antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 5, 2016 8 comments

ЭМСЯ-ныхан “Саммит медикал Сервис” компанитай хамтран шахааны бизнес цэцэглүүлж байна уу?

нийтлэсэн Admin

sarruul._20151Манай сонины өнгөрсөн сарын 27-ны дугаарт “ ГССҮТ-д 18 сaаяын бодисыг 10 дахин өндөр үнээр шахах гэж байна” гэсэн гарчигтай нийтлэл гарч байсан. Уг нийтлэлд MRI буюу соронзон томограф оношилгооны төхөөрөмжийн хөргөлтийн системийн хэвийн ажиллагааг хангахад шаардагддаг гелийг ГССҮТ-д 176 саяар шахах гэж байна гэх асуудлыг хөндөн бичсэн юм. Тэгвэл энэ удаад дээрх гелийг яагаад 176 сая төгрөгөөр улсад шахах болов, үнэхээр энэхүү шингэвтэр бодисийн зах зээл дээрх үнэ 176 сая төгрөгт хүрэх үү гэх асуудлын мөрөөр дахин эрэн сурвалжиллаа.
Төөрөгдүүлсэн мэдээллүүд

Тухайлбал, энэхүү MRI-н хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээг гүйцэтгэгч “Саммит медикал Сервис ” компани болон Гэмтэл, согог судлалын төвийн удирдлагууд Эрүүл мэнд, спортын яамныханд уг бодисыг зөвхөн гадаад улсаас импортоор оруулж ирдэг төдийгүй хоёр хөрш орнуудаас авах боломж муутай тул гуравдагч орнуудаас авчирдаг, аюултай ачаанд хамааруулдаг учраас тээвэрлэх нөхцөл төвөгтэй, 5-6 долоон хоног зарцуулагддаг гэж ойлгуулжээ.
Мөн “Саммит медикал Сервис” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 15/59 албан тоотод санал болгосноор 500 литр шингэн гелийн үнэ 65.000.000 төгрөг байх ба 1000 литр шингэн гелийн үнэ 98.000.000 сая төгрөг болно. Шингэн гелийн үнийг гадаадаас өндөр үнээр худалдан авч, өндөр өртгөөр тээвэрлэдэг тул төлбөрийг урьдчилж хийх шаардлагатай хэмээн ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Оргилд өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр албан бичгээр хаяглан хүргүүлсэн байдаг юм. Тэгвэл уг гелийг оруулж ирэхэд тус компанийн онцлоод байгаа шиг үнэхээр хүндрэл гардаг уу, энэхүү бодисын зах зээлийн бодит үнэ нь хэд, ашиг шингээсэн үнэ нь хэд байж болох вэ зэргийг бид эрэн сурвалжилж дараах баримтыг олж авсан юм.
Тэгвэл тус компанийн асуудал үүсгээд буй хөргөлтийн шингэн буюу гель нь ОХУ-ын Оренбург хотын “Техгаз” компанид нэг литр нь 650 рублиэр зах зээлд борлогддог төдийгүй ердийн портер машинаар валлоноор тээвэрлэгддэг, Монголын нутаг дэвсгэрт орж ирэхэд хоёрхон хоногийн хугацаа зарцуулагддаг юм байна.

“Саммит медикал Сервис” компанийнхан яагаад хэд нугалсан ашиг хийх гээд байна вэ?

