-УИХ-ЫН АНХДУГААР ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД УИХ-ЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ-
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ, Хүндэт зочид оо,
Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд идэвхтэй оролцож зөв мэргэн сонголт хийсэн туурга тусгаар Монгол орныхоо бүрэн эрхэт ард түмэндээ гүн талархлаа илэрхийлье.
Улсын Их Хурлын сонгууль хуульд заасан журмын дагуу зохих ёсоор зохион байгуулагдсан гэж үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг зарлан хуралдууллаа.
УИХ-ын ээлжит сонгуульд сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж, төрийн сүлдэндээ сүслэн гишүүний тангаргаа өргөсөн УИХ-ын эрхэм гишүүддээ баяр хүргэе.
Өнөөдөр УИХ-ын 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, гишүүд тангаргаа өргөснөөр төрийн эрх барих дээд байгууллага УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүтэн бүрэлдэхүүнтэй боллоо.
УИХ-ын даргын өндөр хүндтэй албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн МАН, сонгож батламжилсан УИХ-ын эрхэм гишүүддээ Талархал илэрхийлье.
Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга зарчим, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зэрэг Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг чанд баримтлан ажиллах болно.
УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн энэ мөчид УИХ-аас нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэх дараахь асуудлуудад Та бүхний анхаарлыг хандуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бид мэргэжлийн Засгийн газрыг байгуулж нэн даруй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай байна.
Салбарынхаа үйл ажиллагааг бүхий л талаас нь мэддэг, мэргэшсэн төрийн зүтгэлтнээр Засгийн газрыг бүрдүүлж, төр, засгийн тогтвортой ажиллах нөхцөлийг хангана.
Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрэлдэх Засгийн газар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан УИХ-аар батлуулах хэрэгтэй.
Хуулийн хугацаанд батлах ёстой зарим асуудал өмнөх УИХ-ын үед шийдвэрлэгдээгүй үлджээ.
Тухайлбал, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний төсөөлөл батлагдаагүй.
Энэ оны төсөвт яаралтай тодотгол хийх шаардлага ч тулгамдаж байна.
Наадмын дараа намар гэдэг. Шинээр байгуулагдах Засгийн газар, улс орны өвөлжилтийн бэлтгэлийг хангах Үндэсний их баяр наадам болон АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулах, даян дэлхийн энх тайван найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпийн наадамд оролцох багийн бэлтгэлийг хангах зэрэгт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Манай намаас нэр дэвшигчдийг багаар нь сонгож, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-д олонхи болгож, өндөр итгэл, өргөн хариуцлага хүлээлгэсэнд сонгогч түмэндээ баярлалаа.
Бид төрийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, цэгц шударга, эрч хүчтэй олонхи байх болно.
Бид намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт үндэслэн ирэх 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж хэрэгжүүлнэ.
Сөхөрсөн эдийн засгаа хөл дээр нь босгож, дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж, айл өрх бүрийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө бүхий л хүчээ дайчлан хичээнгүйлэн зүтгэх болно.
Монгол түмний минь сүлд нь гийсэн хийморь дээшээ, сүүн цагаан заяа нь өөдөө байх болтугай!
ТӨРИЙН НУРУУ ТӨВШИН
ТҮМЭН ОЛОН АМГАЛАН БАЙГ.
Холбоотой мэдээ
-
zochin x men (July 05, 2016 3:41:09 pm )
sain bn juu.tand amjilt husej bn …
-
Anonymous (July 05, 2016 3:56:27 pm )
bandi
-
-
zochin (July 05, 2016 4:07:10 pm )
Amjilt husie
-
K (July 05, 2016 4:26:33 pm )
Amjilt husie tand.Uwdug suhursun ard tumnee undiilge.Ard tumnii amidral hetsuu ba.Tur tuwshin ard tumen mini amgalan baig. Mongol yls mini mandan badrah boltugai.Mongol ulsiinhaa tuluu zutgietgeei bugdeeree
-
Anonymous (July 05, 2016 4:34:03 pm )
Амжилт хүсье. Харин мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтаа харах үлдэж байна. Цомхон, чадварлаг, мэргжсэн, шуурхай, шударга Засаг байхыг бид хүсэж байна. Энэ том итгэлийг дааж төр түмний төлөө бүхнийг хийж чадна гэдэгт найдаж байна. Дахин ажилт хүсье.
-
Сүхболд (July 05, 2016 5:10:27 pm )
M.Enkhbold es zuitei baij chadah uu? MAN 1-r buruu songolt.
-
Vehr Mongol (July 05, 2016 6:06:05 pm )
Mongol iin hamag Gazar zarj bayjsan pizdaa shdee yaaj yawaad bidnii deer ajil hiih gej bgn boldoo. Ene tsuwdaa
-
deer chin ard tumen (July 05, 2016 6:26:21 pm )
Meregjliin,chadvartai,dan deeltei ZG baiguulnaa gej amlalt ugsun shuu…!!!
