Өнөөдөр Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд олон нийтийн зэвүүцлийг хүргээд байсан хэргүүдийг шийдвэрлэж байна.Тодруулбал, 2015 оны есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусан дахин шүүхэд шилжсэн байна. Энэ хэрэгт зөвхөн Б.Ханбаатарыг буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн байна. Тодруулбал Б.Ханбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.8, 96.2.9, 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Б.Ханбаатарыг яллах хуулийн заалтууд:
96 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
96.2.1.танхайн сэдэлтээр;
96.2.6.онц харгис хэрцгий аргаар;
96.2.8.тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;
96.2.9.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнд гэмтэл учруулсан бол бол долоогоос дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
125 дугаар зүйл. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
125.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, эсхүл насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
126 дугаар зүйл. Хүчиндэх
126.2.1.хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;
126.2.5.албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг;
181 дүгээр зүйл.Танхайрах
181.2.1. догшин авирлаж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.
Улмаар Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ханбаатарыг хүчинийг хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 9 жил чанга дэглэмжтэй хорих ангид ял оноолоо.
Эх сурвалж: А.Баярмаа Dorgio.mn
Холбоотой мэдээ
-
DONDOG (June 16, 2016 8:20:27 am )
ЯЛ багадсан байна! Хохирогчийн эмчилгээ болон болон бусад зардлыг нь нөхөн төлүүлсэн юм уу?
-
Anonymous (June 16, 2016 8:31:53 am )
9 жилийн дараа наад мал чинь засарна гэж бодож байна уу
-
баяраа (June 16, 2016 8:37:12 am )
Хохирогч эмчилгээний зардлаа энэ мунагаас заавал авах хэрэгтэй.Үүнийг шүүх эрхбиш шийдвэрлэнэ биздээ.Хүнийг амьдаар нь ингэж тамалчихаад 9хөн жил бүтэхгүйээ 3-4 жил болоод л гараад ирнэ.Монголын хууль ийм нялцгай юм чинь.
-
Иргэн (June 16, 2016 9:35:13 am )
МАХН-ын дарга Энхбаярт МИАТ-р татваргүйгээр оруулж ирсэн номны тээврийн зардалд буруутгаад 10 жилийн ял төлөвлөөд байсан биш бил үү. Арай арай монголын шүүх
-
2016 (June 16, 2016 10:39:52 am )
yal ni hungudsunbn shuu hun durstei mal
-
Anonymous (June 16, 2016 10:41:59 am )
Odoo shorond n nuhchih heregtei iim yumnuud hunii niigemd hereggui
-
Зочин (June 16, 2016 11:12:22 am )
Иймэрхүү улсуудад ял нь багадсан бн. Нөгөө хамтарсан дарга нар нь яасан бэ, тэд нарыгаа хамгаалаад өнгөрч байгаа бол бүр хэд дахин илүү ял өгмөөр юм. Шүүх прокурор ч өндөр цалин авчихаад дээрээс нь 2 талд ажиллаад байдаг улсууд даа. Хүний шуналаа гэж хязгааргүй юмдаа. .
-
Anonymous (June 16, 2016 11:45:38 am )
Ял нь бага байна арай ч дээ наадах чинь араатнаас ч дор амьтан
-
irgen (June 16, 2016 11:45:58 am )
Ажиглаад суухад зарим хүнд хууль хөнгөн тусах юм.Ёстой аз таарна гэж шоодмооргүй л юм.Тэр охин бие,сэтгэл санаагаараа насан үүрдийн зовлонд унасан шүү дээ хөөрхий.Лав л тэр нутагтаа амьдрахад маш хүнд болсон.Энэ увайгүй,нинжин сэтгэлгүй,хүн чанаргүй зарим нөхдийг яанаа таминь.
-
зочин (June 16, 2016 11:58:11 am )
зэвүүн юм үхээч чи амьд явах хэрэг байгаа юм уу гаж донтой амьтан хууль арай л хөнгөн байгаа юм бишүү энэ заваан дуракад
-
Anonymous (June 16, 2016 12:32:12 pm )
Шоронд очоод өөрөа хүчиндүүлнэ
-
w (June 16, 2016 2:00:58 pm )
Хөөрхий энэ муу дуртай амьтан шоронд очоод амьтан болно доо.Шоронгийнхон улаан махны хэрэгтэн гээд үздэггүй юм гэнэ лээ ш дээ.Энэ ч өнгөрчээ хөөрхий ум мани бад ми хум
-
зочин (June 16, 2016 3:07:39 pm )
есхөн жил өгөөд байхдаа яахав. насаар нь хорих хэрэгтэй.
-
Mongol (June 16, 2016 5:14:28 pm )
Gemt heregtenyydiin nyyr nydiig bitgii haaj bai, 9 jiliin daraa garaad dahiad hereg hiihiig hen medlee, hymyys iim hymyysiin nyyriig togtooj baisan ni deer,
-
зочинзочинзочин (June 16, 2016 6:42:11 pm )
Ял нь багадсан байна. Дахин давж заалдаж ял нэмүүлэх хэрэгтэй. Бүх насаар нь хорих хэрэгтэй
-
Anonymous (June 16, 2016 6:53:30 pm )
Yal ni bagadsan bn
-
Anonymous (June 16, 2016 11:14:21 pm )
Ийм малнуудын нүдыг нууж яадгын Олон түмэн тань
ж аваг лдээ. -
hasan (June 17, 2016 12:47:58 am )
novshiig alahgvi yal hungun bn
-
bod (June 17, 2016 12:58:31 am )
arai ch dee busadtai sanal adilhan. hvn bish araatan. huuli baihgvi araatnii ertunts bish bizdee. hahuuli vilchileed iim yal ugchihuv vv
-
zzz (June 17, 2016 10:13:37 am )
Shuuh urshuuluur gargah gargahguiee zaawal ard ni zaaj tusgaj bhaar shiidweree garga bmaar.urshuuluur sulrahgui baihaar geh ch yum uu
-
sss (June 19, 2016 12:19:05 am )
emegtei humuus iim bdald oroh ni 60.70 huwi ni uuruus ni shaltgaaldag bh er huntei bolgoomjt haritsaj hashir bh heregt gj hen hund zuwley..
21 Comments