antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 5, 2016 21 comments

“Зөв амьдрах төв” ТББ-ын тэргүүн Г.Загдааг эхнэрийнх нь хамт хорьжээ

нийтлэсэн Admin

1467680315577b063b90327

 Өчигдөр хууль хүчний байгууллагынхан “Зөв амьдрах төв” ТББ-ыг санаачлагч тэргүүн Г.Загдааг эхнэрийнх нь хамтаар баривчлан явжээ. Үүнийг хүүхдүүд нь хууль бус үйлдэл хэмээн үзэж, ямар үндэслэл шалтгаанаар цагдан хорьж байгаагаа тайлбарлахгүй аваад явсанд ихэд бухимдаж цагдаагийн алба хаагчдын биед халдаж ёсзүйгүй авирласан хэмээн цахим хуудсанд бичжээ.

Том охин З.Солонгийн гаргасан мэдэгдлээр бол “Өнөөдрийн болж өнгөрсөн үйл явдалд цочирдож би болон миний дүү нар ААВ ЭЭЖ хоёроо харсаар байгаад баривчлагдаж явахыг харах тэр мөчид сэтгэл маш их өвдөж тухайн үеийн уур бухимдлаа барьж чадалгүй ТӨРИЙН АЛБАН ХААГЧ болон ЦАГДАА нартай ёс зүйгүй харилцсандаа ГЭР БҮЛ, ДҮҮ НАРЫНХАА өмнөөс хүлцэл өчиж байна.

ГЭВЧ ямар үндэслэлээр, хаашаа авч явж байгаа болон ямар шийтгэл оногдуулж байгаа талаар мэдээлэл одоо болтол бид мэдээгүй байгаа учраас ДЭЭРХ үйлдлийг гаргасныг та бүхэн уучилж ойлгоорой. Бидний хамгийн их санаа зовж байгаа зүйл бол аавын маань биеийн байдал байгаа, өмнө нь 3 удаагийн зүрхний хагалгаанд орсон. Аав маань өлсөглөн зарласан нь биднийг маш их зовинуулж байна” гэсэн мэдэгдэл гаргажээ.

Одоогоос 10 аад жилийн өмнө буюу 2006 онд “Зөв амьдрах ухаан” ТББ байгуулагдаж нэг гэр бүлтэй үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Архины хамааралтай, орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй, өнчин ядуу, шоронгоос суллагдсан гээд бүхий л нийгмийн эмзэг бүлгийнхэнрүү чиглэсэн үйл ажиллагаа нь явсаар өдгөө 132 иргэн амьдарч байна. Үүнээс 17 гэр бүл, 60 гаруй хүүхэд байгаа. Яагаад Нийслэлтэй тэмцэх болов.

2013.02.19 нд Нийслэлийн цагдаагийн газраас Загдаа ахтай хамтран ажиллах санал тавьж гэр оронгүй тэнэмэл иргэдийг байршуулая, хоол хүнсний мөнгийг гаргаж өгөе гэсэн байна. Анхандаа Загдаа ах зөвшөөрөөгүй ч сүүлдээ зөвшөөрч 60 хүн авсан байна. Гэрээ нь хууль ёсны дагуу хийгдсэн. Ингээд үйл ажиллагаа явагдаж Нийслэлийн халамжаас шалгалт ирээд онц дүн хүртэл тавиад явсан.

Өөрийн хариуцсан ажлаа яг таг биелүүлж яваа боловч Нийслэлийн ЗДТГ өгөх ёстой мөнгөө өгөлгүй хойшлуулжээ. Хоолны мөнгө болох 120 сая төгрөгөө гаргуулж авахаар явсан боловч сүүлдээ мөн л авч чадсангүй. Харин ч “Тэр хүмүүс чинь хаана байна аваад ир” хэмээсэн байх. Ингээд ТББ дээрээ амьдардаг иргэд хүүхдүүдээ аваад очсон боловч цагдаа нарыг дуудаж хамгаалалт хийгээд оруулсангүй. Энэ мэтчилэн хариу өгөхгүй удааширсаар өдийг хүрчээ.

Өчигдөр Загдааг эхнэртэй хамт барьж хорьлоо Хотын дарга Бат-үүлд хүсэлт гаргасны дагуу “Гэрээгээр батлагдсан Санхүүжилтыг олго” гэсэн тушаал гаргасан хэдий ч гүйцэтгэх шатны дарга нар нь гаргаж өгөхгүй байсан хэвээр. Дахин 6 сарын 25 нд хүсэлт гаргахад “Сонгуулийн дараа уулзая” гэжээ. Ингээд өчигдөр буюу 2016.07.04 нд хариугаа авахаар ТББ ийн иргэдтэйгээ очиход албадан баривчилсан байна. Яг ямар шалтгаанаар юуны учир баривчилсан нь тодорхойгүй байгаа ажээ.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • и0оубжнм (July 05, 2016 9:59:09 am )

    hereg hiisen bolood l baria bailgui dee.

