antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2016 57 comments

АН-аа засаглаж чадаагүй байж, Монгол төрийг яаж засаглах вэ дээ, Зи даргаа!

нийтлэсэн Admin

888

Уг нь Монголын ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд сонголтоо хийсэн санагдана. Гэтэл АН-ын дарга хийгээд УИХ-ын дарга З.Энхболд тэгж амар эрх мэдлээсээ холдохгүй нь бололтой байна. Учир нь тэрбээр мэдээлэл хийж УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулах нь зохимжгүй гэж дуугарлаа. АН-ын дарга ийн МАН руу довтолж байгаатай зэрэгцэн Ардчилсан намыг шинэчлэх хороог байгуулан ажиллаж байсан Ардчилсан намын хэсэг залуус өнөөдөр мөн хэвлэлийнхэнд хандлаа. Тэд Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нарыг 24 цагийн дотор багтан намын гишүүд, дэмжигчдээсээ уучлал гуйн огцрох өргөдлөө гаргахыг шаардав. За мөн  Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороог 48 цагийн дотор яаралтай хуралдуулж, намын их хурлыг ирэх наймдугаар сарын 15-ны дотор зарлах зэрэг шаардлага тавьсан юм.Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүнийг 100 хувь шинэчлэх, намын Их хурлаас ил тод нээлттэй, өрсөлдөөний зарчмаар Ардчилсан намын шинэ удирдлагыг сонгох, Ардчилсан намын дүрэмд өөрчлөлт оруулах, намын дүрэмд орсон өөрчлөлтөд нийцүүлэн аймаг, нийслэлийн намын хороодыг шинэчлэн байгуулах зэрэг шаардлагуудыг  албан ёсоор тавьж байгаагаа дуулгасан.

Тэгэхээр уг нь бол Зи даргын өмнө намтай нь холбоотой зөндөө асуудал байхад, нэгэнтээ сонгогдоод гараад ирчихсэн МАН-тай эргэн зууралдаж, Ерөнхийлөгчтэй зөрчилдөж, анхдугаар чуулганыг хойшлуулах хэрэгтэй гэхчлэн хэлж ярьж байгаа нь ямар нэг асуудлаар цаг хожоод байгаа хэрэг үү, эсвэл арга ядсан л үйлдэл үү гэдэг нь мэдээж анхаарал татна. “Явах хүнээр ачаа бүү үүрүүл” гэж Монголчууд ярьдаг даа. Одоо улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудаас алийг нь ч Зи даргын нуруун дээр тавиад байх хүсэл сонирхол иргэдэд байхгүй л болсон харагдаад байгаа. Тэр намын даргын хувиар АН-аа дотоодод нь засаглаж чадаагүй байж, төрд засаглана гэдэг үнэхээр чадамжгүй гэдгээ өөрөө нэгэнтээ хүлээн зөвшөөрөх цаг болсон баймаар. Улстөрийн нам гэдэг хэсэг бүлэг хүмүүсийн бөөгнөрөлийн тухайд засгийн эрхийг авахын төлөө чиг зорилгоо нэгтгэдэг. Гэхдээ энэ нь эрх мэдэлд хүрчихээд дотроо дайтаад унадаг гэсэн үг биш. Дотроо тэмцэл өрнүүлсэн ч гэсэн, намынхаа нийтлэг цул эрх ашгийн өмнө ядахнаа л сүрддэг тийм нэг хандлага байж гэмээнэ, тэдгээр хүмүүсийн бүлэглэл нь улс орны төлөө дорвитойхон шиг ажиллах, хийх, шийдэх замаар замнадаг гэсэн үг. Гэтэл АН-ын хувьд тэгж чадаагүй. Ялалтын бялуунд бялуурсан тэд дотоод дахь тэмцэлдээ хэт автаж, нэгэн цулаараа гараад ч улс төрийг, улс орныг тогтворгүй болгож чаддаг гэдгээ өөрсдийн үйлдлээрээ батлан харуулцгаасан. Тиймээс иргэд одоо тэднийг яв гэсэн. Эхлээд өөрсдийнхөө дотоод дахь асуудлаа шийд гэсэн. Гэтэл Зи дарга явах болоогүй гэнэ.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

