antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2016 65 comments

Улсын баатрын дараа Улаанбаатарыг хэн удирдах вэ?

нийтлэсэн Admin

datga_221-Э.Бат-Үүлийн багийн хийснийг давах, эс чадваас эн зэрэгтэй үргэлжлүүлэх их сорилго НИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан МАН-ынхныг ийнхүү угтан авч байна. Өндөр босго, чанга сорилтыг өмнө нь өрж тавьчихаад тахимаа өгсөнд л Ардчилсан намын “ялалт” оршиж буй юм-

Дөрвөн жилийн өмнө Ардчилсан нам ув улаан Улаанбаатар хотыг хүлээн авч, яг л Д.Нацагдоржийн зохиолд гардагчлан хуучин хүүг шинэ хүү болтол нь энэ хугацаанд өөрчилсөн юм. Үүний дараа Улаанбаатар хотыг хүлээн авч байгаа МАН-ын нийслэлийн удирдлагуудад тэр хэрээр хүндхэн ачаа ирж байгаа нь хэнд ч ойлгомжтой харагдана. Товчхондоо бол Улаанбаатар хотыг удирдана гэдэг урьд урьдынхаас өндөр босготой ажил болж хувирчээ.
Нийслэлийн удирдлагууд юу хийдгийг, чухам юу хийх ёстойг хэн ч хэлж мэддэггүй байсан “хөмөрсөн тогоо” шиг харанхуй үеийг халж, шинэ хэм хэмжээ, шинэ жишгийг авчирч чадсан Э.Бат-Үүлийн багийнхан түүхэн үүргээ гүйцэтгээд тахимаа өгч байна.

Тэдний халааг авах МАН-ын удирдлагуудад шандас шалгах чангахан давааг үлдээчихлээ.Илүүрхэж давах, эс чадваас эн зэрэгтэй үргэлжлүүлэх их сорилго НИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан МАН-ынхныг ийнхүү угтан авч байна. Харин энэ сорилгыг сөрж давах бэлтгэлтэй, чадвартай МАН-ын удирдлагууд чухам хэн байх бол?! Хэдийгээр энэ нь МАН-ын дотоод хэрэг, боловсон хүчний асуудал мэт боловч шинэ улаанбаатарчууд Та бүхний танил “хуучин хүү” байхаа хэдийнэ больсон учраас хүсэл захиалгаа илэрхийлэх, захиалгад нийцэж байгаа эсэхийг хянах хэмжээнд хүртлээ боловсорсныг басхүү санана биз ээ.
Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр МАН нийслэлд ч мөн ялгаагүй үнэмлэхүй ялалт байгуулсан ч нөгөө талд АН ялагдал хүлээсэн гэж бодвол эндүүрэл болно. Түүхэндээ нийслэлийг удирдаж үзээгүй Ардчилсан нам анхны боломжоо амжилтаар дүүргэж чадсаныг юуны өмнө хүлээн зөвшөөрч, баяр талархал илэрхийлэхээс МАН-ын шинэ багийн ажил эхлэх ёстой байх. Иргэдэд энэ нь таалагдана, эергээр шинэ багт нэмэх оноо авчирна гэдэгт ч эргэлзэх хэрэггүй болов уу.
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл, хэтэрхий замбараагүй төлөвлөлттэй Улаанбаатар өнгөрсөн дөрвөн жил үнэхээр өөрчлөгдсөн ч шийдэгдээгүй асуудлууд тэрхүү өөрчлөлтүүдээс хэдэн арав дахин олон. Энэ бүхэн нь нийслэлийн шинэ удирдлагуудад шандсаа шалган харуулах нэгэн талын боломж, талбар, орон зай юм. Тэнд ямар “тоглолт” хийхийг төсөөлөн харж, төлөвлөж чадсан боловсон хүчнүүд МАН-д нэг, хоёроор тоологдохооргүй олон байгаа гэж бас найдаж байна. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жил НИТХ-д сөрөг хүчний үүргийг хангалттай сайн гүйцэтгэж, тэр хэрээр улстөрчийн хувьд өөрийгөө боловсруулсан Д.Амарбаясгалан яагаад Нийслэлийн Засаг дарга байж болохгүй гэж?! Уг нь МАН-ын дүрмээр хотын мээрийн суудал нийслэлийн намын даргад хуваарилагдах учиртай ч өнөөхөндөө тэрбээр Ц.Сандуйгаас илүү санал, дэмжлэг авахаар харагдаж байгаа юм. Учир нь Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй өмнө нь нийслэлийн удирдлагад нэлээд өндөр албан тушаал хашиж байсан туршлагатай ч Э.Бат-Үүлийн багийн дараа бол мань эр шинэ хотын нүүр царай болон гарч ирэхэд хэтэрхий хуучдана. Ардчилсан намын энэ удаагийн ялагдлыг “ялалт” болгон хувиргаж байгаа яах ч аргагүй хүчин зүйл нь түүндээ байгаа юм. Өндөр босго, чанга сорилтыг өмнө нь өрж тавьчихаад тахимаа өгсөнд л Ардчилсан намын “ялалт” оршиж буй юм.
Хотын хуучин удирдлагуудын газрын болон албан тушаалын наймаанд гар бие оролцсон муу нэртэй Ц.Сандуй цаг үеийнхээ шаардлагыг мэдэрч, өөрөө өөртөө ёсзүйн шаардлага тавьж чадвал хотын мээрийн албан тушаалаас сайн дураараа татгалзах болов уу гэсэн таамаглал байна. Хөмөрсөн тогооноос гарч, хорвоо дэлхийтэй танилцахаа шахсан шинэ нийслэлийн маань шинэ дарга чухам байх бол гэдэг нь сонирхол татах сонголт яах аргагүй мөн. Тэгэхдээ энэ албан тушаал өмнөх багийн ажлыг өөр түвшинд хүргэх бяд шалгаж, бяр шаардах нь тодорхой байгаа учраас тийм ч зөөлөн суудал биш юм.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

