Өнгөрсөн баасан гаригт Сүхбаатарын талбайд үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаал зохион байгуулсан МҮЭХ болон зарим иргэний хөдөлгөөнийхөн өнөөдөр тэмцлээ үргэлжлүүлэхээр болжээ. Тэд баасан гаригийн үдээс хойш УИХ, Засгийн газарт хандан валют, шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг нэн даруй бууруулахад чиглэсэн яаралтай арга хэмжээ авахыг шаардан, гурван талт хэлэлцээ хийх тухай шаардах бичиг хүргүүлсэн юм. МҮЭХ-ныхон улмаар бямба гаригт уг шаардах бичгийн хариу авахаар Төрийн ордонд очсон ч хамгаалалтынхан дотогш нэвтрүүлээгүй юм. Тиймээс МҮЭХ, иргэний хөдөлгөөнийхөн өнөөдөр 10.00 цагаас эхлэн Төрийн ордны баруун, зүүн талын хаалгуудыг хааж, шаардлагын хариу өгтөл дотогш хэн нэгнийг нэвтрүүлэхгүй байх болно хэмээн мэдэгдлээ.
Д.Жаргалсүрэн
Холбоотой мэдээ
Comments are closed.