Бүрэн, дунд боловсролыг эзэмшээд их дээд сургуульд элсэн суралцахаар сурагчид конкурс өгдөг байлаа. Харин сүүлийн хэдэн жилүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалт хэмээн нэр нь өөрчлөгдөж, онооны хувьд ч өөр үнэлгээтэй болсон конкурсыг өгдөг болсон. Тэгвэл энэхүү ЭЕШ нь хэл ам дагуулав. “Шалгалтын хариу задарлаа” гэсэн маргаан өмнөх жилүүдэд ч гарч эцэг эхчүүдийг бухимдуулж, олон сурагчдын хүч хөдөлмөр талаар болж буй талаар гомдол газар авах болсон.
Энэ жилийн хувьд ч шалгалтын материалын хариуг шалгалтад орохын 20-30 минутын өмнө задарч хүүхдүүдэд зарж байгаа талаар мэдээлэл сошалд цацагдаж эхэлсэн. Харин энэхүү мэдээлэлд БҮТ-өөс албан ёсны тайлбар хийхдээ, шалгалттай холбоотой буруу ташаа ойлголт төрүүлсэн, иргэдийг төөрөгдүүлсэн зарим мэдээлэл олон нийтийн дунд гараад байна. Тухайлбал, шалгалтын материал задарсан худалдаж авч байна гэсэн мэдээлэл гарсны дагуу БҮТ-өөс холбогдох цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийж энэ мэдээлэл нь худал бөгөөд зарим нэг ашиг хонжоо хайгч этгээдүүд хүүхдүүдийн сэтгэл зүйг ашиглаж амар хялбар аргаар ашиг, мөнгө олох зорилготой хууран мэхлэх, залилан хийж байсан нь тогтоогтоод холбогдох газраар шалгуулж байгаа.
ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүй бөгөөд тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтарч тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг. Иймд нийт шалгуулагч, эцэг эхчүүдэд анхааруулахад дээрх худал ташаа мэдээлэлд итгэж эдийн засаг болоод бие, сэтгэл санаагаар хохирохгүй байхыг сануулж шалгуулагчид зөвхөн өөрөө өөртөө итгэж мэдлэг чадвараа бодитой үнэлүүлж шалгалтандаа амжиллтай дүн үзүүлэхийг хүсье” хэмээсэн.
Энэ сарын 19-ны өдөр шалгалтын хариу задарч, худалдсан нь математикийн шалгалтын хариутай таарч байгаа талаар Хүнбиш Сайнбилэг багш өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдээллээ. Тэрбээр “ЭЕШ түлхүүр задарсан гээд байхаар итгэхгүй байсан чинь өөрийн биеэр шалгаж үзлээ. Үнэн байна. ЭЕШ дахин явуулья. Бид нар ер нь ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ?. Хариу нь бүр яг таар ч байгаа юм даа. Дээр бичсэн нь сонгох тест 4 гэвэл D. 1 гэвэл А хариу юм байна. Доогуур бичсэн код нь нөхөх тест. Шалгаад үзсэн яг таарлаа. Тэгээд цаас нь дээр наадаг кодтой адилхан болохоор хэн ч анзаарахааргүй” гэсэн юм.
Эцэг эхчүүд шалгалтын материалын хариу задарсан хүүхдүүд нийлж 300-500 мянган төгрөгөөр худалдаж авсан гэж ярьж хүүхдүүд маань шалгалтаасаа гарч ирээд сэтгэл санаагаар унаад байна гэж байсан нь үнэний ортой бололтой.
Өнөөдөр шалгалтын хариу задарсан талаар мэдээллийг олон нийтэд зарлаж, дахин ЭЕШ-ыг явуулж өгөхийг шаардсан хэвлэлийн бага хурал болно.
Энэ талаар эргэн мэдээлэх болно
Эх сурвалж: Х.Даваа Dorgio.mn
Холбоотой мэдээ
-
зочин (June 20, 2016 9:28:03 am )
Хүн, тэр тусмаа ядуу, шуналтай багш хийдэг болохоор тест задрах магадлалтай. Үүгээр ашиг хонжоо хайгчид бол олдонооо олдоно багш нарын дотроос..