65 Comments

  • Tuuhch (July 01, 2016 8:24:14 am )

    Tuuhendee gevel 1998-2000 ond udirdaj baisan shuu. Ter uesee niislel maani hugjih sanhuugiin eh uusver tavigdaj ehelsen shuu uuniig bas sain jisheend ni oruulj baih heregtei bh

    • Anonymous (July 01, 2016 9:58:23 am )

      Зэвүүн царайтай энэ новшнуудаас олигтой ажил нэг ч гарахгүй гэж барьсан ч алзахгүй . Чингисийн талбай ,дээр байшин барьчих вий дээ

      • zochin (July 02, 2016 9:45:59 am )

        талбайг тос гоожсон машины зогсоол болгосоныг нь лав өөрчлөх байх

  • zochin (July 01, 2016 8:43:07 am )

    Yerin Batuul darga bol sain ajilasan, zam avtobus geed bugdiig saihan bolgoj ugsun, MAN-iihan uunees dortuulbal Baabar helsen shig MAN-nii tugsguliin exlel boloh biz dee. Minii huvid Amarbayasgalang l demjij bn. zan chanar ni change bolchihgui bol gaigui zaluu gej bodoj baigaa. Batuuliin bagiin hiij baisan juiliig zaaval urgeljluulj ulam sain bolgoj ajillabal deer gej bodoj bn daa

    • Зэвзэв (July 03, 2016 1:19:08 am )

      Сундуй бол газарын наймачин бсан гар шуу дээ арай угуй байлгуй дээ хотын даргад арай л жулдах нохор доо

  • ЗОЧИН (July 01, 2016 9:03:06 am )

    за та нар амныхаа зоргоор ярих юм. битгий ингэж алиа юм ярьдаа. монгол улсын нийслэл тэгээд 4 жилийн өмнө да хүрээ шиг улаан шороо эргэлдсэн юм шиг байсан юм уу? Би та нарт нэг үлгэр ярьж өгье. Аав, ээж, эмээ өвөө нараасаа асуугаарай. Энэ үлгэр үнэн эсхийг. одоогоос 26 жилийн өмнө Улаанбаатао хот маань дэлхийн хамгийн цэвэрхэн хот байлаа. Хог, утаа униаргүй, тэнгэр нь цэв цэнхэр ногоон хот байсан. 1990 онд энэ АН ардчилал гэдэг юмаа мэдэхгүй гадны хөл гар болж төрд гарч ирээд монголын ард түмний хийж бүтээсэн хөдөлмөр, амьдарлын баталгааг нь үгүй хийв. Тэр үед хүн болгон ажил төрөлтэй гэр бүлээ тэжээх эдийн засгийн чадвартай, орон сууц , эмнэлгийн үйлчилгээ үнэгүй, хууль, хүчний байгуулага нь энэ айхтар , хавдар, халдварт өвчин тусаагүй тийм сайхан нийгэм байлаа. Тэр үед ганц юм дутаж байв хэн дуртай нь юу дуртайгаа ярих, гадаад чөлөөтэй зорчих.