  • зочин (July 05, 2016 10:00:31 am )

    Нийгэмд хэргэтэй тустай бага боловч төрийн ачаанаас өргөж чирч яваа энэ хүмүүсийг харин дэмжээд хүмүүсээ нийгэмшүүлээд авах нь зөв л юм бгаамдаа

  • IRGEN (July 05, 2016 10:02:59 am )

    DURAARAA BARIDAG BOLJ DEE

  • Дон Жуан (July 05, 2016 10:06:22 am )

    Уул нь хийж байгаа үйл хэрэг нь зөв боловч яг хамт ширээнд суугаад ажил хэрэг ярихад маш хэцүү хүмүүс байна лээ. Өөдөөс байнга загниж зандчина, тулган шаардана, хүний үг сонсохгүй орилж цамнасан хэцүү хүн. Зан харилцааны асар доголдолтой гэр бүл дээ.

  • Anonymous (July 05, 2016 10:15:02 am )

    Гэрээний дагуу өгөх ёстой зүүлээн цаг тухайд нь өнөх хэрэгтэй Дундаас нь хулгайлсан зүүль гарвал шалгаж тогтоогоод баривлаж болно ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛАГЫН ЗӨВШӨӨРЛӨӨ БАРИВЛАН СААТУУЛАХ ЁСТОЙ ЦАГДАА ӨӨРӨӨ ДУР МЭДЭН БАРИВЧЛАН СААТУУЛАХ ЁСГҮЙ ЦАГДАА НАР ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛДЭГ НЬ НУУЦ БИШ ЗҮҮЛЬ

  • авдар (July 05, 2016 10:16:44 am )

    Хорь хорь аюултай хүн.

  • Anonymous (July 05, 2016 10:23:00 am )

    Их юманд ирээ гаргаж дээ Бөөсөнд хутаг гэж үг би Хорих цагдах шалгах гээд байгаа юм бол МАНийн төрийн эрх мэдлийг хууль бусаар авх гэсэн 60 тэрбум ийн гэмт хэргийг цагдан хориж шалгах хэрэгтэй баймаар юм Цагдаач гэж дээ чаваас хийх ажилаа хийхгүй задарсан хулгайчаас айж ядарсан хэдэн хүнд л эр бар болно доо чааваас Ийм төр байх гэж хэн ийм төрийн тоох юм нулмана үзэн ядна

  • 7777 (July 05, 2016 10:43:19 am )

    ЭНГЭЭД АРД ТҮМНИЙГ ЭДИЙН ЗАСАГ УЛС ТӨР ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТЭМЦЭЛД БОСГОХ ИХЛЭЛ ТАВИГДАЖ БАЙНА ДАА ЭНЭ БОЛ ЯДУУСЫН НЭГДСЭН НАМ БИ БОЛОХЫН ЭХЛЭЛ НИЙГЭМ ҮҮНД ИХ ОЙРХОН БАЙГАА ШҮҮ НЭГ БОСООД ИРВЭЛ ТЭДЭНД ХОРГОДООД ЗҮҮЛЬ БАЙХГҮЙ ОЛВОЛ БҮХНИЙГ ОЛНО БҮХИЙЛ АРГААР ТЭМЦЭЖ ЧАДНА ТЭДЭНД АМЬ НАСАА НЭГ ХЭСЭГ ЛУЙВИРЧАН НАРЫН АМЬ НАСААР СОЛИХ ЛУЙВАРЧИН НАРААС ТӨРӨӨ БАЯЛГАА БУЛААН АВХ ХҮН БҮР ЭРХ ТЭГШ АМЬДРАХ ЭХ ОРОН ЭД БАЯЛАДАА ЭЗЭН БАЙХ ГЭСЭН НЭГЭН ҮЗҮҮРТ СЭТГЭЛ ЗОРИЛОГ БИ

  • zochin (July 05, 2016 10:52:32 am )

    Энэ 2 хүн чинь баахан ажилгүй ,архичин хүмүүсийг хүмүүжүүлээд амьдралыг нь өөд нь татаад байгаа юм биш үү.Ажил хийгээд байгаа хүмүүст олгох ёстой мөнгийг олгоод ажлыг нь хийлгэх хэрэгтэй юм биш үү.

  • и0оубжнм (July 05, 2016 12:21:59 pm )

    Их бүдүүлэг хүн байна лээ. Шорон царайлчаад.Эвгүй хүйтэн харцтай.

  • Anonymous (July 05, 2016 12:23:39 pm )

    batgan suusan gazar balagtai gej Batvvl guai iim xvmvvsdee nemer boloxgvich gai bitgii bolj baigaachee exneesee ta nar xvn nemj ogoogvi bol ene xvmvvs xiideg yumaa xiigee l ybj bgaashdee,Ter xool undniix ni mongo togiig ni ogooch 60 xvn xoollono gedeg chini tiim amar bishshvvde