Энэ бүхнийг баримтаар тайлбарлахад 2016 оны дөрөвдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд “Суперпроб” ХХК –ийнхан ОХУ-ын Оренбург хот руу уг шингэнийг авахаар зорьж дараах гэрээг хийжээ. Тодруулбал, тус компани “Оренбург хотын “Техгаз” компаниас шингэн 9.999 хувийн гелийн 1000 литрийг 100.500 рубль буюу 31 сая төгрөгөөр худалдан авах ба НӨАТ, гаалийн бүрдүүлэлтэд 5,000.000 сая төгрөг төлөөд зогсохгүй Оренбургаас Улаанбаатар хүртэлх бүх зардлыг шингээн 36 сая төгрөгөөр уг гелийг Монгол Улсад оруулж ирэхээр байгаа юм.
Хамгийн сүүлд энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр хойд хөршөөс Алтанбулагийн хилээр хоёр баллонд савлагдсан 1000 л буюу нэг тонн гели “Суперпроб” ХХК-ийн нэрээр дээр дурдсан үнэ буюу 36 сая төгрөгөөр гаалийн бүрдүүлэлт хийгдэн орж иржээ. Үүний нэг баллон буюу 500 литрийг нь “Мөнгөн гүүр” эмнэлэг 18 сая төгрөгт тооцон авсан бол нөгөө 500 литр гелийг ГССҮТ-д үйлчилгээний зардлын хамт 176 сая төгрөгөөр шахах гэж байгаа хэрэг юм. MRI аппаратын засвар үйлчилгээг хариуцдаг “Саммит медикал” компани энэ үнийн дүнг гаргаж өгөв үү? Эсвэл тус компанитай хамтран шийдвэр гаргах шат шатны эрх мэдэлтнүүд давхар бизнес хийх гээд байна уу гэсэн хардлага хэнд ч төрөхөөр байна.
Эрүүл мэнд Спорт яамны удирдлагууд НӨАТ, гаалийн бүрдүүлэлт нь ороод 18 сая төгрөг болж буй энэ гелийг үйлчилгээний хамт бараг 10 дахин нугалсан үнээр худалдан авалт хийхийг нь зөвшөөрч төсвөөс уг мөнгийг гаргаж гарын үсгүүдээ баталгаажуулаад зогсохгүй өнөө маргаашгүй 176 сая төгрөгийг ГССҮТ-ийн данс руу шилжүүлэхэд бэлэн болжээ.

