antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 21, 2016 3 comments

Тэтгэвэрт гарсан дипломатч тамхины хэрэгт холбогджээ

нийтлэсэн Admin

8e4e23f6e61447df45dbd552c7341a88

Украин улсын Дьяково боомтын хилийн шалган дээр Монгол Улсын хоёр иргэн “Дипломат шуудан” гэх наалт бүхий найман хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаад баригдсан гэх мэдээллийг хүргэж байсан билээ. Тэгвэл уг хэргийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн мөрөөр Гадаад хэргийн яамнаас нягтлаж үзжээ. Гэтэл эл хэрэгт  Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр гэж хүн холбогдоод байгаа юм байна.

Д.Дөхөмбаярын тухай мэдээллийг хүргэхэд  Худалдааны яамны харьяа “Техник импорт”, “Монголимпекс” нэгдэлд ажиллаж байгаад 2004-2007 онд Будапешт дахь Элчин сайдын яаманд томилогджээ. Тэрбээр  2011-2015 онд тус улсад дахин томилогдоод 2015 оны наймдугаар сараас өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарсан нэгэн юм байна.

За харин түүнтэй хамт явсан иргэний тухайд хэн гэдэг, хаана ажилладаг хүн болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөнгүй. Ямар ч байсан Гадаад хэргийн яам болон аль нэг Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаггүй хүн гэдгийг бол дуулгалаа.

Б.Тамир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Сурмаа (June 21, 2016 8:59:39 pm )

    Муусайн луйварчин дипломатч өвгөнөөс болж Монгол улсын нэр хүндийг баллах юм. Насаараа улсын мөнгө идчихээд яасан цаддагүй новш вэ. Одоо наад луйварчиндаа төрийн хар нүүр үзүүлж,хатуу хариуцлага тооц. Ц.Элбэгдорж оо. Дорлигжав сайд гуай та хуулийг яаж хэрэгжүүлэхийг ард түмэн харья за.

  • Anonymous (June 22, 2016 8:11:48 am )

    Монголын дипломатч нэртэй хүмүүсийн үнэн нүүр царай энэ дэ. Арын хаалганы панзчин, луйварчин, тагнуулч, хулгайч нар шүүдээ гайхах зүйл алга да. Баригддаггүй болохоос

  • Ичиг ичиг (June 22, 2016 10:44:00 am )

    Шунал нь шулам болсон хүн байж дээ .Монголын нэр хүндийг олон улсад унагасных нь төлөө одон өгөхгүй л байгаа даа .Юу ч гэхэв дээ .Хэлэх үг олдохгүй юм даа .

antalya rent a car