Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Б.Бат-Эрдэнэ аварга цолны асуудлыг өргөн барьжээ. Наадмын хуулийн цоорхойг /Цолны цоорхой, Допингийн заалтын цоорхойг/ нөхөх болов уу гэж хэдэн жил харлаа. Цолны асуудлаа цэгцлэх гээд чадахгүй л байна. Баяр наадамд 1024 барилдуулдгаа больчих хэрэгтэй. Эсвэл үнэ цэнээ бодоод арван жилд нэг удаа 1024 бөх барилдуулж болох юм. Түүхт ойгоор “цоорсон” бөхийн ёндоог үнэлээд, цолыг алгасч олгож болно. Таван жилд нэг удаа 1024 бөх барилдана гэдэг бол байж болохгүй. Нарийндаа 512 бөх барилдах нь 1024 барилдахаас илүү чанартай гэдгийг бөхчүүд мэднэ.
1024-д нэгийн даваанд цэрэг л гуд татдаг, найраа улам хавтгайрч,чанаргүй цолтнууд төрдөг гэдэг яриа байнга яригддаг.
Ганцхан даваагаар Монгол бөхийн оргил цолоо үнэлнэ гэж юу байдаг юу байх билээ. Нэг түрүүлээд буй улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар энэ жил 9 давлаа гэхэд Даян аварга,10 давах юм бол Дархан болох нь. Аварга цолтон 10 даваад түрүүлэхэд чимэгтэй Даян аварга л байх ёстой. Хоёр түрүүлээд Дархан аварга болно гэдэг утгагүй. Оргил цолуудыг ингэж босго намхан болгож болохгүй ээ.
1024 бөх барилдсан наадмаар арслангаас доош цолтой бөх түрүүлэхэд арслан, аварга гэдэг хоёр том цолыг нэг дор олгоно гэдэг утгагүй. 9 давж арслан болоод дараа нь ганцхан даваад, аварга болно гэдэг. Аварга гэдэг том цолыг ганцхан даваад авдаг байж болохгүй. Арслангаас доош цолтон 10 давж түрүүлэхэд чимэгтэй арслан цол олгож болно. Одоо оруулахаар ярилцаж буй өөрчлөлтөд арслан цолтон 10 давж түрүүлэхэд шууд Даян аварга болно гэжээ. Арслан цолтон 9 давлаа, аварга боллоо гэж бодъё. Цаашаа 10 давах юм бол чимэгтэй аварга л баймаар. Бас л ялгаагүй ганцхан даваагаар үнэлж, шууд Даян аварга цол өгнө гэдэг буруу. Дархан аварга бас ялгаагүй. Аварга цолтон 9 давахад Даян аварга, 10 давахад Дархан аварга цол өгнө гэдэг ч бас өрөөсгөл юм.
Ганцхан даваагаар Монгол бөхийн оргил цолоо үнэлнэ гэж юу байдаг юу байх билээ. Нэг түрүүлээд буй улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар энэ жил 9 давлаа гэхэд Даян аварга,10 давах юм бол Дархан болох нь. Аварга цолтон 10 даваад түрүүлэхэд чимэгтэй Даян аварга л байх ёстой. Хоёр түрүүлээд Дархан аварга болно гэдэг утгагүй. Оргил цолуудыг ингэж босго намхан болгож болохгүй ээ.
Бөхийн хүмүүс уг нь Баяр наадмын тухай хуулийг, цолны асуудлыг цэгцлэхэд хэцүү биш шүү дээ.
