antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 30, 2016 57 comments

Э.Бат-Үүл: Нийслэлийн Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгууль том цунами боллоо

нийтлэсэн Admin

b5bb4c25b9cdf4d86ca4efb00dcd3516184802acНийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 45 суудлын 34-т нь МАН, 11-т нь АН-ын нэр дэвшигч ялалт байгуулаад байгаа билээ. Тэгвэл Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байна. Тэрбээр ялалт байгуулсан нэр дэвшигчдэд баяр хүргэлээ. Түүнчлэн хэлэхдээ “Би юуны өмнө нийслэлийн Сонгуулийн хороонд талархал илэрхийлье. Сонгуулийн хороонд ажилласан төрийн албан хаагчид шударга, сайн ажилласан. Сонгуулийн технологийн ашиглалт сайн байлаа, иргэдэд итгэл үнэмшил төрүүллээ.

Өнгөрсөн хугацаанд бид хичээж ажилласан. Нийслэлийн амьдрал их өөр болсон гэж бодож байна. Цаашдаа ч нийслэлийн дараа дараагийн удирдлагуудад нийслэлчүүдийн зүгээс тавих шаардлага өндөр болсон. Үүнийг шинэ удирдлага анхаарч ажиллах биз ээ. Нийслэлийн Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгууль том цунами боллоо. Сонгуулийн дүн гарсны дараа мэргэн, түргэн хүн их олширдог. Нийслэлийн бүтээн байгуулалтыг харлуулсанд би эмзэглэж байгаа. Утга учиргүйгээр гүжирдэн дайрч, муучлах замаар сонгуульд ялж болдог гэдгийг энэ сонгууль харууллаа. Тийм жишиг, хандлага тогтлоо. Улс, нийслэлийг удирдахдаа мафийн бүлэглэл маягаар ажиллах вий, тийм аюул учрах вий гэж би санаа зовж байгаа. Тиймээс би МАН-ынханд засаглалаа сайжруулаарай гэж хэлмээр байна. Хамгийн гол нь улстөржиж, намчирхалгүйгээр Улаанбаатар хотод эхэлсэн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллаасай, үргэлжлүүлээсэй гэж хүсч, захимаар байгаа юм…

Би Нийслэлийн Ардчилсан намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгнө. МАН-ынхан Нийслэлийн Ардчилсан намын эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг цаашид үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлж байна.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

57 Comments

  • MGL (June 30, 2016 12:23:30 pm )

    Хүний үг тоодгүй, сав л хийвэл хэрүүл зарга үүсгэж, нэг үг гээхгүй нүд амаа жоотойлгож хэрүүл хийгээд байхаар ингэж ундаг юм. Та нар “төрийн хар” хүн шиг байсангүй ажилгүй анхиагүй авгай шиг байлаа. Ард түмэн үүнийг чинь 4 жил харсаар суугаад залхсан юм. Энэ удаагийн ялагдал АН удирдлагуудтай шууд холбоотой, олон сайхан залуучууд дарга нараасаа болж “гудмаа” гарлаадаа. САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ, ТЭМҮҮЖИН… энэ тэр биш шүү

    • ЗОЧИН (July 01, 2016 9:11:25 am )

      НААД НОВШ ЧИНЬ МОНГОЛЧУУДЫГ ЛАЛАР, КОММУННИСТ ГЭЖ ИХ ХАРААСАН,ӨӨРӨӨ ХЭН БАЙЛАА.

  • зочин (June 30, 2016 12:40:41 pm )

    нэг настай цэцэг тарьж нэр нүүрээ барж тендер идэцгээлгүй ард түмнийхээ цалинг амаар нь гартал нэмж өгч байсан бол ан нам ногоон гэрлээр гарах байлаа.муу санаа биеэ отно гэж үг үнэнээ харууллаа.одоо ардын намыг цалин нэмэхийг харах үлдлээ.

    • irgen (July 01, 2016 2:23:31 pm )

      UURSDUU UUL SHIG AJILLACHAAD YARI DAA

      • Иргэн (July 01, 2016 3:30:14 pm )

        Үүл сайн ажилласан ч багийн хүмүүс нь өөрийг нь алаад байгаа юм биш үү. Гайгүй дажгүй зөв хүмүүс АНд байсан. Даанч бүтэлгүй, заргач хүмүүсийнхээ хоморгонд гарч ирсэнгүй.

