antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2016 12 comments

Популист улс төрчөөс популист засгийн газарт шилжлээ

нийтлэсэн Admin

2374a97b2d4eef8a52651387916dc467

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байгаа. Сурталчилгааны хугацаа дөхөх тусам олон нийтэд хаалттай байсан төрийн алба урд хожид байгаагүйгээрээ нээлттэй болж, яамныхаа байранд мэдээлэл хийхгүйгээрээ сэтгүүлчдээ бодох болсон. Өмнө нь нэг нэгээрээ хувийн тоглолт хийдэг байсан улс төрчид энэ удаад Засгийн газрын кабинетын гишүүдээрээ нэгдэн тоглолт хийдэг болсныг харуулж байна. Өөрөөр хэлбэл популист улс төрчөөс популист засгийн газар руу шилжжээ.

Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ цаг үед Ч.Сайханбилэгийн засгийн газар сонгуулийн дараа “татан буугдана”. Татан буугдахаасаа өмнө Засгийн газраас огцом популист хийж, оноо авахыг хүссэн бололтой гэнэт ахмадууддаа хайр зарлан тэтгэврийг 20 000 төгрөгөөр нэмэв. Тодруулбал, 2016-05-31-ны өдөр Засгийн газрын хуралдаан хийж, энэ сараас эхлэн ахмадуудын тэтгэврийг 20 000 төгрөгөөр нэмж, инфляцид уялдуулж байна гэх мэтээр сайхан л тайлбарласан. Гэтэл өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн хугацаанд хэдэн хувиар өссөнийг, иргэд талх таллаж, ургамлын тос граммлаж, жижиглэн, нохойн хоолоор амь зууж байгааг бодон бодит амьдралтай танилцаж, хөрсөн дээрээ бууж, амьдралд наалдсан шийдвэр гаргаагүйг хэлэх хүн цөөнгүй. Өмнө нь улсад мөнгө байхгүй, нэмэх боломжгүй, уучлаарай хэмээн ам таглаж байсан ч сонгуулийн өмнө ийнхүү гэнэт хайр зарласан нь сонин байлаа.

Засгийн газраас санаачилсан популист занг ойлгож амжаагүй байтал гэнэт хуралдан 1072 хувьцааныхаа 30 хувийг зарах юм бол 300 000 төгрөгөөр авъя гэв. Нөгөөдрөөс банкан дээр очоод л асуудалгүй ав гэж байгаа. Уг нь төсөвт тодотгол хийх хэмжээнд хүрсэн хэцүү байгаа. Гэтэл асуудалгүй банканд очоод мөнгөө ав гэх. Тэгвэл асуудалгүй гээд байгаа мөнгийг хаанаас гарах юм бэ? Мөнгө хэвлэх юм уу? Энэ улс чинь дампуурлаа шүү дээ. Хувьцаа, хувьцааны ханшийг Засгийн газар, арилжааны банк биш, хөрөнгийн бирж зах зээл тогтоодог гэдгийг улс төрчид мэдэх ёстой баймаар.

Улс орон чинь элгээрээ хэвтэж байхад, төсөв алдагдалтай байгаа энэ цаг үед хэрхэн тэтгэвэр нэмж, 1072 хувьцааны 30 хувийг худалдан авах гэж байгаа юм бэ? Мөнгө хэвлэх юм бол дампуурал руугаа ойртож байгааг, зээл авах юм бол “өтөндөө” баригдахын цондон гэдгийг Засгийн газар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл өөрсдөө оноо авахын төлөө ийнхүү аашилж байгаа нь иргэдийн сэтгэл зүйгээр тоглохоо болих хэрэгтэй. Та бүхнийг ингэж хайр зарласан зарлаагүй иргэд үнэлэлт дүгнэлтээ өгдгөөрөө л өгөх болно.

Эх сурвалж: Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • өб (June 13, 2016 9:56:14 am )

    Үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг энэ дээ

  • больчих.... (June 13, 2016 10:08:14 am )

    хөдөөд банкны гадаа бөөн оочёр дугаар алалцаан болж бна гэнээ. хотод бас адилхан бхдаа. ийм аймшигтай үйлдэл хийж бгаа ёс, ан- монголыг 25 жил сүйрүүлэх ажлыг хийлээ. ман- гэж сөрөг хүчин нэртэй хамтрагч нар….

