antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 10, 2016 1 comment

АТГ-аас БОНХАЖ-ын яаманд шаардлага хүргүүлжээ

нийтлэсэн Admin

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, гарсан зөрчил, дутагдлыг арилгуулах, эрх бүхий албан тушаалтныг арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх, холбогдох хууль тогтоомжийг таниулах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд 2016 оны 5 дугаар сарын 3-13-ны өдрүүдэд ажилласан юм.

“Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу үйл ажиллагааны мэдээллээ иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэж байгаа эсэхийг хянан үзсэний зэрэгцээ яамны удирдлагуудаас батлан гаргасан тушаал, шийдвэрүүдтэй танилцлаа.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны удирдлагын төвшинд хуулийг сахин биелүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил үүсгэхгүй байхад цаашид анхаарлаа хандуулж, санаачилгатай ажиллах шаардлагатай гэж ажлын хэсэг үзэв. Түүнчлэн илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр төлөвлөгөө гаргаж, зөвлөмж боловсруулан хүргүүлжээ.

Ч.Ган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (June 10, 2016 1:54:59 pm )

    АТГ-ынхаа ийм ШААРДАХ ХУУДАС мэт шалих ялихгүй зүйлээр хөөцөлдөж байх хооронд чинь ОФФШОР-чид гэж том хэрэгтэнгүүд СОНГУУЛЬ-д нэрээ дэвшүүлээд явцгааж байна, Яах вэ энэ ОФФШОР гэж гэмт хэрэг биш юм уу

antalya rent a car