  • zochin (June 30, 2016 12:46:34 pm )

    Өргөдөл өгөөгүй чөлөөлөх байлгүйдээ

  • ДАК (June 30, 2016 12:49:22 pm )

    neeg ih kombinats zohiogood baih shig baisan BALAI YUM BOLLOO DOO

  • zochin (June 30, 2016 12:57:16 pm )

    Daraagiin hotiin dargaa hotiin uugan irgen songoosoi ,,, uul n zorigtoigoor ih uym hiisen shu uguisgeh argagui

  • нам бус (June 30, 2016 1:05:36 pm )

    АСЧ ЯВАХ ҮЕДЭЭ САЙН ДҮРЭЛЗ, УНТАРСАН ҮЕДЭЭ УУГИАД БАЙХ ХЭРЭГГҮЙ ГЭЖ НЭГ ҮГ САНААД ОРЛОО УУЧЛААРАЙ

  • Unenhuu (June 30, 2016 1:13:32 pm )

    Uneheer niislel hotiin darga hun yaj ajilladagiig olon ajiluudiig zoriglon hiij chadaj bsan shuu uridiin hotiin darga nertei untaahaigiin satsuu luiwarchin shinjeer ajilaagui yum shuu hotiin irgedee bid bugd nudeeree harah awch OYUN SANAANII MELMII SOHORSON MET SONGOLT HIIJEE

  • иргэн (June 30, 2016 1:16:36 pm )

    Одоо хууль зөрчиж ажиллуулсан 6 орлогчийх нь 4-ийх нь цалин зардлыг, УБ хотын шинэ төв, метро гэх мэт зүйлд үргүй зарцуулсан мөнгийг нэхэх байх, гэхдээ ганц хүнээс биш энэ үргүй зардлыг гаргахад санал өгсөн ИТХ-ын төлөөлөгч нараас ч нэхэх хэрэгтэй.

  • Банзрагч (June 30, 2016 2:00:47 pm )

    Өөрөө өөрийгөө их магтаж тэнэгтхээр ингэдэг юм даа.Сонгуулийнхаа нээлтэн дээр их муухай хорон доромжилсон үг хэлж
    шогтсон.

  • 12 (June 30, 2016 2:24:57 pm )

    Ажил хийсэн хүн өөрийгөө магтахад яахав дээ гэхдээ хурал цуглаан дээр үгээ бодож хэлмээр юм билээ.Үнэхээр их ажлыг амжуулсан.МАН БАЙХАД ЦАЛИН ЯМАР ИНЭЭДТЭЙ ХЭДХЭН ТӨГ БАЙЛАА ДАА,харин АН гараад болж өгвөл хэдэн төгрөгөөр ахиулж байсан шүү.Хийсэн бүхэн нь өрх бүрт хүрч байсан, үр шимээ өгч байсан.1072 ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ АВДАГ НЬ ЗӨВ ЭЦЭСТЭЭ ЭХ ОРНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ.Их зүйлийг хийсэн ахиулан хийх ёстой байсан.Харамсалтай байна.

    • Батаа (June 30, 2016 5:06:33 pm )

      Цалин хөлс нэмэгддэг нь эдний сайных бишээ. Харин ч эд нар долларын ханшийг нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүний үнэ, үйлчилгээний үнэ өссөнөөс яах аргагүй нэмэгдүүлэхээс өөр арга байгаагүй юм.
      Иймээс эдийн засгийн байдлаа үнэнээр нь ойлгож байж бичвэл зүгээр юм даа.

  • 12 (June 30, 2016 2:32:15 pm )

    Яагаад ард түмэн АН-ыг ойлгосонгүй вэ гэдгийг хурлаараа хэлэлцээд нэг бүрчлэн жагсаагаад алдаа болгоноо арилгаад жагсаалт дээрээ нэг бүрчлэн дарж ажиллаарай.Дараагийн сонгуульд амжилт гаргаарай.Харамсмаар зүйл боллоо.

