Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр УИХ болон НИТХ-ын сонгуульд саналаа өглөө.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гэргий Х.Болормаагийн хамтаар 11.30 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх УИХ-ын 59 дүгээр тойрог, зургадугаар хэсэг буюу Орос гуравдугаар сургуульд ирж саналаа өгсөн.
Ерөнхийлөгч саналаа өгсний дараа сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ “Энэ удаагийн сонгууль УИХ, Аймаг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг нэг дор сонгож буйгаар онцлогтой. Ард иргэд маань сонгуульд идэвхтэй оролцож байгаа нь харагдаж байна. Ийм сонгуультай болох гэж монголчууд олон жил ажиллаж, олон жил зүтгэсэн. Энэ бол нийт ард түмний маань ач буян, олон жилийн хичээл зүтгэл, тэмцлийн үр дүн юм шүү. Иймээс ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Сонгуульдаа оролцож байж дараа нь бүрдэх төрийн тухай ярих эрх үүсч байгаа. Саналаа хэнд өгөх нь тухайн иргэний эрхийн асуудал. Харин сонгуульдаа ирж саналаа өгнө гэдэг нь иргэний үүргийн асуудал юм. Техник хэрэгсэл хөгжөөд сонгуулийн үр дүн хурдан гарна. Сонгууль хуулийн дагуу, шударга, сайн явагдана гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн дүнгийн дагуу бид шинэ УИХ, Засгийн газраа байгуулна. Энэ ажилдаа бид эрчимтэй орох ёстой. Хуулиа баримталж ард түмнийхээ амгалан тайван байдлыг хангаж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ амжилт хүсье” хэмээв.
Холбоотой мэдээ
-
НААДАМ (June 29, 2016 2:04:56 pm )
ЗӨВ ШҮҮ
-
Дорж (June 29, 2016 4:41:18 pm )
-
Anonymous (June 29, 2016 10:02:00 pm )
нутгийн бүсгүйд амжилт хүсье , онцолход Ургамалцэцэг нь зорьсон ажил үйл хэрэгтээ тууштай шаргуу хүн , шудрага улс төрч гэдгийг нэг сургуульд хамт сурч байсных мэдэх юм . Сонголтоо зөв хийгээрэй Ургамалцэцгийг дэмжээрэй Сонгино хайрханчуудаа
-
Anonymous (June 29, 2016 10:03:07 pm )
330 сумийн залуучуудыг Удирдлагын академид сургаж мэплэг боловсролыг нь нэмэгдүүлсэн сайхан ажил болсон байна.
-
Anonymous (June 29, 2016 10:03:29 pm )
yalh bno chi mundag shu chadna
-
Anonymous (June 29, 2016 11:03:13 pm )
Зөв хүн шүү дэмжиж байна
-
Anonymous (June 29, 2016 11:06:00 pm )
Адилхан эмэгтэй хүн болхоор дэмжиж байна. Амжилт хүсье.
7 Comments