Спортын сэтгүүлч С.ШИЖИРБАТ
Холбоотой мэдээ
-
zochin (June 28, 2016 12:42:43 pm )
zob zob
-
зочин (June 28, 2016 3:58:23 pm )
Монгол бөхийг муухай харагдуулж байгаа гол зүйлийн нэг нь яах аргагүй буруу олгосон цолноос болдог шүү дээ? Дээр нь ёс бусаар /допинг / хэрэглэн өндөр цолонд хүрээд байхад бөхийн холбоо хуйвалдан хээл хахууль авдаг нь муухай харагдуулдаг?бид Монгол улс үндэсний бөхийнхөө будлианыг ч учрыг нь олоод ёс журмаар нь болгочихож чадахгүй арчаагүй үлбгэр хууль төртэй орон юм байхдаа? Яая даа байз?
-
Монгол хүн (June 28, 2016 5:32:57 pm )
Цолны асуудлыг цэгцлэх ёстой Өнгөрсөн жил Р. Гончигдорж гишүүний хийсэн ажил шүү дээ
-
Anonymous (June 29, 2016 12:16:18 am )
zuw zuw
-
HALZAN (June 29, 2016 9:38:54 am )
GONCIGDORJ COLNII ERMBIIG BUDLIULSAN.DARHAN AVARGA BOLOOGUI HUMUUST DARHAN AVARGA COL EGNE GESEN CINE YU GESEWN UG VE.ULS TERCID BEHIIN ASUUDALD OROLCOHOO BOLIN HEREGTEI
-
иргэн (June 30, 2016 10:41:35 pm )
Техник хөгжсөн энэ үед хоёр бөхийн барилдаан хэн нь давсан нь маргаантай болоход тээр тэнд суугаа хөлийн цэц маргааныг үзэмжээрээ таслаж байна. Тэгэхдээ голдуу л ах цолтой бөхийг нь давсан гэж шийдэнэ. Телевизээр удаашруулж харуулахад нөгөө давсан гэж үзсэн бөх нь илт түрүүлж газардаж байгаа харагдах юм. Хөлийн цэцийн дэргэд телевизийн дэлгэц байлгаж шүүж бодоггүй юм уу. Байсан ч тэгж булхайтай шийдвэр гаргаад байна уу. Улсын баяр наадмаар бөхийн барилдааны чанарыг сайжруулах үүднээс шилмэл 512 бөх л барилдуулах хэрэгтэй. Барилдаж байгаа бөх нь ч гэсэн би улсын наадамд бөхийн тоо гүйцээж байлаа гэхээсээ шилэгдэж барилдаж байлаа гэх нь бахархал болно шүү дээ.
-
иргэн (June 30, 2016 10:47:49 pm )
Цолоо гэж шог юм болжээ. Цэргийн цол, цэрэгжсэн байгнууллагын цол, урлагынханы цол, бөхийн цол, салбарын ажилтны цол, гавъяатуудын цол, улсын баатарын цол ямар ч үнэ хүндгүй болоод байна бус уу. Хурандаагийн папах өмснө гэдэг чинь тийм амар олдох зүйл биш л байлаа. Одоо ч бараг нохой чулуудахад хурандаа оногдох гээд байдаг болжээ хөөрхий.
-
Бат (July 01, 2016 7:52:55 am )
Үндэсний бөх чинь одоо мэргэжлийн спортын түвшинд хүрсэн. Цол энэ тэрээ холбоо нь зохицуулаад, хуулиар асуудал шийддэгээ болих нь зөв биз. Хууль, зарлиг гаргаж, амбийц лобби хийж төрийн нударгаар учраа олдог нь зохисгүй мэт. Байх байранд нь хөгжлийн зөв зам дээр нь гаргах хэрэгтэй дээ.
Бас нэг зүйл бол:
Монгол орныг талцуулж, жалга довонд аваачдаг хэрэгслэл.
Их спортоос олон залуусыг сугалан татдаг зүйл. -
Зочин (July 06, 2016 2:21:01 pm )
10 давж түрүүлсэн бөх 9-ийн даваанд авсан цолныхоо чимэгийг хүртдэг байвал зүгээр, тэгээд тухайн цолтнуудынхаа дээр нь эрэмбэлэгдэнэ биз.
9 Comments