antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2016 10 comments

Ерөнхий сайд: 322 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдаж авна

нийтлэсэн Admin

1465460550575927462719e

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдхэн хоромын өмнө Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ.

Тэрбээр өнөөдөр үдээс хойш хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны талаар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, өнөөдрийн засгийн хуралдаанаар ЗГ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Сайн хашаа” хөтөлбөр болон “Сайн оюутан” хөтөлбөрүүдийг хэлэлцэж зарим шийдвэрүүдийг гаргасан байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэгдсэн хамгийн чухал асуудал нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааныг мөнгөжүүлэх асуудал байжээ. Ингээд Засгийн газар хуралдаад иргэн бүрт тараасан 1072 ширхэг хувьцааг үнэд оруулж, мөнгөжүүлэх асуудлыг дэмжжээ. Тодруулбал, 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувцааг нь 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах шийдвэрийг гаргажээ. Цаана нь үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар хагаст тавих асуудлыг хэлэлцжээ. Гэхдээ иргэд дээрх хувьцаагаа заавал худалдах албагүй юм байна.

Хувьцааг худалдаж авах асуудлыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэх юм байна. Мөн хувьцааг иргэдээс худалдаж авахын тулд Засгийн газарт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлага гарч байна. Дээрх асуудлыг Монголбанк болон холбогдох аржилжааны банкуудтай тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлнэ гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • онон (June 09, 2016 6:05:53 pm )

    сонгуулийн шоу 1072 хувьцаагаар эхэлж байна даа 4 жил үнэгүй чимээгүй байсан зүйл гэнэт сонгуулийн өмнө гарч ирээд үнэд орж байгаа нь МАНАНын сонгуулийн башир арга болж байна 4 жилийн өмнө эргэлтэнд оруулсан бол ард түмний амьдралд нэмэртэй байсан юм

    • Anonymous (June 09, 2016 9:49:12 pm )

      одоо тэгээд нэмэргүй болчихсон юм уу ?

  • ПППП (June 09, 2016 6:07:55 pm )

    АН ИХ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЛАА ДАА ТӨР ӨӨРСДӨӨ АВАХ ТУЙЛЫН ЧУХАЛ

  • ZOCHIN (June 09, 2016 6:26:30 pm )

    or ch ulam l zuzaarch bnadaa.

  • bt (June 09, 2016 9:20:02 pm )

    togloom

  • Anonymous (June 09, 2016 10:04:49 pm )

    АН намынхан МАНАН гэж улиг болтол хашгирдаг болждээ Хийсэн нуглээ бусдад нялзааж хамт унах Ухэхдээ ухэр буугаа тавина гэдэг хуучны уг санагдаж байна хее

  • Zochin (June 09, 2016 10:50:27 pm )

    AN-songuuliin emneh ene jujugee bolimoor yum zaawal songuuliin emne yadarsan ard tumniig doromjilj ingeed mengenii uner egehed AN-d sanal egehgui yah yum gesen shig ta bidneer togloh yumdaa,songuuliin emne mengenii asuudal yarihgui gesen yalaa,eersdiin mengeer eersdiig ni huurah hereggui baih erenhii saidaa!!!!.Er ni AN-iinhan ajilaa hurtel hiij chadahaa baisan yum shig bna.IH-iin darga ni hurtel IH-iin uil ajilgaag haagaad hunii ajiliig bulaaj hiigeed songuuliin surtchilgaagaa buhnees emne ehlechihsen yawna shuu dee.

  • Баагий (June 10, 2016 7:23:36 am )

    Түмэн олон битгий худалдаараа. Биднийг энэ хэдэд л битгий атгуул. Орос биш хятад биш энэ хэд биш бид өөрсдөө шийдэх л үлдлээ.

  • зочин (June 10, 2016 8:14:50 am )

    1072 ш хувьцаа 544 болсон байна. тал алга болсон байна хаана хандах вэ Хүмүүсээ хуьцаагаа шалгаарай

  • МАНАН д бүү өг (June 13, 2016 11:20:32 pm )

    Ард түмнээ мөлжиж ядууруулж хосруулж улс ороноо хямруулж халаас хоосон ард түмний нөхцөл байдал дээр нь тоглож далдуураараар эх ороноо худалдаж хувьцааг авч цаашдийн өөрсдийн далд санаагаа гүйцэлдүүлж биднийг өрөнд оруулж хоосруулах ямар айхтар манж санаа вэ!!

antalya rent a car