antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 16, 2016 1 comment

2021 он гэхэд элэгний С вирусыг устгана

нийтлэсэн Admin

65455f_641_x974Өнгөрсөн дөрвөн жилд эрүүл мэндийн салбар бүхэлдээ уналтад орсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монголд устаж үгүй болох өвчний жагсаалтад оруулсан Улаанбурхан өвчин дэгдэж, сандруулав. Гэвч эрх баригчид сандал ширээтэйгээ зууралдсан хэвээр байлаа. 2012 онтой харьцуулахад халдварт өвчний тархалт 60 гаруй хувиар өссөн гэх судалгаа бий. АН-ынхан улсын клиникийн 1, 2, 3 дугаар эмнэлэг, Халдварт, Хавдрын гэх мэт эмнэлгийг хувьчлах бодлого дэвшүүлснийг Монгол Ардын нам зогсоосон билээ.  Улаанбаатарын төрөх эмнэлгийн ачаалал гурав дахин нэмэгдэж, амаржсан эх 24 цагийн дараа эмнэлгээс гарах байдалд хүрч байна.Тэгвэл энэ байдлыг засахаар МАН мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Тодруулбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Хувийн эмнэлгээр үйлчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх хэмжээг нэмэгдүүлж, ард иргэдэд учрах төлбөрийн дарамтыг багасгахаар тусгажээ. Түүнчлэн  Элэгний хорт хавдраар өвчлөгсдийн тоог бууруулах, элэгний С вирусын голомтыг 2021 он гэхэд устгах,  халдварын тархалтыг зогсоох “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ. Дөрвөн цагийн урсгалд элэгдэж явдаг малчдынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж, эрүүл мэндийн үйлчилгээ, шинжилгээнд тогтмол хамруулах “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэхээр МАН мөрийн хөтөлбөртөө заажээ.  Түүнээс гадна нийтийн бие тамир,  иог, бясалгал,  фитнессээр хичээллэх  өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулна. Спортыг дэмжих сан байгуулж, спортыг төрийн ивээлд байлгах юм байна.

Ц.Анир

Монгол ардын намын сонгуулийн төв штаб 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Иргэн (June 17, 2016 5:13:52 am )

    Битгий хуц .,муур багштангууд

antalya rent a car