баримталж, бусад нь давхардахгүйгээр дан сайдаар ажиллах нь гэж ойлголоо. Ард түмэн сонголт хийсэн учраас УИХ, Засгийн газрын ажлыг хурдан эхлүүлэх бодолтой байгаа. Мэргэжлийн Засгийн газар гэдгийн цаана мэргэжлийн гэдэг нэгдмэл ойлголттой байна. Өндөр шаардлагатай, ёс зүйтэй, хариуцсан ажлаа сайн хийдэг, тавигдсан үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чадвартай хүн сайд байх ёстой. Энэ парламент бүрэлдэхүүний хувьд онцлог байна, 65 гишүүнтэй байна гэдэг бол бодлого тодорхойлж байгаа тийм учраас Засгийн газарт хяналт байх ёстой. Ойр суудалтай байхад сөрөг хүчин хяналт тавьдаг байсан. Засгийн газарт хийх ажил маш их, яаралтай хийх ажил их бий. Гурав дахь нь азтай Ерөнхий сайд байх нь. АСЕМ-ын дээд түвшний уулзалт эхлээд байна. Гадаадын маш олон Ерөнхий сайд ирнэ. Хөрш орнуудын Ерөнхий сайд ирнэ. Тэр хүмүүстэй гар бариад асуудлаа хэлээд ажлаа эхэлнэ гэдэг сайн зүйл. Маш олон өндөр дээд түвшний зочид ирнэ. Дөрөвт, Засгийн газраас ажил хийлгэсэн байтал мөнгө өгөөгүй гэдэг гомдол гарсан. Хийсэн ажлынх нь мөнгө олгогдох ёстой. Иргэд, аж ахуйн нэгжүүд ажилтай байх нь чухал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Болор бичлэг тавьсан байна, бид хүнлэг байх ёстой. 25 ажилтантай бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуул гэдэг хууль бий. Хүн рүүгээ хандсан байх ёстой. Үүнийг ажил хэрэг болгоход анхаарч ажиллаарай. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө жил бүр буураад байгаа. Санхүүжилтийг нь өмнөх жилийнхээс бууруулахгүй баталж байх ёстой. Уг хөрөнгөөр орон нутгийн иргэд ажилтай болдог, орон нутагт үйлдвэрлэл хөгждөг.

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маргаан гараад байгаа, энэ асуудлыг нээлттэй ярилцах байх гэж бодож байна. Монголынхоо тогоонд ороод ирсэн асуудлыг нээлттэй байдлаар хэлэлцэж шийдэх байх. Тэнд ажиллаж байгаа нэг ч хүний эрх ашиг хохирох ёсгүй. Улсын эдийн засгийг олон жил авч явсан хүмүүст хэлэхэд тэдний эрх ашиг хохирох ёсгүй, анхаарч ажиллах ёстой гэдгийг хэлэх нь зөв гэж бодож байна. Саяын сонгуулиар ч авсан сургамж авах ёстой шүү. Ард түмэн мэдээллийн хэрэгслээр дамжуулаад эрх баригчдын алхам бүрийг харж байна. Буруу хийсэн алхам бүр ард түмний ой санамжид үлдэнэ. Зарим нэг сургамжийг харахад төрд гарсан нь буруу үйл ажиллагаа явуулаад тойрог хүрээлэгчдээ татаад ах дүүгээ татаад ёс зүйгүй аашилж байна.Бусад оронд нэг л буруу алхам хийсэн бол шууд ёс зүйн хариуцлага хүлээдэг. Төрийн албанд орсон хүн баяждаг, хөлждөг байдлыг таслан зогсоох хэрэгтэй”  хэмээн хэллээ.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • g (July 07, 2016 12:39:52 pm )

    ok

  • Зочин (July 07, 2016 1:34:16 pm )

    Өндөрбуянтын бацаан л Төмөрхүү Зам тээврийн сайд болно гэж хошгироод гүйж эхлэсэн байсан. Тэр сайд байхдаа өөрийг нь дагаж тойрон хүрээлсэн юу ч мэдэхгүй хэдэн мангар бацаануудаа хавийн газраар шургуулж гүйгээд байсан. Дахин тэр сонгогдож түүнийг тойрсон хавийн цүнхний тэнэг гарууд салбаруудаар оччихвол засгийг муухай харагдуулж гай болно шүү. Тийм гаруудаас хол байгаарай Эрдэнэбат аа

  • РРРРРР (July 07, 2016 2:41:45 pm )

    АЙМГУУДАА ТҮРГЭН ЦЭГЦЛЭЭРЭЙ

  • Зочин (July 07, 2016 2:50:15 pm )

    Төрд орсон хүн төрлөө март гэдэг үгийг санаж ажлаа явуулах хэрэгтэй дээ

  • Бичээч (July 07, 2016 3:08:39 pm )

    АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан

  • цэрэн (July 07, 2016 3:14:56 pm )

    Хороонд зохион байгуулагчаас эхлээд бусад баахан сул орон тоо мөн дагуул хотууд засаг даргын тамгын газар дахиад захирагчын ажлын алба гээд ард түмэнд хүртээлгүй төрд төвөгтэй байдлыг цэгцлэхийг хүсч ба

  • od, (July 07, 2016 3:57:56 pm )

    zub aimguudiin ZDTG dad b,gaa yamar ch xereggyi oron toonuudiig tsegtslex xeregtei ZG n butetsiin togtool b,gaa shu de , ene ter zubluxuud, godgonoson yamarch uureggyi xuuxnuud kkk unen shu