  • зочин (June 30, 2016 2:39:27 pm )

    насан тушдаа эзэн суух юм шиг их онгирсон ихч идсэн ард түмнээ мартаж боол мэт санасан ард түмний хөрөнгийг үр ашиггүй зүйлд мөн их зарсан даа эргүүлж төлөх болно ард түмэн шүүхэд өх болно ма нам үүнээс сургамж авч ард түмэн байгааг хэзээч мартаж болохгүй та нар зөвхөн бидний төлөөлөл өөр юуч биш дээрэмчин шиг загнаж хэзээч болохгүй тусгай хангамж өөрсдийгөө хамгаалсан хуулиа өөрчилж аль бид үүнийг хүсэж байна

  • bi (June 30, 2016 2:43:41 pm )

    Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж

  • Anonymous (June 30, 2016 3:02:47 pm )

    songuulias blj buun ur zeel ger orondoo hervvl shuugiantai bga bh da ard tvmen chin ta bvgdiig harj l bga shv de erh medel ediin shunalaa tataj bh heregtei hvnii amidraliin zam nas hyazgaartaig bvgd l mden de

  • ZOCHIN (June 30, 2016 3:08:43 pm )

    AN-IIN UDIRDLAGUUD NAMAA UNAGALAA SHINE UED BAIR SUURIA OGCH OORSDOO TETGEBERT GARCH ZALUUSTAA SURGAMJIL YABAARAI

  • Tanhai (June 30, 2016 3:13:25 pm )

    Batuul arai l tenduu

  • Anonymous (June 30, 2016 3:16:39 pm )

    haan hurtel halaatai bdag shuu dee ardchlal arai denduu ezerheg hucheer bsan ingedeg uym daa

  • ZOCHIN (June 30, 2016 3:18:05 pm )

    bAT-UULD ULSIIN BAATAR TSOL AKHADSAN SHAGNAL

  • Tanhai (June 30, 2016 3:35:56 pm )

    Batuul arai l dennuu mongolchuudiig doromjilcondoo odoo Jung togloh ue duusaj shalguulgah uldleedee zonog tolgoit min ee dahin chi ulc toroor buu togol

  • зочин (June 30, 2016 4:31:23 pm )

    Төрийн хүн шиг байсан бол, нэг хэсэг хүний нэг намыг шгүүмжлэх биш дуугай л явдаг байсан бол хаанаас ингэх бэ дээ. 60 дөхөж яваа хүн тулхтай ноёг нуруутай явах хэрэгтэй гэж эцэг өвгөд минь сургадаг байсан вм шүү дээ

  • НААДАМ (June 30, 2016 4:48:29 pm )

    ТИЙМ ШҮҮ

  • zochin (June 30, 2016 4:48:52 pm )

    uls ornoo tonoj ard tumnee basaj doromjilvol iim boldogiig haravuu ard tumnii baataruud cham shig hezee ch shunaltai yvaagui yum

  • Za (June 30, 2016 5:26:49 pm )

    Бат Үүл танд баярлалаа !

  • Зочин (June 30, 2016 5:35:20 pm )

    Хуцалгүй зайл Энэ Хүний гадаад явах эрхийг хааж сайн шалга

  • зочин (June 30, 2016 6:01:44 pm )

    Одоо миний хөгшин нөхдүүдтэйгээ дулаан хувцасаа л сайн бэлтгэж бай.

  • Anonymous (June 30, 2016 6:10:12 pm )

    Одоо ЗОРИГИЙН хэрэг нэг тийшээ болох байгаа МАН анхаарах хэрэгтэй байна даа

  • Иргэн (June 30, 2016 7:39:09 pm )

    Амаржаргалыг сайханбилгийн оронд Ер сайд болгосон бол өнөөдөр ард түмэн ч туйлдахгүй, АН ч ингэтлээ ялагдахгүй л бсан даа. Амаржаргалын оронд нэр дэвшсэн хүн хэдэн хүний санал авав. Амаржаргал али ч тойрогт сурталчилгаагүй гарах бсан ганц лидер нь. Үнэн үг чихэр шиг нялуун байдаггүйг л ойлгох хэрэгтэй

  • Unsich (June 30, 2016 7:50:31 pm )

    ЭЭ бурхан минь. Бат-Үүл, З.Энхболд нар чинь тэнгэрийн элчүүд. Тэнгэрээс монголд бууж ирсэн. Харин бидний өвөө эмээ ээж аав бол аргалын утаа бургилсан малчны гэрээс гаралтай болохоор бид чинь өмнөх хойтох түүхээ холбож явдаг Сүхбаатар, Чойбалсан Цэдэнбал нарын байгуулсан танхим сургуулиар хүмүүжсэн монголын газар шороотой холилдож өссөн газрын хүмүүс. Жирийн иргэд бид Бат-Үүлийн хувьд лалар бас хонь.