57 Comments

  • irgen (July 04, 2016 3:07:50 pm )

    namynhaa gishuuded huugduj baij yun MAN ve hulduu tolgoi,yaj cameryn umnu zogsoj baina daa lalar

  • mongol (July 04, 2016 3:11:09 pm )

    z.enhboldiig ingehed ymar kompanii ard heden terbumaar idsen uusan geh hun baival gargaad ir Ene ENHBOLD unench hun UNEN ymnii tuloo duugarch CHADDAG MONGOL gedegiig BUU mart MARTVAL MONGOL SONONO

    • dd (July 04, 2016 4:57:06 pm )

      xucubaa

    • иргэн (July 05, 2016 8:50:38 am )

      doloogch.

    • иргэн (July 05, 2016 8:51:25 am )

      hudalch

  • mongol (July 04, 2016 3:14:12 pm )

    irgen gej SETGEGDEL bichdeg MANGARAA IRGEN gedeg ugiinhee UTGA uCHIRIIG med IRGEN gedeg CHINE HYTAD gedeg utgataig med malaa ESVEL CHI JINHEHE HYTAD

  • Иргэн (July 04, 2016 3:14:54 pm )

    Энхбоолдын хэлж байгаа нь зарчмын хувьд зөв. Тэд засаглаж чадаагүй байж болно. Харин МАН луйвар хийх байдлаар төрийн эрхэнд халдаж болохгүй. Хууль бус аргаар төрийн сэнтийд заларч байгаа этгээдүүдийг өөгшүүлэх нь шудрага ёс мөн үү. Шудрага бус үйлдлийн төлөө дуугарч байгаа нь З.Энхболдын буруу огтоос биш юм. Харин ямар зорилготой Энхболдыг эсэргүүцэв гэдэг нь цаанаа асуудалтай байгаагийн шинж гэж ойлгогдохоор байна.

    • Дорж (July 04, 2016 4:00:59 pm )

      Поезд уже тью тью

    • Дорж (July 04, 2016 4:04:38 pm )

      Хүрд эргүүлэх боломж олдсон уу ? -ОЛДСОН. Ашиглаж чадсан уу ? -ЧАДААГҮЙ. Одоо тэгээд хэнд гомдох хэрэгтэй гэж ? Мэдээж өөртөө ЗИ ДАРГАА!!!

    • иргэн (July 04, 2016 8:40:08 pm )

      санал нэг байна

    • зочин (July 04, 2016 8:41:14 pm )

      санал нэг байна

  • Зочин (July 04, 2016 3:39:28 pm )

    З.Энхболдыг бүх хүн Монгол улсын ерөнхийлөгч нэг намын үзэл бодол нэгтэй төрийн тэргүүнийг үл хүндэтгэгч гэж боддог болсон нь сонгуульд шууд нөлөөлсөн. Ерөнхий сайдыг Боловсролын сайдыг хүндэтгэдэг маш олон хүн АН-ын эсрэг санал өгсөн нь намын даргатай холбоотой. Н.Алтанхуяг, Х.Баттулга нар ч адилхан өөрсдийгөө дийлдэшгүй хязгааргүй эрх мэдэлтэй, нэр хүндтэй гэж андуурсан.

  • Buya. (July 04, 2016 3:40:22 pm )

    Bid ali neg nam geheesee iluu huuliin hureend asuudald handah ni zuv shu !

    • зочин (July 04, 2016 8:42:26 pm )

      тийм шүү хууль бус хэрэг хмйсэн бол хариуцлагаа үүрэх л хэрэгтэй

  • зочин (July 04, 2016 3:45:53 pm )

    Үхэхдээ үхэр буугаа тавих гэж энийг хэлдэг бусуу. Энхболдын хувьд Та юу тарьсан түүнийгээ хурааж байна. АН-н засгийг шонхордож аль муу бүхнийг хийсэн. Дахин бүү АН, ,монголын төрөөр тогло.

