antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2012 1 comment

“76 тэнгэрийн сахиус”-аас авлигын эсрэг сайн хууль горьдох хэрэг байна уу

нийтлэсэн Admin

Саяхан нэг найзтайгаа уулзтал тэр их л бухимдалтай сууж байв. Мань хүн угаасаа авлигыг үзэн ядагч. Ерөөсөө ийм гэмт хэрэгт дурладаг, үүнийг таашаадаг хүн гэж хаана байх билээ дээ. Найздаа яг иймэрхүү утгатай юм хэлж дуусаагүй шахуу байтал “Цаана чинь төрийн шаргал ордноор дүүрэн авлигачид таахалзаж байна” гээд золтой л муужраад уначихсангүй. Тэр оргүй юманд ингэтлээ уурлаагүй ажээ. Сүүлийн хэдэн жилийн турш улс төрийн хүрээнийхэн болон бизнесийн “хүнд гар”-ууд авлигад дэндүү “хайртай” болчихоод байгаа юм байна. Тиймээс найз минь төрийн төлөө оготно шиг боож үхэх гэж буй нь энэ. Тэрбээр “Төр, засгийн өндөрлөгт гарсан нөхдүүд авлигатай тэмцэх хүсэл сонирхолгүй байгаа. Арга ч үгүй дээ, тэд авлига, ашиг сонирхлоороо уралдаж хоолоо олж иддэг хойно доо. Эд нараас болоод манай улс авлигын үзүүлэлтээр өнгөрсөн онд арагшаа ухарчихлаа. Авлига улам даамжирвал Монгол орон ардчилсан улс биш болно” гэсэн юм. Муу ёрын үгтэй эр вэ гэж та бодож байж болно л доо, миний муу найзын энэ араншинг сонсоод. Гэвч авлигын эсрэг тэмцэгчид нь авлигыг зүгээр л сонирхсондоо биш, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөнд ил ихээр санаа зовон бухимддаг ажээ.

Ер нь авлигын талаар бид юу мэдэх вэ. Эндээс юуг нь илүү сайн мэдвэл зохилтой вэ. Тэгвэл товчоор, авлига гэдэг нь төрийн албан тушаалтан, улс төрчид албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар, ёс бусаар хувьдаа, эсвэл ойр дотны хүндээ ашиг хонжоо олох, ийм боломжийг бүрдүүлэхийг хэлээд байгаа юм. Хүн төрөлхтөн олон зууны турш авлигатай тэмцсээр ирсэн. Энэ бол ихээхэн ужиг шинжтэй үзэгдэл. Зарим судлаачид “Авлигыг бүрэн устгах аргагүй юм байна” гэж мулгуутдаг тал бий. Тэд төөрөгдөлд орж буй нь энэ л дээ. Зарим тохиолдолд судалгааны байгууллагууд ч авлигачдаа ил далдуур дөвийлгөж, хүмүү ст сайхан харагдуулах гэж хичээдэг. Одоо цагт манай оронд шуурч буй авлигын салхины үзүүрт элдэв янзын социологич гэх хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэн “Пи Ар” хэмээх болхи сурталчилгаа хийгээд давхиж байгаа. Юун авлигыг илчлэх, эрэн сурвалжлах манатай. Нөгөө хэдэн улс төрчид нь ч өөрсдийгөө тэрхүү “Пи Ар”-аар нь өнгөлөн далдлах гээд үхэн хатан гүйлдэхийг яана.

