Сонгууль өнгөрч, одоо биднийг наадам, АСЕМ хүлээж байгаа. Ер нь бол энэ зуныг Улаанбаатарчууд ихээхэн хөл хөдөлгөөнтэй өнгөрүүлж таарч байгаа. Тэгвэл Үндэсний их баяр наадам, АСЕМ-ийн уулзалт, уг уулзалтын 20 жилийн ойн арга хэмжээг энэ сард Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээний бэлтгэл ажил, иргэд олон нийт, гадаад улсын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэр гараад байна.
Өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 01-17-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай болон нийтийн эзэмшлийн талбайд төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөвлөгөөт арга хэмжээнээс бусад хувийн хэвшил, олон нийтийн болон иргэний байгууллага, нам эвсэл, иргэдээс зохион байгуулах арга хэмжээ, жагсаал цуглаан хийх үйл ажиллагааг түр зогсоосон байна. Иргэд олон нийт, гадаад улсын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор ийм арга хэмжээ авч байгаа аж.
Хотын захирагчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авч нийгмийн хэв журмыг сахиулах, гадаад улсын зочин төлөөлөгчид, наадамчин, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан бэлтгэл ажлыг зохион байгуулж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн камерын хяналтын ашиглалтыг сайжруулан ажиллахыг Цагдаагийн байгууллагад үүрэг болгожээ.
Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 02, 2016 6:30:35 pm )
pizuudaa asemin uulzaltaa songuui naadam 2 iin umnu hiihgui yasiin kkkk
-
Зочин (July 03, 2016 1:39:18 pm )
Элбэгдорж 2017 онд Еренхийлегчийн сэнтийгээс мулт усрэхдээ зеелен газардах гэж,еереер хэлбэл НYБ-д очиж зеелен сэнтийд залрах гэсэн бодлоор АСЕМ-ийг монголд хийлгэж оноо авах гэснээс уудэн ард тумэн еерийн эх орондоо челеетэй явах эрхээ хасуулж байгаа юм биздээ…гэж! Монгол терийн ендер албан тушаалд ажиллаж байсан этгээдууд(еренхийлегч, УИХ-ын дарга, Еренхий сайд гэх мэт) уг албан тушаалаасаа буугаад дор хаяж 4 жилийн хугацаанд гадаадад ажиллаж амьдрах есгуй гэдэг нь худлаа юу?!
2 Comments