antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 29, 2016 30 comments

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн хувийг гадаадын компанид заржээ

нийтлэсэн Admin

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг гадаадын компанид зарсан асуудлаар Монгол Ардын Намаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдхэн мөчийн өмнө хэвлэлийн хурал хийж, “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа хөгжлийн банк түүний төлөөний компани болох “Монголын Зэс” компани хувьчилж авсан тухай мэдээллээ. УИХ-ын сонгууль явагдах гэж байгаа эгзэгтэй үед Ардчилсан намын удирдлага, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг завших луйвар хийж байна. Тиймээс Монгол Улсын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн энэ үйлдлээ зогсоохыг шаардаж байна” гэжээ.

УИХ-ын гишүүн Су.Батболд хэлэхдээ “Ерөнхий сайдын зүгээс Монголын үндэсний компани“Эрдэнэт” үйлдвэрийн хувийг худалдаж авлаа гэсэн мэдээлэл олон нийтэд өгч байгаа ч Худалдаа хөгжлийн банкны нийт хувьцааны 65.83 хувийг нь Люксембург Улсын “Global investment and Development” компани, 7.32 хувийг Америкийн “US Global investmentкомпани, 19.95 хувийг Америкийн “United Banking Corporation“, 4.78 хувийг “GS Mongolia investment , 2.12-хон хувийг монголчууд эзэмшиж байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрыг толгойлсноосоо хойш дандаа Монголын ард түмний эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасан. Жишээ нь, Дубайн гэрээ байна. 1999 онд АН-ыг Засгийн эрх барьж байх үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдах оролдлого хийж байсан. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг огт яриагүй. Яамдаас санал аваагүй байж авсан мэт мэдээлж байгаа нь хууль зөрчиж байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт ” үйлдвэрийн 49 хувь нь гадаадын компанийн эзэмшилд очиж байна гэсэн үг. Эдгээр компани дотор US Global investment гэх оффшор компани байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • МАН-д (June 29, 2016 3:01:25 pm )

    БитгиЙ худлаа мэдээлэл тавиад бай . МАНын сайт танай сайт , МАН МАХН яагаад монголын баялгийн хувь эх орондоо орж ирж байхад уурлаад бгаам ?? Бүр дандаа харлуулж муу амална . Яагаад болохгүй гэж …. Нэг ч гэсэн монгол хүн ажилтай болгол дээ .Хэн ч. Авсан яадым монголдоо л бвал . Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг . Харин ч баярлах естойм бишүү ?????? Өөрсдөө чадаагүй болохоор ингээд бгаамуу ???? ХХБ. ыг санхүүгийн чадамжтай гэж сонгосон гэжийн . 3дагч этгээдэд өгөхгүй гэдгээ хоер тал тов тодорхой тлхирсон гээд бхад …. Заавал гуйвуулах естоймуу ???

  • иргэн (June 29, 2016 3:02:53 pm )

    МАН-ын Энхболд цагаандаа гарчээ. Шударга өрсөлд гэнээ. Энэ үгийг чичивхийхгүй хэлж байна шүү. Улаан нам хүнийг улаан луйварчин, яахаас ч буцахгүй амьтан болгодог. Тэр жил МАН-ынхан өөрсдөө “Энэ авдрын нүүрэн дээрх арслан шиг нөхрийг зайлуулахгүй бол хөөдөх нь” гэж байгаад Баяраар сольсон. Жам ёсоороо л энэ хүн намаа хөөдлөө. Одоо МАН босох вм уу. Буруугаа хүлээнэ, уучлал гуйна гэж байхгүй, зөрөөд л мэдэгдээд л зөрчил илрүүлж цагдаадаад л … Энэ улаан намд сийрэг толгойтой, ичих нүүртэй хүн үлдсэнгүй. Нэг талаар энэ нь бүр сүйдэхийн л цондон доо. АН нялцганаад байлгүй энэ бузар хулгайчдын үйл ажиллагааг зогсоох ёстой. Манайхаас бусад нь коммунист намаа зогсоосон ш дээ. Болохгүй болоод л тэр. Энхболд намынхаа толгойг залгилаа. Энэ хүнрүүгээ дайрахын оронд бусад руу дайраад… Тэнгүй явбал тэнгэр таалахгүй гэгч болсноос биш хэн нэгэн танай намыг унагаагүй ш дээ

