antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 28, 2016 1 comment

Хошууч генерал Т.Баатар: “Мандухай цэцэн хатан” киноны арын эгнээнд манай цэргүүд тоглосон

нийтлэсэн Admin

6-28-1_700x700Хошууч генерал Т.Баатар. Өдгөө гавьяаныхаа амралтын эдлэн  үр ачаа тойруулан суугаа  тэрээр  хүндэт харуулын тусгай ангийн анхны цэрэг. Төрийн хүндэт харуулын үүх түүх нь болох энэ эрхэм буурайтай цөөн хором ярилцлаа.

-Таныг ОХУ-ын цэргийн сургууль, академид гурван удаа суралцах ховор завшаан танд тохиосон гэх юм билээ. Түүхээсээ хуучлаач?

-Би хөдөөний хүн. Говь-Алтай аймгийн Шарга сумын хүн.  Аав, ээждээ мал хариулах ажилд дэм тус болж өссөн хүү. Зургадугаар ангиасаа сургуулиас гарчихсан хүн л дээ. Манайх малтай айл учраас тэдэнд туслахаас өөр арга байсангүй. 1955 онд нийслэлд ирж ОХУ-ын курс сургуульд гурван ч удаа явлаа. Миний хувьд хүндэт харуулын тусгай ангийн анхны цэрэг. Энэ дайчин түүхтэй ангийн маань 90 жилийн түүх хоёр жилийн өмнө болж өнгөрсөн.  Хүндэт харуулын  ангид бага дарга, салааны захирагч, ротын дарга болоод найман жилийн дараа  ОХУ руу курст явсан юм. Курсаа төгсөөд эргээд хүндэт харуулын ангиадаа ажиллаж байгаад Зүүнбаян дахь армийн ангийн захирагчаар  1968 онд томилогдож очлоо. Тэгээд 10 жилийн дараа дахиад ОХУ-ын  академи төгсөөд Төв аймаг дахь Сэргэлэн сумын цэргийн ангийн штабын даргаар долоон жил ажиллаад дахин ОХУ-ын штабын академид суралцах боломж олдсон. Ирчихээд Зүүнбаянгийн ангид дахин томилогдлоо. Тэр үед бригад маань жилийн дараа мотобуудлагын дивиз болж өргөжсөн. Өөрөөр хэлбэл, дивизийн захирагч болж хурандаа цол хүртсэн. Томоохон хээрийн сургууль, жолоодлого, үзүүлэх сургууль, заах арга хэмжээний цугларалт гээд олон арга хэмжээнд миний удирдсан 016 дугаар нэгтгэл  гол үүргийг нь биелүүлж байсан юмдаг.

-Тэгвэл генерал цолыг хэзээ хүртэв?

-Хошууч генерал хэмээх эрхэм цолыг 1979 онд дөрвөн нөхдийн хамт авсан.

-Шууд хошууч генерал цолыг хүртсэн хэрэг үү?

-Тэр үед дивизэд ажилласан бол хошууч генерал цолыг шууд олгодог байсан юм. Нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд “Мандухай цэцэн хатан” киноны арын эгнээнд манай цэргүүд ажилласан. Дорноговийн нутагт хийгдсэн кино л доо.

-Та Говь-Алтай аймгийнх гэлээ. Танай аймаг хамгийн олон генералтай билүү?

-Говь-Алтай 17 генералтай. Харин Завхан аймагт хамгийн олон генерал бий. Харин Говь-Алтай аймаг дотроо Шарга сум бол долоон генералтай. Тэр генералууд бүгдээрээ нэг довонд тоголж өссөн байдаг юм. Одоо амьд сэрүүхэн нь цөөхөн байна. Бид хааяа уулзаж ярилцана.

-Та армийн үүх түүхийг бичилцсэн хүн. Эргээд харахад өөрийн хийж бүтээсэндээ бахархалтай биз?

-Сэтгэгдэл өндөр байдаг. Манай армийн дүр зураг бол бидний ажиллаж байсан миний армид зүтгэсэн цаг хугацаа жанжин Сүхбаатарын нэрэмжит 016 дугаар нэгтгэлтэй холбоотой.

-Арми өнөөдөр ямархуу төвшинд байна гэж харж байна?

-Бэлтгэл хээрийн дадлага өндөр түвшинд явагдаж байна. Сургуулийн материаллаг баз шинэ тоног төхөөрөмжөөр хангагдсан байна. Ялангуяа, Тавантолгойн сургалтын бааз, Хужирбулангийн буудлагын бааз гээд сайхан хангагдсан байна. Цэргүүдэд сурах бололцоо дүүрэн байна. Цэргийн нэр хүнд ч их өндөр болж байна. Гадаад улсад ч гэсэн монгол цэргийн нэр хүнд өсч, цэрэгт явах залуусын сонирхол ч нэмэгдэж байгаа нь аштай юу даа. Манай хамаатнаас гэхэд 2-3 хүн энхийг сахиулах ажиллагаанд алба хаалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ghgh (June 28, 2016 3:22:48 pm )

    KILOIKNLJUH[OP,OKO OIOKKPO

antalya rent a car