    • Дорж (July 04, 2016 4:02:21 pm )

      Уже поздно Зи

  • Бичээч (July 04, 2016 4:10:30 pm )

    АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Нөхөд минь гашуун ч гэсэн энэ үгийг санаарай. Хэн ч дарга болсон өглөө болгон санаж ажиллавал алзахгүй гэж Ленин багш хэлсэн шүү.

    • zochin (July 04, 2016 7:18:48 pm )

      chi ch AH-aas oboo yum abchde Ter ih or tabij absan mongoor jaahan ch gesen zam uldsen ni bolj de

  • Зочин (July 04, 2016 4:13:04 pm )

    новшийн дурак вэ энэ энхболд чинь. ингэхээ мэдсэн юм бол 29-ний орой сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийх хэрэг байсан юм уу. үнэндээ ардчилсан нам энэ энхболд дурак шиг өөрсдийгөө мөнхийн хаан сэнтийд суусан юм шиг бодсон юм үзээгүй тэнэгүүдийнх нь тэнэг үйлдлээс болж ялагдсан. энэ хэвээрээ байвал ардчилсан нам удахгүй байхгүй болно. энхболд юу ч гэж донгодсон бай ард түмний сонголтоор ардын нам ялсан. тийм болохоор дуугүй байж ажлаа өгсөн шиг өгвөл яасан юм бол. зөөлөн сандлаасаа салмааргүй байгаа юм байх даа. засгийн газар, үндсэн хуулийн цэц, аймгуудын удирдлага гээд бүх л газар гар хөлөө оруулж хөндлөнгөөс хөлөө гэдэг шиг аашилж байсан дарангуйлагч зи өөрийнхөө бурууголж хараасай. яг үнэндээ ардчилсан намыг ялагдалд хүргэсэн гол буруутан бол энхболд өөрөө шүү дээ.

    • kkk (July 04, 2016 5:51:24 pm )

      estoi do

  • Zochin (July 04, 2016 4:18:44 pm )

    Z Enhbold jinhene shudarga uls turch vnen vg heldeg zorigtoi eh oronch Man d asuudal bga uchir ene hvn medegdel hiij bn juivarchid iig uugsjvvlj bolohgvi vneniig olohin tuld temsteh heregteir

  • зочин (July 04, 2016 4:42:32 pm )

    явах хүнээр ачаа бүү татуул гэж үг бий дээ. Засаг авах хүмүүс нь ажлаа хурдан хийж эхлэмээр юм.

  • Ичиг , ичиг (July 04, 2016 5:10:40 pm )

    Ичсэн хүн хүн алдаг гэгчээр энэ тэнэг нөхөр чинь юу гэнэв дээ .Та нарын оруулсан ирсэн , тэдгээд та бүгдийн эрх мэдэл доор наад сонгууль чинь явагдсан юм байгаа биз дээ?
    Юун увайгүй юм бэ дээ .Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байна энэ тэр гэж хэлсэн биз дээ .Үгүй ядаж хэлсэн үгэндээ эзэн байж сурал даа .Монголын ардчилалд дахин бүү гай болоод байл даа .Үгүй зүгээр л эр хүн шиг хэлсэндээ бай .Зүгээр зайгаа тавиад мэргэжлийн ажлаа хийж ,эх орон , гэр бүлийнхээ төлөө жирийн хүн шиг амьдрал даа .Дандаа хаан байна гэж юу байхад вээ .Хааны алба халаатай ,эзний алба ээлжтэй шүү дээ .Наад үйлдэл чинь олны дургүйцлийг улам л хүргэнэ шүү дээ .Ёстой нөгөө ичиг , ичиг

  • Sui ShuJan -d (July 04, 2016 5:24:01 pm )

