antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 5, 2016 5 comments

Иргэдийг хохироосон компаниудыг төсөл хэрэгжүүлэгчээс хасчээ

нийтлэсэн Admin

tusul

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу удаа дараа зөрчил гаргасан дараах аж ахуйн нэгжүүдийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцаллаа. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга орчмын ХЕТ-2013/3 багц-ын “В”  хэсэгчилсэн талбай дахь  төсөл хэрэгжүүлэгч Өндөр буянт холдинг ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан

Сүхбаатар дүүргийн  9, 11 ,12 дугаар хорооны нутаг дэвсгэр Орон сууцны 7 дугаар хороолол орчмын ХЕТ-2013/1 багцын К1, Е, Ё1, Л, Ш хэсэгчилсэн талбай дахь  төсөл хэрэгжүүлэгч Заг ХХК, Заг Девелопер ХХК-иудын түншлэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр орчим  төсөл хэрэгжүүлэгч Монгол дайван ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянхошууны 105  дугаар сургууль орчим” ГХДТ-2013/9 багцын хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Тоб групп ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх явцад гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан

Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын ХЕТ-2013/3 багцын “Б” хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Эрэл ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан

Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Орон сууцны 14 дүгээр хороолол” орчим ХЕТ-2013/2 багцын Г, Д, Ё хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цэргийн хотхон”  орчим ХЕТ-2013-8 багцын “А” хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Хас харш ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан тул төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг тус тус цуцлав.

Гэр хорооллын  дахин төлөвлөлтийн  төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн төсөл хэрэгжүүлэх эрх цуцалсантай холбоотойгоор холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газарт үүрэг болголоо.

Эх сурвалж: Шуурхай.мн 

.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • irgen (July 05, 2016 9:29:53 am )

    Yasan hurdan tsutslaa ve Vvl dargaa. Tenderee uguhduu anhaarch bgvi dee. tsutsalsan ner zvvlgej hurungu zavishigchid .

  • УНШИГЧ (July 05, 2016 1:51:26 pm )

    МАШ ЗӨВ, ЧАДДАГ, АЖЛАА ШУУРХАЙ ЭХЭЛЖ ЧАДДАГ ТИЙМ Л КОМПАНИД ТӨСЛИЙГ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ, ТӨСЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ 4 ЖИЛИЙН БАЙТУГАЙ НҮҮР ҮЗЛЭЭ ШҮҮ ДЭЭ.

  • Anonymous (December 16, 2016 5:29:33 pm )

    Erel ih udaan bsan Gehdee eheleh gej bsandaa

  • Anonymous (December 16, 2016 5:30:06 pm )

    Zagiig bol ene tosold dahin oruulaad hereggui Zavaan company

  • Anonymous (December 16, 2016 5:30:42 pm )

    Zagiig bol ene tosold dahin oruulaad hereggui Hereggui company

antalya rent a car