Туул голын урсгал зарим хэсгээрээ тасарсан талаар сүүлийн үед нэлээд ярьж байгаа. Тэгвэл туулын амийг таслах операцийн нэгээхэн хэсэг юу болж ирсэн талаар одоо өгүүлье. Эдийн засгийн үр ашиг талаасаа илүүтэй харсан нөхдүүд газар усыг сэндийчихдээ юман чинээ тоохгүй байгаа талаар ярьж бичих нь зүйн хэрэг. Ер нь аливаад зааг хязгаар гэж байх нь зохистой. Тиймээс ч Туул голын эрэг, сав газар гэж үйлээ үзсэн газар нутгийн өмнөөс яс минь үйрч байгаа мэт болдог болоод багагүй хугацаа өнгөрчээ. Хатан Туулын эргийг хэн дуртай нь ухаж элс, хайрга олборлосны балгаар учирсан экологийн хохирол их. Хэдийгээр нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна гэдэг ч, хэрэг дээрээ байгаль сүйдсэн чигээрээ байна. Ерөөс Туул голыг таслах бас нэгэн үндэс нь карьерийн аж ахуйн нэгжүүд болоод байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Нэг ширхэг хайрга 0.07 грамм ус агуулдаг бөгөөд хайрга нь агаарт байгаа чийгийг өөртөө татаж ус болгодог аж. Мөн хөрс болон газрын гүнд урсаж байгаа усыг өөртөө тогтоож, агуулдаг байна. Үүнийг холбогдох албаны нөхдүүд мэддэг хэрнээ хайрга олборлолтыг бүрэн зогсоох асуудлыг шийдвэрлэж дийлэхгүй явж ирсэн байдаг.
Туул голын эрэг сав газраас хайрга олборлож ирсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын газар нь бүрэн зогсоож чадаагүй байхад нөхөн сэргээлтийн ажлын үр дүн хол мэт санагдавч, хариуцлага, хяналт тавих учиртай холбогдох бусад газрууд нь ажилдаа эзэн байж чаддаг бол арай нааштай үр дүнтэй байж чаддаг байсан бол нөхцөл байдал өөр байж болох байсан биз.Тухайлбал, Нийслэлийн Байгаль Хамгаалах Газар 2009 оноос 2012 он хүртэл байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээлгэх ажлыг хийлгүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй байгаа нь байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахад сөргөөр нөлөөлсөн гэх дүгнэлтийг Нийслэлийн Аудитын газраас хийжээ.
Харин Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны дарга хэлэхдээ “…нөхөн сэргээлтийг гурван жил тутамд хийх ёстой байдаг ч, Туул голын ай сав дагуу хайрга олборлож байгаа компаниуд 12 гаруй жил олборлолт хийгээд нэг ч удаа нөхөн сэргээлт хийгээгүй.” гэж байгаа юм. Мөн хайргыг нөхөн сэргээдэггүй. Учир нь хайргыг олборлосон л бол хайргаар буцааж нөхөн сэргээх ёстой байдаг. Тиймээс буруу нөхөн сэргээлт хийсэн буюу огт нөхөн сэргээлт хийгдээгүйгээс одоо Туул гол бохирдолын өндөр түвшинд хүрч байна гэсэн байгаа юм.
Тэгэхээр Нийслэлийн Байгаль Хамгаалах Газар гэж том нэртэй газар энэ тал дээр өнгөрсөн жилүүдэд юу хийж ирсэн ю бэ гэж асуумаар байна. Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Туул голын сав дагуу элс, хайрга олборлох үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан 8 аж ахуйн нэгж байгууллагын олборлолт явуулсан талбайд байгаль орчны үнэлгээ хийдэг мэргэжлийн эрх бүхий “Эх монголын байгаль” ХХК, “Энвишн грийн“ ХХК-уудаар экологийн хохирол тооцуулах ажлыг 40.0 сая төгрөгөөр гүйцэтгүүлсэн гэж байгаа ч, бодит үр дүн нь асуудалтай. Элс, хайрганы ордын ашиглалтын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо хийсэн ажлын тайлангаар газрын нөөц, газрын хэвлий, хөрс, ургамал, ус, агаарын бохирдол зэрэгт 9113.1 сая төгрөгийн хохирол учруулсан тооцоо гарчээ. Харин 9113.1 сая төгрөгийн экологийн хохиролд 1474.0 сая төгрөгийн нөхөн сэргээлт хийлгэх зардлын тооцоо гарсан байдаг.
