antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2012 Comments are off

“Эрдэнэт”-ийн Ч.Ганзориг нэр дэвшихгүй нь

нийтлэсэн Admin

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болж, ажлаа өгөхөөр болсон гэх мэдээлэл цацагдаж байсан ч энэ нь ташаа болж таарчээ. Учир нь тэрээр хуульд заасан хугацаа өнгөрсөн боловч Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын албыг хашсаар байгаа юм. Энэ нь МАН-ын Удирдах зөвлөлийн хүрээнээс гарсан шийдвэр бололтой. Сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ МАН намын удирдлага, бодлогын хүрээндээ хэдийнэ тодруулж, тордож эхэлсэн энэ үед юутай ч Ч.Ганзориг тойргийн гадна үлджээ.

Түүний ажлаа өгөх болсон бас нэг шалтгаан байж магадгүй нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаатай холбоотой гэх мэдээлэл.

УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй нь тодорхой болсон Ч.Ганзориг захирлыг өнгөрсөн оны сүүлээс л Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа, баривчлагдсан гэх мэдээлэл тарсаар байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдрүүдээр эрхэм захирлыг “Ганцад байгаа” гэх мэдээлэл огцом тарлаа.

Төрийн өмчит уул уурхайн томоохон компаниудын захирлууд болон зарим орон нутгийн удирдлагуудыг Авлигатай тэмцэх газраас ээлж дараалан шалгаж байгаа. Эхнээсээ хоригдож, шалгагдаж байгаа тохиолдол ч гарч байна. Ийм үед “Эрдэнэт”-ийн захирал Ч.Ганзориг уг албан дээрээ үлдсэн нь эрсдэлтэй л хэрэг болж дээ.

                                                                                                               З.ГИЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car