  • Би бээр (June 30, 2016 8:06:33 pm )

    Олигтой яваа нэгийгээ дөрөө харшаад ирэх цагт “Оломыг” нь тайлж, хийморийн мориноос нь унагаж уралдана гэгч болж явснаа санах хэрэгтэйг хатуугаар хэлэх байна.

  • hotiin emee (June 30, 2016 8:26:42 pm )

    batuul darga buhii l baidlaaraa dahin davtashgui tsor ganst jinhene hotojson hotiin darga shu… hotojson hotoo gesen hun l hotiin darga baih baih shu, hotiin gazriig zardag humuus buu tavigdaasai..

  • bishkagiin emee (June 30, 2016 9:15:35 pm )

    Бат-үүл та арай дэндэж байна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг биз дээ. Танай баг нийслэлд ялагдахад ард түмэн ямар буруутай юм бэ. Хэнд туниад байгаа юм бэ. Өөртөө дүгнэлт хийгээч ээ. Дээр нь нэмж хэлэхэд харин танай Баянгол дүүрэг чинь ганц хүний эрх мэдэлд очсон мафи болчихсон байгаа гэж яригдах юм билээ. Өөрсдийнхөө толгой дээр байгаа өвсийг эхэлж хармаар юм даа. Унаж сур, ялж сур гэж хэлмээр байна. Өндрөөс унахад их хэцүү байдаг гэж өвгөдүүд хэлдэг шүү дээ

  • иргэн (June 30, 2016 9:31:28 pm )

    Улс төрийн цунаамий үүсэх доргилтыг боломжийн сайн ажиллаж байсан Н. Алтанхуягийн ЗГ-ыг унагаахад идэвхтэй оролцсон чинь, хуулиас гадуур олон орлогч ажиллуулсан чинь, улс орны эдийн засгийн байдал хүнд байхад цагаа олоогүй мөнгө үрсэн онц ач холбогдолгүй (хотын шинэ төв, метро, Аэробус, хогны уут, зочломтгой УБ-ч билүү) зарим ажил чинь, хийх ёстой ажлаа хийснээ ярьж хөөрч сагсуурч байсан чинь, сөрөг хүчнээ сонсохгүй биеэ тоож, хэрүүл хийж, улс төрийн соёлгүй аашлаж байсан чинь үүсгэсэн гэдгийг даан ч нэг ухаарахгүй их ажил хийсэн л гэж бодогдоод, гомдоод байна уу. Чингэс бондын хөрөнгө байгаагүй бол, энэ хөрөнгөөр Н.Алтанхуягийн ЗГ-ын хэрэгжүүлсэн “Гудамж ” төсөл, орон сууц төсөл хэрэгжээгүй бол Э.Батүүл чи юугаа хэлж, хуйхаа маажих байсан хүн бэ?

  • SHAR TOHOI (June 30, 2016 10:33:02 pm )

    Odoo Khyyteigee khuvaaj zalialan avsan olon saya OPPSHORDOKHI doloroo Mongoliin or baragduulakhad sanlaaraa khandival .Ogokhgyi bol Khyygiin chini tolgoig avna shyy .Etseg ni aluurchin .Khyy ni oppshorchin bna baisaar baikh bolno .Baatar khyn baatariin jamaar khorongoo khuraalagaa.ANnamiikhan odoo dotoroo luivarchidaa tseverlekh kheregtei .Shudarag zaluuchuud zondoo bna shyy.MAN namd baigaa C.Bayar ba Cy.batbold OPPSHORCHID BYR DIILDEKHEE BAILLAA DAA ODOO YAKH BOL .

  • Anonymous (June 30, 2016 11:20:27 pm )

    Хохь чинь энгээд улаанбаатарчууд газрын мафид бух юм аа тавьж туулаа естой юу ч гэхэв дээ хийх биш идээд бай идээд бай тэгвэл дарга болно баяжаад

  • Элбэгторх (June 30, 2016 11:46:12 pm )

    За. Яахав. Уулээ чи юм хийсэн .гэхдээ – 4 гэж унэлгээ огно. Энэ бол тийм ч муу унэлгээ биш шуу

  • Энхмонх (June 30, 2016 11:48:52 pm )

    За. Яахав . Уулээ чи юм хийсэн. Зутгэсэн. Гэхдээ чамд – 4 унэлгээ огно. Омнох бух мэруудэд би хувьдаа – 3 оноо огно.

