antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 23, 2016 2 comments

Улсын их баяр наадмын өмнө үндэсний бөхийн цол олгох журам өөрчлөгдөх үү

нийтлэсэн Admin

1466655065576b61598424d

Улсын их баяр наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгал ялсны 95 жилийн ой зэрэг тэгш ой тохиож байна.

Энэ жилийн наадмаар АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалт таарч буй учир аймаг сумдын наадмыг хойшлуулж 1024 бөх барилдах болсон. Мөн Цол нэмэх бөхчүүд олон гарах магадлалтай учраас бүх бөхчүүд хичээж буй. Энэ жилийн наадмын барилдаан нутаг нутгийн бүх бөхчүүд оролцохоороо онцлог бөгөөд улс, аймгийн алдар цолтой 1024 бөх төрийнхөө их баяр наадамд зодоглоно. Улсын цолыг Хууль баталж олгож эхэлсэн учраас сүүлийн үед маргаан их гарах болсон ба Дархан аварга цолноос болж А.Сүхбат-Г.Өсөхбаяр нарын Наадмын дэвжээн дээр маргалдсан тод жишээ бэлээхэн бий. Тэгвэл нөгөө Дархан аварга цолны маань утга учир энэ жил алдагдах нигууртай болоод явчихлаа. МҮБХ-ноос Ерөнхийлөгч болон УИХ-д хуулиндаа өөрчлөлт оруулахаар ханджээ. Аварга цолтон 10 давж түрүүлбэл Дархан аварга, үзүүрлэвэл Даян аварга, Улсын арслан түрүүлбэл шууд Даян аварга, үзүүрлэвэл Аварга, мөн Даян аварга үзүүрлэвэл Дархан болгох юм байна. Ийнхүү ТЭГШ болон Хазгай муруй гэсэн хоёр ойн жил бөхчүүдийн амжилтыг шударга бусаар үнэлэх гол хэрэгсэл болжээ. Наадам болгоноор бөх­чүү­дийн хооронд ямар нэг байдлаар эв эвд­рэл­цэх явдал гардаг, үүнд МҮБХ гар бие оролцдог байдал үргэлжилсээр байна.

Дархан аварга цолыг хоёр түрүүлээд авах боломж бий болсон бол Арслан цолтой түрүүлж үзүүрлэсэн азтанууд Аварга цолтой болох нь . Тухайлбал Д.Азжаргал арслан 2006 онд үзүүрлэсэн ба энэ жил дахиад Ёндоо нь гүйн үзүүрлэвэл түрүүлж үзээгүй Аварга болох бөгөөд түрүүлбэл Даян аварга болох юм байна. Тэгвэл Н.Батсуурь болон Э.Оюунболд нарын нэг түрүүлсэн арслангууд үзүүрлэвэл Аварга болох ба түрүүлвэл Даян аварга болох аж. Харин нэг түрүүлсэн, нэг үзүүрлэсэн Д.Ганхуяг нарын арслангууд хохироод өнгөрөх бололтой.Гурав үзүүрлэсэн Б.Гантогтох гарьдын хувьд асуудал бүүр шог санагдана. Олимп дэлхийн аваргын тэмцээнээр цөөхөн бөх барилдсан гэж Б.Гантогтохын мөнгөн медалийг хүрэл болгодоггүй шиг санагдана. Харин манайд 1024-512 бөхийн шударга бус байдал бөхчүүдийн маргааныг улам нь хурцадмал болгоод байх ажээ.

Уг нь жил болгон 1024 бөх барилдаад даваа болгон нь тогтсон цолтой болчихвол ямар ч асуудал үүсэхгүй мэт. Аль тэртээ 1920-30 онд 1024 бөх барилдаад болоод байж. Хэрвээ байнга 1024 барилдаад байх юм бол цолны асуудал тэгш сондгой жил гэхгүйгээр шийдэгдэх боломжтой.

5-даваа Начин

6-даваа Харцага

7-даваа Заан

8-даваа Гарьд

9-даваа Арслан

10-даваа анх удаа түрүүлбэл Хурц Арслан

Хоёр түрүүлбэл Аварга

Гурав түрүүлбэл Даян аварга

Дөрөв түрүүлбэл Дархан аварга болох боломж бүрдэж ямар ч маргаангүй болох юм.

Мөн үүн дээр нэг асуудал нэмэхэд сэргээшийн асуудлыг Наадмын комисс онцгой анхааралдаа авмаар байна. Тав давсан бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаг бол тавын даваанд унасан бөхчүүдээс ямар ч шинжилгээ авдаггүй билээ. Энэ бол асар том маргаан, шударга бус байдлын тод жишээ бөгөөд ноднин жилийн наадмын шинжилгээний хариу тэр хавьдаа дарагдаад яригдаад өнгөрсөнийг мартаж болохгүй юм.

Ч.Амар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ахахахаghахахаахахаха (June 23, 2016 4:57:43 pm )

    Монгол бөхийн нэр хүндийг унагаж найраа авилга аль муу муухай шинж нь бүрдсэн энэ цаг үед бөхийн хуурамч худал цолыг ерөнхийлөгчийн зарлигаар олгодогоо болих хэрэгтэй

  • purevdorj (June 24, 2016 8:34:31 am )

    Mongol buh eldev hov jivgui bsan ni deer shu deerhi niitlel taalagdaj bn

antalya rent a car