    • 60 ТЭРБУМ (July 01, 2016 9:48:28 am )

      ХУУЧИН ХҮҮ ШАВАР ДОТОРОО СУУЖ БАЙ

    • Anonymous (July 02, 2016 7:00:14 am )

      Энэ залуус хуучин үеээ их муулах юм.Цаг үеээ дагаад улс орон хөгжих нь аргагүй.1990 оноос өмнө Улаанбаатар Азийн цагаан дагни нэртэй сайхан хот байлаа.Цэвэр агаар цэлмэг тэнгэргээд одоо бол утаанбаатар овооролдож шамбааралдсан барилга байшин өдр тутмын бухимдал бүдүүлэг хэл яриа Улсын Их хурлын индэрээс хүртэл өтгөн шингэнгэнээ дуудалцаад хэьлэл мэдээлэл нь хүртэл эмзэг газраа атгуулсан гэх мэт яриагаар эрээ цээргүй ярих болсон нь Ардчилал гэж бодоод байх шиг.Ер нь орон цууц үнэгүй болгосон гэх шиг худлаа яриад тухайн үед ажилаа сайн хийж байвал орон сууц үнэгүй л өгч байсан худлаа ярих өр зээл тавихыг цээрлэдэг байсан бол одоо бахархах болсон юм бишүү юуж л болоод байна.

  • TOGOSMAA (July 01, 2016 9:16:02 am )

    Hun am chin usuud hugij teleed erkh barij baisan uvaigui yumnuud M.Enkhboldoos ehleed UB hotiig maani hogiin shoroo bujignasan hot bolson tenegee,Ardchilalaas boloo yu?????? chi Ardchilliin buyangaar hutsah erhtei bolchood kommunizmaa songood chinii erkh chuluug harnaa harnaa Jinehne helmegduulegch nar 1939 oniih shig ovoo maani uud bolson uzen yadaj bna iljirsen yalzarsan MAN hugzunduu barigdaad Enkboldoos salahgui bol uragshlahgui ee haryaaaaaaa 4 jiliin daraa tugsguliig chini harna

  • зочин (July 01, 2016 9:17:56 am )

    АМАРБАЯСГАЛАН Ч ХЭН Ч ЧАДАХГҮЙ ЧАДАХГҮЙ НҮДНИЙ БУЛАЙ БОЛНО. ОДОО ХАРАХ Л ҮЛДЭЛЭЭ

    • zochin (July 02, 2016 9:48:50 am )

      хэдэн хөшөө нураасанаас өөр юу хийсэн юм бэ

  • irgen (July 01, 2016 9:19:07 am )

    tsagtaa AZIIN TSAGAAN DAGINA nertei bailaa gej,odoo UULBAATAR hotuu,UTAANBAATAR hotuu

  • Энхмаа (July 01, 2016 9:22:41 am )

    4 жилийн дараа төгсөнө гэж найдья МАН тэр 60 тэрбумаа эхлээд хотоос босгоно цаг алдаад яахав.БатҮүл рүү баахан чихнэ дээ .Ардиилал хамгийн түрүү Эрдэнэчимгээс салаарай.Энэ салбаар шаимгар огт байгаагүй шүү.Дараа нь Бурмаа,

  • USA (July 01, 2016 9:25:01 am )

    Ed nariin bulaigaas bolood Hotiin darga Bilegtiin huu aimshigtaigaar aluulaa biz dee bulhaig ni ilchilsen tuluus geed suuj baisan shdeemongolchuudaa martaa yu?
    Ulaan hatsart Batbayaraa dahiad tavij alvaaa Enkhboldoo

  • зочин (July 01, 2016 9:26:36 am )

    Ан ын балгийн хаагуур явж.харахгүй өнгөрнө вэ.Гудамж.гэрэлтэй болгожээ.Ан ынхаэы үед урд өмнөх улирдоыгуудын үеэс маш их мөнгө орж ирж.өчүүхэн хэсгийг зориуоаад өөрсдөө авч баяжсан.Бүгдмйг зориуосан бол үүнээс ч их юм хийх бсан

  • Үнэн (July 01, 2016 9:27:14 am )

    60 тэрбумбыг босгоход хэн илүү мөнгө өгсөн нь л албан тушаал авна даа. Сандуйгийн М.ЭНХБОЛДОД танилцуулснаар хэлтсийн даргын албан тушаал 10 сая төгрөг гэхээр овоо юм цуглах байх. Сайд энэ тэр бол хэдэн зуун сая төгрөг болох биз. Эртнээс төлөвлөөд тохироод хадгалсан болохоор өгөх авах үнэ ханш, нэр зүс дээрээ саатахгүй шуурхай болно биз дээ.