Харин үнэн бодит нүүр царай нь хаанаас ч харсан өнөөх гай тарьдаг авлига, ашиг сонирхлын зөрчилтэй товариш мөн шүү гэдгийг нь хэлээд байдаг юм. Ер нь авлига бол төсөөллөөр буюу байж болох магадлалаар хэмжигдэж болдог л зүйл шүү дээ. Заавал “гардуулчихсан” хойно нь энэ бол авлигач этгээд мөн байна гэх албагүй. Өнөөдөр дэлхий дахинд авлигын түгээмэл хэлбэрүүд нэгэнт тодорхой болжээ. Нийтдээ хорь гаруй төрөл хэлбэр хамаардаг юм байна. Үүнд: Хил дамнасан хориотой наймаа, хууль бус мөнгөн гуйвуулга, дээрэм тонуул, төрийн өмчийг гувчуулах, бусдыг айлган сүрдүүлэх, тарчлаан зовоох, үндэслэлгүйгээр төрийн өршөөл үзүүлэх, хууран мэхлэх, төрийн өмнө хүлээсэн үүргээ үл биелүүлэх, шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулах, хуурамч нотолгоо гаргах, хүчээр хэрэг хүлээлгэх, ажлаа цалгардуулах, хахууль, шан харамж авах, хууль бус ашиг хожоо олох, сонгуулийн булхай хийх, сонгогчдын санал будлиантуулах, нууц мэдээллийг зүй бусаар ашиглах, баримт бичиг хуурамчаар үйлдэх, гэрээ, зээлийг будлиантуулах, татвараас зайлсхийх, бусдын гэмийг ёс бусаар хаацайлах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоо тогтоох гэх мэт. Тэгвэл авлига нь үнэхээр өргөн хүрээнд яригдах гэмт хэрэг байгаа биз. Гайхалтай нь манай аль ч байгууллага энэ гэмт хэргийг ийм том агуулгаар нь ойлгож, ажлаа чиглүүлж чадахгүй байна. Чадахгүй ч гэж дээ, хүсэхгүй байгаад л асуудлын гол нь байгаа юм.

Хэдэн жилийн өмнө нэгэн том дарга телевизээр ярих гэж ёстой алж өгч байв. Авлигыг таслан зогсоохын тулд төр, засгийн хамгийн доод нэгжээс эхлэх хэрэгтэй гээд л баруун солгойгүй туусан даа. Түүний зиндааныхан буюу УИХ, Засгийн газрын эрх мэдэлтнүүд тэгэхэд аль хэдийнээ туршлагажсан авлигачид болчихсон байсан юм. Ухаандаа тэр том дарга “ангийнхаа” нөхдийн авлигын хэргийг тийнхүү хаацайлж, жирийн нэг муу түшмэд, цэцэрлэг, сургуулийн багш энэ тэрхэн рүү чичилж байсан юм. Тэрээр уг нь төр, засгийнхны дунд бугшсан авлигатай тууштай тэмцээд эхэлбэл доодуул нь аяндаа номхроод ирнэ гэдгийг мэдэж л байсан байх. Хэрвээ авлигыг тэгж дээрээ с нь “түүж” чадсан бол төрийн нэр хүнд суга өсөх байлаа. Өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа авлига, хүнд сурталтай дайн зарла ж, нэлээд зүйл хийх гэсэн түүнийг хуйвалдаанаар хусаад хаячихсан.

Нэг л өдөр У.Хүрэлсүх зэрэг танхимынх нь гишүүд гарын үсгээ зурж ирээд зайлцгаасан нь угтаа бол “Бид тантай хамт авлигын эсрэг тэмцэж чадахгүй нь ээ” гэсэнтэй адил сонсогдож байж билээ. Энэ үйл явдлын дараахан У.Хүрэлсүх Ц.Элбэгдоржтой төрийн ордонд халз тулж уулзахдаа “Уучлаарай даргаа” гээд сүү долоосон гөлөг шиг шарвалзаж зогссон дүрс бичлэг одоо ч хуучраагүй байна. Авлигын дээрх бүх хэлбэрүүдэд хамаарах бодит жишээ, кейсүүдийг ийнхүү тоочоод баршгүй. Гэхдээ энд зориуд хэдэн баримт нэмж хэлье. Дарга нар уурлахгүй болов уу. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бүр ч уцаарлахгүй. Яагаад гэвэл тэр өөрөө авлигын илрэх хэлбэрүүдээс нэлээдийг нь өөрийн биеэр үзүүлээд өгсөн юм чинь, юу гэж ундууцахав. Түүнийг Хятадын тагнуулын байгууллагад урхидуулаад баларч явахад Баатар генерал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан үнэнийг нь хэлчихсэн шүү дээ. Гэтэл улайх ч үгүй, хавьтсанаа муриж зүтгэсээр гэм зэмгүй үлдсэн. За тэгээд, УИХ-аар батлагдсан хуулиудыг зассан нь яалт ч үгүй хэн нэгэн этгээдийн ашиг сонирхолд үйлчилсэн лут хэрэг байлаа.