Үнэндээ ЭМСЯ-ны удирдлагууд, бас бус албан тушаалтнууд тус компанитай үгсэн тохирч төсвийн хөрөнгөөс дээрх мөнгийг гаргаж байгаа нь гэмт хэрэг гэж хэлж болохоор байгаа юм. Ямартай ч ГССҮТ болон “Саммит медикал” компаниас ЭМСЯ-нд санал гарган шийдүүлж байгаа 176 сая төгрөгийн зардлын задаргааг дараах байдлаар хийсэн байна.
1. MRI аппаратны хөргөлтийн шингэн Гелий 500 литрийн үнэ 65.000.000 ¥
2. MRI аппаратны хөргөлтийн хийн Гелий 1 баллон буюу 30 литр 1.500.000 ¥
3. MRI аппаратны хөргөлтийн толгой / Cold Nead/ 50.280.000 ¥
4. Absorber assembly 10.598.500 ¥
5. Гелийн памп цогц засвар үйлчилгээ хийх 14.250.000 ¥
6. Усны хөргүүрийн хүчин чадал нэмэгдүүлэх 12.019.000 ¥
7. Гелий цэнэглэх болон MRI аппарат засах инженерүүдийн ажлын хөлс 19.852.500 ¥
8. Багаж ашигласны түрээс 2.500.000 ¥
Нийт 176.000.000 сая гэжээ.
Дээрх үнээр хийгдсэн нийт ажилд гурван сарын баталгаа олгоно гэх албан бичгийг үйлдэж төсвөөс дээрх их хэмжээний мөнгийг гаргуулахаар болжээ.
ГССҮТ-ийн MRI аппартын хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцдаг “Саммит медикал сервис” компани энэхүү гелийг ОХУ-аас бүх зардал нь ороод 18 сая төгрөг болсон гэдгийг мэдэж буй хэрнээ яагаад дээрх 176 сая төгрөгийг төсвийн хөрөнгөөс гаргуулах болов. Энэ мөнгийг гаргахад ЭМСЯ-ны хэн, хэн гэгч удирдлагууд лоббийдов гээд асуудал цааш хөврөх нь дамжиггүй.
Улаанбаатарт хувийн, улсын цөөнгүй эмнэлэг бий. Тэдгээрт ГССҮТ-ийнх шиг MRI аппаратууд цөөн боловч байгаа. Гэтэл яагаад хувийн өмчийн эмнэлэг 18 саяар авч болж байгаа гелийг улсын эмнэлэг 63 сая төгрөгөөр буюу бараг 4 дахин нугалсан үнээр худалдан авах ёстой юм бэ? Энэ нь бизнес хэдий ч өнөөдөр ямар ч бизнес 20-30 хувийн ашиг харж үйл ажиллагаа явуулж байгаа. Дэлхий хавтгай болж байгаа энэ үед энэ хувь хэмжээ бүр ч багасч байгааг бизнес эрхлэгчид ч, худалдан авагчид ч мэдэх болсон шүү дээ.
Төсвийн мөнгө гэхээр л хяналтгүй, эзэн биегүй юм шиг үрж зардаг үе ч өнгөрсөн. Татвар төлөгч бидний мөнгөөр хэдхэн албан тушаалтны сонирхлоор тийм баримжаагүй өндөр үнэтэй худалдан авалт хийж байгаа нь нэгдүгээрт, зарчимд нийцэхгүй учраас бид уг асуудлыг хөндөн бичиж байгаа юм. Хоёрдугаарт гэвэл, гели гэх бодисын жишиг үнийг дээрх байдлаар тогтоочихоод ердөө ганцхан компанид түүнийг хилээр оруулж ирэх тусгай зөвшөөрөл олгох асуудал ч сэм яригдаж байгааг энд хэлэх ёстой. Учир нь MRI оношилгоо үзүүлдэг бусад хувийн эмнэлгүүд 18 саяар авдаг гелиэ 63 саяар худалдан авдаг болчихбол яах вэ? Үйлчилгээний хөлс нь үүнийг дагаад нэмэгдэнэ, тэрхүү нэмэгдэл нь өвдсөн сандарсан иргэдийн халааснаас л гарна. Гуравдугаарт нь, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбараа хөгжүүлэх үүрэг, зорилготой Эрүүл мэнд, спортын яам нь салбарынхнаа хөлдөө чирсэн, ард иргэдээ дам дамаа хорлосон ийм шийдвэр гаргаж байгаа нь хамгийн харамсалтай бөгөөд тэвчиж өнгөрүүлэх аргагүй үйлдэл гэдгийг энд зориуд хэлэх байна.
Хүн амдаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээсээ урьтаад тэдний зовлонгоор бизнес хийж хувийн хэвшлийнхэнтэй хамтран татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшиж буй дарга нарыг холбогдох хууль хяналтын байгууллагынхан шалгаад үзэхэд үүнээс илүүтэй зөрчлүүд илрэхээр байгаа юм. Эцэст нь хэлэхэд ГССҮТ-д дээрх оношилгооны аппаратыг “Саммит медикал Сервис” компани анх нийлүүлсэн бөгөөд өдгөө засвар үйлчилгээг хариуцах нэрээр өнгөрсөн хугацаанд төсвөөс хэчнээн төгрөг энэ мэтээр гаргуулж авч байсан бол гэдэг нь ч асуудал юм.

sammit_215

“Саммит медикал Сервис” компанийн удирдлагууд ГССҮТ-ийн захирал Б.Бат-Оргилд өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр MRI-н шингэн гелий цэнэглэлт болон засвар үйлчилгээний талаар албан бичиг илгээжээ.

 

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • zochin (July 05, 2016 9:53:38 am )

    sjorond hataagaachee enenees aimar no bgaaa

  • Зочи (July 05, 2016 11:41:37 am )

    Гэмтэл ийн захирал Баттулга Оргил ,Бархүү нар нийлж л ийм жонтон хутгаад байгаа шүү дээр. Түрээсийн гэрээ хийх юм гэнэ лээ. Улсын аппарат түрээслэх гэнэ дээ.

  • Зочин (July 05, 2016 11:44:51 am )

    Баахан бужигнуулж байгаад Баттулга Оргил Супер Проб д түрээслэх гээд ээлжит PR аа хийж байх шиг байгаа юм.