  • Bor (July 01, 2016 9:31:14 am )

    Neeren bi USA amidardag 2009 ond Mongold zun ochood amrah gesen Hot gej ulaan shoroo ergesen gazar amisgalah gazar baihgui hun amidardag yumuu esvel rakiin daind baigaa ch yum shig gazar baisan shuu.Bas shariljindaa barigdaad yooooy bi bur daralt ihdeed harshil hudluud amarch chadalgui butsaj baisan.Daraa ni 2014 kys zun irehed shal uur bolson baisan shuu buu martaarai mongolchuudaa heterhii neg talruu zereg helbiih yumaa biie biee duraigaad hun yu gej yarina yag amaar ni dagadag huuheldeinud duuren bnaa ediin zasgiin bbaidal delhii dayaar hund baigaa gants mongold bishee enduurch bna CHINA,USA bas yag adilhan baigaa Sain yumii bas gargaj baih heregtei6Apdchilsan namd buruu zuil ih ch bas sain zuil baigaa shuu yum hiiie gesen sanaa baisan uu baisaan heden yugaa ch medehgui garuudiig tsugluuljner turuu aldlaa daa 4 jiliin daraa muu humuusee zailuulaad oluulaa bolooroi oluulaa ergej irnee

  • Баярцогт биш. (July 01, 2016 9:33:40 am )

    Бат Үүлийн балласан ,үргүй зардал гаргасан,хагас дутуу сэглэж ундуй сундуй болгосон, огт хэрэггүй дарамтууд, татварууд бий болгосон зэрэг замбараагүй болгосон ажлуудыг цэгцлэх гэж зовно. Сандуй өмнөх алдааг засч сайн ажиллах хэрэгтэй.

  • Teegii (July 01, 2016 9:34:44 am )

    Ue ueiin darga nar Bat-Uul shig baisan bol iim Ulaanbaata hotod amidrah baisan uu?enkhboldoo gadniihnaas ichij baisan tsag sayhan odoo bol chadlaaraa hugjij baigaa Ulaabaatar hot maani yadaj l hoggui bolson bna lee shuu

  • ZOCHIN (July 01, 2016 9:39:45 am )

    60 N TERBUM AA ABAAD TCAASHAAGAA URJUULENEDEE. ARD TUMEN TESNE EE.ZUGEER HEZEE YBAHDAA BAYN CHINEELEG BAISAN YM BE.HONOGIIN HOOLTOI BAIHAD TA NARIIGAA DAHIAD L SONGONO. TA NAR MINI L AVAAD BAI .SONGONO OO SONGONO.

  • Boroo (July 01, 2016 9:41:06 am )

    Nadad1 10 han say l bna Heltsiin darga bolmoor bna bna yah bol????????????20 saytai bol Gazriin darga bolchmoor bna yaay daa deeshee tenger hol dooshoo gazar hatuu bnaa

  • үнэн (July 01, 2016 9:42:12 am )

    юу үнэн энэ үнэн. нийслэлийг өнгөрсөн 4 жилийн хугацаанд ямар болсон ямар санаачлагтай ажилласаныг олон нийт мэдэж байгаа… үүнээс дор ажиллах эрх дараагийн даргад байхгүй Хэрэв Батүүлээс илүү гарч чадахгүй бол МАН жинхэнэ мангар болно шүү…бодолтой л байж үзээрэй

  • М (July 01, 2016 9:45:00 am )

    ард түмэнд гавяа байгуулдаг засаг биш гай тардагүй засаг л хэрэгтэй байна ядаж ард түмнээ хэрэгүй дүрэм журам тавар хахуул арын хаалга эрх мэдэл хүнд суртлаар дарамтлаад байдгүй зүгээр л хийж байгаа ажилыг нь дэмжээд нь хийлэгдэг засаг хэрэгтэй мөнгөний хүү дэндүү өндөр дэндүү их өндөр шаардлаг тавиж байна зарим чухал салбарын төрийн болгох хэрэгтэй шатгууныг төрийн мэдэлд авах нь чухал хэдэн худгайч дамлан зараж хөрөнгөжөж байна шүү дээ уул уурхайн хуулийг өөрчлөх хэрэгтэй энэ хууль бол гаднийханы захиалгат хууль болсон

  • 60 ТЭРБУМ (July 01, 2016 9:46:07 am )

    БАТҮҮЛ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГЛАЛ ЯАЖ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ЖИШИГ ТОГТООСОН ГЭДЭГ ҮНЭН ШҮҮ … ЭНЭ ЖИШИГЭЭС ДОРДУУЛБАЛ НҮДНИЙ БУЛАЙ БОЛНО ШҮҮ

  • мкр (July 01, 2016 9:49:04 am )

    сундуй хулгайч сайн ажилхуу инээдтэй юм МАН ийхан сэтгэдэл үлдээдэг маш олон оюутанд мөнгө төлж интэрнэтэд суулгадгийг мэдэхүү МАН ялсан нэг үйлдэл АН тэнэгүүд үүндэч анхаарал хандуулж чадахгүй дарга нар…

  • Unen (July 01, 2016 9:49:40 am )

    Amarbayasgalan chadna.