Хамгийн сүүлд хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр Н.Энхбаяр “Анд” нь мань эрийн гурав, дөрвөн хаус, өндөр үнэтэй байр зэргийн нууцыг дэлгэсэн. Хариуд нь Ц.Нямдорж Н.Энхбаярынхаа олон жил үргэлжилсэн өмч хөрөнгийн будлианыг шалгуулж байна. Энэ тухай одоо хүн бүхэн сайн мэддэг болжээ.

2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг. С.Баяр Ерөнхий сайд байхдаа сонгууль будлиулсан хэргээ далдлахын тулд жагсагчдыг зориуд далдуур турхирч намынхаа байрыг “гялалзтал” шатаалгасан гэх хардлага байсаар байгаа. Тэр сонгууль будлиантсан гэдгийг бол харин хүлээн зөвшөөрсөн. Тухайн үеийн МАХН буюу өнөөгийн Ардын намынхан тойрог бүрд мөнгөөр “бөөлжсөн” юм хойно доо. Тэгэхээр үүнийг зөвшөөрөхгүй гээд ч яах билээ. Авлигатай тэмцэх газрын дарга нар ял сонсож, орных нь хүмүүсийг томилолгүй бараг жил тойрсон нь явж явж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй холбоотой байсан ч юм шиг. Юутай ч тун сонирхолтой энэ дүр зураг улс төрийн шинэхэн түүхийн баримт болон үлдэж байна. Авлигатай тэмцэх газрын шинэ дарга нарын ажлын гарааг ажаад байхад бас гавьтай зүйл хийхгүй нь бололтой. Уул уурхай эрчимтэй хөгжихийн хажуугаар том авлига сүнгэнэх болсныг тэд олж харахгүй байх шиг байна. Оюу толгой, Таван толгойн гэрээг тойрсон хэл ам мөддөө тасрахгүй шинжтэй. “Энержи Ресурс”, “М-Си-Эс”-ийн хуйвалдаанд УИХ, Засгийн газрынхан өөрсдөө буруутай гэдгийг сүүлийн өдрүүдэд зарим шударга иргэд хэлээд эхэлчихсэн. Ухаа худаг хэмээх нүүрсний орд нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгджээ. Ц.Нямдоржийн “хичээнгүйлэн ” зассан Ашигт малтмалын хуулийг ч эрхмүүд хэвээр мөрдөж байгаа. Энэ балай хуулийн заалтаар бол “Энержи Ресурс” компани Ухаа худгийн ордын 50 хувийг төрд өгөх учиртай байж. Гэтэл өгсөнгүй. Түүгээр зогссонгүй, гар бариад бугуй атгав гэгчээр бүр даварч, Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ хийхээр болжээ. Ухаандаа ингэж булхайгаа далдлах гэсэн бололтой.

С.Баярын хөрөнгө, орлого 20 дахин өссөн гэж мэргэч, төлөгч нар шиг аашлахаас хэтрэхгүй байна

2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр НҮБ-ын Ерөнхий ассамбл ейгаас Авлигын эсрэг кон венцийг батлахдаа “Авлига нь нийгмийн аюулгүй байдал, тогтвортой хөгжил, эдийн засаг, шударга ёс, хууль дээдлэх ёс, ардчилалд аюул занал учруулдаг” гэж онцолсон юм. Манай улс энэ конвенцид нэгдэн орж, Авлигатай тэмцэх бие даасан, хараат бус байгууллага байгуулснаас хойш төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын шинжтэй үйлдлүүд улам далд хэлбэртэй болж байна. Тэднийг хамгаалсан бүхэл бүтэн систем тогтжээ. Ингэж авлига нь системийн шинж чанартай болоод ирэхээр ард түмний амьдрал доошилно уу л гэхээс дээшилдэггүй юм байна. Улс гүрэн дамнасан авлига ч бий болж. Ийм нөхцөлд Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас аргагүй. Өөр бусад хуулиудад ч энэ чиглэлээр өөрчил ж сайжруулах юм зөндөө байна.

