antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 16, 2016 30 comments

“Эрдэнэс Тавантолгой” улстөрийн компани уу?

нийтлэсэн Admin

5nvdbv6qahp9sdqbl3p87mhl9k

Монголын нүүрсний экспорт Хятадаас онцгой хамаарах нь үнэн ч алдагдал үүрэхгүй байж болохоор зүйлүүд дээр төр нь эзэн шиг байх ёстой гэдгийг “Эрдэнэс Тавантолгой”-н замналаас бэлхнээ харж болохоор байна. Гэтэл бас болоогүй энэ компанид иргэд эзэмшдэг гэх 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газар худалдаж авна гээд байгаа. Сонгуульд зориулсан зангууны үлгэрүүдийн нэг гэдэг нь дамжиггүй. Уг нь Эрдэнэс Тавантолгой зэргэлдээх “жижиг” Тавантолгойнхоо газрыг булааж аваад эзэн шиг зангараг гаргасан л харагддаг. Гэтэл дотооддоо ингэж томордог хэрнээ гадагшаа, тэрдундаа хятадуудтай харилцах болохоор жижигрээд унадаг завхарсан жишигтэй явж ирсэн гэхэд болох юм. Ямартаа л Чалкогийн өмнө жижигхэнээс жижигхэн болж байх билээ дээ.

Түүнчлэн энэ компани холыг харсан бодлогогүй явж ирсэн нь олон зүйл дээрээс харагддаг. Нэг л жишээ дурдахад тус бүр нь 160 сая төгрөг буюу нийтдээ 1,6 тэрбум төгрөгийн өртөгтэй хүнд даацын 10 машин нийлүүлсэн нь стандартын шаардлага хангахгүй байсан тул оператор компани Macmahon нь тийм техник дээр ажиллаж чадахгүй гэдгээ хэлж, улмаар огт хэрэгцээгүй “үхмэл” эд болон сул зогсч байв. Тэгээд зогсохгүй таван тэрбум төгрөгөөр дугуй авсан байтал 3,6 тэрбум төгрөгийн дугуй нь ашиглах боломжгүй гээд тоочоод байвал асуудал их гарч ирдэг дээ. Нэг ёсондоо энэ компанийг алдагдалтай ажиллуулж болох бүхий л боломжит аргуудыг манай улстөрчид өөрсдөө хийж ирсэн гэсэн үг. Хамаг бурууг Хятадын Чалко руу чихэхийн оронд харалган шийдвэр гаргасан өөрсөдтэйгөө хариуцлага эхэлж ярих нь бодит байдалд нийцнэ.

Ер нь Эрдэнэс Тавантолгойн үйл ажиллагааг уруудуулахад АН болоод МАН-ын аль аль нь буруутай. МАН дангаараа уруудуулчихаад АН нь залруулах гээд байгаа ч юм биш.

Нэг л жишээ дурдахад, тус компанийн уурхайн олборлолтын хамгийн чухал хэсэг болох тэсэлгээний ажлыг гүйцэтгүүлэхээр огт  туршлага, материалаг бааз, техник технологи, мэргэжлийн боловсон хүчингүй  Blast Manufacturing Group-ийг өрөмдлөг, тэсэлгээний ажил хийлгэхээр зүтгүүлж, тус компанитай гэрээ байгуулахыг дээрээс тулган шаардаж байсан тухай мэдээлэл компанийн эх сурвалжуудаас гадагшилсан байдаг. Тэр компани нь  Монгол улсын Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.4, 7.1.5, 7.1.6, 8.1.2, 10.1.1, 11.1.1, 11.1.2 зэрэг олон зүйл заалтыг зөрчиж,  Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тавигдах шаардлагуудыг бүрэн  хангаж чадаагүй гэдгийг манай улсын Тэсэлгээний салбарт ажиллаж байгаа мэргэжлийн инженерүүд нотолсон байдаг.

Гол нь тэр компанийн угшилыг хөөгөөд үзэхээр нэг хөрөнгө оруулагч нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болох Гантөмөрийн Сүхбуян гэгч байдаг. Өөр нэг хөрөнгө оруулагч нь мөн л  Ерөнхий сайд асны хамаатан болох Басан овогтой Самбуу гэгч байсан. Тэрээр Blast Manufacturing Group-ийн 45 хувийг эзэмшигч. Харин гурав дахь хөрөнгө оруулагч нь Ерөнхий сайдын  намын нөхөр  Батбаяр овогтой Магсаржав гэгч  байсан гэх мэдээллүүд бий.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Иргэн (June 16, 2016 2:45:29 pm )

    Аль нэг нам руугаа чихэх юм байхгүй дээ. Хоёулаа л булингартай. АН бүр ч дордуулсан.

