antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2016 3 comments

Д.Төрбат: Баг зүүсэн сайхан хүүхэн ухаан муутай байвал хэцүү

нийтлэсэн Admin

77777777192452490201606140253

Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Төрбатын зохиол бүтээлд сайхан бүсгүйчүүдийг магтан дуулсан нь олон бий. Одоо шиг миссийн тэмцээн газар аваагүй байхад Монголын сайхан бүсгүйчүүдийг тайзнаа “нүцгэн”  алхуулж дөнгөсөн гавьяат бүсгүйчүүдийн тухай ийн боддог юм билээ.

  • Анх 1989 онд “Сайхан бүсгүй” тэмцээнийг зохион байгуулж байсан. Тэр үед “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг үгийг анх олонд дэлгэрүүлж, уриа лоозон болгосон нь Луунай гэдэг хүн юм. Б.Лхагвасүрэн ах, Г.Хайдав гуай, П.Бадарч багш, зураач Ц.Энхжин биднийг цуглуулж анхны зохион байгуулалтыг хийж, 1989 оны сайхан бүсгүйгээр Биндэръяа гэдэг бүсгүй түрүүлж байсан. “Сайхан бүсгүйн хөлд хүрэхэд хосгүй үзэсгэлэн” гэж эртний сайхан шүлэг ч бий. Аливаа сайхныг харж, саруулыг шүтэж явах нь монгол хүний ухаан. Ер нь хүн төрөлхтөн өөрөө дандаа төгс сайхан руу тэмүүлж байдаг. Харамсаптай нь төгс сайхан гэдэг ертөнцөд байдаггүй юм шиг санагддаг.
  • Ер нь “Сайхан төрөх заяаных, сайн явах санааных гэдэг үг бий. Сайхан төрнө гэдэг бол бурхнаас  заяасан хувь хишиг юм гэж би боддог. Тийм учраас сайхан бүсгүй гэдэг ховор байдаг байх. Хөөрхөн бүсгүй гэвэл байдаг юм шиг байна. Яг сайхан бүсгүйг ямар хэмжүүрээр хэмжих вэ. Бид “Сайхан бүсгүй”-г шүүж шалгаруулж байх үеэр 90-60-90 гэдэг хэмжээ өгдөг байсан.
  • Монголын ард түмэн бүсгүй хүний төгс төгөлдөрийг эрхэмлэх энэ бүхэл ухаан сэтгэл цогцолсон нь бол Өндөр гэгээний ногоон дарь эх юм. Ногоон дарь эхийн сууж байгаа суудал, хийц маяг, янз төрх, донж, урин тачаангуй, уруул дээр нь тодорсон инээмсэглэл, бэлхүүсээрээ жаахан хазгайдуу суусан энэ бүтээл 17-р зууны үеэс эхлээд монголчуудын гоо сайхныг, бүсгүй хүнийг шүтэх, монгол бүсгүй ийм байгаасай гэсэн үзэл нь Өндөр гэгээн Занабазарын урлагт төгс уламжлалаа олсон юм гэж үздэг.
  • Чингис хааны үед сайхан бүсгүй шалгаруулж байгаагүй юмаа гэхэд сайхан бүсгүйн тухай ойлголт байсан. Сайхан бүсгүй рүү тэмүүлэх тэмүүлэл, тэр байтугай Өүлэнг Чилэдүгээс булааж авсан булаалт нь сайхан бүсгүйн төлөөх тэмцэл төрд нөлөөлснийг “Монголын Нууц Товчоо”-ноос харж болно.
  • Монголчуудын сайхан бүсгүйн түхай ойлголт эртний уламжлалтай. 8-р Богдын хатан Дондогдулам нас барахад Хэрлэн мөрний хөвөөнд 21 гэр бариад халх дөрөв, шавь таван аймгаас цуглуулсан сайхан бүсгүйчүүдийг лам нар очиж шалгаад, Дүвчинжал вангийн Гэнэнпил бүсгүйг шалгаруулж хатанд өргөсөн баримт бий. Гэнэнпил хатан өргөөнд ирээд байхад Богд Цорждоо “Би ямар хатан буулгаж вэ?” гээд биеийг нь үзүүлэхэд Цорж “Сайхан бүсгүй байна. Богдын минь нүдэнд удаан харагдаж үзээсэй” гэсэн тухай Ц.Дамдинсүрэн гуайн “Өвгөн Жамбалын яриа” гэсэн тэмдэглэлд бичсэн байдаг. Ингээд бодохоор лам хар гэлтгүй бүсгүй хүний сайханд дурладаг байсан байгаа юм.
