antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2016 1 comment

Хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг зусланд явуулна

нийтлэсэн Admin

52948a756871ef05original

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон хүнд нөхцөлд амьдарч буй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амрах эрхийн бичгээр урамшуулах тухай  А/483 дугаар захирамж гаргалаа. Захирамжид хүүхдүүдийг зусланд амруулахад шаардагдах тавин сая төгрөгийг Тамгын газрын бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхээр заасан байна. Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс зусланд амрах хүүхдүүдийн судалгааг гаргаж зуслангуудад хуваарилах зэрэг үйл ажиллагааг хариуцан зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (June 16, 2016 9:41:20 am )

    Ашгүй дээ хэдэн бор хүүхдүүдийн минь нар нь гарах нь

antalya rent a car