    ARD TUMEN SONGOLTOO HIILEE. UNACHIHAAD ARAAS NI ELDVIIN YUM GONSHIGONOH HEREGGUI. NAMAA SHINECHLEH AJLAA L BOD. 2012 ONII SONGUULIIN DARAA TA NAR ARDIIN NAMIIN HEDIIGEE YAAJ BUURULHUJ, DEERELHEJ, DOROMJILJ BAILAA DAA. ARD TUMEN HUNII IIM MUUHAI ARANSHIND DURGUI. TUHAIN YEDEE YUM HELEEGUI, ZA 2016 OND HCAMD UZUULEED UGNUU GEJ DOTROO BODSON HUN MASH OLON. UNGURSUN 4 JILIIN DOTORHI AJLAASAA ILUU UURSDIIN ZAN AASH YAMAR BAISNIIG SAIN BODOOROI.MONGOLCHUUD DEERELHUU, HUNII MUUD DURTAI, SHUNALTAI HUMUUST DURGUI GEDGIIG ENE SONGUULI SAIN HARUULSAN. NAIZUUDAA! UURSDUDDUU EHLEED DUGNELT HII DEE.
    ZUULUN NI HATUUGAA DIILDEG GEJ UGTEI YUM DAA. FORTUNA, TEMUJIN, BATHUU, OYUNGEREL,GONCHIGDORJ, ALTANHUYAG GEED OLON CHIHGUI TOM TOM TOLGOINUUD ODOO SHAVARTAI HUTGALDAAD HEVTEJ BAIH SHIV.

  • Anonymous (July 04, 2016 5:30:03 pm )

    bicheechiin bichsen setgegdel galzuu hunii udriin temdeglel shig erguu yum bichdeg durak ve?Zi dargin aranshingaas bolj olon nuhud ni ylagdlaa shuu de.

  • Зочин (July 04, 2016 5:39:28 pm )

    АН-д хандаад ган үг хэлчихье. Баяртай. 2024 оны сонгуулиар Элбэгдорж, З.Энхболд, Сайханбилэг, Баярцогт, Гончигдорж, Бат-үүл, Алтанхуяг, Батхүү, гэсэн хүн сүгнүүдээ гээчээд ирээрэй тэр цагт чинь нэг харж үзэж болох юм

  • Anonymous (July 04, 2016 5:42:29 pm )

    З Энхболд чи өөрөө хууль бдаг гэдгийг мэддэгүй бсан биздээ одоо яасан хууль

  • Irgen (July 04, 2016 5:58:55 pm )

    Zail Zail, ene Enkhbold. Harahaas nud horsoj bna. Chadalgui yum baij dandaa Elbegdorj erunhiilugchtei il dald shurguutsulduj bdag hugiin gar. Tiim l mundag bsiin bol Ebigiin orond Erunhiilugch boloh ni yasiin.

  • bold (July 04, 2016 6:04:09 pm )

    Enxbold guai chi odoo bolichooch de ichij uxmeer yumaa yalagdaj suraach chi

  • Пүрэвсүрэн (July 04, 2016 6:33:22 pm )

    ичнэ гэж байхгүй юм даа худал л ярьж байгаа биз дөрвөн жилийн ядаргаанаас нэг минутийн өмнө ч байсан салмаар байна

  • Зочин (July 04, 2016 6:37:54 pm )

    Энэ хүний улсын их хурлын даргын хугацаа дуусчихсан биз дээ. албан тушаалаас нь буулгаач. алх цохиж хэрүүл хийдэг ямар ч хэрэггүй хүн.

  • Anonymous (July 04, 2016 6:47:41 pm )

    хөгин новш.

