antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 16, 2016 4 comments

Хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг хаачив ?

нийтлэсэн Admin
527-14660380281433395406556fe0ce023e0

Бараг гурван жилийн өмнө дөө, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн гэх дуулиан шуугиан дагуулсан олон тэрбумын асуудал дэгдсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж явсан хүргэн Г.Дэнзэн эхнэрийнхээ “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээгээр олгосон Эрүүгийн хуулийн 150.3, 265.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гадагшаа явж, тэндээсээ ил захидал бичиж явсан Г.Дэнзэнг эх орондоо ирснийх нь дараа өнгөрсөн оны тавдугаар сард түүнийг АТГ-аас баривчилж байв.
Хүргэн Г.Дэнзэн одоо батлан даалтад байна. Харин түүнд холбогдох хэргийн материал АТГ-ын сэйфэнд дараастай хэвтэж байгаа аж. АТГ-ынхан дөрвөн сарын өмнө хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ “Г.Дэнзэнгийн хэргийн мөрдөн байцаалт дуусч байгаа. Удахгүй прокурорт шилжүүлнэ” гэж байсан.
Тэгвэл Г.Дэнзэнгийн өмгөөлөгч “Надад албан ёсоор прокурорт шилжүүлсэн тухай мэдэгдээгүй” гэж байна. АТГ-ынхан ч уг хэргийг шилжүүлсэн эсэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Тиймээс улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд байсан хүргэн Г. Дэнзэнгийн хэрэг хаачив гэдэг асуудал анхаарал татаж байна. Эсвэл тэр гэм буруугүй байсан хэрэг үү?
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (June 16, 2016 4:03:32 pm )

    жудагтай бай л даа насан туршийн зээл олдох ч юм билүү

  • иргэн (June 17, 2016 7:30:53 am )

    АТГ-т байгаа бол учир нь олдох биз. Харин хавтаст хэрэг Офшор бүсэд очино орно гэж байхгүй байлгүй.Уянга мэдэж магадгүй.

  • Баньдхүү Самдан (June 18, 2016 12:43:48 pm )

    Би Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, С.Баярцогт, Ч.Сайханбилэг,(Г.Дэнзэнг ч бас) нарыг яасан ихээр өрөвдөнөв. Тэд нар шиг улс төрчдийг бэлтгэхэд 20, 30 жил шаардана даа. Хятадын Ардын хурлын өвгөд шиг 70, 80, 90 нас хүрсэн егзөр, тулхтай, гаргасан шийдвэр нь чулуу парламентчидтай болохсон. Ийм байтал одоогийн идэр эрчүүдээ ад үзэн зайлуулж нусан журуудыг оруулах гээд байх юм. Залуус шат шатыг дамжин өссөөр өөрсдөө гараад ирэг л дээ хүмүүс ээ!!!!

  • Баньдхүү Самдан (June 18, 2016 12:54:02 pm )

    Би МАХН(МАН)-д АА-д 18-хан настай цэрэг байхдаа анх элссэн. сүүлийн 3 сонгуульд эсрэг санал өгсөн хүн Бавуугийн Лхагвасүрэн шиг ил магтаж далд муулдаг хүн биш. Хэрэв эсэргүү гээд хасчихаагүй аваас одоо ч байх учиротай. Тиймээс олон түмэндээ хандаж миний намыг одоогийнхоос нь ч цөөн хүнтэй сөрөг хүчин болгож өгөхийг гуйя. Тэгвэл л миний өнгөнд биш ч “Сонгууль-2020”-д зөв нам болж гарч ирэх магад. Огт засрахгүй байгаа тэд ядахад олон улсын ажиглагчдаас ичдпэг болоосой.

antalya rent a car