  • Anonymous (July 01, 2016 9:52:16 am )

    Хэдэн цэцэг тарьж гэрлийн ламр солих ажлыг захын авгай зохион байгуулаад хичнэ юуг бутээн байгуулалт гээд байгааг н огт ойлгохгуй юм замын хавтан солисноо хэлээд байгаам болов у хоорхийс энэ зоног овгон

  • Узмэрч (July 01, 2016 9:54:43 am )

    Бат уул нэртэй хун гараад 4 жил бурэг баргар байлаа шуу наад сундуй. Гэдэг нэртэй хун чинь хэрэггуй шуу ундуй сундуй болоод дампуурна аюурсайхан гэдэг нэр н болох юм биш уу

  • Hotiin irgen (July 01, 2016 10:13:40 am )

    Sshhh Ulaanbaatarchuudaa!
    Batuul sain muugaar ih helegdsen, offshore gej tuilshraad huugiinh ni biznestei Ulaanbaatariin ajliig ih hutgasan!
    Yamar ch baisan Batuul hotiig ungutei uzemjtei, saihan zamtai bolgoj ajil hiisen ni ta buhnii nuden deer il baigaa!
    Bid ch muuhai uls uymaa, boditoi ajil hiisen hunee unagaagaad avlaa. Mongolchuudiin tamiin togoo gej yaridag eniig heldeg uym!
    MAN parliamentaa avaad hotoo AN-d ugsun bol uls turiin huch bodlogiin haritsaa uusej ur dund ni hot maani ulam goyo boloh bailaa.

  • Зочин зочинн (July 01, 2016 12:06:02 pm )

    Ажил хийж байгаа хүнд алдаа оноо гаралгүй яахав. 4 жил ажил хийж бүтээн босгоход бага хугацаа Бат үүлийн багыг дахин сонгох байсан юм. Хотын өнгө төрх ч өөр болсон шүү . Юмыг сайн талаас нь эхлээд харж байвал өөдрөг баймаар юм. Энд муугаар бичээд байгаа хүмүүс өөрснийгөө ямар хүмүүс гэдгээ харуулж байна. Одоо нэгэнт сонголт болсоноос хойш сонгогдсон хүмүүс ард түмний итгэлийг дааж сайн ажиллах хэрэгтэй . Ер нь их хуралд ч ,ИТХ -д сонгогдоод ажил үүргээ гүйцэтгэхгүй хариуцлага ,сахилгагүй байх юм бол хугацаанаас нь өмнө халж өөрчилдөг байх хэрэгтэй.

  • зочин (July 01, 2016 12:10:48 pm )

    лаларын баатар гэж ямар юм байхав. малгай мартсаны гавьяа баатар болгоо биз дээ.

  • амараа (July 01, 2016 12:17:17 pm )

    батүүлиин их үйлсийг манынхан үргэлжлүүлж чадах болов уу

    Батүүлийн үйл хэргийг манынхан үргэлжлүүлж чадах болов уу,

  • амараа (July 01, 2016 12:17:55 pm )

    Батүүлийн үйл хэргийг манынхан үргэлжлүүлж чадах болов уу,

  • Anonymous (July 01, 2016 12:52:32 pm )

    Батуул сэтгэлээсээ их зуйлийг хийхийг хуссэн хийсэн ч юм ихтэй шуу Амжилт хусье енеедреес гудамж засаж байгаа хумуус зарим нь алга болцгоож Энд тэнд овоолсон эзэнгуй хуучин чулуунууд хэвтэж эхэллээ бутээн босголтыг нурааж болохгуй л баймаар

  • Орхон (July 01, 2016 1:22:17 pm )

    Энэ цагаан толгойт өвгөний аугаа их ардчилалыг авчирсан түүнийгээ хэрхэн хамгаалж бгааг бид үргэлж харж бахархдаг юмаа. Сингапурын өвгөн удирдагчаас дутахгүй. Даанч халамж бэлэнчлэх сэтгэлгээтэй доодчууд MАНгаруудын үлгэрт итгээд ардчилалыг дэмжсэнгүй. Бидэнд бэлэнчлэх сэтгэлгээ биш бүтээн байгуулалт хэрэгтэй блаа.