  • зочин (July 04, 2016 6:49:13 pm )

    Монголчууд хоног ийн хоолоор ардчиллыг худалдаа.Ман та нарт юу ч өгөхгүй өөрсдөө зооглоно.Мөн горьдвоо.Одоо хотын дарга хийх хүн алга гээд боддоо.Ерөнхий сайд хэн болох вэ арай хотыг иддэг тэнэг үхэр биш байх.Ер нь тэнэгүүдийн төрд шургалж ухаантнууд надаа үлдлээ.АН ынхныг хэлж байгаа юм билээ.Сайхан хүн олон байлаа.Муухай тэнэгүүд хуураад гарч ажлаа.АН аас дэлгүүр зүйл хийснийг эрх ашиг шаардаж байна.Ажлаа хурдан эхлээд.Ингэж л шаардлага шүүдээ.

  • zochin (July 04, 2016 7:16:46 pm )

    songuuliin zohion baiguulaltiig AH hiisen bizde . MAH yaj ene dund shurgalah be de

  • Irgen (July 04, 2016 7:50:41 pm )

    Zi ooroo ch gesen 2012 on huuli zorchij garch iree bizdee. Yalj Yalagdaj suraachee! !! ichihed yanaa AN iihan

  • Сүхболд (July 04, 2016 7:50:56 pm )

    Бэлтрэг, бэлтрэг, бэлтрэг

  • Үлдээе ээээ (July 04, 2016 8:36:48 pm )

    Энэ хүнээр дахиад нэг дөрвөн жил УИХ дарга хийлгэхүү яахуу манайхаааааан…….Салж чадахгүй байх шиг ээ танхимаасааа

    • Зочин (July 04, 2016 8:59:51 pm )

      энэ хүний улсын их хурлын даргынхан хугацаа дуусчихсан биз дээ. Одоо суудлаас нь буулгаад, дараагийн улсын их хурлын даргаа хурдан томилоочээ. Албан тушаалтайгаа зууралдаад заваараад б

  • иргэн (July 04, 2016 8:49:22 pm )

    Энэ хүн эрүүл байгаа.Арай биш ээ.

  • Anonymous (July 05, 2016 12:58:23 am )

    АН-ыг МАН шиг болгох сонирхол л яваад байх шиг байна.

  • Anonymous (July 05, 2016 1:01:07 am )

    Та нарын хүссэнээр Ардчилсан нам МАН шиг луйварчин болчихгүй ээ. АН-д өөрийн гэсэн онцлогтой. Тэрийг нь устгахыг санаархаад байх шиг байна. Тэр бүтэхгүй. Өөрсдийгөө л хичээ. Үүнийг ойлгох ухаан та нарт байхгүй.

  • Ganaa (July 05, 2016 3:05:17 am )

    En Zi bol battulgin halaasni hun.Yu ni shudarga bgaam.toriin omchiin horooni darga bolj,70 jiliin buteen baiguulaltig nuraaj,An-handaa avch ogson.Ulsin bankuudig dampuuruulj hiviin Golomtod ogson,Talh Chiher metiin ulsin ashigtai shuusteig ni Battulga metiin ganzagin naimaachdad ogch tedniigee tomruulsan.Hamgiin ih hor nairuuldag,biye tooson,sain ch muu ch ulsin eronhiilogch gedeg huniig hundelj surah heregtei.Za ingeed Zi chi Battulga,Bayrtsogt nartaigaa bayrtai.

  • Sanaa (July 05, 2016 3:13:36 am )

    An-han zailaa.zailaa.Ard tumen songoltoo hiisen.Ta nart uneheeriin ih durgui hursendee MAN-d sanal ogson.Ard tumnii songoltig hundel.AN-in orond chotgor ch bsan garahaar tegtlee ih humuusiin sanaa zovson shaltgaan bol zovhon ta narin buruugaas bson.Or,ediin zasag,buruu zasaglal,chadvargui,fraktsiuddaa barigdsan,hulgailsan,tosov zahiran zartsuulj chaddaggui,ajil hiisen nertei dundaas ni mash iheer idsen,chanargui ajluud,Dubain geree,Bayrtsogt,chinii helsendee hurch chaddaggui geed l olon shaltgaanuud bugd AN-in buruugaas bson.

