Хамтарсан засгийн ажиллах хугацаа дуусч, эрх мэдэл бvрэн утгаараа МАН-ынхны гарт орлоо.
2008 оны сонгуулийн дараа гэрээ хийж байгуулагдсан хамтарсан Засгийн газарт багтаж байсан АН-ын сайд нар албан ёсоор ширээ сандалаа тоо ёсоор нь хvлээлгэж єгєв. Тєрийн тэргvvн ємнєх сайдууд ажлаа єгєєгvй байхад дараагийнх нь дэндvv яарч байна гэсэнсэн. Тэгвэл одоо эксvvд буюу АН-ын зургаан сайдаас тамга тэмдгийг нэг танхимд хамт ажиллаж байсан єєр сайдууд гараас гарт дамжуулан аваатахлаа. Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Засгийн газрын зарим гишvvнийг vvрэгт ажлаас чєлєєлєх тухай тогтоол батлагдсан учир Ерєнхий сайд захирамж гаргажээ. Дараагийн сайд ба томилогдохоо хvлээж буй зургаан эрхэм бvрэн эрхээ баталгаажуултал эксvvдийн тамга тэмдгийг одоогийн танхим дахь сайд нар хvлээж авсан vйл явдал боллоо. Ажлаа єгч байгаа болон авах гэж байгаа сайд тамга тэмдгээ баруун зvvнээрээ солилцдог биш бил vv, ємнє нь. Сайдаас бууж буйг нь … сайдын vvрэг гvйцэтгэгч гэдэг байв. Харин одоогийн нєхцєл байдалд бол дараагийн сайд нарыг томилтол сайд асан vvрэг гvйцэтгэгч гэж байхгvй нь. Огт єєр салбарын сайдаас яамныхаа тамгыг хvлээж авна гэсэн vг болж таарлаа. Тэргvvн шадар сайдын vvргийг У.Хvрэлсvх Шадар сайд М.Энхболдоос гардаж авна. Батлан хамгаалахын сайд болох Ж.Энхбаяр Гадаад харилцааны сайд Г.Занданшатараас, Сангийн сайдаар очих Д.Хаянхярваа ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Хvрэлбаатараас, БОАЖЯ-ны тамгыг Д.Цогтбаатар БСШУ-ы сайд Ё.Отгонбаярын гараас авах нь. Харин ЗТБХБ-ын сайдаар томилогдох Ц.Дашдоржийн ажлыг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ЭМЯ-ыг хариуцахаар нэр дэвшсэн Н.Хvрэлбаатарыг албан ёсоор томилтол НХХ-ийн сайд Т.Ганди ажлыг нь хийж байхаар боллоо.
Тун сонирхолтой тохиолдол биш гэж vv. Стандарт бус Засгийн газар стандарт болж байгаа гэх. Хуучин, шинэ хоёр алба хvлээлцдэг байсан цаг ард хоцорчээ. Хамгийн сонирхолтой зvйл нь одоогийн Засгийн газарт ганц салбар хариуцаж буй хоёрхон сайд л vлдэх шив.
/Ерєнхий сайдаас бусад/ Бусад нь буюу ХЗДХ-ийн сайд, ХХААХЇ-ийн сайд хоёроос бусад нь тvмэн асуудал хариуцаж ажиллах нь. Лавтайяа маргааш болтол тэд маш олон сэтэртэй байна гэсэн vг. Жишээлбэл, УИХ-ын гишvvн, Шадар сайд болоод Тэргvvн шадар сайдын vvрэг гvйцэтгэгч М.Энхболд, УИХ-ын гишvvн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд, Сангийн сайдын vvрэг гvйцэтгэгч Ч.Хvрэлбаатар, УИХ-ын гишvvн, Эрдэс баялаг, эрчим хvчний сайд болон Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын vvрэг гvйцэтгэгч Д.Зоригт гэж дуудах болж таарлаа. Хэл хугарам гэдэг шиг эхнээс нь мартчихаж мэдэх олон гуншинтай болов энэ зургаа. Магадгvй тэдний намтарт нэг Засгийн газрын танхимд хоёр сайдын асуудал хариуцаж байсан гэж бичигдэх ховор завшаан ч тохиох юм бил vv.
Гэхдээ тэд хэдий хугацаанд ийм урт гуншинтай байх нь удахгvй тодорхой болно. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “4.1 Чуулганы vеэр нэгдсэн хуралдааныг долоо хоногийн пvрэв, баасан гаригт єглєє 10 цагаас эхэлж, vдээс хойш 15 цагаас vргэлжилнэ. 4.2 Ажлын зайлшгvй шаадлага гарвал УИХ-ын даргын дэргэдэх зєвлєл саналыг харгалзан УИХ-ын даргад нэгдсэн хуралдааныг долоо хоногийн нам, эвслийн бvлгийн хуваарьт єдрєєс бусад єдєр зарлан хуралдуулна” гэж бий. Тэгэхээр даваа гаригт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болох ёсгvй. Бусад єдєр нь хуралдуулахаар бол УИХ-ын даргын шийдвэрээр зарлаж болно гэжээ. Хэрэв пvрэв, баасан гаригийн чуулганы хуралдааныг хvлээхгvй гэж vзвэл дор хаяж 24-ний мягмар гариг хvртэл Монгол Улсын Засгийн газар есєн сайдтайгаар ажиллана. Нэгэнт АН-ынхнаас яамдаа авчихснаас хойш шинэ сайд нарыг чуулганы хуралдаанаар баталгаажуулах хvртэл жаахан хvлээх л vлдлээ. Ганц хоёрхон єдєр гэдэг богино мэт боловч цагаа тулбал маш урт хугацаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 24, 2012 11:42:39 am )
oorsnoo zasgiin gazraas garchaad iim yum bicheed suuj bdag kk
1 Comment