Техникийн захуудыг шинээр баригдсан “Авто худалдааны цогцолбор”-т нүүлгэх нийслэлийн захирамж гарсан ч багагүй маргаан дагуулсаар удаж байна. Асуудлын гол нь “Да хүрээ” захын зөвшөөрлийг нийслэлийн удирдлагууд дур мэдэн өөрчилсөнд байгаа аж. Тодруулбал Нийслэлийн эрх бүхий зарим албан тушаалтан Нийслэлийн ИТХурлын Тэргүүлэгчдийн Тогтоол, Засаг даргын Захирамжийг хуулийн дагуу хэрэгжүүлэхийн оронд уг эрх зүйн баримт бичгүүдийн утга санааг мушгин гуйвуулж өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн автомашин, автотехникийн сэлбэг хэрэгсэл худалдаалж байгаа олон мянган иргэд, хуулийн этгээд, компаний хуулиар олгогдсон эрхийг зөрчөөд зогсохгүй Шударга өрсөлдөөний хууль, Үндсэн хуулийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн гуравт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заалтыг тус тус зөрчиж байгаа юм.
Үүнээс үүдэн автомашины худалдаа, сэлбэг хэрэгсэл худалдаалах үйл ажиллагааг 20 гаруй жил эрхэлж байгаа 10 орчим мянган бизнес эрхлэгч, тэдгээрт үйлчилгээ үзүүлж байгаа нийтийн хоол, худалдаа үйлчилгээний газруудын эзэд болон тэдний гэр бүл үр хүүхэд гээд 30 орчим мянган иргэдийн амьжиргааны эх үүсвэр алдагдахад хүрсэн.
Тиймээс автомашин сэлбэгийн худалдаа эрхлэгчдийн эрхийг хуулийн хүрээнд хамгаалахаар нийтийн эрх ашгийг хамгаалж, стратегийн өмгөөлөл хийдгээрээ олонд танигдсан, өмгөөлөгч Цэрэнгийн Монгол өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шүүхийн хуралдаанаар худалдаа эрхлэгчид нүүхгүй байх шийдвэрийг гаргуулсан байна.
Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэр худалдаа эрхлэгчдийн талд гараад байгаа боловч албан тушаалтнуудын зүгээс “Да хүрээ” захад үйл ажиллагаа явуулдаг нэг цэгийн үйлчилгээг зогсоож худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаагаа хэвийн , тогтвортой явуулахад хүндрэл учруулж байна. Тиймээс цаашид ч мөн энэ асуудлаар Ц. Монгол өмгөөлөгч автомашин болон сэлбэгийн худалдаа эрхлэгчтэй хамтарч ажиллах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (June 09, 2016 3:39:55 pm )
Нүүх нь зөв ш дээ, ард иргэд эрүүл ,аюулгүй орчинд амьдармаар байна.
-
Anonymous (June 09, 2016 4:06:45 pm )
DA HUREE ZAHAA HUUCHIN NOMERTOI MASHIN ZARDAG GAZAR BOLGOJ VLDEEGEED SHINE GAZRAA GAALIIN BICHIGTEI SHINE MASHINAA ZARDAG BOLGOOCH JAAHAN ALI ALI TALAA BODSON UYN HATAN ZVIL HIIGEECHEEE! !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (June 09, 2016 4:45:40 pm )
да хүрээг нүүлгэмээр байна дэндүү бохир орчинд эмх цэгцгүй замбараагүй байна арай дэндүү дээ
-
Түвдэн (June 09, 2016 7:56:17 pm )
Хурдан тиишээ нүүцгээ
-
Anonymous (June 09, 2016 8:03:57 pm )
Nuugeechee
-
Хот (June 09, 2016 8:12:48 pm )
Монгол гэж муу увсын шээс
-
tseren 1029 @mail (June 09, 2016 10:30:55 pm )
Nuugeechee damchdaa
-
777 (June 10, 2016 10:33:08 am )
Зайлуулаа олны эрхийг бодоод, машины холбогдолтой бүх бичиг баримтийг /худалдсан,худалдан авсан/зөвхөн шинэ худалдааны төвд хийдэг бологчихолдоо???????
8 Comments