    • zochin (June 29, 2016 3:57:33 pm )

      chi uuruu AN iin luivarchin bna

  • иргэн (June 29, 2016 3:04:49 pm )

    МАН аргагүй хоцрогджээ. Тэнэг юм уу эсвэл ерөөсөө имй нэг арга барилтай юм уу. Ард түмнийг тэнэг гэж боддог сэтгэхүйгээсээ салахгүй бол гаднаас биш өөрсдийгөө дуусгах нь дээ хөгшин залуу хоцрогдсон коммунистууд

  • Anonymous (June 29, 2016 3:16:19 pm )

    ARD TUMNII MINI AMIDRAL DEESHILJ TULHTAI NAM NI HURDAN UDIRDAH BOLTUGAI AAV EEJIIN MINI SONGOJ SHUTEJ BAISAN ARDIIN NAMD BI UNUUDUR SANALAA UGLUU.ALI NAM NI CH GARSAN BIE BIENEE HUNDETGEJ ARD TUMEN BIDENDEE IVEELEE HAIRLAGTUN .TA BUHENDEE AMJILT HUSEYE SHUDARGA SONGUULI BOLOH BOLTUGAI.

  • ZOCHIN (June 29, 2016 3:21:51 pm )

    HAMGIIN GOL N NOGOO 49 HUVIIN ASHIG CHINI GADNIIN HUNII L KARMAANI RUU GARAAD YVCHIHNA BIZDEE. UHSENII CHINI MARGAASH L OORIIN CHINI KOMPANID IREH BIZDEE. SAIHAHUDALCH GUAI.

  • зочин (June 29, 2016 3:43:37 pm )

    үнэхээр гадаадын компаниуд худалдаад авсан юм уу монгол түшмэд цаана нь байна уу ганц гол орлогын эх үүсвэр биз дээ төсвийг бүрдүүлдэг буруу ойлгоод байна уу яагаад сонгуулийн шуугиантай үеэр гэнэт ийм шийдвэр гарав.. улс орноо боддог улс төрч ганц ширхэг ч гэсэн байна уу би олж харахгүй байна

  • зочин (June 29, 2016 3:53:46 pm )

    МАН гадны гар хөлүүд хог новш болж дууслаа шүү улсаа хөгжүүлье иргэдээ сайхан амьдруулах хүсэл сонирхол үнэндээ алга ямар ч хамаагүй аргаар төрд гарч идэж уухаа л бодно

  • Anonymous (June 29, 2016 4:09:15 pm )

    МАН сонгуулийн дараа андуурчээ гээд гурийчихэнэ угаасаа омчийн эзэн Худалдаа хогжлийн банкны оорийнх нь Албан есны мэдэгдлийг унш тэнд гадны омч биш Монголын омч гэдгийг мэдэгдсэн байгаа МАН эцсийн аргаа хэрэглэж дуусч байна даа АН илт давуу ялнаа

  • Зочин (June 29, 2016 4:24:07 pm )

    Сэтгүүлч нь нэрээ тавиагүй худлаа л байна ш дээ

  • Дорж (June 29, 2016 4:40:25 pm )

    http://www.aif.ru/politics/world/vladimir_putin_vyrazil_bespokoystvo_za_sudbu_baykala?utm_source=infox.sg Владимир Путин выразил беспокойство за судьбу Байкала

  • Zochin (June 29, 2016 5:50:57 pm )

    Харсаар байтал монголын тал 2 %, бусад 98 %-ийг гадаадын компани эзэмшиж байгааг харахгүй байна уу. Хувийн компани Монголд ашгаа өгнө гэж байхгүй дээ. Энэ ч хэтэрч байнаа

  • Mongol (June 29, 2016 6:01:39 pm )

    Hysnegt ynen bol Mongol horongoo taviad tuuchihjee, yamar umniih ni ashig baihavdee,,,
    Odoo Zagdaa, Huuliinhan shalgaj yneniig todruulah shaardlaga tulgarsan baina,,,,
    Herev ynen bol hariuzlaga aldsan ulsiig hohirooson hymyys todroh bolno.

