antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 22, 2016 33 comments

Хууль бусаар олгосон газрын зургаар үзэсгэлэн гаргав

нийтлэсэн Admin
527-14665551766-22-4_700x700
“Газраа алдвал бүхнээ алдана” нэртэй хууль бусаар олгосон газрын үзэсгэлэнг “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” Төрийн бус байгууллагаас зохион байгуулж байна. Үзэсгэлэн Чингисийн талбайд энэ сарын 21- 29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
“Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” Төрийн бус байгууллагын зүгээс “Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар өмнөх хотын дарга нарын олгосон газруудыг үнэлгээ 26.9 их наяд төгрөгтэй тэмцэх хэмжээний орлого хотын төсөвт орох ёстой байсан талаар Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл хэд хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлсэн юм.
Бид ч Дэлхийн банкны энэ судалгаатай танилцлаа. Иргэдийг хохироогоод зогсохгүй ийм их хэмжээний төлбөрийг хууль зөрчин дутаасан албан тушаалтнуудыг гаргасан шийдвэртэй нь хамт энэхүү үзэсгэлэнгээр бид олон нийтэд зарлаж байгаа юм” гэж байна.
Тус ТББ-ын тэргүүн С. Отгонцэцэг “Бид 400м.кв газрыг авч үлдэхийн тулд бүтэн 12 жил хөөцөлдөж байсан удаатай. Үзэсгэлэн зохион байгуулах санаа маань энэ явдлаас үүдэлтэйгээр анх төрж байлаа. Энэ хугацаанд бидэнд цугласан баримт нотолгоотой газруудыг энэ үзэсгэлэнгээр харуулж байна” гэв.
Мөн тэд энэхүү үзэсгэлэнг ямар нэгэн намын захиалга, улс төрийн зорилгоор бус харин сонгуулийн сурталчилгаа идэвхтэй байдаг тул ард иргэд илүү анхааралтай хүлээн авна хэмээн энэ өдрүүдийг онцолж зохион байгуулсан” гэв.
Үзэсгэлэнд 2000-2012 оны хооронд хууль бусаар олгосон 39 газрыг бичиг баримттай нь ард олонд дэлгэн тавьсан байна. Хууль бусаар олгосон га­зарт Чингисийн тал­байн урд талын ногоон байгууламж, 52 дугаар сур­­гуулийн биеийн та­мирын талбай, Сүх­баатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн ха­шаан доторх талбай гэх мэт олон газар орсон байна.Нийт 26.9 их наяд төг­рөгийн  үнэ бүхий га­зар хууль бусаар зарагдсан байна.
Дээрх үзэсгэлэнгийн үеэр Цахилгаан дамжуулах үндэсний станцын ажилтан н.Пүрэвсүрэн “Энэ олгосон газар дунд нь манай цахилгаан станцын өндөр хүчдэлийн шон орчихсон байх юм. Тэгээд би одоо гайхаад л байна. Энэ уг нь хуулийн дагуу орох ёс байхгүй шүү дээ” гэсэн юм.
“Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” Төрийн бус байгууллага нь 2009 оноос  хойш иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх, газрын асуудалтай холбоотой маргаануудыг шийдвэрлүүлэхэд идэвхтэй оролцож, үйл ажиллагаагаа чиглүүлэн, өөрсдийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэж ирсэн байна.
Б.НОМИНЖАРГАЛ
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • Anonymous (June 22, 2016 10:00:50 am )

    hotod bol AN iig songoson ni deer ardiin namiin heden yumnuud garaad iruul odoo hiigdej bgaa ajluudiig bugdiin zogsoogood buur utgiin alduulchina

  • Anonymous (June 22, 2016 10:01:56 am )

    Ман энэ өнгөрсөн цаг хугацаанд юу хийж бүтээсэн юм бэ. ядаж л түцнүүдийг цэгцэнд оруулж чадаагүй шдээ. Явган хүний зам хаасан үзэмж муутай баахан түц л зам харагдахгүй болтол баахан зарын самбар яагаад иймэрхүү жижиг сажиг асуудлаа ч зохицуулж байгаагүйм бэ Батүүл болон тэдний баг хамт олон Бидний нүдийг нээлээ хот маань ингэж хөгжиж өсөн дэвжиж болдог гэдэгййг харуулсан та бүхэнд баярлалаа дахин гарж ирээд танихгдахгүй болгоод өг

  • Anonymous (June 22, 2016 10:02:45 am )

    bid odoo songoltoo zow hiij chadah yum bol hotod ehluulsen ene shn tosluud tsaashaa urgeljleed ywna tiimees bat uuliig demjie gej urialii

  • Anonymous (June 22, 2016 10:04:25 am )

    ENE 4 JILD IH AJIL HIISEN SHV. HIISEN AJLUUD N OLON EYREG UURCHLULTUUDIIG AWCHIRSAN. IRGED, ZALUUCHUUDIIG HOTIIN SOYOLD SURGAJ CHADSAAN. GUUREN GARTS, NUHEN GARTS BARIGDSANAAR HUUHED HUGSHID ZAMIIN HUDULGUUND AYULGUI OROLTSOH BOLOMJTOI BOLSON. ZAMIIN OSOL CH BAGASSAN SHV.

