antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2016 1 comment

Багдадад болсон халдлага 130 гаруй хүний аминд хүрлээ

нийтлэсэн Admin

bagdad_700x700Д.АРИУН

Иракийн нийслэл Багдад хотноо долдугаар сарын 3-нд  болсон  томоохон халдлагын үеэр амь насаа алдсан хүний тоо 130 болсон талаар “Аль Жазира” телевиз мэдээлсэн байна. Орон нутгийн зарим хэвлэлд  160 ирак хүн хохирсон гэж мэдээлж байгааг ч  ТАСС агентлаг дурджээ. Хэвлэл мэдээллээр гарч байгаа тоо ийнхүү зөрүүтэй байгаа ч амь насаа алдсан хүний тоо 100-гаас давсан гэдэг нь тодорхой болсон байна.

Амиа золиослогч алан хядагчийн жолоодсон тэсрэх бодис бүхий автомашин бямба гаригаас ням гаригт шилжих шөнө Багдадын Эль-Каррада дүүргийн төв хэсэгт халдлага үйлдсэн юм. Дэлбэрэлт болсон газар нь хотын төвийн ресторан, худалдааны төв бүхий хэсэг байсан бөгөөд лалын ариун Рамадан сарын баяр дуусч байгаатай холбоотойгоор худалдан авагч үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Тиймээс энгийн иргэд олноороо халдлагын хохирогч болсон байна. Дэлбэрэлтийн улмаар зэргэлдээх барилгуудад гал гарсан нь цаг агаар хэт халуун хуурайшилттэй байгаа учраас ихээхэн газар авсан байна.

Иракийн телевизээр Исламын улс бүлэглэл энэ халдлагын үйлдсэн гэдгээ мэдэгдсэн талаар мэдээлсэн байна. Олон хүний амь хохирсон энэ халдлагатай холбоотойгоор Иракт гурван өдрийн гашуудал зарласан байна.

Эх сурвалж: www.zms.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (July 04, 2016 5:23:07 pm )

    Ujas terrorist

antalya rent a car