antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2016 3 comments

Монголчууд хэдэн төгрөгний цалин авдаг вэ?

нийтлэсэн Admin

5c795cd35d0b8fa1original

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын тавдугаар сарын мэдээллийг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас гаргажээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн  тайланд энэ оны 1 дүгээр улиралд нийт 36.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын  550.9 мянган ажиллагчид хамрагдсан байна.

Эдгээр ажиллагчдын 25.7 мянга буюу 4.8 хувь нь 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 54.6 мянга буюу 9.9 хувь нь 192.0-300.0 мянган  төгрөгийн  цалинтай,  100.3  мянга  буюу  18.2  хувь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 211.4  мянга  буюу  38.3  хувь  нь  500.0-900.0  мянган төгрөгийн цалинтай, 84.9 мянга буюу  15.4  хувь  нь  900.0-1300.0  мянган  төгрөгийн   цалинтай, 20.0 мянга буюу 3.6 хувь нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай, 54.0 мянга буюу 9.8 хувь нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл, 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид өмнөх улирлынхаас 2.3 мянгаар, 192.0-300.0  мянган  төгрөгийн  цалинтай  ажиллагчид  1.4  мянгаар,  700.0-900.0  мянган  төгрөгийн цалинтай ажиллагчид 4.8 мянгаар, 900.0-1100.0  мянган  төгрөгийн  цалинтай  ажиллагчид 9.3 мянгаар, 1100.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.6 мянгаар, 1300.0-1500.0  мянган  төгрөгийн  цалинтай  ажиллагчид 1.3 мянгаар буурсан байна.

Харин 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.4 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.6 мянгаар, 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид 2.9 мянгаар нэмэгдсэн байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1961.9 мян.төг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 584.6 мян.төг байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 594.4 мян.төг, 10-49 ажиллагчтайнх 732.0 мян.төг, 50-99 ажиллагчтайнх 812.4 мян.төг, 100-199 ажиллагчтайнх 910.0 мян.төг болон 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1200.3 мян.төг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзвэл, 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1066.6 мян.төг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 448.7 мянга буюу хамгийн бага байна.

Нэг ажиллагчид ногдох сарын дундаж цалин 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар 871.4 мян.төг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 20.0 мян.төг буюу 2.3 хувиар, өмнөх улирлынхаас 2.9 мян.төг буюу 0.3 хувиар өссөн байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Иргэн (June 13, 2016 2:01:13 pm )

    800 000 ч хүрэхгүй цалин байна даа. Нэг өрхөд нэг л хүн ажил хийж байна. Нөгөө нь ажилгүй болсон. Бодит байдал.

  • LORD (June 13, 2016 3:39:56 pm )

    eniigaaa grafikaar hiildee suguudaaa, SHUURHAI yum mededgvin bol yadaj IKON-oos suralts

  • уншигч (June 13, 2016 11:50:09 pm )

    эмнэлгийн дарга нар сургуулийн захирлуудын амьдарч байгаа тансаг байрны үнийг яаж олдог вэ

antalya rent a car