antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 18, 2016 2 comments

Зарим банкууд мөнгөний эх үүсвэргүйгээс болж орон сууцны зээлээ зогсоожээ

нийтлэсэн Admin

a8eabefdf2ac663c569fba8eafe91ad5

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг барилгын үнэ ханшийг буулгаж, иргэдийг орон сууцжуулах зорилгоор Засгийн газар арилжааны банкуудаар дамжуулан гаргасан. Монголбанкны мэдээгээр өнөөдрийн байдлаар банкууд 8464 иргэний 520.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 2495 иргэний таван хувийн хүүтэй 118 тэрбум төгрөгийн, 4776 иргэний найман хувийн хүүтэй 321.4 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. Гэвч энэ зээл хэрэгжиж эхэлсэн цагаасаа эхлээд л орон сууцны үнийг тогтворжуулах нь бүү хэл улам өсгөсөн. Үүнийг дагаад валютын ханш өссөн гэх нь ч бий.

Найман хувийн зээлд хамрагдахын тулд зээлийн урьдчилгаа 30 хувь өгөөд 10-20 жилийн хугацаанд зээлд хамрагдах боломжтой. Харин зээлдэгчийн орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх гэх мэтчилэн олон зүйлийг заасан байдаг. Энэ мэт шалгуурт тэнцэх нь тийм ч олон биш. Ямартай ч зарим банкууд мөнгөний эх үүсвэр байхгүйгээс орон сууцны найман хувийн зээлээ зогсоосон гэх мэдээлэл бидэнд ирсэн. Бид энэхүү мэдээллийн мөрөөр банкуудаар явж сурвалжилсан юм.

kapitron

Ингээд банкуудын зээлийн эдийн засагчдаас найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож буй эсэх талаар тодрууллаа. “Капитрон” банкны хувьд мөнгөний эх үүсвэргүйгээс  найман хувийн орон сууцны зээл олгохгүй байгаа юм байна. Харин тус  банкны хөрөнгө оруулсан PIMM хороололд байр авбал найман хувийн зээл олгогдох ажээ. Мөнгөний эх үүсвэр нь дууссан учраас сонгуулийн дараа зээл олгогдож эхлэнэ гэдгийг эдийн засагч нь хэллээ.

Түүнчлэн “Ариг” банк зээлээ нэлээн хэд хоногийн өмнөөс хаасан байна. Мөн л мөнгөний эх үүсвэргүйгээс зээлээ хаагаад байгаа аж. Харин “Худалдаа хөгжлийн банк”-ны эдийн засагч хэлэхдээ “Зээл хэвийн явагдаж байгаа. Ачаалал их  байна. Ямар ч байсан зээл хүлээж авч байна. Мөнгөний эх үүсвэр хүлээгдэж байгаа” гэж хэлсэн юм.

golomt

Тэгвэл “Голомт”, “Хаан”, “Хас” зэрэг банкуудын орон сууцны найман хувийн зээл хэвийн явагдаж байгаа юм байна.  Иргэдээс зээлийн материал хүлээж аваад долоо хоног бүр хуралдаж зээлийнхээ асуудлыг шийдвэрлэдэг аж. Тэгээд Монголын ипотекийн корпораци 7-14 хоногийн дотор хариугаа ирүүлдэг байна. Ингээд Монголбанкнаас ирэх санхүүжилтийг  хүлээдэг талаар эдийн засагчид нь хэлж байлаа. Үүнээс харахад томоохон банкууд найман хувийн зээл олгож байгаа хэдий ч үе шат, дараатайгаар хэрэгжүүлж байна. Харин зарим жижиг банкууд мөнгөний эх үүсвэргүйгээс зээлээ зогсоожээ.

mongolbank1

Энэ нь санхүүгийн эх үүсвэр багатай байгаа тул банкны бодлого зохьцуулалтаар бага олгож удаашруулж буй бололтой.

Зарим банкууд зээлээ олгохгүй байгаа шалтгааныг Монголбанкнаас тодруулахад “Орон сууцны найман хувийн зээл хэвийн олгогдож байгаа. Орон сууцны зээлийн талаарх мэдээллийг манай банк өдөр тутам гаргадаг. Тиймээс зээл хэвийн олгогдож байна гэсэн үг” хэмээлээ. Өөрөөр хэлбэл, зарим банкуудын зээл зогссон шалтгааныг тайлбарлахаас татгалзлаа. Арга ч үгүй юм.

 УИХ-ын 2016 оны болоход хэдхэн хоног үлдээд байна. Харин Засгийн газар нь иргэддээ хувьцаа өгөх нэрийдлээр мөнгө тараах шийдвэрийг гаргаад байна. Эдийн засаг хямарсан, төсөв нь улайссан байхад 400 гаруй тэрбум төгрөгийг иргэддээ зүгээр бэлэглэхээр болов. Энэ мөнгийг хаанаас гаргах нь эргэлзээтэй. Орон сууцны найман хувийн зээлийн мөнгөөс хумсалж сонгуульд оноо авахаар зэхэж байж ч болох юм.

Дээрээс нь тэтгэвэрийн мөнгийг нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ мэт иргэдэд мөнгө тараах ажиллагааг хийхийн тулд Засгийн газар хаанаас мөнгө босгож байгаа нь өөрөө маш эргэлзээтэй асуудал. Дараагийн Засгийн газарт маш том дарамт, иргэддээ их хэмжээний өр үлдээж байна гэж харж болохоор байгаа юм. Ямартай ч зарим банкууд зээлээ зогсоосон байна. Яваандаа иргэд орон сууцны зээл авч чадахгүйд хүрвэл буух эзэн, буцах хаяг буй болов уу даа.

Жиргээ.мн 

С.МАРАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (June 18, 2016 3:30:17 pm )

    одоо төр мөнгөгүй болсоон сонгууль болох гэж байгаатай холбоотой тэвчиж бүх юмаа зогсоохгүй гэсэн байдалтай бага гэсэн яюуулсаар байгаа. улсын эдийн засгийн байдал гадаад зээл өр төлбөр арай хэтэрлэээ дээ байр авах хүмүүс сонгуулиас өмнө шийдүүлэхыг зөвлөе

  • зочин (June 23, 2016 12:59:11 pm )

    Аргагүй шүү дээ иргэдийн саналыг худалдаж авах нэрийн доор мөнгө тараагаад хамаг юм барчихлаа одоо эрх баригчдад хариуцлагын асуудал яригдаж байна.

antalya rent a car