Нэгэнт батлагдаад мөрдөгдөж буй хуулиудаа эргээд харахад түмэн янзын цоорхойтой, хоорондоо авцалдаа муутай болжээ. Бүх хуулийн бараг 60 гаруй хувь нь ийм байгаа гэж мэргэ жлийн хуульчид хэлж байна. Энэ тун эмгэнэлтэй юм л даа. Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөх оруулах төсөл дээр ажиллаж буй УИХ-ын гишүүд, мэргэжлийн байгууллагууд бас л аар саархан нөхөөс хийх төдий хандаж байх шиг байна. Авлигын эсрэг кон венцийн үзэл санааг орхигдуулсан зүйл тэнд нэлээд байгаа аж. Уг төсөлд Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлага саналаа боловсруулж өгчээ. Тэдний санал дотор “Тендерийн асуудлыг тусгах тухай” явж байна. Зөвхөн энэ л болохгүй байгаа юм гэнэ. Тендер тойрсон авлига газар авч буй нь үнэн. Гэхдээ дан ганц үүнийг хуульд оруулснаар авлига буурахгүй байх. Цаана нь улс төрийн намууд гэж аймшгийн юм байгаа. Хятадад захиргааны эрх мэдлээ арилжааны хэрэгсэл болгодог бол Европын орнуудад улс төрийн намууд нь Засгийн газрынхаа захиалгат ажлаас хувь хүртдэг. Манайд болохоор намууд орлого, зарлагаа иргэдээсээ тас нуудаг. Тухайлбал, Ардын нам гэхэд бараг нэг ч удаа санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын шалгалт оруулаагүй. Өнөөх Гаалийн Баатарын хэргийг энд мөн санах хэрэгтэй болж байна. Үүнтэй холбоотой Авлигын эсрэг кон венцийн нэг чухал заалт бий. Юу гэвэл, “Тухайн эд хөрөнгө нь гэмт хэргээс олсон орлого гэдгийг мэд сээр байж түүний хууль бус гарлыг нуун дарагдуулах буюу хувиргах зорилгоор, эсвэл тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хүнд түүний үйлдсэн хэргийн хууль зүйн үр дагаврыг булзааруулах үүднээс, түүнд туслах зорилгоор уг хөрөнгийг өөрчлөх буюу шүлжүүлэх”-ийг хоригложээ. Тэгвэл тухайн үед Баатарын намдаа хэдэн төгрөг хандив нэрээр өгсөн, “Гаалийн сан” гэгчээрээ дамжуулан орон сууц бариулж, түүнийгээ намынхаа зарим гишүүдэд хувьчилсан зэрэг нь бүрэн хянагдаагүй.

Дарга нар үүнийг хянуулахыг хүсээгүй. Гэтэл энэ нь Авлигын эсрэг кон венцийн “суурь гэмт хэрэг” гэдэг ухагдахуунд хамаарч буй. Тиймээ с ийм үзэл санааг төсөлд тод томруунаар суулгаж өгвөл таарна. Мөн кон венцийн хоёрдугаар бүлэгт “Оролцогч улс бүр авлигаас урьдчилан сэргийлэхүйц байдлыг тодорхойлох зорилгоор холбогдох эрх зүйн баримт бичиг болон захиргааны эрх хэмжээнд тогтмол дүгнэлт хийж байх” гэснийг санахад илүүдэхгүй. Өнөөдөр төрийн захиргааны төв байгууллагуудад Авлигын эсрэг үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх үүргийг давхар хариуцсан хүмүү с байгаа. Харамсалтай нь тэд жил бүр юу хийснээ, ямар үр дүнд хүрснээ огт ярьдаггүй. Ярихгүй байгаа нь хийхгүй байна гэсэн үг биз. Нөгөөтэйгүүр Хууль зүй, дотоод хэргийн яам уг нь хуулийн бодлого, хэрэгжилтийг зоргонд нь хаячихжээ. Ядаж харьцуулсан судалгаа ч байхгүй байгаа юм, Ц.Нямдоржийн удирдаж буй энэ яаманд. Авлигын эсрэг хуулийн шинэчилж найруулсан төсөлд орхигдсон өөр олон юм байна. Ялангуяа авлигын үйлдлийн төлөө хариуцлага хүлээх субьектүүдийг бүрхэгдүүлжээ. Авлига бол дан ганц хүн тойрсон асуудал биш юм. Гэтэл Эрүүгийн хуульд авлигын субьект нь зөвхөн удирдах албан тушаалтан байхаар заасан. Энэ нь хэт явцууруулсан хэрэг л дээ.

