antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2016 4 comments

Автобусны жолоочид зорчигчдодоо гэмтээх хэрэг гарсаар байна

нийтлэсэн Admin

Автобусны жолооч нартай холбоотой таагүй мэдээлэл өдөр бүр гарах юм. Үнэнийг хэлэхэд амьгүй мал, мах ачсан яваа юм шиг л аашилдаг тэд нарт хатуухан арга хэмжээ авдаг баймаар юмаа. Ямар ч харилцааны соёлгүй, замын хөдөлгөөнд оролцож байж, анхаарал сэрэмжгүй, хариуцлагагүй, огцом тооромзлох, осол гаргах, явган хүнийг мөргөж гэмтээх, зорчигчдоо элдвээр доромжилж, эрээ цээргүй загнах нь энүүхэнд.

Ямар хүмүүс нийтийн тээвэр жолоодож, иргэдэд үйлчлээд байдгийг мэдэхэд бүр хэцүү. Дандаа л автобусны жолооч осол гаргаж, зорчигч бэртлээ, амиа алдлаа гэх мэдээлэл олон удаа гарч байсан. Өнгөрсөн жил гэхэд автобусанд зорчиж явсан өндөр настай иргэн огцом тооромзолсноос болж автобусан дотор унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл өдөр бүр л автобусны жолоочтой холбоотой таагүй осол аваар гарсаар байна. Бид хэнд амь насаа даатгачихаад автобусаар үйлчлүүлээд байгаа юм бэ. Өчигдөг гэхэд автобусны жолоочтой холбоотой хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, СХД-15 “ГССҮТөвд “Хар Хорин” захын хойд замд автобусанд зорчиж яваад гэмтсэн хүн ирлээ” гэсэн мэдээллийг шалгахад, “Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлд явсан “….” ХХК-ны “Hyundai” автобусны жолооч Ж нь тээврийн хэрэгсэлийг огцом зогсоох үйлдэл хийснээс зорчигч СХД-2 хороонд суух 65 настай эмэгтэй И нь бариулын багана мөргөж 2 хавирга хугарсан, БГД-6 хороонд суух нэг настай М нь багана мөргөж тархи доргиж гэмтсэнийг цагдаагийн хэлтсээс шалгаж байна.

Эх сурвалж: О.Сайхан Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • DGM (June 17, 2016 8:43:35 am )

    аВТОБУСАНД СУУСАН БОЛ ЗААВАЛ БАРИУЛААС БАРЬЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ . жОЛООЧ АЮУУЛ ТОХИОЛДСОН ТОХИОЛДОЛД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗОГСООХ АРГА ХЭМЖЭЭ АВНА ШҮҮ ДЭЭ .МУУ Л БОЛ ЖОЛООЧИД БУРУУ ӨГӨХ НЬ БУРУУ ШҮҮ

  • Урнаа (June 17, 2016 8:54:26 am )

    Автобусны жолооч нар дэндүү хөгшин настай хүмүүс бууж, сууж байхад хаалгаа гялс хаагаад хавчих , өөрсдөө хөгширөхгүй юм шиг ээж, аавтай л баймаар юм. Тэгээд бас хүний төлөө амьдарч байгаа юм шиг өглөө эрт гардаг гэж омогдоно. Уг нь 2 ээлжээр өдөрт гарч ажилладаг юм байсан. Ажиллаж чадахгүй бол гаргах хэрэгтэй. Бас тэр шалгаад сандал эзлээд сууж байгаа кондуктор бол илүү. Манай ард түмэн соёлтой үйлчлүүлдэг болсон байхад илүү дутуу юмнууд ялхайгаад утсаар яриад сууж байдаг тэд бол илүү. Харин автобусны цэвэрлэгээ хийлгэх хэрэгтэй.

  • Иргэн (June 17, 2016 9:01:09 am )

    Нийтийн тээврийн салбар маш чухал шүү дээ Тэгээд л нээх ямар ч хариуцлагаа ухамсарлаагүй хэдэн маанаг юмнууд аваад явуулчихсан Тэд нар нь хүн дайрч хүн гэмтээсэн Наад төрийн эрх бариж байгаа нөхдүүүд өөрснөө явж үзвэл таарна. Монголд амьд явах баталгаа алга

  • Батаа (June 17, 2016 11:20:18 am )

    Солонгосын 2 дахь түүхий эд болсон засварт орсон автобусыг С.Баяр оруулж ирсэн тэр нь ямар ч тохиргоо байхгүй юм шиг бууж суухад тохиромжгүй буцааж С.Баярт өгвөл таарна тэр баян новш авчих биз гадаадад хөрөнгөтэй, олон эхнэр солисон дуракад өгвөл таарна.

antalya rent a car