  • Зочинзочин (July 01, 2016 7:52:34 am )

    Хотоо тохижуулахын тулд эхлээд ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, сайхан тав тухтай орчинд амьдруулах, амьдрал ахуйн элбэг дэлбэг байхыг эхэлж харах байсан. Зүгээр мөнгө босгосон тендер, ашиг хонжоо харсан ажил хийгээд дундаас нь хэдэн орлогч, газрын алба, тендер шалгаруулдаг нөхдүүд нь мөнгө идсэн ийм ажил хийжээ.Тендерт ороод шалгарахын тулд тендерийн материал хүлээн авч шалгаруулж байгаа нөхөр 10 хувийг ямар ч үг дуугүй авдаг жишигийг та тогтоолоо. Нийслэлийн тендер шалгаруулдаг нөхдүүдийн унаж байгаа унаа, орон байрыг та эргээд нэг хараарай. Ардчилал ийм л байлаа.

  • Зочин (July 01, 2016 8:00:09 am )

    Бат-Үүлд маш муу ажилласан. Бат-Үүлийн хамгийн үр дүнтэй бүтээн байгуулалт гэвэл 4 жилд 4 замын уулзварыг өргөтгөж зассан ажил. Өөр эцсийн үр дүн нь харагдсан бодит ажил хийгээгүй. “Мянганы зам” барина гэдэг мянгуужингийн үлгэр гээд эсэргүүцээд байсан хүн өнөөдөр миний хүчинд маш сайхан замтай боллоо гээд яриад явж байх юм. Гудамж төсөл хэрэгжсэн гэнэ. Энэ бүтээн байгуулалт нь хаана байна. Гандангийн дэнжийн “Орхон”-ы 6-р гудамж. Ганцхан энэ гудамжинд замыг чулуугаар засаж, хашааных нь нүүрийг жигдэлсэн. Амгалангийн “Чулуу овоо”-ны гудамжинд шороо асгасан. Өөр юу байнаа. Гайхуулж яриад байгаа 4 жилийн их бүтээн байгуулалт нь ердөө л энэ. Улаанбаатар хотод үлдэх юм гэвэл энэ л байна.

  • Бат (July 01, 2016 8:12:39 am )

    Бат-Үүлийн захиас даалгаврыг МАН-ынханд анхааралтай сонсож, хэрэгжүүлэхийн төлөө л зүтгэх хэрэгтэй. Мафийн бүлэглэлийг яаж бий болгодог, тэднийг яаж удирддагыг Монголд сайн мэддэг 3-хан хүний нэг нь Бат-Үүл. Нөгөө 2 нь та нарт хэлж, зааж өгөхгүй дээ. Харин Улсын баатар цолтой, эх оронч сэтгэлгээтэйгээрээ Бат-Үүл л хэлж өгч байгаа юм.

  • иргэн (July 01, 2016 8:18:20 am )

    Бат-үүл баатар МАН-ын талаар үнэн үг хэлсэн, яг үнэн, энэ газрын наймаачин, панзчин, луйварчингууд одоо ажиллаж чадахыму, хот бол хот шиг болж байлаа

    • зочин (July 03, 2016 11:00:47 am )

      НИйслэлчүүд бидний татварын мөнгийг хулгай хийж хүүгийнхээ нэр дээр офшордож байсан ичгүүргүй хотын дарга өмнө нь байгаагүй хойшид ч ийм тэнэг амьтан хот удирдахгүй нь мэдээж шүү дээ

  • гэрлээ (July 01, 2016 8:49:38 am )

    90 онд ардчиллыг монголд авчирхад амь хайргүй тэмцэж явсныг чинь, 12-16 онд амрах нойроо хасч зүтгэснийг чинь ард түмэн мэдэх нэг нь мэднэ шүү Батүүлээ, энэ янз бүрийн сэтгэгдэл бичээд харааж зүхээд байгаа хүмүүс ямар хүмүүс энэ чөлөөтэй бичдэг эрхийг нь авч ирснийг мэдэхгүй л дээ. одоо 4 жилд сайн амраад, намаа цэвэрлээд, алдаагаа дүгнээд олуулаа болоод эргэж ирээрэй. төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс дэндүү чадваргүй хүмүүсээр дүүрсэн байсан шүү. Ажиллаж байгаа газрынхаа нэрийг зөв бичиж чадахгүй хүн ч л байсан шүү. Энд тэнд тавьсан дарга, сайд нар чинь дураараа дургисан даа.

