2003 онд “Эра” төвд хичээллэж эхэлсэн тэрээр өдгөө “Гоёл-2010” наадмын “Шилдэг загвар өмсөгч”, “Гоёл-2011” наадмын топ модель, “Asian super model-2009” тэмцээний Азийн супер 10 загвар өмсөгчийн нэг, “Miss Mongolia-2008” тэмцээний “Best Model Miss”, “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн тавцанд-2010” реалити шоуны ялагч, Тайланд улсад зохиогдсон “Super model of Asia Pacific-2011” тэмцээний “Best Catwalk” өргөмжлөлийн эзэн болжээ.
Өөрийнх нь ярьсанаар саяхан л алхаа гишгээ ч олохгүй охин тэвдэж явсан бол аливаад тууштай зүтгэснийхээ үрийг амсаж бас арчилж тордон улам өнгө нэмж яваа адтай нэгэн. Тэрээр олон улс судлалын дээд сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгссөн. 20 хүрээгүй жаахан охин “Ирмүүн” агентлагт нүцгэн патиараа татуулчихаад хэсэгтээ л дуулианы эзэн явсан нь саяхан гэдэг юм.
Ойрын жилдээ магистраар суралцах, олон улсын загварын агентлагт гэрээт моделиор ажиллах зорилго өвөрлөсөн тэрээр одоо ганцхан, одоо л бүхнийг амжуулах хэрэгтэй гэсэн зарчмыг баримталдаг. Илүү их амжилтанд хүрч, намайг цаашид юу хүлээж байгааг харахыг хүсч байна гэх түүний “шунал” дуусашгүй их мөрөөдлийнх нь оргилд хүргэх биз ээ.
Загварынхан гэхээр нь үнэтэй брэндийн цуглуулга явдаг бол тэрээр “стиль имиж, хувцас хэрэглэл, гар утас, унаа машин бол материаллаг зүйл. Зүгээр л тухайн үеийн сэтгэл ханамж, хувийн хэрэглээ. Тэр бүхэнд хэтэрхий туйлширч өнгө мөнгө, брэнд энэ тэр шүтэх нь утгагүй. Тухайн үедээ л сэтгэл ханамж авч, өөртөө сэтгэл хангалуун байхад болно шүү дээ.
Гоё загвартай, бие галбирыг маань тодотгож чадах хямдхан хувцас байсан ч хамаагүй. Би ер нь хувцас худалдаж авахаас илүүтэй захиалгаар хийлгэж өмсөх дуртай. Хувцаслалт бол тухайн хүнийг илэрхийлэх том хэмжүүр. Тиймээс нэг хэв маягт баригдсан, хэвшмэл ойлголтоос зайлсхийдэг. Амьдрал гэдэг маш олон төрлийн жүжиг болохоор түүнийгээ дагаад хүмүүс янз бүрийн стиль имижийг бүрдүүлж байдаг. Энэ ч утгаараа, би ямар нэгэн зүйлд баригдахыг хүсдэггүй. Тайзан дээр дизайнеруудын бүтээсэн хамгийн гоё хувцсыг өмсөөд гарахад ихэмсэг, бас бардам Сэлэнгэ харагддаг байх. Харин бодит амьдрал өөр. Сэлэнгэ гэдэг хүн хэн нэгэнд таалагдаж, өөрийгөө таниулахын төлөө амьдраагүй. Зөвхөн өөрөө өөрийгөө таньж мэдэхийн төлөө амьдарч байгаа” гэж ярьсан байдаг юм.
А.ДӨЛ
PHOTONEWS.MN
Холбоотой мэдээ
-
Ganbaa (June 22, 2016 8:58:24 pm )
Fucking Gold digger ugly lookin dark bitch
-
ug helie (July 18, 2016 8:08:55 pm )
Huurhun shuu
2 Comments