  • ЭР ХҮН (July 01, 2016 1:24:50 pm )

    БАТҮҮЛИЙН ХИЙСЭН ГЭЭД БАЙГАА ӨӨРЧЛӨЛТҮҮД НЬ::::ТЕНДЕРИЙН ҮНИЙГ ӨСГӨХ ЗАМААР МӨНГӨ ИДДЭГ, ШААРДЛАГАГҮЙ ЗҮЙЛД МӨНГӨ ГАРГАЖ ИДДЭГ. ҮҮНИЙ БАТАЛГАА НЬ СЭЛБИЙН ГҮҮРНИЙ УСАН ХӨШИГ. ДААН Ч ДЭЭ. 10,0 САЯ ТӨГРӨГӨНД БАГТАХ Л ЭД ШҮҮ ДЭЭ. ГЭТЭЛ 70,0 САЯ ШҮҮ. ЭРҮҮЛ УХААНД БАГТАХГҮЙ. ТЭР ДОР НЬ ХИЙСЭН ОРОС ПОШКИ ЭНЭ ТЭРИЙГ ХАРААРАЙ. ЁСТОЙ ГУРИЛДСАН БАЙГАА ЮМ ДАА. АРДЧИЛСАН НАМ ЯЛСАН 4-ЖИЛИЙН ҮЕД ТӨРД АЖИЛД ОРСОН БҮХ ХҮНИЙГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЯЛАНГУЯА БАЯНГОЛ ДҮҮРГИЙХНИЙГ….

  • galaa (July 01, 2016 1:44:10 pm )

    sandui amarbayasgalan tumurbaatar aldarjavkhlan 4 ees miye songoltoo hiine de

  • иргэн (July 01, 2016 1:54:13 pm )

    Батүүлээс дор байна гэдэг юу л бол.МАН-хан чаднаа.Маш сайн ажиллах нь чухал.Өмнөх 4 жил их сургамж аваа байлгүй дээ.Сундуй нь л засаг дарга байвал зүгээр.Амарбаясгаланд бүлгийн дарга хангалттай.Эсвэл Налайхаас гарсан залуу Отгонбаярын дүү л зүгээр дээ.МАН-ханд амжилт.Шударга хуулийн хүрээнд шуурхай ажиллах хэрэгтэй дээ.

  • Хэхэ (July 01, 2016 2:15:16 pm )

    Юун Амарбаясгалан бэ. Хөөрхий намын улаан хамгаалагч тулдаа өдий зэрэгтэй яваа болохоос боловсрол үзсэн харсан юм тун нимгэн
    Жулдана. Сандуй нь арай дээр

    • irgen (July 01, 2016 2:20:35 pm )

      HE HE ODOONOOS L TEMTSELDEH NI DEE ZAILUUL GEJ

  • irgen (July 01, 2016 2:18:51 pm )

    60 TERBUMAA BOSGOH GEJ BUU TSAG ALDAARAI UMNUH SHIG AJILLAJ CHADAH UU DAA IH L HUDULMUR HEREGTEI SHUNALTAID BLGUI SHIG BAI

  • Би (July 01, 2016 2:48:04 pm )

    баүүлийн хийсэн ажил зарцуулсан мөнгөнийхээ хажууд юуч биш

  • Anonymous (July 01, 2016 2:54:15 pm )

    Амарбаясгаланг 4 жил харсан зерж ярисан л нехер Байсан Сундуй нь дээр дээ

  • Pkxny (July 01, 2016 3:47:13 pm )

    Баахан зөвшөөрөлгүй байшин барьсан, зах замбараагүй ямарч төлөвлөтгүй газар олгосон зэргээс өөр юу хийсэн юм МАНгарууд

  • Anonymous (July 01, 2016 4:20:00 pm )

    man aa xoroonii zasag darga bolox d yne xed ve?mashin oroltsuulax uu?

  • Tenegmaa (July 01, 2016 6:26:27 pm )

    Mungu zarlaa idlee ulaal geed baih yummungu zarahgui yu hiij buteeh yum maludaa yu ch medehgui baij hudlaa hutsahaa bolitsgoo mungunii baraa harj uzsen yum uu ene teneguud

  • Иргэн (July 01, 2016 7:05:36 pm )

    Бат үүлийн баг гээд байгаа Хажидмаа гэгч СХД ийг тоглоом болгосон.Иймэрхүү хүмүүсээ цэвэрлээгүйгээс ялагдал хүлээлээ.Цэвэрлэгээ хэрэгтэй гэдэг том сургамж Үүл баатарт өглөө.

