antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 30, 2016 3 comments

Цэргийн начин А.Тэгшээ агсанд

нийтлэсэн Admin

146717463957734eefc58f4Богцондоо нандигнасан зодог шуудагтай
Бодлоо тэнийлгэсэн зон олонтой
Бөхийн дэвжээнд инээдийг асгаруулсан
Баясгалантай сайхан цэргийн начин
Хүчит бөхчүүдийн яриаг амилуулсан
Хөгжөөж баясгасан цэргийн начин
Хаант монголын наадмын хүчтэнгүүдийг
Хавтайхан дуурайдаг авьяасын уурхай
Дусал инээдийг сэтгэлдээ тээсэн
Дундрашгүй итгэлийг харцандаа ээсэн
Намба алдаж найраа хийгээгүй
Нас нэмэн даваа гуйгаагүй
Бөхийн жудгийг нямбайлан дээдэлсэн
Бүтэн зүүдээ амилуулан мишээлгэсэн
Бүхий л монголчууд онигоонд чинь дурлаад
Баланд дурласан эрвээхэй шиг үгүйлэнгүй
Хэл яриа хөгжингүй сайхан
Хөл гар хөгшрөөгүй тавлиун
Хөөр баярыг ундруулсан булаг
Хүчит аваргуудыг дууриасан элгэмсэг
Харишгүй хүчит аварга нь
Завсаргүй түрүүлсэн арван нэгэн түрүүтэй
Хашир суусан цэргийн начин нь
Засваргүй давсан арван нэгэн даваатай
Инээд цалгиасан цэргийн начин
Ирээд өнгөрсөн цагийн намтар
Ичээж явсан авьяаслаг начин
Илээд хайрлуулсан ховорхон цадиг
2016.06.29
Хүндэтгэсэн Мянгаагийн Цэрэнчимэд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • иргэн (June 30, 2016 1:22:34 pm )

    Хошин шогийн онгорхой хамарт /хэн билээ дээ/ Тэгшээгийн хажууд суучихаад онигоо ярих гэж гутааж байж билээ.

  • Коммунист (June 30, 2016 4:14:45 pm )

    Сайхан хэлсэн байна. Хүний хорвоод сэтгэл цагаан нь түрүүлж бурхан болдог нь үнэн юм. Бусад харлаад хэрэлдээд өвдөөд зовоод байж байхдаа таарсан юмдаа.

  • Зочин (June 30, 2016 6:50:43 pm )

    хэзээ өөд болчихсон юм бэ

antalya rent a car