  • Anonymous (June 22, 2016 10:05:26 am )

    5. Hot udruus udurt tsewerhen bolood, turiin uilchilgee tsegtstei bolood bga. Ene buhniig hiij heregjuulsen hotiin zahirgaaniihand bayrlalaa.

  • Anonymous (June 22, 2016 10:05:50 am )

    Яриад байвал их юм бий. Төсвийн тухайд тэр үеийн үнэ, ханш, өнөөгийн хоёр зөрүү ихтэй. За тэгээд гол асуулт хэн сайн ажилласан бэ гэдэгт хариулахын тулд хийж гүйцэтгэсэн, бүтээсэн ажлыг нь жагсаавал тасархай хол давна л даа. Зарим ажлыг хийгээд дуусгасан, зарим нь дундаа явж байгаа бусдыг нь үргэлжлүүлж дуусгах зөндөө ажлыг эхлүүлсэн байгаа нь илт учраас Бат-Уул даргыг дэмжээд байгаа юм биш Улаанбаатарт амьдардаг иргэний хувьд ажлыг нь дэмжээд байна.

  • Anonymous (June 22, 2016 10:06:23 am )

    21 тэрбум Гадаад өр байгаагаас МАН-ын Засгийн газрын үед 11.3 тэрбум, АН-ын Засгийн газрын үед 9.9 тэрбумын нийт гадаад өр бүртгэгдсэн бөгөөд 2,1 тэр бумыг нь МАН-ынхан иргэн бүрт мөнгөн хэлбэрээр тараасан бол АН Нийслэлд болоод хөдөө орон нутагт их бүтээн байгуулалт хийсэн

  • Anonymous (June 22, 2016 10:07:10 am )

    бүх байгууллага шилэн данс хөтөлдөг болчихсон нь таалагдаж байна

  • Anonymous (June 22, 2016 10:07:33 am )

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөө цааш нь үргэлжлүүлээд аваад явуул нээрээ үнэн сэтгэлээсээ баярлах нь байна

  • Anonymous (June 22, 2016 10:08:21 am )

    Хот маань хөгжөөд л, улам гоё болоод л байгаа. Цаашид бүүр ч гоё болно байх даа

  • Anonymous (June 22, 2016 10:09:13 am )

    Дахин төлөвлөлтийг ганц эхлүүлсэн хүн бол Бат-Үүл энэ төслийг өөр хэн ч эхлүүлж зүрхлээгүй гэр хороололыг хэнч анхаар байгаагүй энэ хүн гарч ирээгүй бол гэр хороолол гэр хороололоороо л үлдэнэ хэзээ ч амьдрах орчин сайжрахгүй байсан

  • Anonymous (June 22, 2016 10:09:31 am )

    Энэ муулаад байгаа хүмүүс хот 4 жилийн өмнө ямар байсанг сайн боддоо хүн аймар л юм байсан биз дэ автобусны буудал ч байхгүй

  • Anonymous (June 22, 2016 10:09:50 am )

    ӨмнӨ нь нийтийн тээвэрт иргэд суухдаа урд ардгүй чихэлддэг байлаа…Харин ӨнӨӨдӨр иргэд маань хотын соёлд суралцаж, урд хаалгаараа сууж, ухаалаг картаар тӨлбӨрӨӨ хийж, хойд хаалгаараа буудаг болжээ. Энэ бол дэвшил!

  • Anonymous (June 22, 2016 10:10:17 am )

    Гэр хороолол гэхэд ёстой өдөр шиг гэрэлтэй байна шүүү

  • Anonymous (June 22, 2016 10:11:19 am )

    Хуучин удирдлагууд ичдэггүй юм бхдаа Бат-үүлээс суралцаасай

  • Anonymous (June 22, 2016 10:11:47 am )

    Bat uul shig hotiig hogjuulj bgaa hun hun bhkuee sanalaa shuud ogno

  • Anonymous (June 22, 2016 10:13:18 am )

    Утаанаас салах хамгийн шилдэг арга бол дахин төлөвлөлт гэдэгтэй санал нэг байдаг учраас хэдийгээр өөрөө хашаагүй ч гэсэн Бат-Үүлийг дэмждэг

  • Anonymous (June 22, 2016 10:16:14 am )

    duusgah ahiad 4 jiliig Bat-uul bolood tednii bagiinhand olgoh heregtei amjilt

  • Anonymous (June 22, 2016 10:17:02 am )

    Таны удирдсан баг хамт олонд би ОНЦ дүн ямар ч эргэлзгүй тавьнаа.. Та маш богино хугацаанд маш их ажлыг амжуулж бас эхлэлийг тавьсан шүү… Таны ажилд амжилт хүсье.. Эрч хүчээ бүү алдаарай..