  • zochin (July 01, 2016 7:44:40 pm )

    АЛДАА ОНОО БАЙСНЫГ МЭДЭХГҮЙЧ БАТ-ҮҮЛ БАТТУЛГА НАРЫН БАГ НИЙСЛЭЛД МАШ ИХ АЖЛЫГ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮР ДҮНГЭЭ ӨГСӨНИЙГ НИЙСЛЭЛЧҮҮД БҮГ МЭДНЭ. АВТОБУС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ 1-Р ЭГНЭЭГЭЭР ЗОРЧДОГ БОЛСОН, ЖОЛООЧ НАР ДҮРМЭЭ МАШ САЙН БАРИМТАЛДАГ БОЛСОН, ЯВГАН ЗОРЧИГЧИД ХҮРТЭЛ ГАРЦААРАА ГАРДАГ БОЛСОН, ЗАМЫН ЦАГДАА НАР ИА САЙН АЖИЛЛАДАГ БОЛСОН, АВТОБУСНЫ БУУДАЛУУД ЗАМ ТАЛБАЙ ОРЧИН ИХ ГОЁ БОЛСОН ГЭЭД Л НИЙСЛЭЛИЙН ӨНГӨ ТӨРХ УРЬД ӨМНӨ БАЙГААГҮЙГЭЭР ГОЁ БОЛСОН ХЭН Ч НИЙСЛЭЛИЙН ДАРГА БОЛСОН ЭНЭ ХЭРЭГЖСЭН САЙН АЖЛУУДЫГ НЬ ӨӨРЧЛӨЛГҮЙ ЗӨВ АВЧ ЯВААРАЙ ГЭЖ ХҮСМЭЭР БАЙНА.

  • zochin (July 01, 2016 7:47:03 pm )

    ОДОО НИЙСЛЭЛД АН-ЫН БАГ САЙН АЖИЛЛАЖ БАЙСНЫГ МАН ЯМАРХУУ АВЧ ЯВАХЫГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ АРД ТҮМЭН ТА НАРЫГ ТЭДНЭЭС ИЛҮҮ САЙН АЖИЛЛАНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА ШҮҮ ХЭРВЭЭ ХАНГАЛТГҮЙ МУУ АЖИЛЛАВАЛ АН ШИГ Л БОЛОХ БАЙХ 4 ЖИЛ ЮУ БАЙХАВ АМЖИЛТ ХҮСЬЕ

  • zochin (July 01, 2016 7:50:36 pm )

    Mongoliin nuur tsarai niisleleeree todorhoilogdno gedgiig martaj bolohgui, yamarch ulsiin niislel hamgiin goyu ni bdag tiimees uunees ni dorduulj bolohgui shu MAN

  • зочин (July 01, 2016 9:24:20 pm )

    Амарбаясагалан юу хийсэн бутээсэн хун болоод хотын дарга болдог юм бэ хуйтэн царайлчихаад хун муулахаас еер ямар ажил хийсэн юм бол хотоо хегжуулнэ гэдэг хуний бегс ухахаас арай ондоо ажил байдаг байлтай бусдыгаа муулж унагасан гавьяатай тул хотын дарга болох ёстой юмуу ийм нуурний буянгуй гелийсен юманд орвол хулгай хийгээд цадсан байлгуй дээ тэр сандуйгаа тавибал таарна хунд чинь бас хэмжээ гэж байдаг бол сандуй нь арай бага цуслах байлгуй дээ амарбясгалан бол яавч итгэж болхооргуй хун дээ

  • зочин (July 01, 2016 9:27:05 pm )

    Батуулээ дэмжиж явдаг шуу

  • lalarbaatar (July 01, 2016 10:45:07 pm )

    Sumiin Baatar gej yum bii

  • УЛААНБААТАР ХОТЫН ДАРГА (July 01, 2016 10:58:37 pm )

    МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ТАЛААС ИЛҮҮ ХУВЬ АМЬДАРЧ БАЙГАА УЛААНБААТАР ХОТЫН ДАРГЫН НЭР ХҮНД ЕРӨНХИЙЛӨГЧ , ЕРӨНХИЙ САЙД , ИХ ХУРЛЫН ДАРГЫН ДАРАА ЭРЭМБЭНД 4 ДЭХ АЛБАН ТУШААЛД ОРНО ШҮҮ ДЭЭ ТИЙМ Ч УЧРААС ХОТЫН ДАРГААР НЭР ХҮНДТЭЙ ХОТЫН ДАРГЫН АЖЛЫГ АВААД ЯВЧИХ ХҮН ХЭРЭГТЭЙ ДЭЭ БАС НЭГ М. ЭНХБОЛД ШИГ ГАЗРЫН НАЙМААЧИН ТАВЬЧИХВАЛ УЛААНБААТАР ХОТЫГ МААНЬ БҮРМӨСӨН БАЛЛАЖ СӨНӨӨНӨ ТИЙМДЭЭ ХҮРВЭЛ ЖИНХЭНЭ ХУВЬСГАЛ ХИЙХЭД ХҮРГЭХ БАЙХ ШҮҮ

  • Зочин (July 01, 2016 11:17:14 pm )

    Бурхан минь, М.Энхболд нэг удаа ерөнхий сайд хийж байсан удаатай. Харин хотын даргад бол бодоод бодоод хүн олохгүй байна. Баахан болхи улсууд гарчээ. Бурхан миньаварч хайрла.

