antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2016 2 comments

Д.Онон худлаа хэлэхэд “балаг тойрохгүй” -г сайн мэддэг

нийтлэсэн Admin

3488507520201606170100Хүүхэд нас гэдэг хөгтэй, хөгжилтэй дурсамжаар дүүрэн байдаг. Түүнээс “X-ТҮЦ” -ийн Ононгийн дурсамжийг онцлоход: “Би айлын бага хүүхэд гэртээ томоотой байж байгаад гараад жарваганадаг тийм хүүхэд байлаа. Надад  хоёр том мөрөөдөл байсан юм. Нохойтой болох, коньки углаж үзэх гэсэн. Аавыгаа хойшоо явахад нь захисан чинь нэг их гоё конькигоо мөрөндөө үдээсээр нь углачихаад гулгах гээд парк руу явлаа.

Дөнгөж гараад байрны үүдэнд хөлдчихсөн байсан мөсөн дээгүүр гулгачихсан чинь савж унаад тархиа хагалаад ухаан алдчихсан. Тэгээд орой нь аавыг асуухаар салгалж ойчсон гэж хэлж чаддаггүй. Нэг хүүхэд дээрэмдсэн гээд хэлчихсэн. Тэгсэн бөөн цагдаа, сэргийлэх болоод. Баахан хүүхдүүдийн зураг харуулаад “энэ мөн үү, ямар царайтай хүүхэд байсан” гээд бөөн юм болсон. Ямар ч хүүхдийн царай байхгүй юм чинь нэг ийм хамартай, тийм амтай гээд зохиогоод ярьж гарсан даа. Дараа нь өглөө бүр цагдаагийн газар дуудагдаж бүүр балай юм болсон. Худлаа хэлэх ийм л уршигтай юм билээ” гэж одоо ч зарим нэгэн багачуулд сануулахын сацуу захидаг гэнэ лээ.

А.ДӨЛ 

PHOTONEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 19, 2016 5:34:38 pm )

    Yamar huurhkun egduutei yum be.

  • Эр хүн (June 19, 2016 9:56:36 pm )

    Тэр үед чинь хүнд зодуулсанч шүдээ зуугаад өнгөрдөг басан юм

antalya rent a car