  • Манайх төрт ёсны 2000-аад жилийн уламжлалтай улс. Аль нэгэн улсаар төрт ёсны уламжлалаа заалгах дээрээ тулаагүй ийм ард түмэн. 2000 жилийн тэртээ Модун Шаньюйгийн домог бий. Хан улсад сайхан морио, сайхан хатнаа өгөөч гэхэд өгсөн. Хамгийн захын газраа өгөөч гэхэд газар бол улсын өмч гэж хэлээд Хан улсыг дайрч довтолсон түүх байдаг. Эргээд Хан улсаас Модунь Шаньюйгийн удмын гүнжийг эргүүлэн өгч, найрамдахыг гуйж байсан гэдэг. Энэ гүнж 18 дуу зохиосон, 21 зурсан гэдэг. Үүгээр сая манай төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж бид хоёр “Хүннүгийн гүнж” гэдэг дуурь хийсэн. Одоо ч энэ хатны зурсан 21 зураг нь бий. Манайхан нүүдэлчин ард түмэн учраас юм нь үлдээгүй болохоос Модунь Шаньюйгийн үеэс хатад хүртэл төрийг засахад оролцдог байж. Манж гүрний бодлогод хамгийн их гавъяа байгуулсан Монголын ноёдыг гүнжээр шагнаж байсан түүхтэй. Түшээт ханы Манж хатан манай улсад урвачихаад нутагтаа ч очиж чадалгүй энд нас барсан. Хэнтий аймгийн нутагт “Гүнжийн сүм” гэж байна. Энэ монголжсон хатны тухай Б.Ренчин гуайн “Гүнж” гэсэн өгүүллэг байдаг. Ер нь бүсгүй хүний гоо сайхан гэдэг шарын шашинд , буддын шашинд ч байдаг. Бүсгүй хүнийг тэвэрсэн бурханыг юмтай бурхан гэдэг. Бидний шүтдэг Янжинлхам бурхны домогт бурхантай нууц хайр сэтгэлтэй болсон Янжинлхам гэргийд нь баригдаад зугтсан байгаа юм. Тэр бурханы гэргий хойноос нь алах гэж ирэхэд, нэг сайхан нуурын хөвөөнд суугаад хөгжмөө бариад өөдөөс нь дуулах гэж байгаагаар зурсан зураг нь байдаг. Яруу сайхны ойлголт гэдэг бол хайр дурлалтай салшгүй холбоотой. Бүсгүй хүнийг хайрлах гэдэг бол сайн сайхан чанар ухааныг нь л хайрлаж байгаа хэрэг юм. Баг зүүсэн сайхан хүүхэн ухаан муутай байвал хэцүү. Тиймээс сайхан, ухаан, сайн гурав цогцолж байж төгс сайхан бүрдэх болов уу.  Монголчууд царайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг.
  • Эмэгтэй хүний бие бялдар, тэр айлын нэр төр, хийморь золбоо, эр нөхрийнх нь нэр төр бас энэ хүнтэй цуг явдаг. Чингис хаан өөрийнхөө охиныг өөрт нь сайн зүтгэсэн нэгэнд өгөхдөө “Сайн эм хүнд бол гурван эр бий. Нэг дэх эр нь төр, хоёр дахь нь шударга ёс, гурав дахь нь эр нөхөр чинь юм” гэж хэлсэн байдаг. Ингээд бодоход бүсгүйчүүл маань эр хүнийг гуйгаад, гадуур биеэ үнэлээд явах нь юу юм. Гэхдээ энэ цаг үед хоёр шалтгаан байна. Сүүлийн үеийн хүн амын өсөлтийг харахад бүсгүйчүүлийн эзлэх хувь 53, эрчүүд 46.4 хувьтай байгаа. Эмэгтэй хүний сэтгэл эвдрэхдээ амархан, эрчүүл биднийг бодвол олон юманд сэтгэл зовж, шаналж явдаг хүмүүс. Эмэгтэй хүнээс эр зориг нэхэх хэцүү. Тийм учраас нийгэм эмэгтэй хүнийг тийм юм  руу түлхдэг байж магадгүй ээ. Хэрэв тийм бол бүсгүйчүүл минь сэтгэлээ барьж, зүрхээ чангалж  энэ богинохон бусармаг цаг үеийг туулж чадвал мөнх үргэлжлэх цаг үе биш учраас сайхан цаг ирнэ. Энэ бол Монгол орны минь дайраад, алхаад гарах булингартай горхи шиг юм шүү дээ.
  • Төгс эмэгтэй гэхээр хүн бүхэн өөрийнхөө ханийг хэлэх болов уу. Түүхээс уншихад олон сайхан бүсгүй бий л дээ. “Агаа гүнжийн гунигт шүлэг”-т эр нөхөр нь дайнд яваад эргэж ирээгүйд дайсныг занаж дуулсан байдаг. Тэр нутгийн ноён авах гэхэд нь миний нөхрийн цусаар будсан шороон дээр чи надтай яаж хуримлах билээ гэсэн байдаг. Мандухай цэцэн хатан Хасарын угсааны Өнөболд ноёнд “Хааны үрийг эзэнгүй гээд,