Зүй нь авлигын хэргийн төлөө аль ч хуулийн этгээд хариуцлага хүлээх ёстой. Ингэхдээ эрүү, иргэний, захиргааны бүх хэлбэрээр хариуцлага үүрэхээр хуульчлахгүй бол авлигачдад хоргодох байр нь элбэг хангалуун байгаад байгаа юм шүү дээ. “Төр бол хүний зан төрх, араншинг хамгийн сайн тусгасан зүйл. Хэрэв хүн тэнгэрийн сахиус байсан бол төр хэрэггүй байх байсан. Тэнгэрийн сахиус хүнийг удирддаг бол төрд гадаад, дотоод хяналт хэрэггүй” гэж Америкийн дөрөв дэх Ерөнхийлөгч асан Жеймс Мадисон хэлжээ. Энэ агуу хүн 1751-1835 онд амьдарч байлаа. Одоо бид түүний энэхүү үнэ цэнтэй үгийг ямагт санаж явах хэрэгтэй болж. Чингисийнхээ үгийг ч үл тоодог улс л даа, бид. Гэлээ гээд яалтай билээ, энэ удаа дарга нартаа Жеймс Мадисоны дээрх үгийг сануулахаас аргагүй. Энэ нь төрийн бүх албан хаагчдад хамаатай. УИХ-ын гишүүн Д.Дондогийг Ардын намынхнаа с санал оруулж баталсан УИХ-ын тухай хуулийн “Гэмт хэргийн үйл дээрээ баригдаагүй бол…бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг авч хэлэлцэхгүй” байх нэмэлт өөрчлөлт нь “аварч” үлдэх гэж байна. Үүгээр бид өнөөгийн төрийн авир араншин ямар балмад болсныг төсөөлж байгаа юм шүү дээ. Д.Дондогийн хэрэг дотор залилан ч бий, баахан авлига ч бий гэнэ лээ.

Өнөөдөр үнийн өсөлт хүмүүсийг туйлдуулж байна. Үүнийг Монгол банктай холбож нэг үзлээ. Дараа нь шахатуун импортлогчдыг буруутгаж байгаа. Харин ийм савалгаан дунд эрх мэдэлтнүүд хэрхэн ашиг хожоо олж буйг хэн ч сонирхсонгүй. Нарийн ухаад үзвэл шатахуун импортлогч ком паниуд болон банкныхан дарга нарт яаж үйлчилдэг нь гараад л ирэх байх. Ерөөсөө банк санхүүгийн талаас нь авлигын эсрэг кон венцийн хэрэгжилтийг хангах эрх зүйн орчин манайд ихээхэн дутагдалтай байгаа юм. Их хэмжээний мөнгөн гүйлгээ хийж байгаа хүмүүсийг хянах боломжтой байх ёстой. Иймд банкны тухай хуульд ч бас өөрчлөлт оруулах цаг нь болоод байна. Хэрвээ хяналт тогтмол жоод ирвэл Н.Энхбаяр нарын зэрэг хүмүүс Швейцарийн банканд тэдэн төгрөг аваачаад хийчихсэн бололтой гэх мэт хардлага үгүй болно. Америкийн Ерөнхийлөгч Барак Обама сонгуулийн үйл ажиллагааныхаа санхүүжилтийг олон нийтэд нээлттэй болгож чаджээ. Гэтэл С.Баярын хөрөнгө, орлого сүүлийн хоёр гуравхан жилд 20 гаруй дахин өссөн тухай бид хоорондоо маргалдаж, мэргэч, төлөгч аятай аашлахаас хэтрэхгүй байна.