  • Зочин (June 16, 2016 4:12:18 pm )

    Тт таны мэдэлд улдээв,гэж зи энхболд сурталчилгаа хийгээд яаж бх юм,терд бгаа
    хувалзанаас салгаж ард тумний мэдэлд егсен юм уу худал ярьж
    яваад бгаа юм уу,

  • Bold. (June 16, 2016 4:46:13 pm )

    Boldog.bol.Ard.tumen.dee.1000000-g.ogood.Mongotoi.bolhoor.buzaagaad.ogvol.mono.
    saina.san.Daanch.ediin.zasag.iim.baidag.AN.-ediin.zasag.oshoor.iim.maygaar.ard.oln.oo
    Mongtoi.bolgoh.heregtei.E.Bat-shugar.metiin.yum.nuud.gedsen.duursen.yumnuud.
    Ard.tumniig.mongotoi.bolon.gehleer.yasan.havtaij.baigaa.l.baiha

  • Г.БАТХҮҮ ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ,БАТГАНА ЯВСАН ГАЗАР ӨТТЭЙ. (June 16, 2016 5:16:57 pm )

    ОХУ-РУУ ЯВХАД АВДАГ ЦЭНХЭР БИЧГИЙГ Г.БАТХҮҮ ГЭЖ ЛУЙВАРЧИНГЫН МАТНХ БУЮУ NARTAM ГЭЖ ТББ-ААС САЛГАЖ АВЧ ЗТЯ, АТҮТ ӨӨРСНӨӨ ОЛГОДОГ БОЛМООР БАЙНА.ТУС ТББ-ЫН ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ УИХ-ЫН ГИШҮҮН, УРАН НУГАРААЧ ИЛБЭЧИН САНСРЫН НИСГЭГЧ БОЛОХООС Ч ХЭЦҮҮ ӨНДӨР ШАЛГУУР ЗААЖ ИНЭЭД НЬ ХҮРЭЭД ДАЛДУУР ДАМЛАЖ ШАГЛААД СУУЦГААЖ БАЙНА. Г.БАТХҮҮ ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ,БАТГАНА ЯВСАН ГАЗАР ӨТТЭЙ.

  • baaa (June 16, 2016 5:36:52 pm )

    ардчилсан нам арай л биш ээ ийм байдлаар цааш авах юм бол монгол улсын эдийг засаг навс уналаа дагаад ажлын байр гэж бараг байхгүй болно ажил хийх чадвартай залуучууд бүгд гадагшаа явах болно эх орондоо хэн үлдэх вэ хэдэн настангууд үлдэнэ арчилсан намыг ахиж сонгохгүй эээ

  • Anonymous (June 16, 2016 8:47:12 pm )

    Одоо бол хятадуудынхаа тэнд орондоо оорсдоо ачиж авч явж байгаа

  • Иргэн (June 16, 2016 8:52:10 pm )

    СОНГУУЛИЙН ДАРАА МАН МАХН НЭГДЭЖ ЗГ БАРИХ ТОДОРХОЙ БОЛЛОО. АН-ЫН РЕЙТИНГ ӨДРӨӨС ӨДӨРТ УЛАМ БҮР ДООШИЛЖ БАЙНА.

  • МАНАН БУРУУТАЙ (June 16, 2016 9:26:53 pm )

    ӨӨРСДӨӨ АВЧААД АХ ДҮҮ ТАНИЛЫНХАА НЭРЭЭР БҮРТГҮҮЛСЭН БАЙЖ ТААРНА

  • Мөнхөө (June 17, 2016 10:46:44 am )

    МАНАН 4 жилийн турш л хууль дүрмээ уландаа гишгэж ирлээ.Эрх мэдлэ хэтрүүлэн ашиглаж байгаа хэрэг шүү дээ.Эдийн засгийн ямар ч судалгаа тооцоо байхгүй зүйлийг хийж хэрэгжүүлнэ гэж юу байх вэ.Дахиад ЭТТ барьцаанд тадих гэж байна даа.

  • boldoo (June 17, 2016 10:51:46 am )

    unenshde an nam hudlaa ym hiisen nertei ulsiin hulgaich narshde

  • Anonymous (June 17, 2016 10:56:05 am )

    AN-iin her hund udruus udurt unaj bn shde bulhai n ileed tsaaguur chin buun ym bolj bn ene jildee AN garahgui ee

  • Болдоо (June 17, 2016 10:57:11 am )

    ЭТТ хэн нэгэн нам аль нэг хүний хувийн өмч биш .Энэ бол ард түмний өмч.Өнөөгийн Засгийн эрхэнд байгаа МАНАН сүүлийн 2 удаагийн сонгуулийн шоугаа үүгээр л хийж байна.Сайханбилэгийн гаргаж байгаа энэ шийдвэр нь сонгуулийн шоу гэдэг нь хэндч тодорхой байна.

