antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 28, 2016 3 comments

Сонгуулийн өмнөх шөнө

нийтлэсэн Admin

songuuli_121210213-Одоо л жинхэнэ “дайн” эхэлнэ. Сумаа тавьж, нумаа нуусан тэдний хувьд өнгөрсөн 18 хоног бол хэн, хэнд нь ердөө л “өгөөш” төдийхөн байлаа. Харин анх удаа эр зориг гарган “дайн”-д оролцсон зарим нэг нь “өгөөш”-ийг үмхэж, улс төр гэгч хэчнээн хатуу тоглоом болохыг ухаарсан нь лавтай. Гэсэн ч тэд бууж өгсөнгүй, өнөөдөр “акул”-уудтай хамт жинхэнэ тулаандаа бэлдэж сууна-
Дөрвөн жилд нэг удаа болдог улс төрийн ээлжит их “дайн”-д 12 нам, гурван эвслийн 429 нэр дэвшигчээс гадна 69 бие даагч оролцож байна. Өнөөдөр гарааны яг ижил түвшингээс сурталчилгаагаа эхлүүлсэн тэдний улс төрийн тулааны шийдвэрлэх үе иржээ. Өөрөөр хэлбэл, тэд өнгөрсөн 18 хоногийн хугацаанд дор бүрнээ өрсөлдөгчөө унагах гэж байдгаа барсан ч жинхэнэ “дайн” одоо л эхлэх гэж байна. Ёстой л хэн, хэн нь эхлүүлсэн жүжгээ хэрхэн төгсгөхийг харах эгзэгтэй үе иргэдийн өмнө тулж ирэв үү гэлтэй.
Үнэндээ энэ удаагийн ээлжит сонгуулийн “дайн” эхнээсээ л “но”-той өрнөсөн. Үүнийг сонгуулийн тойрог тус бүрт өрсөлдөж байгаа нэр дэвшигчдээс бэлхнээ харж болно. Ихэнх тойрогт өөр хооронд нь харьцуулах боломжгүй нөхдийг аваачиж тавьсан нь өнөөдөр улс төрийн нам, эвслүүдэд шинэ, боловсон хүчин байхгүйг илтгэж байгаа ч нөгөө талаасаа эрх барьж буй хоёр том намын хөшигний ард хийсэн “наймаа”, эртнээс төлөвлөсөн төлөвлөгөөнийх нь хамгийн том ажил ч гэж хардахаар байгаа юм. Харин сумаа тавьж, нумаа нуусан тэдний хувьд өнгөрсөн 18 хоног бол хэн, хэнд нь ердөө л “өгөөш” төдийхөн байсан нь илт.
Улс төрийн “дайн”-д эр зориг гарган анх удаа оролцож байгаа зарим нэг нь гэнэ алдаж тэрхүү “өгөөш”-ийг үмхэж байхад нэг хэсэг нь үнэхээр туйлдаж, ядарсан харагдана. Энэ бол улс төр гээч зүйлээр хэн дуртай нь тоглодог эд биш, хэнийг ч зольж чадах хатуу тоглоом гэдгийг харуулж байгаа явдал юм. Гэсэн ч аль, аль нь ямар ч аргаар хамаагүй төрийн эрхэнд гарахыг санаархаж, ирэх дөрвөн жилийн турш улс, эх орны хувь заяа, улс төрийн үйл явдлыг хүссэнээрээ жолоодохыг хүсч байгаа нь эргэлзээгүй.
Тэгвэл хуулийн дагуу энэ удаагийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өчигдөр дуусгавар болсон. Өнөөх гудамж, талбай бүрт хөглөрч байсан нэр дэвшигчдийн зурагтай ханын самбарын нэг нь ч өнөөдөр байх ёсгүй. Иргэд маргааш 07:00-22:00 цагийн хооронд саналаа өгч, сонголтоо хийнэ. Гэсэн ч жинхэнэ улсынхаа төлөө гэх сэтгэлтэй ясны улстөрч “цөөхөн” энэ “дайн”-д хэн ялж, хэн нь ялагдал хүлээх нь хүртэл эргэлзээтэй байна. Хэдийгээр энэ бүх зүйл ердөө ганцхан шөнийн дараа тодорхой болох ч “дайн”-д оролцож байгаа нөхдүүд нэг ч гэсэн иргэний саналыг авахын тулд сонгуулийн өмнөх шөнө эцсийн бүх аргаа хэрэглэнэ. Шуудхан хэлэхэд, их “дайн”-ы өмнөх чимээгүй шөнө эхлэх гэж байна. Учир нь, өнөөдөр болон маргааш хэн нэгэнд, хаа нэгэн газар сурталчилгаа хийхийг хуулиараа хориглоно.
Тиймээс тэд нууцаар сурталчилгаат ажлаа үргэлжлүүлэх юм. Айл бүрийн хаалгыг шөнө дөлөөр нүдэж, тархийг нь угаах оролдлогоо хийнэ. Ёстой л үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр байдаг бүхий л аргаа хэрэглэх нь лавтай. Гэвч ямар арга хэрэглэх нь тэдний өөрсдийнх нь асуудал мэт боловч эцсийн дүнг иргэд, сонгогчид л тавина. Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жил төрийн жолоог хэн атгаж, хэн нь ялагдал хүлээх нь зөвхөн та, биднээс шалтгаалах юм. Тиймээс улс, эх орныхоо ирээдүйг бодож, сонголтоо зөв хийгээрэй…

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • songogch (June 28, 2016 10:18:52 am )

    ene ch tuiliin chuhal shono shuu MAN iin ner devshigchdee ta nar namiin bairand bish toirog hesgiinhee hajuud bainga bsan ni deer shuu AN onoo shono songuuliin odor l yum hiiheer bgaa tul nen SEREMJTEI SONOR baih heregtei

  • zochin (June 28, 2016 8:48:47 pm )

    MANAN-s oor shine somgolt heregtei. Hoich uee uls eh ornoo bodoj Bie daagchid bolon busad namuudaas oyunlag turshlagatai ner tsever shineleg songoltiig hiie

    • Cassandra (July 21, 2016 6:31:32 am )

      Too many coitmmlenps too little space, thanks!

antalya rent a car