Хасарын үртэй суувал
Орхон мөрний усыг дуустал угаагаад ч
Муу нэр надаас үл арилах билээ” гэж хэлсэн байдаг. Энэ бүхэн түүхэнд үлдэж хоцорсон бүсгүй хүний төгс сайхан чанар гэж хэлмээр байна. Өнөөдөр бидний дунд олон сайхан төгс төгөлдөр эмэгтэйчүүд амьдардаг байх. Аливаа төгс чанарыг цаг үе шалгадаг болохоос, нэг хүний нүдээр, нэг хүний сэтгэлийг сэргээх гэдэг хэцүү.

  • Бүсгүй хүнгүй шүлэг бол галгүй гэртэй адилхан. Аливаа номон дотор бүсгүй хүний, хайрын тухай шүлэг дандаа гэрэлтэж байдаг учраас миний бичсэн шүлэг дотор ханиа аргадсан болон бүсгүй хүний тухай олон шүлэг байдаг. Миний шүлгийн 20 орчим хувь нь хайр сэтгэлийн дуулал юм. Нөгөө талаар төгс бүсгүйд ханиас гадна хүний эх заавал орно. Яагаад гавэл эхийн цагаан сүүг амлаагүй хүн гэж байдаггүй. Ээжий хүн өөрийнхөө үрд төгс хүн шиг, бурхан шиг харагдаж байдаг.

А.ДӨЛ

PHOTONEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Zochin (June 15, 2016 10:19:25 am )

    Bolchimgvi awir gargasan xuugee umuurux xereg bna uu

  • zochin (June 15, 2016 1:37:38 pm )

    АН болон сонгуулийн ерөнхий хороо харицулага тооцооч э

  • zochin (June 15, 2016 1:44:19 pm )

    АН сонгуулийн ерөнхий хороо зөрчил гаргасан эрдэнэчимэгийгээ татаач э

antalya rent a car