antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2016 1 comment

Захиргаа шийдвэр гаргахдаа иргэнээ сонсдог, мэдэгддэг болно

нийтлэсэн Admin

144123887055e78f565a5c3

Энэ сарын 1-ний өдрөөс Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ.

Захиргааны ерөнхий хуулиар төрийн байгууллага, албан тушаалтныг “үүрэгжүүлж”, иргэний Үндсэн хуульд заасан эрхийг илүүтэй баталгаажуулсан нь томоохон дэвшил юм.  Тус хуулиар төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан иргэний өргөдөл, хүсэлтийг ямар хугацаанд, ямар журмаар, хэрхэн шийдвэрлэх, шийдвэр гаргахдаа тэдний оролцоог хэрхэн хангах, шийдвэрээ яаж мэдэгдэх зэрэг төрөөс иргэнтэй харилцах харилцааг нарийвчлан зохицуулжээ.

Захиргааны ерөнхий хуулиар төрийн байгууллага, албан тушаалтанд Үндсэн хуульд заасан ардчилсан зарчмыг хэрэгжүүлэхийг үүрэг болгож байгаагаар онцлог бөгөөд төрөөс гаргаж буй шийдвэр ил байгаад зогсохгүй тухайн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд оролцож, санал бодлоо илэрхийлдэг, захиргааны байгууллага нь иргэдийн эрхийг хөндсөн шийдвэр гаргахын өмнө тэдэнд танилцуулдаг, саналыг нь авдаг, тусгадаг байх зохицуулалт орсон байна.

УИХ-ын сонгуулийн маргааныг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэдийг  шүүхэд хандах боломжийг өргөтгөлөө. Иргэд зөвхөн зөрчигдсөн эрхийн хүрээнд өөрт нь чиглэсэн захиргааны шийдвэртэй маргах эрхтэй байсан бол өөрт нь хандсан төлөвлөлт, хэм хэмжээний актаас гадна төрийн бус байгууллага “хүрээлэн байгаа орчин, хүүхдийн  эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч” зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхийг нээжээ. Тус хуульд “зөрчигдөж болзошгүй эрх” гэсэн ойлголтыг оруулж, иргэдэд энэ талаар эрхээ хамгаалах боломжийг өргөтгөсөн байна.

Төрийн байгууллагаас тодорхой шийдвэр гаргаад иргэнийг хохироосон бол одоо үйлчилж байгаа хуулиар эхлээд захиргааны шүүхээр төрийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулаад, үүний дараа ердийн шүүхээр хохирлоо барагдуулдаг байсныг халж, захиргааны шүүхэд хандах, захиргааны шүүх хохирлын асуудлыг хамтатган шийдвэрлэх боломж бүрдлээ. Ингэснээр хоёр шүүхээр дамжин явдаг байсан хүнд суртал багасч байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай журам нэвтрүүлж, маргааны онцлогт тохирсон хэрэг хянан шийдвэрлэдэг ажиллагаатай боллоо. Тухайлбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд тусгай журмаар шийдвэрлэх маргааны талаар заасан байна. Үүний дотор  Монгол Улсын Их хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан багтсан бөгөөд уг маргааныг шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр заажээ. Энэхүү хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор сунгаж болох юм байна. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн маргаан, тендерийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр заасан байна.

Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулах нөхцлийг бүрдүүлжээ. Одоо үйлчилж байгаа хуулиар хэргийг шийдвэрлэх явцад талуудаас гаргадаг хүсэлтийг шүүх “өрөөндөө” шийдвэрлэдэг байсныг халж, гагцхүү шүүх хурлын танхимд, талуудын оролцоотой гаргадаг байх зохицуулалт оруулсан байна. Мөн үндэслэлгүй хурлыг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байсан олон заалтыг хасч, иргэдийн нэхэмжлэлийг богино хугацаанд шийдвэрлэх боломж бүрдсэн байна.

Түүнчлэн шинэ хуульд “цахим баримт” гэсэн нэр томъёог оруулж, цахим баримтыг шүүх цуглуулах, үнэлж болох талаар тусгасан аж.

Төрийн байгууллага, албан тушаалтан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийгбиелүүлэхгүй байх тохиолдол гарч байгааг шинэ хуулиар “таслан зогсоожээ”. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд албадлагын арга хэмжээ хэрэглэх, сахилгын шийтгэл ногдуулах, хариуцлага хүлээлгэх зохицуулалтууд тусгагдсан аж. Нөгөө талаас, шүүгч шийдвэр гаргаад орхих бус, гаргасан шийдвэр нь биелэгдэж байгаа эсэхэд хяналт тавих, биелэлтийг хангуулах арга хэмжээ авахаар заасан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Ч. ДАВААХҮҮ (July 05, 2016 8:14:53 am )

    хуулийг хэрэгжүүлэх нь чухал даа

antalya rent a car