  • Anonymous (July 05, 2016 12:30:58 pm )

    xvn aldaj bolnoshdee aldaagaa zasaj ,chi bid naraas deer ochnoon xvnii toonoos xasagdsan xvmvvsiig ood ni tataj amidraltai ni zolguulj bgaa bgaa ni buruu bishshvvdee,bidnii mongolchuud oorsdo xiij chadaxgvi baij xiij bgaa xvnee bitgii ingej baigaach ,xarin ene batvvl ogno gesen yum bol ter tosobloson yumaa ogox xeregteishdee.Ene olon xvniig niigemshvvlj bga ard tvmnee demjij bx xeregteishvv bitgii nvvr tsaraigaar ni xvniig ynz bvreer xelj bai

  • хэн (July 05, 2016 12:36:59 pm )

    зөв зүйл хийдэг юм шиг санагддаг.Яагаад барьсан юм бол.Мөнгийг нь дундаас нь хэдэн хурган дарга идсэн биз.тэгээд булхай нь илрэх гэхээр танил талаа ашиглаж бгаа биз.Иргэн надад ийм сэтгэгдэл төрж бн.

  • ЧУЛУУДАЙГ (July 05, 2016 1:27:35 pm )

    БАТҮҮЛИЙГ БАРИАЧ ЭЭ. ЭНЭ ХОЁР ЯАСЫН?

  • Anonymous (July 05, 2016 3:42:37 pm )

    Ядуусаар их оролдох юм бол улс төрийн том тэмцэл эхлэх болно доо Ядуус нэгдэх юм бол*КОМ* хувисгал дахин босож ирнэ Тэд үхэхээс айхгүй дээ

  • Anonymous (July 05, 2016 3:52:18 pm )

    Хүний сайхан сэтгэлруу хурган дарга нэртэй хулгайч нар ус цацаж байгаа юм уу ийм үүлдэлийн өмнө хүн бүхамдах нь зөв Бухимдалаа гээд шоронд хориод байх уу Амьдарлаа алдсан нэгнээ аваад явах сайхан сэтгэлтэй хүн одоо их ховор болсон цаг Ядарсан зүдэрсэн нэгнээ тэжээх гэж явхад өгөх ёстой зүүлээ өгөлгүү луу унжаж байгаа нь замаас нь хулгайлаж идчэхээс ийм байдалд хүргэвүү гэж бодож байна Хууль хяналтын байгуулаг үүнд анхаарлаа хандуулаж шалгах хэрэгтэй

  • Anonymous (July 05, 2016 5:39:56 pm )

    Denduu buduuleg yom daa.Uldsen ovoo niigemshij,huluu olj yavaa humuus haramsaltai bna.Sayahan niisleliin ZDTG-aar mungu neheed,nuguu yaravgar tsarailsan heden emegtei tushmeluud bie bieruugee chiheed l bsan…

  • Anonymous (July 05, 2016 6:27:08 pm )

    naad Zagdaa jini arhijidiig arhinaas gargdag gudamjind tenej iyawaa hvniig hvmvvjvvldeg gej ulsaas neg hvniig honogiin 9000 t awdag iyag bodid baidal bol shal uur shvv dee hudalaa ishoy baidag shalgalt irheer hvn zyglyylaad asyyhaar ed engeed baidag yls iym geed zogsoj baidag vneheer hvniig arhinaas gargdag bol mongoliin bvh erjvvdiin umunuus malgaigaa awaad hvndlene dee ih j mungu idsen shalgah heregtei huuliig bid hvndleh ujitai

  • Bibi (July 05, 2016 9:56:49 pm )

    Ugaasaa nootoi bolood l barivchilj shalgaj bgaa sh dee. Fb deeree bol neg ih enerengui hunii durtei, amidral deer uursdiiguu hamgaalah chadvargui ar ger muutai humuuseer show hiij mungu oldog bh. Haritsaanii soyolgui dandaa end tend heruul hiij bichleg hiij ajilaa hiij bgaa ajiltnuudiig ailgan surduulj yavdag yam bilee. Fb deer ni surug comment bichvel ner us zurag hurugtei taviad bgag ug sonch chaddaggui sonin hun bna lee. Zugeer humuusiig tegj daramtaldag hun uursdiiguu umuuruh chadvargui humuusiig yadag ni iolgomjtoi. Ter humuus ni aigaad duugardaggui gedeg ni unen bh. Manaoh avya geh
    J baahan humuus avaad tegeed geree ni duuschihaad bhad tusuvt bhgui baahan mungu neheed bgaa yam bilee. Er ni tegeed ch bolj butehgui humuusiig jil daraalaad tejeegeed bh mungu haana bna. Neg hoyor jil tejeej bno tiim l zuv zamd oruulsan yam bol ter humuus ni uursduu biye daaj amidrah estoi bizdee.

  • Anonymous (July 06, 2016 9:44:16 am )

    зальтай баагийнууд хэрэг нь илрэхээр бүгд л юу болоод барьж багйааг гайхаад бие нь өвдөөд өсгөлөн зарлаад эхлэх юм даа

  • зочин (July 18, 2016 2:01:38 pm )

    Энэ хүмүүст баярлаж бна.Уг нь згас барих аргыг нь зааж сургаад өөрөө өөрсдийгөө санхүүлээд амьдарч болохгүй юм уу.Бөөн ажиллах хүч юм биш үү.

antalya rent a car