antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2016 1 comment

Англи хэсгээ тэргүүлж Оросууд хүнд байдалд орлоо “Видео”

нийтлэсэн Admin

14661228445763425c2abcd

Англи 2-1 Уэльс

Англи: 1. Харт, 2. Уолкер, 5. Кэхилл, 6. Смоллинг, 17. Дайер, 3. Роуз, 7. Стерлинг Р. ( 46′) , 8. Лаллана (73′) , 20. Алли, 9. Кейн Г. ( 46′) , 10. Руни
Сэлгээ: 11. Варди ( 46′) , 15. Старридж ( 46′) , 22. Рашфорд (73′)
Сэлгээний тоглогчид: 13. Форстер Ф., 23. Хитон, 12. Клайн, 16. Стоунз, 21. Бертран, 14. Хендерсон, 18. Уилшир, 19. Баркли, 4. Милнер

Уэльс: 1. Хеннесси, 2. Гантер, 3. Тейлор Н., 4. Дэвис Б., 5. Честер, 6. Уильямс Э., 7. Аллен, 9. Робсон-Кану ( 72′) , 10. Рэмси, 16. Ледли ( 67′) , 11. Бэйл
Сэлгээ: 14. Эдвардс Д. ( 67′) , 13. Уильямс Дж-ж ( 72′)
Сэлгээний тоглогчид: 12. Фон Уильямс, 21. Уорд Д., 19. Коллинз, 8. Кинг Э., 15. Ричардс Д.Э., 17. Коттерилл, 20. Уильямс Дж-н, 22. Воан, 18. Воукс, 23. Чёрч

Их Британийн нэгдсэн вант улсын дээвэр дор хамтдаа оршдог хоёр улсын тулаанд Гурван Арслангууд ялалт байгууллаа. Англи-Уэльс анх удаагаа том тэмцээнд учраа таарсан ба тоглолт маш өрсөлдөөнтэй боллоо. Эхний хагас дуусахаас өмнө дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Г.Бэйл 42′ дахь минутад гоолдож Англичуудыг шоконд оруулсан.

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Гарет Бэйл 1984 оноос хойш Английн хаалганд гоолдсон анхны Уэльс тоглогч болсон байна. Хрёрдугаар хагас эхлэхэд Р.Хожсон сэлгээ хийн Жэйми Варди болон Даниэл Старриж нарыг талбайд гарган, Х.Кэйн, Р.Стерлоинг нарыг суулгасан. Энэ сэлгээ цагаа олж Ж.Варди тэнцээний гоолыг 56 дахь минутад хийсэн юм. . Харин Ливерпүүлийн довтлогч Даниэль Старриж 90+1′ дэх минутад ялалтын гоолыг оруулж чадсан. Ингэснээр Англичууд хэсгээ тэргүүлж, дараачийн шатанд гарах эрхээ хангаж тун чухал ялалт байгуулаад байна. Одоо тэд Словакын шигшээ багтаа тоглоно.

ОХУ: 1. Акинфеев, 3. Смольников, 14. Березуцкий В., 21. Щенников, 4. Игнашевич, 5. Нойштедтер ( 46′) , 13. Головин ( 46′) , 17. Шатов, 9. Кокорин ( 75′) , 10. Смолов, 22. Зюба
Сэлгээ: 8. Глушаков (c 46′) , 11. Мамаев (c 46′) , 15. Широков (c 75′)
Тоглогчид: 12. Лодыгин, 16. Гилерме, 2. Шишкин, 6. Березуцкий А., 7. Юсупов Ар., 18. Иванов О., 19. Самедов, 20. Торбинский, 23. Комбаров Д.

Словак: 23. Козачик, 3. Шкртел, 15. Губочан, 2. Пекарик, 4. Дюрица, 19. Куцка, 20. Мак ( до 80′) , 22. Печовски, 7. Вайсс-мл. ( до 72′) , 17. Гамшик, 8. Дуда ( до 67′)
Сэлгээ: 11. Немец (c 67′) , 18. Швенто (c 72′) , 21. Дюриш (c 80′)
Тоглогчид: 1. Муха, 12. Новота, 5. Гиомбер, 14. Шкриниар, 16. Салата, 6. Грегуш, 13. Грошовски, 10. Стох, 9. Шестак

Тэгвэл энэ хэсгийн нөгөө тоглолт Лилль хотноо болон Словакын шигшээ Оросуудыг хожсоноор 3 оноо авч чадлаа. Харин ОХУ-ын шигшээ баг ялагдсанаар хүнд байдалд орсон. Тэдэнд Уэльсыг хожихоос өөр сонголт үлдсэнгүй. Эхний гоолыг алсын дамжуулалтаас Владимир Вайсс оруулан хожих эхлэлээ тавьсан бол Наполи багийн Марек Хамшик гайхалтай гоолыг Акинфеевийн хаалганд хийснээр багтаа ялалт авчирсан. Харин Оросуудаас Спартакын хагас хамгаалагч Денис Глушаков 80’ дахь минутад ганц гоолыг оруулж чадсан юм.

Ч.Амар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • hasan (June 17, 2016 2:25:07 pm )

    ali garah uu hesgeese

antalya rent a car