-
zochin (July 05, 2016 7:28:09 pm )
Gol vimeen taràgch nar ni olonh bolchihson ym chin yu gej margaan garah ym be harin MAN garaagui bol harin barag dain boloh baisan ym shv de luiwarchin enhholdoos ehleed tenegteh bsan baihdaa
-
Бичээч (July 05, 2016 8:07:20 pm )
Н-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. анхаарч ажиллаарай.МАН-ыхаан
-
Бичээч (July 05, 2016 8:09:31 pm )
AН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. анхаарч ажиллаарай.МАН-ыхаан
-
fck (July 05, 2016 11:24:30 pm )
За ингээд багануур ХК алдаж байна даа. Удахгүй нүүрсний үнэ орж ядуу ард түмэн түлэх түлээгүй болно ш дээ. Цахилгааны үнэ өсөж АН нам баяжиж. Хятадууд зээлээ газраас авах ви
-
зочин (July 06, 2016 8:17:15 am )
ерөнхий сайдаас зугтсан өөрөөр хэлбэл ажлын ихээс зугтаж амар хялбарт зүтгэсэн
-
Anonymous (July 06, 2016 10:01:58 am )
Шударга ажиллая гэвэл олон овшоорчид , газрын авилгаар баяжигсад орсрн . Хууль батлуулж эдгээр хүмүүсийнхээ мөнгийг татаж эдийн засагтаа оруулж нэг удаа ч гэсэн эх орон ч болохыг хүсий . Гадагшаа хадгалсан мөнгө бидний баялгийн, газрын мөнгө шүү!!!!! Яагаад гэвэл 2010, 11 оны үед маш их хөрөнгө оруулалт , алт зэс нүүрсний ханш дээд цэгтээ хүртэл өссөн олон тэрбум $ орж ирсэн . Хагас нь бэлэн мөнгөөр тарааж , зугаалаад үлдсэн нь гадагш хадгалсан бна . Энэ бүхнийг ард бид маш хүчтэй шаардах эрхтэй
-
Anonymous (July 06, 2016 10:05:00 am )
Яг үнэн ерөнхий сайдаас зугтаж амрыг харсан .. Өөрөө л ачааны хүндийг үүрэх естойш дээ .? Газраар олсон мөнгөө одоо хотын төсөвтөө буцааж хий . Одоо ханаж цадаа байлгүйдээ !!!
-
Ganbaa (July 06, 2016 11:03:52 am )
Mongol hvvhdiin togloomiin gazaraar Bayjsan hvn Oodlohgvidee ene tsuwdaa
-
Anonymous (July 06, 2016 3:56:02 pm )
Баянхогор аймгийн нийгмийн даатгалын эмнэлэг магадлалын эмч Цэрэннадмид группт орогсод хахуул өгөхгүй л бол хуралд оруулдаггүй Дээрээс нь өөрийнхөө нөхөр ламтанг группт оруулсан, дарга Одонтунгалаг нь ээжийгээ гээд тэдэнд их юм байнаааа… Шалгаж өгөөрэй
-
өвгөн (July 06, 2016 7:13:30 pm )
Ерөнхийлөгчид өөрийгөө бэлдэж байна даа
-
зочин (July 11, 2016 6:40:37 am )
Газрын луйварчид төрд гараад байгаа нь аавынхны ярьдаг аар бол түрийний бөөс толгойд гарав болж байна ингэж үл болно.иргэдээ
-
зочинЗочин (July 11, 2016 11:19:48 am )
МАН -ын томилгоо эхнээс хэл ам дагууллаа. Намын дарга нь газрын найммач олонд нэр хүнд муутай болохоор энэ бол зайлшнүй үзэгдэл.
-
Бар (July 13, 2016 9:17:55 am )
Гажиг нийгэм гажиг сонголт хийсэн. Нэг их МАН -ыг сонголоо гэж бардамнах хэрэггүй, даруухан шударгаар ажиллах хэрэгтэй. Их идсэн дарга нар эх орондоо өрөө сайн шударга ажиллаж төлөх ёстой.
-
иргэн (July 16, 2016 11:57:54 am )
Төрийн алвыг 60 тэрбумаар зараж сонгуулд ялах нь өндөр ёс зүй юу долир хулгайч минь чамайг хотын газарын зараж баяажан ямархуу болгосоныг мэднэ хулгайч минь тийм тийм л их шудраг юм бол хашуудаа байгаа хулгайч нараа нам харгалзалгүй шоронд хийж шалга чи чадахгүй дээ өөрөө хулгайч юм чинь чамайг ард түмэн хараж байгаа шүү хулгайч минь Бадамжунай тайгаа хамт дахин хулгай хийхүү чи
-
зочинЗочин (July 18, 2016 6:29:44 am )
Газрын найммач хамгийн ёс зүйгүй хүн ёс зүйтэй ажиллана гэж юу байх вэ?
23 Comments