  • Anonymous (June 29, 2016 6:20:34 pm )

    Choniin amnaas bariin amand orloo gesen oilgolt torj bna

  • t (June 29, 2016 6:55:43 pm )

    Mongoliin tor yamar mongooroo hudaldaj avah yum be hudaldaa hogjliin bank ch gesendee uil ajilgaa ni saingui baigaash dee hayadaas l mongo oruulj hudaldaj avj baigaashsh dee yamar aimaar ulairch bna aa AN manaihaan sov songoltoo hiigeeree

  • Anonymous (June 29, 2016 8:05:08 pm )

    Rbarj avaad shorond hiigeechee Bayartsogt ene 2 dabarch bna

  • Ulzy (June 29, 2016 8:35:19 pm )

    Man-iin luivarchid bitgii ard tumniig teneg gej bod mongoliin kompani mongoldoo tatbaraa ogon orosuud abdag baisan orosuud yanz buriin daramt uzuuldeg geed ih uym baisan odoo baihguu bolon bas gok hyanaltai bolon

  • мөнх (June 29, 2016 9:04:44 pm )

    Су. Батболдоо Путинд хэлээч.Чацга цараилчаад.Орсууд харин ч хужаад өгчөөгүй нь их юм.

  • авдар (June 29, 2016 9:05:53 pm )

    МАН үнэхээр МАНГАР.

  • zochin (June 29, 2016 9:30:01 pm )

    HHB absan nertee bolobch naaduul chini udahgvi abnkiig dampuuruulchihag sh dee. tegeed heden jileer hii yrigdaad salhi met nam jil daragdana. unahaasaa omno abah yum ni oldoogvi yum baihdaa hoorhiis

  • Зочин (June 30, 2016 11:21:06 am )

    АН гарна гээд ард түмний өмнөөс шийд гаргаж боож үхэх нь бна чи шийд гаргадаггүй юм ард түмэн шийд гаргадаг юм энийг л мэдэхгүй болохоор хэцүү бнаа оддо МАН гарлаа шүү дээ АН-ын гуйваагүй үйлдлийг тэвчээгүй учраас ард түмэн сонголтоо зөв хийлээ

  • Sainaa (June 30, 2016 6:28:03 pm )

    Одоо МАН ганцаараа гараад сэтгэл амар пологдотлоо жамирах нь дэ, жаахан юм хойч үедээ үлдээгээсэй дэ, ум мани бадми хум

  • zochin x men (June 30, 2016 9:43:26 pm )

    ene bol unen ter americiin company bn juu.rostekiin saidiind bn juu zaluusaa….ene bol manai turiin 100%buruu….

  • Зочин (July 01, 2016 8:16:20 am )

    Монголчуудаа!!!! Гадаад эздийн өмчлөлд Эрдэнэт үйлдвэрээ зарчихсан байгааг мэдэхгүй байна уу? Жинхэнэ чоно борооноор гэдэгтэй адил үйл явдал болсон байна. ХХБ чинь угаасаа гадныхны өмчлөлийнх шүү дээ!!! Эрдэнэт үйлдвэрийн ашиг гадны хүмүүсийн карманд л орно. Монгол л байгаа болохоос гадны өмч болчихоод байна. Манай төрд ажиллаж байгаа хүмүүс чинь үнэхээр эх орноо, ард түмнээ гэх сэтгэл алга болжээ. Үүнийг эх орноосоо урвасан гэж тооцно, эх орноосоо урвагчдыг яадаг билээ??? Бидний баатарлаг, эх оронч өвөг дээдэс маань халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж энэ монгол орныг маань бидэнд өдий зэрэгтэй хүлээлгэж өгсөн бус уу!!!!!!

  • Зочин (July 01, 2016 8:17:38 am )

    Монголчуудаа!!!! Гадаад эздийн өмчлөлд Эрдэнэт үйлдвэрээ зарчихсан байгааг мэдэхгүй байна уу? Жинхэнэ чоно борооноор гэдэгтэй адил үйл явдал болсон байна. ХХБ чинь угаасаа гадныхны өмчлөлийнх шүү дээ!!! Эрдэнэт үйлдвэрийн ашиг гадны хүмүүсийн карманд л орно. Монголд л байгаа болохоос гадны өмч болчихоод байна. Манай төрд ажиллаж байгаа хүмүүс чинь үнэхээр эх орноо, ард түмнээ гэх сэтгэл алга болжээ. Үүнийг эх орноосоо урвасан гэж тооцно, эх орноосоо урвагчдыг яадаг билээ??? Бидний баатарлаг, эх оронч өвөг дээдэс маань халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж энэ монгол орныг маань бидэнд өдий зэрэгтэй хүлээлгэж өгсөн бус уу!!!!!!