  • Зочин (July 01, 2016 11:18:41 pm )

    М.Энхболд нэг удаа урөнхий сайд хийж байсан удаатай. Ямар байсныг санаж байгаа биздээ. Хийж чадахгүй огцорсон санагдах юм.

  • Anonymous (July 02, 2016 1:14:44 am )

    Улсын баатар Э.Бат-Үүл алуурчин шүү дээ, С.Зоригтыг алсан хүн гэж хүмүүс ярьж байна

  • zochin (July 02, 2016 9:42:52 am )

    Батүүл цагаантаны үлдэгдэл гэдгээ батлаж хэдэн хөшөөтэй л байлдсан даа

  • Coнгогчиргэн (July 02, 2016 5:49:43 pm )

    Хотын захын хог бохирдлыг л арилгаарай. Батүүл монголчууд улаанбаатарчууд сүүгээ доллараар зараад жуулчид доллараар сүүгий нь авч уугаал гээд хөөрхий мөрөөдсөөн мөрөөдсөн их ч мөнгө захсан унмгасан. Замын голоор гэрэлтэг шонд хэдэн төгрөг зарсан бол хөөрхий одоо бүгд будаа. Сингапуртаа очоод амрах болсоон .гэр хорооллынхан хауст амьдарна гэж баахан хошгуулж байснаа одоо юу ч болчив доо зайлуул уймраад л байх юмаа

  • ЗочинЗочин (July 02, 2016 7:56:37 pm )

    60тэрбумаа босгоод сонгуулийн зардлаа нөхнө. 60 тэрбумыг хаанаас босгосын бол. М.Энхболд чинь урд хөршийн хөрөнгө оруулагч гэлүү. Энэ хүний мөнгө юм болуу? Эсвэл урд хөршөөс зээлсийн болуу. Оросууд лав биш. Оросуудыг бол америкууд дор нь илчлээд бичээд хаяна.

  • Бичээч (July 02, 2016 9:37:35 pm )

    АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Нөхөд минь гашуун ч гэсэн энэ үгийг санаарай. Хэн ч дарга болсон өглөө болгон санаж ажиллавал алзахгүй гэж Ленин багш хэлсэн шүү.

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (July 03, 2016 4:21:48 am )

    Otgonbayarin duu amarsaihanig hotin darga bolgobol hunuujiltei ajilch biznes sain hiideg zaluu hun chadna gej bid bodoj baina yamar ch baisan munguu idej hel am bolj alba amini ymaa holij hutgaj tenegtej daraa ni meden budilj suuhgui zaluu shuu hamgiin ih mungu abch baisan ene jijighen hot 4 jild bucaad aziin cagaan dagina neree abchihaar baisan shuu hotod terj essen bud yamar ceber utaagui unhii unergui mashini tugjrelgui hoggui saihan hot baisnig mednee ym uneneeree saihan shuudee hen ch yu ch medehgui hm shig hudlaa yarij baih hereggui shuu dee zaluu hunii tolgoi sain ajillanaa zaluusin erin irsniig huleen zebsheereh setgeliin tenheetei baicgaa l daa aliin bolgon emee ebee narig songoj baih ym be daraagiin songuulid bur olon zaluus huch turen garch iireh bolnoo zaluus bid eh ornoo hegjuulnee

  • зочин (July 03, 2016 11:18:58 pm )

    Хот хөдөөгүй ажил хийснийг нь хөөгөөд ажил хийдэггүй бүгдийг дээр задлаж.Нөгөө юу хийчихээд гэдгийн үлгэр ийг тэнэг цэцэн хоёр нь тэнцсэн монголчууд үзүүлээд.Одоо бүр сая сонгосон муулаад эхэллээ.мар ард түмэн байна.Тийм төр тогтдог гэдгийг дэлхийд харууллаа.Том ядсан нам лав л АН ынхнаас илүү зүйл хийснийг харах үлдлээ.Эс чадваас бууж өгсөн нь дээр дээ.п

  • зЗочиночин (July 04, 2016 8:24:26 am )

    оДООюу хийх юм бэ. Бат-үүл бол цааш нь явуулах боломжгүй болоод л зогсчихсон шүү дээ. Одоо гарч ирж байгаа хүмүүс Өрөө төлөх үү, цалин тэтгэвэр нэмэх үү, гээд үлдсэн нь хицүү л харагдаж байна даа. Энэ нэг элдэв юм бичээд байгаа шаварнууд үүнийг жаахан бодох хэрэгтэй дээ.

  • зочин (July 05, 2016 9:59:15 pm )

    Яг үнэн ажил хийдэггүйчууд дээр заларваа.Яандаа

antalya rent a car