Авлигатай тэмцэх газарт шинэ удирдлага томилогдмогц дотоод журмаа өөрчлөн хэвлэл мэдээллийн байгууллагад ямар албан тушаалтан нь ярилцлага, мэдээлэл өгөх, эс өгөхийг зааглах болов. Өөрөөр хэлбэл, тэд олон нийтээс улам зайгаа авч байна гэсэн үг. Уул нь авлигын гэмт хэрэг нь олон нийтийн хяналтаар илэрч, шалгагддаг л даа. Энэ байгууллага иргэдтэйгээ хэдий чинээ орой байна, төдий чинээгээр ажил хөнгөрч байх учиртай болов уу. Мөн авлигыг илчлэхэд хамтран ажилласан иргэдээ хамгаалах системтэй байвал конвенцийн үзэл санаанд нийцнэ. Ялангуяа мэргэжлийн сэтгүүлчдээс авлигыг эрэн сурвалжлах ажлыг дэмжсэн, тэдний эрх зүйн хэм хэмжээг тодорхойлсон хуулийн заалттай болмоор байгаа юм. Филиппин зэрэг улсад сэтгүүлчид эрх баригчдынхаа олон ноцтой баримтуудыг сэтгүүлчид л дэлгэж, нийтийн хяналтыг тогтоож чадаж байлаа. Италийн авлигатай тэмцэх “Цэвэр гар” хөтөлбөр хэвлэл мэдээллийнхэн өргөнөөр оролцсон жишээ байж л байна. Ингээд энэ хөтөлбөр амжилтанд хүрч, зөвхөн засмал зам тавих ажлын өртөг 20 хувиар буурчээ. Монголд харин замууд нь нарийсч, нимгэрч, хэдхэн хүн цулайтлай баяжиж байгаа. Энэ онд Яармагийн чиглэлд гэлүү дээ, хурдны зам тавих гээд хотын дарга нар хөөрцөглөж буй сурагтай. Тэндээс хэдэн төгрөг сожих гэж тэгтлээ хөл алдаа байлгүй, тэд. Энэ мэтээр Авлигын эсрэг хуулийн төслийн талаар ярих зүйл их байна.

Удахгүй энэ төсөл Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн хамт УИХ-аар хэлэлцэгдэх байх. Сонирхлын зөрчил бол авлигыг төрүүлдэг нэг гол хүчин зүйл л дээ. Х.Тэмүү жин гишүүн энэ талаар мөн их ярьсан. Нөгөө хэд нь хүлээж авахаар тааруу байлаа. Харин Х.Тэмүүжин тэдгээр нөхдөө хоцрогдсон, дүлий дүмбээр нь дуудсаар байгаад төслөө оруулахаар болж байгаа юм билээ. Хэзүү л дээ, нөхдүүд нь. Яаж ийж байгаад хуульд сул, цоорхой, эсвэл гажуудсан юм хийчих гээд байдаг улс. Тиймээ с олон түмэн “76 мангуу”, “76 гахай” гэж баалдаг. Дээр өгүүлсэн “Тэнгэрийн сахиус” ч бас цөөнгүй. Эцсийн дүнд тэд хэнд үйлчилж буй хэрэг вэ. Хэрвээ авлиыг эсрэг өөдтэйхөн эрх зүйн орчин бүрдүүлж чадахгүй бол нь заавал энэ удаагийн парламентыг горьдож суух хэрэггүй болов уу.

 

 

Б.Отгонбаяр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • see this (September 06, 2013 6:27:37 pm )

    992368 217622Thanks so considerably for one more post. I be able to get that kind of data data. friend, and exactly. 286221

antalya rent a car