  • зЗочиночин (July 03, 2016 2:18:13 pm )

    Надад хардах эрх бий. Нөхөд ямар нэг ажил давхацсан үеэр л янз бүрийн муу юм аа хийдэг дээ. Энэ бол бас л нэг НО байгаа.Яахав шалгаад тогтооно биз.

  • Улс тор судлаач. (July 03, 2016 5:11:51 pm )

    Ардчилсан намыг 2016 оны УИХ-ын болон 2017 оны Еронхийлогчийн сонгуульд дараалуулан ялагдуулсны эцэст нь АН-ын дарга, гишууд дэмжигчдыг хооронд нь хэзээ ч дуусах аргагуй тэмцэл зорчилдоонд оруулж “Ардчилсан намыг байхгуй болгох” ажиллагааг аль эртнээс, одоогийн Монгол Улсын Еронхийлогч Ц.Элбэгдорж эхлуулсэн шуу дээ. Ер нь Ц.Элбэгдорж нь АН-ын дарга, гишууд дэмжилчид нь аль болох дэмжээд л Монгол Улсад хийлгэж болох бух ажил, албан тушаалыг хашуулаад л байх тусам, тэр улам даварсаар нэг мэдэхэд “нудэнд нь эхнэр хуухэд нь битгий хэл, оорийг нь оод нь татсан Ардчилсан нам нь ч узэгдэхээ больж, Монгол Улс ч жижигхэн харагдаж, нэг есондоо ТЭНГЭРИЙН АМЬТАН” болсон байлаа шуу дээ. Одоо нэгэнт Монголчуудыгаа хооронд нь хагалж, тэмцэл морголдоонд оруулж суйруулсэн энэ цаг уед, тэд нартай хамт амьдрах нь ЭРСДЭЛТЭЙ болсон тул Ц.Элбэгдорж нь улс орны эдийн засаг хундэрч, ард иргэдийн амьдрал доройтож, талх таллаж, ургамлын тос граммаар авч байгаа энэ хэцуу цаг уеийг ч тооцохгуйгээр зардал монго их шаарддаг байсан ч хамаагуй, ямар нэг аргаар АСЕАМ-ын Хуралыг заавал Монголд зохион байгуулж, улмаар “гадны хуний итгэл”-ийг олох замаар гадаадад олон улсын байгууллагад ажиллаж амьдарч, оорийнхоо хийсэн хэргийг Монголчуудыг мартах хуртэл явах хусэлтэй болсон байна шуу дээ. Сэтгэл санаа нь ингэж холдсон хунийг яадаг юм бол оо.

  • Ch.Saikhanbileg ,C.Bayrtsogt Ene Horiin Hiisen Ajilaa ! (July 04, 2016 2:36:13 am )

    ” Erdenet ” Yildveree Buuzaaj Avya Mash Hurdan Buuzaad , Ene Bol Medeej imel Asuudaltai Shyy de?
    Muuhai Yum Hiisen Ch Sakihanbileg Mash Tom Hulgaichaa !

  • Б.Мөнхцэцэг (July 04, 2016 11:55:26 am )

    Энд ер нь хэн нь үнэн хэн худал яриад байгаа нь мэдэгдэх юм алга. хүмүүсийн толгойг эргүүлэхээ боль. Аль ч намынхан ялгаагүй эх оронч үзэл бодол алга. Нэг мэдэхэд төвд шиг эрх чөлөө тусгаар тогтнол, газар шороогоо алдчихаад гудамжаар нэг цус нөжтэйгээ холилдон чирүүлэх үү? Энэ улс төрчид эрдэмтэдийнхээ үгийг сонсож арилжаа наймаагаа хиймээр юм. Улс оронд минь эзний ёсоор ханддаг шудрага хүн гэж байна уу?

  • Б.Мөнхцэцэг (July 04, 2016 12:08:55 pm )

    Ер нь цаазын ялыг сэргээж улс орныхоо эрх ашгийг орныхоо даавуунаас дор үзсэж эх орноосоо уравсан, газар шороогоо худалдсан этгээдүүдэд цаазын ял оноох хэрэгтэй. Олны эрх ашгийг бодохгүй амин хувиа хичээж, улс орны тусгаар тогтнол эрх чөлөөнд заналхийж байгаа улс төрч нэртэй хулгайчуудыг харамсаад ч эргүүлэх аргагүй хэрэг хийхээс нь өмнө тагнуулын төв газар, авилгатай тэмцэх газрынхан бариад зохиох ял шийтгэлийг нь оноогоочээ.

antalya rent a car