  • адилхан зочин (July 05, 2016 6:52:21 am )

    Уучлаарай зүгээр хуулийн дагуу цэвэр саналаар төрд гарч болохгүй юмуу МАН гишүүдээ арайл дэндүү мөнгө тараасан шүү 29 оройн 20 цагаас хойш

  • Anonymous (July 05, 2016 8:03:21 am )

    НААД НОВШ ЧИНЬ НААДМИЙН АСАРТ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЗЭРЭГЦЭН СУУХ ГЭЭД БАЙГАА БИЗ. ХУТЦВАА

  • зочин (July 05, 2016 8:16:00 am )

    .АН яаж ажилласныг ард түмэн дүгнэсэн.Харин одоо ард түмний их итгэл найдварыг дааж МАН хариуцлагатай шударга ажиллах хэрэгтэй.

  • Бат (July 05, 2016 8:36:31 am )

    Хууль хэрэгжүүл гэж яриад байгаа Зи, өөрөө УИХ-ын дарга байхдаа Үндсэн хуулийг хэдэн удаа зөрчсөнийг ард түмэн мартаагүй л байгаа. АН нь зөрчих бусад нам нь хууль хэрэгжүүлэх ёстой болж байна уу. Бүх л нам хуульд захирагдах ёстой баймаар. Зи-гийн найруулж хутгасан жор АН-ыг ялагдалд хүрсэн. АН-ын даргын ажлыг Зи-гээс өөр хүнд өгсөн бол сонгуулийн үр дүн арай л өөр гарах байсан байх даа.

  • зочин (July 05, 2016 8:41:30 am )

    Энэ хүн эрүүл үү? Өнгөрсөн 4 жилд УИХ-ын даргын индэр дээрээс монголын ард түмнийг хэрхэн яаж доромжилж байсныг харах, сонсох тоолондоо санагтун! Өөрөө өөртөө зүгнэлт хийх чадваргүй, шударга гүүмжлэлд дургүй, хүнийг дорд үздэг иймэрхүү балай юмнуудыг төрийн өндөр сэнтийд гаргах нь бүү хэл босго давуулахгүй байх ёстой.

  • Болор (July 05, 2016 9:01:43 am )

    Би АН-ын дэмжигч. 2016-2017 онд багтаан Элбэгдорж, З.Энхболд, Алтанхуяг, Сайханбилэг, Баярцогт, Гончигдорж, Бат-Үүл, Гарамгайбаатар, Эрхэмбаяр зэрэг хор найруулж нам дотоод ардчиллыг үгүй хийж, бяцхан дарангуйлал үүсгэгчдыг эгнээнээсээ зайлуулж чадвал 2020 онд УИХ-Д 70 суудал ч авах магдлалтай. Ард түмэн АН-д дургүйцээгүй Ардчилал гэдэг нэрээр анаркизм тогтоогоод байгаа популист удирдлагад нь л ДУРГҮЙЦЭЛ ИЛЭРХИЙЛЖ байгаа юм. АН-ын залуучуудын шаардлагыг дэмжиж байна.

  • Зочин (July 05, 2016 9:48:18 am )

    Сонгогдож чадаагүй байж битгий ажилд нь садаа болоод байгаач.Чи биднийг сонгооггүй гэж сонгогчдод гомдоод байгаа юмуу даа

  • зочин (July 05, 2016 10:09:26 am )

    Ардчилсан нэртэй хогийн хулгайчуудын бөөгнөрөл шүүдээ. Төр улсаа самарсан шаарнууд. Ардчилсан ерөнхийлөгчтэй,ардчилсан парламенттай, ардчилсан засагтай, ардчилсан намын сонгуулийн хороотой, г.м бүх зүйл ардчилсан намын тоглоомын дүрмээр , хуулиар, засаг захиргааны давамгай удирдлаган доор ард түмэндээ аман дундуураа тас алгадуулчихаад олон зүйл хуцах юун билээ. 300000 төгрөг тараагаад ч ард биднээр төмсгөө хага өшиглүүлсэн биз. Наад жүжиг чинь 2020 онд тавигдах жүжиг байна. Өөрсдөө их цэвэрхэн амьтад болох нь . Булхай , мөнгө, царцаа адилхан хийсэн. АНынхан мууг илүү хийнэ гэхээс МАН аас дутуудуулна гэж ер байхгүй. Хогийн пяхлуунууд.Битгий бидний төлөө гэж хуцаарайдаа. Та нарын илүү үг бидэнд хэрэггүй. Цаашдаа Монголоос холхон явж үз.