  • Зочин (July 01, 2016 9:54:19 am )

    Батүүл, БАТАА, БАТТУЛГА ГЭСЭН хэдэн хөгшин хотын толгойд гарчихаад дороо баахан юу мэдэхгүй залуучуудыг ажиллуулаад хотыг хөгжүүлнэ гэвэл яаж болох вэ дээ. Ардын боловсон хүчнийг ашиглаж чадаагүйн хар гай гарч байгаа юм. Хүмүүсийг ихээхэн ялгаварлан гадуурхсан бол ардууд та нарыг ялган гадуурхлаа. Сургамж ав. битгий олон юм яриад бай.

    • ЭР ХҮН (July 01, 2016 1:51:29 pm )

      ЧИ ЯГ ЗӨВ ХЭЛСЭН БАЙНА. БАТҮҮЛ ДАНДАА ЧАДВАРГҮЙ , АРЫН ХААЛГАНЫ ХҮМҮҮСЭЭР БАГАА БҮРДҮҮСЛСЭНИЙ ГАЙ. ЧАДВАРТАЙ БОЛ АЛЬ НАМЧ БАЙСАН ЯМАР ХАМААТАЙ ЮМ.

  • өө (July 01, 2016 10:05:22 am )

    Өөрсдийн буруугаас унасан гэдгээ хүлээх хэрэгтэй. Энэ бол ямар нэгэн байгалийн болон гадны нөлөөнөөс болж унаж байгаа юм биш. Та нөхөд анхан шатны дэмжигч нараа үл тоож дээгүүр толгой гаргаж, залгамж халаагаа зөв сонгож бэлдэх ажил хийгээгүй, дандаа өөрсдийгөө дөвийлгөх гэсний хар гай. Одоо та нар зөв хүмүүс болон залуу залгамж нартаа байр сууриа хурдан тавьж өгөх хэрэгтэй. Таны багынхан бараг бүгд их зантай яравгар, цэмцийсэн амьтад болсон байгаа шүү. 10-н жилийн анд маань хүртэл таныг дагачихсан мэндэлж ядаад явж байсныг яана аа.

  • 2016 (July 01, 2016 11:23:56 am )

    олон орлогч, цэцэг навч тарих хогны сав уут олон тэрбумын автобус рэйлбус гэх мэтэд их хөрөнгө үргүй зарцуулсан. иргэд аан-г дарамтлаад айлгаад ирсэн – энэ л ан- с салахын түүс болгосон.

  • Zochin (July 01, 2016 12:25:42 pm )

    Zeeleed buteej baiguulaad Balj boloh l baih l da. Harin ur tuluh ene ter yamar baidag yum bol. Utaanaas yaj salna da hu.

  • zochin (July 01, 2016 2:44:52 pm )

    unen meregejil dadlaga turshlagagui humuuseer bagaa burduulj muu ajillasan medee tailangaa ch zoruutei gargadag humuus ajillaj bailaa . zam tabisnar ard tumen hooltoi baihgyi shu de harin ajiltai bol amidarch chadna gedgiig anhaaraagyidee batuul haramsah heregtei

  • zochin (July 01, 2016 4:25:40 pm )

    ta ylagdsab chi bish baisan za tedeed ajlaa og hench hiichihnee
    asuudalyvi ooriig00 bvv magt hiih gej amlasan hiih estoi sh dee yagaad feech tobchoodoor jijig tereg 500 bailaa odoo 100 hubi 1000 bolson ta iim tatbar zgsoono gesen harin sh esergeeree bna. rta bol hudal amlagch

  • зочин (July 02, 2016 5:49:02 pm )

    Танд баярлалаа тань шиг хотын дарга байсангүй дээ бидэнд

  • зочин (July 02, 2016 10:37:30 pm )

    Бат-Үүл даргад баярлалаа,Та нийслэл хотоо хот шиг болгохын төлөө үнэн сэтгэлээр зүтгэсэн,Үр дүнд нь хот ямар болж өөрчлөгдснийг харж бахархаж байлаа.

  • zochin (July 03, 2016 11:06:49 am )

    mongoliin ard tumen sohor songolt hiilee MAN-iinhan AN-iin hiij bsan ajliig urgeljluulj hiij chadahgui bhaa

  • Зочин (July 03, 2016 5:03:58 pm )

    Үүл даргын баг сайн ажилласан. Хотыг шал өөр болгосон. АН-ынханыг нэгж дээр томилсон хурган дарга нар балласан шүү. Тэд сайн нэр хүндтэй ажиллаж чадаагүй.

antalya rent a car