  • Anonymous (June 22, 2016 10:17:51 am )

    neg 2 jiliin omno ingeed ywj baisan bol baharhah bailaa songuuli dohohloor shono oroi ywj ntr ulsiin horongiig hvvgiinhee neren deer opp dans neej ntr idej hanaagvi l ym baihdaa

  • Anonymous (June 22, 2016 10:18:31 am )

    Niisleliig 4 jiliin hugatsaand arai denduu hogjuulchihlee odoo dahiad 4 jil ajilchuul buur jishig hot bolohnee

  • Anonymous (June 22, 2016 10:22:15 am )

    Bi svvliin 20 jild anx udaa l NIisleliin darga irgeddee ajlaa tailagnaj mashin zam halitargaagvi bolj, yawgan xvnii zamiig xvrtel TVK-n tsewerlej baihiig vzlee sh dee. Bas ungu ungiin tsetseg alaglasan zun-g Batvvl dargiin ved l vzej bna. Ajlaa vneheer hiij bgaa xvn, dahiad Mer-r songoh heregtei

  • Anonymous (June 22, 2016 10:23:33 am )

    urid ni ch neeree avtobusand suuh gj buh haalgaar ni chihej suugaad tegeed hamag yumaa aldaad bdg bsn tal bsn shiidliin zow hiigeed ogohoor bugd oroh haalgaaraa tsuwarch orood buuhad hurtel amar bolson humuus hulgaichid yumaa aldah ni bagassan bhaa

  • Anonymous (June 22, 2016 10:23:55 am )

    Өмнө нь засаг барьж байсан нөхдүүд хотыг тоодог ч үгүй гаргуунд нь гаргадаг байсан шд. Ямар сайндаа л хотын гудамж нь зах шиг зарлалын самбар өрөөстэй байх вэ дээ. Хогоо хогийн саванд хаяя гэхэд л хогийн сав олддоггүй байсан шд. Одоо хот ямар сайхан болсныг хүн бүхэн мэдэж байгаа даа.

  • Ядуу монгол (June 22, 2016 11:08:37 am )

    Хуучин газрын наймаачин засаг дарга нараас ял асуух хэрэгтэй МАН идсээр байгаад ирсэн. Батүүл шиг юм хийсэн бол өдийд хөгжсөн байгаа

  • Anonymous (June 22, 2016 11:20:23 am )

    Сонгууль дөхөхөөр л хэдэн газрын наймаачинтай болох юмаа. Бусад үед нь яадгийн??? Та нар 2012-2016 оны хооронд засаг барьчаад бүгдийг нь барихгүй яасын? Но гарч ирэхгүй болохоор ард бидэнд бас нэг дайсан бэлдэж байна уу?

  • Anonymous (June 22, 2016 11:43:29 am )

    Ардчилсан намынхан сонгууль дөхөөд эхлэхээр энэ газрын наймаагаа ярихын баримттай нотолгоотой юм бол гаргаад ирээчээ!!! Тэгээд барьж аваачаад хориочээ. Дандаа л худлаа бүлтэрч байх юм. Бат-үүл чинь хууль зөрчиж хүн гүжирдсэн гээд шүүхэд дуудагдаа биздээ

  • Anonymous (June 22, 2016 12:04:18 pm )

    ee chaawaasdaa AHiinhand oor hiix ym oldohgui bgan bhdaa shudraga orsoldoldoo songuuli dohhoor l heden gazriin naimaachintai bolchhimaa unen l ym bol tgd hiih gazar awaachaad hiigeech notolgoogui hudlaa medeelel taraaj songogchdiig senhruulne gej bdson bol gonji shuu ene heded odii boltol barimt notolgoo oldku bgazdee hunii ner tord haldhaa boliochee icheech

  • Anonymous (June 22, 2016 12:07:21 pm )

    unen baisiin bol ingej yrij bhiin orond notolgoog ni gargaj ireed horiochee hudlaaa burj bhiin nogoodohd ni ard irged itged ntr boli2

  • Anonymous (June 22, 2016 4:49:30 pm )

    Ийм юм байсныг мэдэж байсан юм бол өмнө нь гаргаж байхгүй яагаад заавал одоо гэж. 2000-2012 оноос өмнө хойно иймэрхүү юм болоогүй гэж ойлгож болох уу? 4 жилийн өмнө шон ч үгүй байсан Яармагийн замын урд талын газрууд хууль зөрчигдөж олгогдоогүй юу

  • Anonymous (June 22, 2016 4:55:33 pm )

    Тэгвэл тэр нөхдүүдээ барьж аваад шоронд нь хийх эрх мэдэл байсан биздээ. Сонгууль болгоноор дандаа ингэж худлаа орилцгоож байх юм. Наад үгээ тэр Дэлгэртээ хэл Бат-Үүл лалараа.

  • Баатар (June 22, 2016 4:57:24 pm )

    Тэгвэл тэр нөхдүүдээ барьж аваад шоронд нь хийх эрх мэдэл байсан биздээ. Сонгууль болгоноор дандаа ингэж худлаа орилцгоож байх юм. Наад үгээ тэр Дэлгэртээ хэл Бат-Үүл лалараа.

  • Dorj (June 23, 2016 5:31:39 am )

    yarmagiin omnoh gazar Batuuliin bag irehees omno MAN tolgoitoi gazriin naimaachid zarchihsan baisan um gedeg. Uuniig ni zarlaachee!

antalya rent a car