  • zochin (July 05, 2016 11:02:51 am )

    НАМАА ЭВТЭЙ БАЙЛГАЖ ЧАДААГҮЙ БАЙЖ, МОНГОЛ УЛСЫГ ЯАЖ УДИРДАХ ВЭ ОДОО ТӨРӨӨС ХУРДАН ЯВЖ ҮЗ ДЭЭ

  • Улс тор судлаач. (July 05, 2016 5:11:53 pm )

    Ардчилсан намыг 2016 оны УИХ-ын болон 2017 оны Еронхийлогчийн сонгуульд дараалуулан ялагдуулсны эцэст нь АН-ын дарга, гишууд дэмжигчдыг хооронд нь хэзээ ч дуусах аргагуй тэмцэл зорчилдоонд оруулж “Ардчилсан намыг байхгуй болгох” ажиллагааг аль эртнээс, одоогийн Монгол Улсын Еронхийлогч Ц.Элбэгдорж эхлуулсэн шуу дээ. Ер нь Ц.Элбэгдорж нь АН-ын дарга, гишууд дэмжилчид нь аль болох дэмжээд л Монгол Улсад хийлгэж болох бух ажил, албан тушаалыг хашуулаад л байх тусам, тэр улам даварсаар нэг мэдэхэд “нудэнд нь эхнэр хуухэд нь битгий хэл, оорийг нь оод нь татсан Ардчилсан нам нь ч узэгдэхээ больж, Монгол Улс ч жижигхэн харагдаж, нэг есондоо ТЭНГЭРИЙН АМЬТАН” болсон байлаа шуу дээ. Одоо нэгэнт Монголчуудыгаа хооронд нь хагалж, тэмцэл морголдоонд оруулж суйруулсэн энэ цаг уед, тэд нартай хамт амьдрах нь ЭРСДЭЛТЭЙ болсон тул Ц.Элбэгдорж нь улс орны эдийн засаг хундэрч, ард иргэдийн амьдрал доройтож, талх таллаж, ургамлын тос граммаар авч байгаа энэ хэцуу цаг уеийг ч тооцохгуйгээр зардал монго их шаарддаг байсан ч хамаагуй, ямар нэг аргаар АСЕМ-ын Хуралыг заавал Монголд зохион байгуулж, улмаар “гадны хуний итгэл”-ийг олох замаар гадаадад олон улсын байгууллагад ажиллаж амьдарч, оорийнхоо хийсэн хэргийг Монголчуудыг мартах хуртэл явах хусэлтэй болсон байна шуу дээ. Сэтгэл санаа нь ингэж холдсон хунийг яадаг юм бол оо.

  • Anonymous (July 05, 2016 9:39:01 pm )

    too late, sure it’s too late

  • зочин (July 06, 2016 1:55:58 pm )

    ардчилсан намд З.Энхболд шиг дарга дахин олдохгүй л боловуу.Таван толгойг хятадуудад өгөөгүйд Монголчууд түүнд талархах ёстой.МАН-хан одоо ч 5 толгойг залгих байх даа.АН бүтээж МАН төрөө шулдаг нь тодорхой шүү дээ.

  • зочин (July 06, 2016 1:57:43 pm )

    Элбэгдорж , Баяцогт нар 5 толгойд шунаж,АН-г алчихлаа шүү дээ

  • Зоригоо (July 06, 2016 4:25:55 pm )

    Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс соёлтой баймаар юмаа.Хараалын үг бичсэн сэтгэгдлийг нийтлэхгүй байгаачээ.

antalya rent a car