  • Anonymous (June 13, 2016 10:47:12 am )

    ard tvmnii amidraliig ingej doroituulchihaad tohuurhaj bga med mungu taraagaad

  • ОНОН (June 13, 2016 10:48:11 am )

    МАН АН СОНГУУЛИЙН ӨМНӨ ЯДАРСАН АРД ТҮМНИЙХЭЭ ЭМЗЭГ АСУУДАЛ ДЭЭР ТОГЛОЛТ ХИЙЖ БАЙНА ТЭРНИЙ ОРОНД АЖИЛЫН БАЙРАА НЭМЭХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ ТЭРТЭЭ ТЭРГҮЙ БАНКАНД БАРЬЦААЛАГДСАН АМЬДРАЛЫГ НЬ ЧӨЛӨӨЛЖ ӨГӨХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ

  • Anonymous (June 13, 2016 10:50:37 am )

    AN dahial ur tawian. Mongol uls Delhiid uruuruu terguuleh ni l dee

  • Boliochdee alaan bolj baina (June 13, 2016 11:00:19 am )

    Ger horoololiin end tendehiin haan bank ntruud bituu humuus alaltsaj bainashdee ard tumeniig haluun zunaar ingej tartagt ni tultal zowooh shaardlaga baisan ymu boliochdee ard tumen tsohorch baina

  • zochin (June 13, 2016 2:05:10 pm )

    AN araichdee.zailtsgaa

  • Улс тор судлаач. (June 13, 2016 2:19:07 pm )

    Улс орныг суйруулж, ард тумний амьдралыг доройтуулж, Элбэгдоржийн гар хол болсон энэ Ч.Сайханбилэг мэтийн шоучин баньдыг шоронд хийсэн, МАН болон АН-ын ХУЛГАЙЧУУДЫГ ТОРООС ЗАЛИУЛСАН “СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛ” БОЛЖ БАЙГААД МОНГОЛЧУУД БИД БАЯРТАЙ БАЙГАА ШУУ. Хамтдаа урагшаа. !!!!!!!!

  • Дарханаас (June 13, 2016 4:03:26 pm )

    НЭМСЭН 20000 ТӨГРӨГӨӨР НЬ ГАНЦ ТАЛХ АВАХ ЮМ БАЙНА Л ДАА

  • зочин (June 13, 2016 7:02:08 pm )

    АН МАН ГАДУУР МӨНГӨТЭЙ НАМУУД ГЭСЭН ШИГ ГОЁ ЗУРАГ ПЛАКАТ ДҮҮРЭН ӨЛГӨЖЭЭ АРД ТҮМЭН ГОЁ ЗУРАГ ПЛАКАТААР ТА НАРЫГ ДҮГНЭХГҮЙ, ХАРИН ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ, АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ, ОЮУНЛАГ, НЭР ЦЭВЭР ХҮМҮҮСИЙГ СОНГОХ БОЛНО. ХУВЬЦААНЫ МӨНГӨӨ АВСАНЧ СОНГОЛТОО ШИНЭЛЭГЭЭР ХИЙНЭ

  • зочин (June 13, 2016 7:04:15 pm )

    БИЕ ДААГЧИД ДОТОР ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ, МУНДАГ ХҮМҮҮС ОЛОН БАЙНА ЛЭЭ ТЭДНЭЭС СОНГОЛТОО ХИЙНЭ. БИЕ ДААГЧДЫГ ТВ-ЭЭР САЙН ГАРГАЖ ӨГӨӨЧ ЭЭ НӨГӨӨ Л АН МАН АА ГАРГААД БАЙХЫН

  • зочин (June 13, 2016 7:38:27 pm )

    Улсыг өрөнд оруулсан, ард түмнийг өрөнд оруулсан, ард түмнийг элгээр нь хэвтүүлсэн АН-ын Б.Болор Сайханбилэг нарыг дахин сонгож болохгүй шүү Баянзүрхчүүдээ

antalya rent a car