-
Zochin (June 20, 2016 9:47:12 am )
Eee yah gej ingedeg yum ve. Zarim ni sensaats degdeeh gej hchin hachin yum yarih yum. Bolioch ee.
-
Zochin (June 20, 2016 10:01:46 am )
Jil bolgon l ingeh yum
-
Anonymous (June 20, 2016 10:10:39 am )
sain shalga notoi l bgaa shuu!
-
МОНГОЛ (June 20, 2016 10:29:20 am )
Боловсролын яам өөрөөсөө хариуцлагаа холдуулах гэж оролдохоо боль. Дотоод идээ бээрээ шахаж гаргах хэрэгтэй. Угаасаа л ухаалаг гэж бодсон бүхэн чинь луйварын эх үндэс болоод байна шүү дээ.
-
Anonymous (June 20, 2016 10:57:03 am )
Арай ч дээ дахиж явуулах нь зөв зөв мөнгөгүй нь хохирох болж байна уу маш гомдолтой байна
-
Anonymous (June 20, 2016 11:03:02 am )
Элсэлтийн шалгалтийг дахиж явуулахийг шаардаж байна хэн хохирох нь хамаагүй болж байна уу ядуучуудийн хүүхэд яаах болж байнаа
-
djdd (June 20, 2016 11:16:09 am )
Test zohiodog uls n oorsdo zadkahaas oor huen zadaldgiin
-
Монгол (June 20, 2016 11:23:53 am )
Өнөөдөр биднийг ямар төр засаг удирдаж байна яг тийм үйлдэл тэднээс гарна. Шудрага ёсыг баримталдаг засагтай болъё гэвэл өнөөдөр сонголтоо л зөв хий.
-
Зочин (June 20, 2016 12:26:58 pm )
Томчууд мөнгөтэйгээрээ худалдаад аваад өгдөг гээд л хүн болгон л ярьдаг, ортой байхаа.
-
Тулгаа (June 20, 2016 2:32:47 pm )
Дарга нь үнэхээр оноо зардаг юм байна гэсэн. Энэ нөхөр боловсролын салбарт ажиллаж байгаагүй. Өөрийгөө бизнесийн салбарын хүн гэж танилцуулж байсан анх томилогдохдоо. Тэгэхээр нэг наймаачнаас их мөнгө аваад үнэлгээний төвийн дарга болгосон болж таарч байгаа юм. Тэгээд тэр нь оноо зараад байж байдаг. Бас л насанбуянгийн завханы найз, долоогч юм.
-
zochin (June 20, 2016 3:47:19 pm )
Шударга байдал бух хунд хамаатай. Ярьж байгаа хун цор ганц шударга хун бишээ.Шударга дуртэй худалч зондоо бна. Хэн нь унэн ярьж байгаад итгэхийн тулд бодьтой баримттай байх естой бх
-
lool (June 20, 2016 6:19:12 pm )
Shudarga tur zasaggvigiin l aldaa garch baina
-
Anonymous (June 20, 2016 6:25:33 pm )
Төр засаг муу хяналтгүй ажилсанийх шүү дээ АН буруутай
-
Anonymous (June 20, 2016 6:27:19 pm )
Төр бариж байгаа АН ямар ч хариуцлаггүй байгаагийн ил тод жишээ
-
Anonymous (June 20, 2016 9:25:32 pm )
дахин шалгалт авах хэрэгтэй задраагүй гээд өөрсдөө хүнээс мөнгө авсан болоод ийм хариулт өгөөд бна шдээ нэг ньзадарсан бол бүгд л код нь задарч таараа юу гээд хүчтэй хүчгүй дарж нухчиж бдаг юм вэ сайд нараа шудрага байя энэ зүгээр дүр эсгээд худлаа яриад өнгөрөх зүйл биш өсөж хөгжих хойд ирээдүй энэ хүүхдүүд чинь
16 Comments