  • Anonymous (July 07, 2016 4:17:44 pm )

    НЯМДОРЖООР хууль зүйн сайд хийлгэж үзээрэй ер нь бусад сайд нараа мэрэгжлийн хүнээр бүрдүүлээрэй дээ төрийн ажилд хамаатан саданаа бага аваарай даа хамаатан саданаа хувийн компаньд шахаарай МАН д амжилт хүсэе

  • Anonymous (July 07, 2016 4:40:33 pm )

    ТАХ,Төрийн байгууллага хувийн аж ахуй эрхэлдэг эрхийг нь нээж өгвөл амьдрал сайжирна шүү. Төрийн алба гэж хэт их явцуурахаа болих хэрэгтэй.ТАХ-ийн дундаж цалинг 1500.000-аас доошгүй болгох хэрэгтэй.Татвар төлөгчийн мөнгийг барилга,зам гэхээсээ илүү хүнд нь өгөх хэрэгтэй тэгвэл цусны эргэлт сайжирна шүү.Дээрээ хөрөнгө оруулалт нэрээр мөнгө гацаадгийг зогсоох хэрэгтэй.ЭРДЭНЭБАТ ҮҮНИЙГ ОНЦГОЙ АНХААРААРАЙ

  • irgen (July 07, 2016 5:54:23 pm )

    Нямдоржоор л хууль зүйн сайд хийлгэмээр байна. Жинхэнэ базахгүй юу.

  • БОЛОХ ГЭЖ БУЙ ЗТЯ-НЫ САЙДАД ДАЙХ ҮГ (July 07, 2016 7:19:18 pm )

    ЗТЯ, АТҮТ НЬ Г.БАТХҮҮГИЙН МАТНХ БУЮУ NARTAM ГЭДЭГ ТББ-ААС ОХУ-ЫН ЗТЯ-НААС ИРСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ӨӨР ДЭЭРЭЭ ТАТАЖ АВМААР БАЙНА. NARTAM-ЫН ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ СОЛОНГОС, ЯПОН, АНУ-ЫН ВИЗНЫ НӨХЦӨЛӨӨС Ч ХҮНД ШАЛГУУР ЗААЖ ИНЭЭД НЬ ХҮРЧ ЭЛЭГ НЬ ХӨШӨӨД ЗОХИОМОЛ ХОМСДОЛ ҮҮСГЭЭД ДАЛДУУР ДАМЛАЖ ЗАРЖ БАЯЖИЖ СУУНА.

  • Боргил (July 07, 2016 8:02:38 pm )

    МАН одоо энэ нусан буу бацаануудаа дарж өгөхгүй бол нэг л том албан тушаал горилсон пэдийсэн юмнууд нэг л бишээ. Нэн даруй сургаал харлахгүй бол 4жил МАН -ын нэр хүнд дууслаа. Анхаар.

  • эрүүл мэнд (July 08, 2016 1:38:22 am )

    Эрүүл мэндийн сайдаар сум,аймагуудад ядахдаа 1жил эмчээр ажиласан хүнийг томилох хэрэгтэй одоогийн эрүүл мэндийн яаманд нэг хоног ч хүнд өвчтөн сахиж хонож үзээгүй ,яаж ч чадлаараа ажиллаад үнэнд гүйцэгдэж өвчтнөө нас баруулахын бэрхийг мэдэхгүй хүмүүс л байгаа болохоор эрүүлийг хамгаалах салбарыг зөв гольдролд оруулахгүй шүү дээ.хамгийн наад талын жишээ гэхэд л сумын их эмчийн салбарыг Ламбаа мэт нь устгасанаас сум ,багийн эхбарихын тусламж үзүүлэхийг зогсоочихлоо Энэ бол хорлон сүйтгэл

  • dariganga (July 08, 2016 8:55:55 am )

    Tanid amjilt husie ee Odoo oron nutgaa anhaaraach ee Sukhbaatar aimgiin MAN olonh bolson bolovch Batsuuri metiin luivarchid nuguu l shuukiihend nuluulduguuruu nuluuluud zasag avah geed uhen meten zutgej bna . Sukhbaatar aimgiin zahirgaani hergiin shuuhiin Erdenetuya geh huuhen ymarch medleggui bj buh asuudliig Batsuuriin tald gargadag 2008 onii songuuliin daraa AN-aas 2 uruu bair avsan gesen odoo yu avch bgaa boldoo terniig shalgaad halaad ugvul olon hun bayrlana da

  • Иргэн (July 08, 2016 11:52:28 am )

    Нямдоржийг Хууль зүйн сайдаар тавих нь нийгмийн захиалга шүү. Салбараа 10 хуруу шигээ мэддэг, зовлон жаргалыг нь ойлгодог, шударга, тулхтай, түшигтэй, мундаг хүн шүү. Хууль зүйн салбарыг самарсан бүхнийг зөв гольдрилд нь оруулж чадах хүн бол Нямдорж яах аргагүй мөн.

  • Дөрвөд хүн. (July 08, 2016 1:22:42 pm )

    Нямдорж түрээсийн байрнаас гарсан болов уу? Нямка 90 оны дунд үед нэгэн зочид буудлаас залуу хүүхэнтэй өглөөний нартай уралдан гарч бсан юм даг.хууль зүйн сайд бхдаа юу бүтээгүй.орондоо хуулиа засаж бсан хүн шинээр сэтгэж чадахгүй.сэтгэлгээ сайтай хүнииг сайдад нэр дэвшүүлээрэй.нямкагаас шахаад шахаад юу ч гарахгүй.

antalya rent a car