    • unen.com (June 17, 2016 11:01:59 am )

      unen shuu Ene Saihanbileg huwdaa zawshgaal beldej bgaashde
      AN-han ene songuulaar ard irgediin munguur shou hiij bgashde say ch bish terbumaar togloj bgaa

  • unen.com (June 17, 2016 10:58:12 am )

    ugaasaa ardchilsan hudlaashde niigmiig iim yduu bolgoson humuus yaj dahij tur bardiin bee

  • Алдар (June 17, 2016 11:08:02 am )

    Төрийн эзэмшилд байгаа бүх л компаниудад улстөрчид ,эрх мэдэлтнүүд өөрсдийн хийдэг бизнесээ шахдаг нь нэгэнт ил болсон.Ашиглагддагүй шаардлага хангаагүй 5 тэрбумын дугуй бол юу ч биш.Үүний цаана туслан гүйцэтгэгч нэрээр маш олон тооны хууль бус шахааны наймаанууд газар авч цэцэглэсэн.

  • Anonymous (June 17, 2016 11:10:19 am )

    Ardchilsan nam uls orniig dampuuruulsan odoo ogtsroh heregtei

  • Anonymous (June 17, 2016 11:11:25 am )

    Уул уурхайг ардчилсан намынхан хувааж идээд дуусгалаа

  • Anonymous (June 17, 2016 11:12:35 am )

    Улс шиг хөгжиж хүн шиг амьдруулна гэж амласчихаад одоо ард түмэн яаж амьдарч байгааг харж байгаа байхаа

  • АН огцор (June 17, 2016 11:13:42 am )

    chingis samurai bond idsen, uul uurhaigaa zarj bas idsen odoo yu ideh gj bgaa bol??

  • ДО (June 17, 2016 11:14:25 am )

    Улсын хөрөнгөөр хайгуул хийгээд илэрсэн ордоо Хятадуудад найр тавьж өгсөн нь МАН буруу.Дахиад ӨРөнд оруулж байгаа нь АН буруу. Ард түмэндээ нэг нь 300 нөгөө нь 1 саяар авна гэж хэлж байгаа МАНАН буруу.Зө шийдэл шийдвэр гарагж чаддаггүй нь бас л МАНАН буруу.

  • АН огцор (June 17, 2016 11:14:46 am )

    МАН гарч нэг улс орныг авраасай. Ард түмэн тэнэг биш болохоор МАН-г дэмжих байлггүй дээ

  • Энэбиш (June 17, 2016 12:07:13 pm )

    Улсын их хуралд сонгогдож гарсан эрхэмүүд ажлаа ухамсарлах хэрэгтэй ард түмний төлөөлөл болон сонгогддог ш дээ уул нь хувьдаа мөнгө завшаад өөрөө баяжаад улс орны эдийн засгийг хямраагаадах гэж сонгодог гэж ойлгож ажилсан АН дөрвөн жилийн хугацаанд улсын өмчийг хувийнх юм шиг загнаж одоо хувьцаа нэрийн доор ард түмний толгойг угааж Эрдэнэс таван толгойгоор туг тахиж сонгуулийн сурталчилгаа хийж байна

  • Anonymous (June 17, 2016 12:24:36 pm )

    Ер нь Өнгөрдөг 4н жил эрх баригч нам арчаатай улс орноо ард иргэдээ гэх сэтгэлтэй байсан бол хөл дээр нь босгоод л авах байсан.. Тэгээд ч монголд бол төрийн дээр байгаа хэнбугайд ч хууль үйлчлэхгүй хамаатан садан найз нөхдийн компаниудад тендер ажлыг өгч ямар ч өрсөөлдөөнгүй болгож байгаа учир бүх салбартаа хөжил муу байгаа болов уу? За тэгээд АН л биш бол яахав дүүрч…..

  • АРАЙ2 (June 17, 2016 4:41:05 pm )

    ЯГ ҮНЭНДЭЭ АРДЧИЛСАН НАМ Л УЛС ОРНЫГ ДАМПУУРУУЛСАНШДЭЭ ОДОО ОГЦРОХ ЦАГ НЬ ИРСЭЭН АХИАД 4ЖИЛ ЗӨВМӨӨРГҮЙ БАЙНА ЭНЭ САЙХАН ЗАЛУУ НАСАА ИЙМ НОВШИЙН БАЙЛГАМААРГҮЙ БАЙНА

  • Anonymous (June 17, 2016 4:41:24 pm )

    ene jiliin songuular MAN garnoo margah ym alga

  • Anonymous (June 17, 2016 4:41:41 pm )

    АН.ын л буруу бодлого барисаных шүү дээ. Тэгээл юм л бол МАН.ыг хамт ярих юм. Хамгийн бузар булай зүйлийг хийдэг нь АН шд.

  • иргэн (June 17, 2016 4:41:58 pm )

    Уул уурхайгаараа тоглож дууслаа Ардчилсан намаа. Бонд босгож зөндөө идсэн одоо МӨНГӨ хэвлэж иддэг бол идэх байх даааа

  • Anonymous (June 17, 2016 4:42:15 pm )

    MAH n udruus udrut deeshelj devjij baina ene baidal n AH surguur nuluulj baigaa. odoogiin baidlaar MAH iing demjih humuusiin too ers nemegdej baigaa

  • Anonymous (June 17, 2016 4:42:31 pm )

    АН ОГЦОР

  • зочин (June 17, 2016 10:01:28 pm )

    Алцанхуял угаасаа л ийм.

antalya rent a car