Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газраас худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасантай холбогдуулан иргэд хувьцаагаа улсад зарах ажлыг эхлүүлсэн байгаа. Арилжааны банкуудад энэ сарын 13-наас эхлэн иргэд дансаа нээлгэж бүртгүүлэх ажил үргэлжилсээр байгаа. Дансаа нээлгэж бүртгүүлснээс долоо хоногийн дараа 100, 100 мянгаар нь авах эрх үүсч байгаа юм.
Харин хувьцааныхаа урьдчилгааг Засгийн газарт худалдах иргэдийн тоо олон байгаа бөгөөд өчигдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцаагаа зарах хүсэлтээ гаргажээ. Монгол Улсын 1,6 сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа бөгөөд тэднээс 40 хувь хувьцаагаа зарах хүсэлтээ өгсөн байна гэсэн үг юм.
О.Сайхан
Холбоотой мэдээ
-
зочин (June 19, 2016 10:01:05 am )
Аргагүй шүү дээ. Тэдэнд үр хүүхдээ, хань ижилээ тэжээх хоол хүнс хэрэгтэй. Өлсгөж, өлсгөж байгаад сонгуулийн өмнө л дөнгөж шилний цаанаас чихэр долоолгох төдий арга хэрэглэж байна даа. Ходоодоор нь удирддаг төртэй болж дээ.
1 Comment