Universe best Songs наадмын ялагч дуучин Ч. Цэлмүүн саяхан нэгэн ярилцлагандаа хувийн амьдралынхаа талаар ярьжээ. Тэрээр ярихдаа “Хүмүүс л намайг дуучин гэж боддог болохоос биш, би СУИС төгссөн мэргэжлийн уран бүтээлч биш шүү дээ. Өсвөр насны охин байхдаа “Universe best songs” уралдаанд оролцож, түрүүлсэн. Хүмүүс намайг үнэлж, дэмжсэн болохоор дуучин гэж нэрлэсэн байх” гэжээ.
Мөн өөрийн хувийн амьдралын талаар хэлэхдээ “Өрх толгойлсон эмэгтэй болоод хоёр жил гаруй болж байна. Хүүгээ хөхнөөс гаргаагүй байхад л нөхрөөсөө салсан. Анх удаа хувийн амьдралынхаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа минь энэ. Нэгэн цагт ханилж явсан хүнээ би хэзээ ч муу хэлэхгүй. Хэн нэгэн надад тэр хүнийг муулж ярихыг ч тэвчихгүй. Тэр маань өөрийнхөө хүчээр амьдралаа босгож яваа мундаг залуу” хэмээн ярьсан байна. Түүний хувьд тэр бүр хувийн амьдралынхаа талаар дэлгээд байдаггүй нууцлаг нэгэн гэдгийг хэн бүхэн мэддэг. Удаж удаж ам нээсний эцэст жинтэйхэн шиг үг чулуудаад авлаа даа.
Дашрамд дурдхад түүний хоёр дахь цомог нь гарах гэж байгаа юм байна. Хоёр дахь цомог нь “Defined” гэсэн нэртэй бөгөөд энэхүү нэр нь “Бусдын үзэл бодол намайг тодорхойлохгүй, би аль хэдийнэ өөрийгөө олчихсон хүн” гэсэн утгатай ажээ. Тус цомог нь долоон дуутай ба зарим дууных нь шүлгийг аав нь бичсэн гэнэ шүү.
Б. АМИ
PHOTONEWS.MN
Холбоотой мэдээ
-
amjilt (June 20, 2016 9:47:59 pm )
Goe bvsgui sanagddiin salsan nuhruu muulahgui bn gdg mundg uhalag hvnii shinj
-
Балдандорж (June 25, 2016 2:54:05 pm )
Ухаалаг гоё бүсгүй байна
-
ug helie (July 18, 2016 7:52:39 pm )
Duulahdaa zarim ugnuudee gargatstai helj bai yu geed baigaa ni medegdehguin helj bui ugnuud ni yu geed baigaa ni medegdehgui bolohoor sonsohoos ch durgui hureed baidgiin
3 Comments