antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2016 3 comments

Валютын зах цаашид хэрхэх вэ?

нийтлэсэн Admin

2evcur393nocf85ce5t189b2ij

Ам.долларын төгрөгтэй харьцах ханш тодорхой хэмжээнд буураад байгаа. Чухам энэ бууралт нь ямар хугацаанд үргэлжлэх вэ, цаашдын төлөв нь ямар байх вэ гэсэн асуулт тавигдаж буй. Тэгвэл Монголбанкны  Зах зээлийн газрын захирал Ж.Батаа хэлэхдээ “Он гарснаас хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдэд хэд хэдэн эерэг өөрчлөлт гарлаа. Юуны өмнө хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци энэ оны тавдугаар сарын эцэст 1.8 хувьтай байна. Урсгал тэнцэл дөрөвдүгээр сарын байдлаар 86.6 сая ам.доллар, хөрөнгө санхүүгийн тэнцэл 279.3 сая ам.долларын ашигтай гарсан. Ингэснээр манай улсын дөрөвдүгээр сарын төлбөрийн нийт тэнцэл 202.3 сая ам.долларын эерэг дүнтэй байгаа нь өмнөх оны мөн үеэс 522.8 сая ам.доллараар сайжирсан гэсэн үг. Нөгөө талаас гадаад эдийн засаг дахь түүхий эдийн үнэд сэргэлтийн шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн. Оны эхнээс төмрийн хүдрийн үнэ 15.9 хувь, зэсийн үнэ 0.3 хувь, алтны үнэ 20.2 хувиар тус тус өсөөд байна. Цаашилбал Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурд 2017 оноос эхлэн эргэн сэргэж, 2020 он гэхэд 10 хувиас дээш өсөлттэй байхаар Олон улсын валютын сан таамагласан. 2016 оны гуравдугаар сарын Монголбанкны “инфляцийн төлөв байдлын тайлан”-д оны эцэст төлбөрийн тэнцэл сүүлийн гурван жилд анх удаа эерэг гарах хүлээлттэй байгаа зэрэг нь валютын зах тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэхээр байна.” гэсэн байна.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочин (June 17, 2016 6:47:45 pm )

    АН зайлбал валютын ханш цаашид улам буурч эдийн засаг сэргэх болно.

  • Anonymous (June 17, 2016 8:23:18 pm )

    ЭНЭ АНын засаг ард түмэнээр үнэхээр тоглож чадах юм аа долларын ханшийг суга өсгөөд сонгууль болохоор унагаад л сонгуулийн дараа ахиад өсгөнө дөө АНыг сонгож болохгүй дээ ахиад л ард түмэнээрээ тоглоод эхлэнэ харин энэ их өрийг нь яаж төлнө дөө УИХ д ЭЗ дыг түлхүү сонгох хэрэгтэй байна АМАРЖАРГАЛ хаана нэр нь явж байна аа

  • зочин (June 18, 2016 11:06:49 am )

    долларын ханш буусан нь АН-ын зохиомол түр зуурын ажил байх шүү битгий хууртаарай. Үнэхээр л ханш бууж байгаа бол сонгуулийн дараа харагдана. Эдийн засаг сайжирч доллар гуай 1000 төгрөг ч хүрэх юм билүү. Энэ их хөөсрөлийг намдаах эсэхийг л харъя

antalya rent a car