Тиймээс байгаль орчинд учруулсан хохиролд 1474.0 сая төгрөгийн нөхөн сэргээлтийг хийлгэхээр дээрх аж ахуйн нэгжүүдийг шаардан одоогийн байдлаар 5 аж ахуйн нэгжтэй 733.5 сая төгрөгийн нөхөн сэргээх ажлын гэрээ байгуулан 2013 оны 10 дугаар сарын 1-ний дотор нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авахаар тохиролцсон ч, одоогоор хүлээлгэж өгсөн гэх мэдээлэл алга байна.
Мөн Нийслэлийн Байгаль Хамгаалах Газар нь Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээх ажлын гэрээ байгуулаагүй байгаа ”Эрэл” ХХК, “ШТН” УҮГ, “Туул сонгины усны нөөц” ХХК зэрэг байгууллагуудтай Байгаль хамгаалах тухай хуулийн 25.2-т “Байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулах” заалтын дагуу байгаль орчинд учруулсан 740.5 сая төгрөгийн хохирлыг нөхөн сэргээлгэх гэрээг яаралтай байгуулах шаардлагатай байгааг ч НАГ-аас анхааруулсан байдаг. Тэгээд заасан хугацаанд нөхөн сэргээлтийн ажлыг хийгээгүй тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлж шийдүүлэх болно гэх анхааруулгыг өгсөн ч, тэд хийж дийлсэн юмгүй зөндөө удсан юм.
Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (June 21, 2016 9:51:49 am )
Гачуурт орчимд газар олгож хаус хороолол барьж хаус болгонд худаг гаргаж усны ундрагыг суйтгэж байгаа Бат чулуун гэдэг нехрийг дийлдэг хууль гэж байна уу.Уе уеийн хотын дарга нартай хуйвалдсан энэ нехер ундны усны ундрагыг суйтгэж дууслаа. Арга хэмжээ авах тер засаг гэж байна уу. Ийм байж их юм хийснээ гайхах юм даа энэ АН. А рд тумэн минь бид мед уух усгуй болох нээ.
-
Anonymous (June 21, 2016 10:02:49 am )
Энэ МАН-ын М. Энхболдын үеэс эхлэлтэй тэдний олгосон лицензийг хүчингүй болгох гэхээр улсаас асар их мөнгө нэхэмжлэдэг гэсэн МАН-ын балаг ч хотыг усгүй болгох нь дээ
-
зочин (June 21, 2016 12:04:53 pm )
MAN -iin muriin hutulburt Tuul goliig sergeeh tuhai orjee 100 huvi demjij bna
-
Зочин (June 21, 2016 12:07:10 pm )
MAN -iin muriin hutulburt Tuul goliig sergeeh tuhai orjee 100 huvi demjij bna Muriin hut iig mash sain unshaarai
-
Bilegt (June 21, 2016 1:55:01 pm )
Tiim bol MAH-g demjinee Tuul goloo bid awrah heregtei AH-g harsan shal hudlaa yum bna
-
Anonymous (June 21, 2016 1:56:46 pm )
AH tuul goliig awrah sergeeh ymr ch ajil hiigeegvi iim bj bolhgvi odoo garah nam tuul goloo l awrah heregtei bgaamda MAH-d itgejin itgeliig bvv aldaarai
-
Anonymous (June 21, 2016 2:34:52 pm )
ene zohih ysnii said nar n yu hiideg bnaa ajilaa hiidiimuu odoo boloh songuliar bvgdig n solih heregtei MAH iig demjij bnooo bi huwidaa
-
Anonymous (June 21, 2016 2:37:41 pm )
umnuh hvmvvs n hiij chadahgvi bgaa bol uur hvnd n shiljvvleh heregtei minii bodloor ardiin namiin hen bilee neg gishvvnii muriiin hutulburt ene talaar nileen sain hiih ajil zundu bsan ardiin namiig demjij bnaaa
-
Anonymous (June 21, 2016 2:58:35 pm )
Хариуцлага тооцох гэдэг юм манай улсад байхгүй бна. Туул гол дагасан барилгын компани, элс хайрга олборлож бгаа компаниуд, тэдгээрт зөвшөөрөл олгоод бгаа БОЯ, хотын удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй штээ. Ямар ч хяналт алга. Амандаа мөнгө чихүүлээд чихээ бөглөчихдөг юм уу? Тэгээд ичихгүй дахин нэр дэвшицгээгээд. Эвдэж сүйтгэсэн юмаа эргэж зассаар төсөв хөрөнгөө үргүй урсгаад, урьдчилсан арга хэмжээ авна гэж бхгүы юмаа. Ниргэсэн хойно нь дандаа хашгирах зарчмаар явах юм даа
9 Comments