  • Зочин (July 05, 2016 12:22:50 pm )

    Баторгилийн цаана Мөнхбат тоглолт хийгээд байгаа юм биш үү.

  • Түвшинжаргал (July 05, 2016 1:10:58 pm )

    Энэ нийтлэлийг бичүүлж байгаа хүмүүст. Энэ өдрийн мэнд хүргэе. Бодит үнэн гэж үнэт зүйл байгаа шүү.Та бүгд өөрсдөө энэ тоног төхөөрөмжөө өөрсдөө түрээсийн гэрээ хийж түрээсэлж авах гээд л ийм алхам хийгээд байгаа шүү . Та бүгдийн хийж байгаа зүйлс надад бүгд баримттайгаа байгаа шүү.Анх та өөрөө засвар үйлчилгээний үнийн санал авах гэж албан бичиг өгсөн шүү.Та бүгд улс мөнгөгүй гэж бас худлаа яриа дэгдээж өөрсдийн санасандаа хүрэх гээд нийтлэл бичүүлж байгаа. Энд бичиж байгаа тоондоо эзэн болцгоогоорой. Та бүгд өөр компани р хийлгүүлэх нэрээр түрээслэх гэсэн санаа чинь бүтэхгүй болохоор бидэн лүү дайраад байгаа шүү. Үнэн гэж байгаа шүү.

  • Түвшинжаргал (July 05, 2016 1:13:54 pm )

    Засвар үйлчилгээ хийнэ гэсэн өөр түрийчийн компани чинь барахаа байхаар өөрсдөа засуулах санал тавьж орж ирсэн шүү

  • zochin (July 05, 2016 5:32:53 pm )

    Ugaasaa Gemteld ajillaj baisan Barhuu Gemteliin zahiral Bat Orgil ,Tungalag nar karma neg uls. Barhuu Super Prob s huugdsun. Ter tsever ursuldund ajillaj chadah hun bishee.Barhuu d tiim chadvar bhgui.tegeed karma ruugaa butsaj gemteliin MRI TUREESLEH SUPER tuluvluguugee hereguulj bgaa ni. ED nariin Eruul Mendiin Yaman dahi tolgoi NI GAZRIIN DARGA ENKHBOLD,SANHUUGIIN heltesiin mergejlten Narantuya nar shu dee.2016 onii uvluus hoish ene tuluvluguugee bolovsruulaad BARHUUGIIN kompani d neg udaa zasvar uilchilgeenii geree hiij uzsen bolov ch mani Barhuu urged biueluulj chadaagui.Odoo yamar neg baidlaar zohoin baiguulaltaigaar tuluvluguunduu hureh geed l hicheetsgeej bn daa

  • Түвшинжаргал (July 05, 2016 11:15:43 pm )

    Өглөөний сонины сэтгүүлчээ би танаас дараах асуултыг энэ comment р дамжуулан асууж байна. Таньд 5 сарын 8ны энэ хил гаалийн бичиг тань байгаа бол та энэ баримтаа нийтлэлдээ зураг хөргийг нь оруулна уу.Мөн 18 сая гэсэн тоог тань батлах баримт байгаа бол бас нийтлэлдээ нийтэлнэ үү.Бас манайд ГССҮТ өөс хандсаны дагуу жилийн засвар үйлчилгээний үнийн санал өгсөн албан бичгийн дараа манай компанийн авсан мөнгө байгаа бол тэр баримт ийг гаргаж нийтлэнэ үү.
    Мөн сэтгүүлч та үнэхээр ёс зүйтэй эрэн сурвалжилж бичиж байгаа бол таны нийтлэлд дурдагдсан үнийн санал авсан албан бичгийн дараа засвар үйлчилгээ ямар нэртэй компанитай ГССҮТ гэрээ хийгээд тэр гэрээ хийсэн компани нь гэрээгээ гүйцэтгэсэн үү үгүй юу ….олон асуулт байх юм.

antalya rent a car