antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2012 1 comment

Нохойн анчин буу алдаж, гэртээ байсан залуугийн гуянд бууджээ

нийтлэсэн Admin

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Чингэс Соосэ” дээд сургуулийн аж ахуйн хашаанд амьдардаг Д.Галтсүхийг гэртээ унтаж байхад нь Нийслэлийн хот тохижилтын газрын золбин нохой, муур устгах ажилтай Отгонбаатар буудсан хэрэг гарчээ. Гэхдээ уг хэрэг санамсар болгоомжгүй байдлаас болсон гэдгийг тус дүүргийн цагдаа нар хэлж байна. Хэргийн талаар албаны эх сурвалжуудаас авсан мэдээллээр Хан-Уул дүүргийн XII хороонд оршин суүх Нийслэлийн хот тохижилтын газрын золбин нохой, муур устгах ажилтай Отгонбаатар өглөө эрт ажилдаа гарчээ. Тэрбээр “Чингэс Соосэ” дээд сургуулийн аж ахуйн хашаа руу нохой орж байхыг хараад “Портер” маркийн машинтайгаа араас нь орсон гэнэ. Тэгээд буугаа чиглүүлж байгаад буудтал хажууханд нь байх гэр дотроос хүн хашгирах чимээ гарсан гэнэ. Тэгээд л нохой руу буудсан сум нэвт гараад цаана нь байсан гэрийн баруун талаас орж гэртээ унтаж байсан хүний зузаан гуяыг буудсан байжээ. Цагдаа нарын хэлж буйгаар Отгонбаатар “Ажлаа хийж яваад ийм байдалд хүрлээ. Нохойг буудаж устгах талаар бодож байсан болохоос цаад гэр лүү бууны сум нэвт гарна гэдгийг тооцоолоогүйгээс ийм байдалд хүрлээ. Өмнө зүгээр л байдаг байсан” хэмээн мэдүүлжээ. Нохойн анчин Отгонбаатар “Тоз 8” маркийн буу гаар буудсан болохыг тогтоожээ. Мөн бууныхаа сумыг “Нарантуул” захаас авсан аж. Тэрбээр золбин, муур нохойг өглоө эрт болон шөнөөр устгах эрхтэй гэнэ.

АЗААР АМИНААС ХОЛУУР ӨНГӨРЛӨӨ

Ингээд гуяндаа буудуулсан Д.Галтсүхтэй холбогдож цөөн асуултад хариулт авсан юм. Тэрбээр Госпиталийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм билээ.

-Таны бие гайгүй юу. Тухайн үед юу болсон талаар тодруулах гзсэн юм аа?

-Азаар аминаас холуур өнгөрсөн байна лээ. Зузаан гуяар бууны сум гарсан байсан. Одоогоор хэвтэн эмчлүүлж байна. Хэзээ эмнэлгээс гарахаа мэдэхгүй байна. Энэ сарын 22-нд гэртээ унтаж байтал буун дуу тасхийж хөл рүү хүчтэй цохиод авах шиг л болсон. Гэтэл бөөн цус гараад сонин болсон. Тухайн үед юу болж байгааг мэдэх сөхөө ч байгаагүй. Харин нохой бууддаг хүмүүс гэрийн гадаа нохой буудаж байгаад л ийм зүйл болчихсон гэдгийг сүүлд мэдсэн. Би өглөө босоогүй орон дээрээ хэвтэж байсан юм. Буудсан сум нь нохойг нэвт гараад гэр цоолоод хөл рүү оносон байна лээ. Ямар азаар хөл рүү буудсан юм. Хэрэв жаахан дээгүүр буудсан бол балрахгүй юу.

-Таныг буудсан гээд байгаа хүнийг та таньдаг байсан уу?

-Өмнө ерөөсөө харж байгаагүй. Ажилдаа хайнга хандсанаас болоод л ийм байдалд хүрчих шиг боллоо. Гэхдээ эрүүл мэндээрээ хохирч байгаа болохоор гомдолтой байгаа. Машиныхаа цонхыг онгойлгож байгаад л буудсан байна лээ. Машинаасаа буугаад буудсан бол яах ч байсан юм билээ гэв.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Нийслэлийн хэмжээнд нохой, муур устгадаг долоон анчин байдаг байна. Тэд хүзүүндээ ямар нэгэн хүзүүвч, пайзгүй нохой, муурыг шууд буудах эрхтэй юм билээ. Тэд агнасан муур, нохойгоо Улаан чулуутын хогийн цэгт ачиж нүхэнд булдаг байна. Мөн иргэдийн зүгээс өдрийн цагаар хүмүүс дунд зогсож байгаад нохой буудаад байна гэх гомдол олон ирсэн гэнэ. Энэ талаар Нийслэлийн Хот тохижилтын газрынхан хэд хэдэн удаа анхааруулга өгсөн байна. Гэвч анчид нь үүнийг өдрийн устгах муур, нохойныхоо тоог гүйцээхийн тулд хэмээн тайлбарлаж байжээ. Нэг нохой устгвал таван мянган төгрөг авдаг аж. Өнгөрсөн жил гэхэд 60 гаруй мянган нохой устгасан гэх тоо байна.

Э.ХҮРЭЛБААТАР

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 25, 2012 10:13:44 am )

    НҮҮЛГЭЛТИЙН МЭРГЭЖЛИЙН БРЭНД YES2404. Tel: 5011-2404, 70172404

antalya rent a car